niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 19:01 UTC Эх: https://news.mn/r/2892223/ 65b998d10ead27f5… ← niitlelch.mn руу буцах

Асуудлаас дутаж сураагүй монголчуудын амар заяа үзээгүй 7 хоног

Асуудлаас дутаж сураагүй монголчуудын амар заяа үзээгүй 7 хоног

Асуудлаас дутаж сураагүй монголчуудын амар заяа үзээгүй 7 хоног

Асуудлаас дутаж сураагүй монголчууд өнгөрч буй долоо хоногийг амар заяа нэг ч үзэлгүй өнгөрүүллээ. Төрийн ажлыг шалгасан ямааны годронгийн дуулианаар эхэлсэн долоо хоног сэтгэл дутсан сурах бичгийн хэвлэл, найруулагч Б.Баатарын баривчилгаа, баавгайн халдлагаар үргэлжилж, эцэст нь үхрийн сүүлэн дээр хутга гэгчээр нийслэл Улаанбаатар хотод баригдаж байсан барилгын дээврийн хэсэгт гал гарснаар өндөрлөх дөхөж байх шиг. Хөрш зэргэлдээ ОХУ-д уушгины тахал байж болзошгүй өвчин гарсан нь мөн л сэтгэл зовних нэг шалтгаан үүсгэлээ. Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргино гэдэгчлэн Covid-19-ийн хатуу сургамжаа мартаагүй байгаа улс арга ч үгүй юм. Ямартай ч хаяанд шахуу Эрхүү мужид дэгдсэн байж болзошгүй тахалтай холбоотойгоор Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам иргэдэд хандан сэрэмжлүүлэг гаргалаа. Олон таагүй мэдээний хажуугаар гялайх гялтайх ганц нэг зүйл харагдсан нь спортынхны амжилт. Тодруулбал, цахим спортын "CS2" төрлийн "The MongolZ" баг энэ долоо хоногийн эхээр Г.Есөнтөмөр буюу "nin9"-ийг эгнээндээ нэгтгэснээ албан ёсоор зарласан бол Ш.Энхийн-Од буюу Майк Шаравжамц NBA-ийн “Орландо Мэжик” багтай "Exhibit 10" гэрээ байгууллаа.

Эдгээрээс сорчлон түүвэрлэж, энэ долоо хоногт Монгол Улсад өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.


ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ҮРЖЛИЙН МАЛ ХУДАЛДАН БОРЛУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАГНУУЛ, ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ШАЛГАНА

 

Сайд Ц.Идэрбат өнгөрсөн долоо хоногт УИХ-ын БОХХАА-н байнгын хорооноос зохион байгуулсан хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын сонсгол, ямааны годрон өвчний нөхцөл байдал, хариу арга хэмжээ, ургац хураалтын явцтай холбоотой асуудлаар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Мэргэжлийн байгууллагын тархвар зүйн тандалт, малын шилжилт хөдөлгөөний мөрөөр хийсэн судалгаагаар “Саятан сүрэг дэлгүүр” цахим хуудсаар “Арвас” нэрээр борлуулсан үржлийн ухна өвчний голомтуудтай холбоотой бөгөөд халдварын эх үүсвэр болсон байх магадлалтай гэдэг урьдчилсан дүгнэлтэд хүрээд байна. Түүнчлэн уг ухныг үржлийн мал өсгөх, худалдан борлуулах зохих зөвшөөрөлгүйгээр, Монгол Улсын ямаан сүрэгт сайжруулагчаар ашиглах малын жагсаалтад багтаагүй байхад сайжруулагч болгон худалдан борлуулсан хууль бус үйлдэл урьдчилсан шалгалтаар тогтоогдсон.

Ухныг улсын хилээр ямар зам, нөхцөлөөр нэвтрүүлсэн, гарал үүсэл болон импортын баримт бичигтэй байсан эсэхийг тогтоолгохоор Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газарт хандаж, хилээр нэвтрүүлсэн болон олон байршилд борлуулж, шилжүүлсэн замыг холбогдох баримтаар шалгуулж байна.

Шалгалтын эцсийн дүнгээр хууль бус үйлдэлд оролцсон этгээд, халдвар тараахад хүргэсэн шалтгаан, хариуцлагыг тогтооно.

