Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирж, эрдэнэт хүний амь нас хохирсон эмгэнэлт явдал тохиолоо. Амь насаа алдсан иргэний ар гэр, төрөл төрөгсдөд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Ерөнхий сайд гүн эмгэнэл илэрхийлэв. Хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулж буй нөхцөл байдалтай холбогдуулан иргэдийн аюулгүй байдлыг хамгаалж, эрсдэлийг бууруулах шуурхай арга хэмжээ авч, салбар хоорондын нэгдсэн зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Улсын Онцгой комисс, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яамны удирдлагуудад /2026.10.09/ үүрэг болголоо
Баавгай хүний аминд хүрч хөнөөж байхад хууль, дүрэм өөрчилье гэж ярьж, хугацаа алдах эрх бидэнд байхгүй. Эрх зүйн өөрчлөлтөөс өмнө одоо байгаа хуулийн хүрээнд иргэдээ хамгаалж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч ажиллахыг анхааруулав.
Цагдаа, дотоодын цэрэг, зэвсэгт хүчин, байгаль хамгаалагч, мэргэжлийн анчдын багийг эрсдэлтэй байршлуудад илгээх, мэргэжлийн байгууллагуудыг 24 цаг ажиллууллах, Улсын Онцгой комисс иргэдэд шаардлагатай мэдээллийг өдөр бүр хүргэж ажиллахыг даалгалаа. Иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах болон баавгайг барих, тээвэрлэх, тохиромжтой нутагт нутагт шилжүүлэн тавих арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгасан, баавгайн унтуулгын буу, эм, урвалж бодис, багаж хэрэгслийг хил, гаалиар оруулж ирэх асуудлыг шуурхайн зохион байгуулахад шаардлагатай нэг тэрбум төгрөгийн санхүүжилтийг Засгийн газар шийдвэрлэсэн. Хэрэгжилтэд нь анхаарч ажиллах, техник, технологийн дэвшлээр баавгайн тоо толгойн мэдээллийг гаргахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
3,605.46





















































Нэргүй 2026-10-09 66.181.178.226
za yostoi suid bolhondee, gajaa n garaagui sagsuu b** shiidem agssan ergyy orkuud duraaraa durgij heniig chhamaagui **** shyy
Тэнэг ТӨР ба CALL CENTER-үүд 2026-10-09 202.126.88.213
Монголд ИРГЭД нь ХЭН Ч БИШ !!! Адгийн наад зах нь Ус, Дулаан хариуцагч УБДС, ОСНААК, УБЦТС …-ууд нь Call Center ажиллуулж ХОХЬ НЬ гэж аятай ярина !!!! Энэ Улсад ИРГЭД БИД ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ТАЙВАН АМЬДАРХ ЭРХ БИЙ ЮУ ? Автобусанд Хөл гараа хавчуулж гэмтэх энүүхэнд !!!! ХОГИЙН МОНГОЛ СӨНӨӨСЭЙ
Нэргүй 2026-10-09 64.119.25.231
Дархан Азжаргал энэ тухай урьдчилаад яриад байхад ач холбогдол өгөхгүй байгаад нөгөө унгасан хойно нь ниргэв гэгч болж байна даа