“NEWS” агентлаг долоо хоног бүрийн Бямба гариг бүр хэвлэлүүдэд гарсан зочдын ярилцлагаас түүвэрлэн хүргэж байхаар боллоо.

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчин Д.Жамсран:
-2001 оны дөрөвдүгээр сард гэрээсээ таван километрийн зайд Баруун гол гэдэг газар хоёр хүнтэй хамт модонд явсан юм. Гэтэл гэнэт баавгай гараад ирсэн. Яах ийхийн завдалгүй шууд хазаад, сэгсэрчихдэг амьтан байна лээ. Уулын энгэрт явсан болохоор зугтах арга байгаагүй. Толгойноос хазаад сэгсрэхэд нь би орилоод л унасан. Тэгээд ухаан алдаад сэргэтэл баавгай барьчихаад явсан, толгой сэнгэнэтэл даарч байсан даа. Надаас 50 метрийн зайд мод хөрөөдөж байсан хоёр хүн миний орилох дуунаар баавгайг үргээсэн байх. Тэгээд тэр хоёр миний толгойг ноосон цамцаар боож, намайг сумын эмнэлэгт хүргэсэн. Сумын эмч нар толгойд нэг оёдол тавиад аймгийн эмнэлэг рүү авч явсан. Аймгийн эмнэлэг рүү явж байтал дотор муухайрч, толгой эргээд бие нэлээн тухгүй байсан. Ухаан орж, гараад л байсан санагдана.
Баавгай толгойн оройноос хазаж, сэгсэрсэн учраас хуйхны талыг хуулчихсан, нүдний арьс унжчихсан, хамрын арьс сэтрээд гарчихсан байсан. Намайг Сэлэнгэ аймгийн эмнэлэгт хүргэгдсэн орой мэс заслын эмч нь жижүүрт гарч таарсан тулдаа надад даруйхан арга хэмжээ авч чадсан. Намайг очсон даруйд нүүрний арьсыг хайлдаг утсаар, хуйхан хэсгийг өөр утсаар оёсон. Тэр үед би хоёр, гурван цаг оёдол тавиулж байж өрөөндөө орсон санагддаг юм. Гэсэн ч нүд харанхуйлж, толгой эргээд юм харж чадахгүй байсан. Эмч нар олон төрлийн тариа тарьж, хүйтэн жин тавихыг зөвлөсөн. Хүйтэн жин тавьсаар байгаад шархаа дааж гарсан гэж боддог.
Дэлгэрэнгүйг https://ergelt.mn/news_full/155 линкээр орж унших боломжтой.
Эх сурвалж: Ergelt.mn

Ардчилсан намын дэд дарга, хуульч Ч.Өнөрбаяр:
-Ерөнхий сайд Н.Учрал өөртөө итгэл үзүүлэх асуудлыг буруу ойлгож, тайлбарлаж байна лээ. Тэрбээр “Би өөртөө итгэлтэй байгаа учраас итгэл үзүүлэх асуудлыг оруулж ирэхгүй” гэдэг үгийг чуулганы индэр дээр хэлсэн. Уг нь Н.Учрал гэж хүн өөртөө итгэх, итгэхгүй байх асуудал бус Ерөнхий сайдад парламентад суудалтай улс төрийн намын төлөөлөл итгэж байна уу, 126 гишүүний олонх итгэж байна уу. Тэр дунд эрх баригч намын 68 гишүүн итгэж байна уу гэдэг нь өөрөө асуудал юм. Хэрвээ түүнд итгэхгүй байгаа бол улс төрийн хямрал руу аваачна. Парламент, Засгийн газар хооронд үл ойлголцол үүсч, төрийн ажил гацаж эхэлдэг. Ингэснээр улс төрийн намын зодоон төрийн зовлон болж хувирна.
Яагаад Ардчилсан намын бүлгээс Ерөнхий сайд өөртөө итгэл үзүүлэх асуудлыг оруулж ирэх шаардлагыг тавьсан бэ гэхээр “Ерөнхий сайд, МАН-ын дарга Н.Учралд намынх нь гишүүд, намын бүлгийн гишүүд, тэр битгий хэл нэг кабинетад байгаа сайд нар нь хүртэл итгэж, дэмжихгүй байгаа юм байна. Тиймээс өөртөө итгэл үзүүлэх асуудлыг оруулж ир” гэсэн.
Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2891466/ линкээр орж унших боломжтой.
Эх сурвалж: News.mn