Мөн Говь-Алтай аймгийн Цогт сум руу гаднаас 12 ухна нийлүүлэгдсэний дараа мал эмнэлгийн тасгаас тэдгээрийг хорио цээрт оруулах мэргэжлийн зөвлөмжийг мөрдөх шаардлага тавьсан байхад сумын удирдлага уг зөвлөмжийг дур мэдэн хэрэгжүүлээгүй, улмаар ухныг тараах халдварын хүрээ тэлэх нөхцөл үүссэн тухай мэдээлэл байна. Энэ бол малын халдварт өвчний үед гаргаж болохгүй хариуцлагагүй үйлдэл юм.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.


"УИХ"-ЫН ГИШҮҮДИЙН ХАМААРАЛ БҮХИЙ КОМПАНИ СУРАХ БИЧИГ ХЭВЛЭСЭН НЬ ШУДАРГА БУС

Нэгдүгээр ангийн хүүхдүүдийн сурах бичгийн эх зохиох хэвлэх түгээх тендерт УИХ-ын эрх бүхий хүмүүсийн хамаарал бүхий компаниуд шалгарсан нь шударга бус гэдгийг  "Монсудар" хэвлэлийн газраас /2026.10.06/ мэдээлэв.

Тэдний зүгээс сурах бичиг хэвлэх, зохиох хэвлэлийн газрыг сонгон шалгаруулахдаа ашиг сонирхлын зөрчил орсон байж болзошгүй гэдгийг хэлэв. Тодруулбал, "Соёмбо трейд" компанийн хувьд УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан 2000-2007 он хүртэл тус компанийн ерөнхий менежер, захирлаар нь ажиллаж байсан. Харин "Мөнхийн үсэг" компани нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хамаарал бүхий компани. Эдгээр хүмүүсийн хамаарал бүхий компаниуд зарим тендерүүдээс хасагдсан маргаан нь шүүхээр эцэслэгдээгүй байхад сурах бичгийн тендерт дахин шалгарч сурах бичиг хэвлэх эрхийг авч байгаа нь шударга бус байна гэдгийг хэлж сурах бичгийн агуулга ёс зүйгүй байгааг хэлсэн юм.

"100 айлын би чадна" шиг хүмүүс хүүхэд бус мөнгөний төлөө нэгдүгээр ангийн хүүхдийн сурах бичгийг сарын дотор бичсэн. Есдүгээр сарын 1-нд хүүхдүүд сурах бичиггүй байсан. Сурах бичгийн зураг нь ч агуулга байхгүй. Номын зурганд гурван хөлтэй хүүхэд байгаа нь байж боломгүй ёс зүйгүй асуудал. Энийг хараад хүүхэд төсөөлөн бодох даалгавраа хийж байна. Харахад томчуудын хүссэн мэдээллийг өгсөн байна. Үүнийг шинэчлэл гэхгүй. Хуучин арга барил нь хэвээрээ байна" гэлээ.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.


БУРХАНТЫН ХОШУУ САЛАА ГАРМААС БААВГАЙГ ОЛЖ, УСТГАЖЭЭ

Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэр, Бурхант хошуу гэх газар аравдугаар сарын 7-8 шилжих шөнө баавгай айлын гэр рүү халдаж, нэг иргэн нас барж, нэг иргэн хүнд гэмтсэн.

Тодруулбал, тухайн айлд хоёр хүн байсан бөгөөд 40 настай эрэгтэй амиа алдаж, 55 настай эмэгтэйн биеийн байдал хүнд Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт эмчлүүлж байгаа юм. Тухайн эмэгтэйн хувьд толгойн хэсэгт том хэмжээний хуулагдсан шархтай, цөмрөлт цууралттай, цээж хэвлийн хэсэгт дарагдаж шахагдсан зовиуртай эмнэлэгт хүргэгдсэн. Иргэнд шаардлагатай мэс засал, эмчилгээг хийсэн бөгөөд иргэний биеийн байдал хүнд байгаа гэдгийг албаныхан хэлж байгаа юм.

Уг асуудалтай холбогдуулан холбогдох албаныхан шуурхай баг гарган ажиллаж өдрийн турш эрэн хайсан. Улмаар хэрэг болсон газрын ойролцоогоос баавгайг олж, устгасан байна. Тодруулбал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон мэргэжлийн байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг шуурхай эрэн хайх ажиллагааг өнөөдөр /2026.10.08/зохион байгууллаа. БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг тухайн бүсэд ажиллаж, эрэн хайх ажиллагааг зургаан хэсэгт зохион байгуулан, урхи байршуулсан байна. Гэгээ тасрахтай зэрэгцэн дулаан мэдрэгч бүхий дрон ашиглан эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж, улмаар 22:15 цагт хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж тогтоон, аюулгүй болгожээ. Уг баавгай нь идэр насны, ойролцоогоор зургаан настай эр баавгай болохыг тогтоосон" гэж албаныхан мэдээлэв.