Хуульч О.Батхүү:
-Би гараашаас татвар авах бүх тогтолцоог үгүйсгэж байгаа юм биш. Харин өрхийн хэрэгцээнд ашиглаж байгаа ганц гараашийг бизнесийн зориулалттай үл хөдлөх хөрөнгөтэй адилтган татвар ногдуулж болохгүй.Өнөөдөр гарааш хямдхан байхаа больсон. Бараг 50 сая төгрөгөөс эхэлж байна. Үүнийг бэлэн мөнгөөр авч байгаа хүн байхгүй. Банкнаас зээл авна, хүү төлнө, өөрсдөө цалингаасаа НДШ, татвар, хураамжаа төлнө. Тэгээд илүү гарсан мөнгөөрөө гарааш авч байна. Ингээд өөрийн хэрэгцээнд зориулж авсан хөрөнгөнөөс дахин жил бүр татвар төлөх нь иргэдэд дарамт болж байна. Харин таван гарааштай хүн байгаад дөрвийг нь түрээслүүлж, орлого олж байгаа бол өөр асуудал. Тэр хүн үл хөдлөх хөрөнгөөрөө ашиг олж байна. Тиймээс татвар төлөх нь зөв.
Дэлгэрэнгүйг https://dnn.mn/article/6ac8603d6f2dc2a7f19bd2ea линкээр орж унших боломжтой.
Эх сурвалж: Өдрийн сонин

Монгол Улсын даян аварга Б.Орхонбаярын ээж А.Батцэцэг:
-Сүүлийн хоёр даваанд бүр сууж чадаагүй зогсож үзсэн. Үзүүр түрүүнд барилдахад нь харж чаддаггүй юм билээ. Тэгээд түр гарчхаад ирье гэсэн үзүүр түрүүний барилдаан эхэлсэн учраас гадна байгаа хүмүүс төв цэнгэлдэх рүү орох гээд зогсчихсон болохоор цагдаа нар ч гаргаагүй. Тэгээд л хүүгээ түрүүлэхэд нь “Энэ чинь миний хүүхэд шүү дээ” гээд бодсон. “Үнэн юм уу” гэж бодон өөртөө итгэдэггүй юм билээ.
Сүүнийхээ дээжийг зүлэг ногоон дэвжээндээ өргөж, хүүгээ цолоо хүртээд буугаад ирэхэд сүү амсуулъя гэж бодоод хүлээсэн. Төрийн зарлиг уншихад нь баруун гараа алдлаад нь уул ус, торгон ногоон дэвжээ есөн хөлт цагаан туг бүгдэд нь залбирсан даа. Их гоё мэдрэмж байсан.
Хүүгээ улсын их баяр наадамдаа түрүүлж, түмэн олноо баясгаж, даян аваргын болзол хангаж төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг үнэхээр ховорхон тохиолдол, тэр бүр хүн бүхэнд заяадаггүй аз хийморь болов уу. Наадмын хэдэн өдөр хүмүүс баяр хүргэж бид хоёрын утас байнга л дуугарсан даа. Ийм сайхан хүү заяаж, төрүүлж өсгөн, түмнийхээ их хайр хүндэтгэлийг хүлээж явна гэдэг их сайхан хувь тохиол юм гэж бэлгэшээж явдаг.
Дэлгэрэнгүйг https://sonin.mn/newsDetail/19379 линкээр нэвтэрч унших боломжтой.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
3,605.46





















































Нэргүй 2026-10-10 202.126.88.207
жимс зарахыг хориглох хэрэгтэй, ургуулаад заруулаач хулгайч тонуулчид
Нэргүй 2026-10-10 202.126.88.207
зэрлэг жимс самар түүхийг хориглооч ээ
Нэргүй 2026-10-10 202.126.88.207
худал мэдээгээр бэлдмэлээр МАН монглчуудыг хуурахаа сайн мэднэ, анхаарал нь өөрсдөөс нь холдоно
Нэргүй 2026-10-10 103.168.34.102
энэ жил баавгай их хорхойтож байгаа юм байна иддэг хоол нь хомстхоор шоргоолж барьж иддэг гэж учрыг мэдэх хүмүүс ярьдаг юм билээ
Нэргүй 2026-10-10 64.119.21.199
Өөртөө итгэл үзүүлжх эсэх асуудлыг өөрөө л мэдэх эрхтэй. Та нар өөрсдийнхөө эрхийг эдлээч. Та нар өөрсдөө гарын үсэг цуглуулж чадахгүй шд
Зочин 2026-10-10 64.119.16.112
хөөрхий муу ард иргэдэд л юм юманд өртөх юмаа даа эрх баригч өндөр албан тушаалтны ах дүү амраг садан ойр төрлийн хүмүүс баавгайн дайралтанд өртөж нас барсан бол баавгайн төрлийн бүр амьтдыг бүгдийг нь хүйс тэмтрэх хуулийг цаг алдалгүй гаргаж алуулах байсан даа төр ингэж ард иргэддээ ялгавартай ханддаг хандсаар ирсний нэг жишээ улныхан цөөрч л байвал халамж багасана тэр хэмжээгээр дээдсийн карма зузаарч баяжина
Зочин 2026-10-10 202.126.91.49
УИХ гишууд ч гэждээ. Байр суурь нь байнга ганхаж байдаг хэдэн этгээдэд юун итгэл бэ!!! Хийх ажилгуй хэдэн хуулиас ч цэгцэлж чадахгуй л бна!
Нэргүй 2026-10-10 64.119.17.232
SEXSDEED DYYDLGN MASSAJLI BOOW XXN BOOW DOLOON ALNI SEKSDEX ANUSDI80955877