Баавгайн халдлагатай холбогдох бусад мэдээллийг доорх линкүүдээс уншина уу.

150 саяар "баавгай барих" тоног төхөөрөмж авах тендер зарлажээ

Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, 6 баавгайг агнасан

Эрсдэлтэй байршлуудад анчдын баг ажиллуулна

Баавгайн халдлагад өртсөн эмэгтэйн биеийн байдал мэс заслын дараа тогтворжсон


НАЙРУУЛАГЧ Б.БААТАРЫГ 30 ХОНОГ ЦАГДАН ХОРИХ ШИЙДВЭР ГАРГАЖЭЭ

Найруулагч Б.Баатарыг залилах, мөнгө угаах гэмт хэрэгт яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа талаар өмнө нь мэдээлсэн. Түүнтэй холбоотой хэргийг шалгах хүрээнд Монгол Улсын хилээр гарахыг нь хязгаарласан байсан юм. Тэгвэл холбогдох байгууллагаас өнөөдөр /2026.10.05/ Б.Баатарыг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргасан байна. Одоогоор уг хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хэргийн талаар нэмэлт мэдээлэл гараагүй байна.

"Монгол хаан" жүжгийн олон улсын аялан тоглолтод асуудал үүссэн тухай мэдээллийг энд дарж уншина уу.


Ш.ЭНХИЙН-ОД "NBA"-Д НЭГ АЛХАМ ОЙРТОВ

Ш.Энхийн-Од буюу Майк Шаравжамц NBA-ийн “Орландо Мэжик” багтай "Exhibit 10" гэрээ байгууллаа. Орландо Мэжик баг орон нутгийн цагаар аравдугаар сарын 5-нд Майк Шаравжамжийг гэрээ байгуулсан талаар албан ёсоор мэдээлэв.

Гэхдээ энэ нь түүнийг багийн үндсэн бүрэлдэхүүнд шууд багтсан гэсэн үг биш бөгөөд тус багийн "G" лигийн харьяа "Osceola Magic" багт нэг жил тоглоно. Өөрөөр хэлбэл, Exhibit 10 гэрээгээр дамжуулан “Орландо Мэжик” түүний "G" лигийн эрхийг өөртөө авч үлдэх боломжтой болжээ.

Майк "G" лигт тоглож, Орландо Мэжикийн дасгалжуулагч, скаутуудад өөрийгөө дахин харуулах замаар NBA-ийн үндсэн багт дуудагдах боломжоо хадгалж байна. Мөн Exhibit 10 гэрээний нэг давуу тал нь "G" лигт тодорхой хугацаанд тоглосон тохиолдолд тоглогч нэмэлт бонус авах боломжтой байдаг. Майк Osceola Magic-д дор хаяж 60 хоног тогловол 91 мянган ам.доллар хүртэлх бонус авах боломжтой аж. Майк Шаравжамж өнгөрсөн зун Орландо Мэжикийн NBA Summer League-ийн бүрэлдэхүүнд тоглосон. Тэрбээр 2026 оны NBA-ийн драфтад сонгогдоогүй ч зуны лигт талбайд гарч, Монголын шигшээ багийн өмсгөлтэй сайн тоглосон билээ. Ингэснээр NBA-ийн драфтад сонгогдож чадаагүй ч Майк Шаравжамжийн NBA-д тоглох зам хаагдсангүй. Харин түүний дараагийн сорилт нь Osceola Magic-ийн бүрэлдэхүүнд тогтмол тоглож, "G" лигт өөрийгөө харуулах явдал болж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

Avatar

зочин 2026-10-11 66.181.176.119

Өлссөн баавгайг алсахын оронд идэш хоол өгөхгүйдээ. Тэгээд гавьяа байгуулсан юм шиг цус нөж болсон амьтны дэргэд сүрэглээд зурагаа авахуулдаг нь ёс зүйгүй, өрөвч сэтгэлгүй муухай харагдаж байна.

Avatar

Нэргүй 2026-10-11 64.119.21.122

ALNI SEKSEER ANUSDAX BOOW XXN BOOW DOLOOJ VANXANDAAD BIEE UNELLEED80955877SHAALTSAAD XUCHINDI SEXSEER

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж