niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 19:02 UTC Эх: https://news.mn/r/2892027/ 4c449001bf87bb6c… ← niitlelch.mn руу буцах

Чуулган: 3-аас дээш хүүхэдтэй өрхийг ипотект тэргүүн ээлжинд хамруулна

LiveЧуулган: 3-аас дээш хүүхэдтэй өрхийг ипотект тэргүүн ээлжинд хамруулна

Чуулган: 3-аас дээш хүүхэдтэй өрхийг ипотект тэргүүн ээлжинд хамруулна
Шинэ нь эхэнд ньХуучин нь эхэнд нь
17 : 12
2026-10-9

Ирэх онд инфляцыг 7 хувьд барина

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн/ гурав дахь хэлэлцүүлгийг хийж байна. Засгийн газар төсвийн төсөөллийг төсөөлөх хүрээнд ирэх онд инфляцыг 7 хувьд барихаар төлөвлөсөн бол эдийн засгийн өсөлт 5.8 хувьтай байна гэж тооцжээ. 

15 : 17
2026-10-9

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар болон УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын 13 гишүүн өргөн мэдүүлсэн, нэгтгэсэн төсөл, эцсийн хэлэлцүүлэг/-ийг хийж байна.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь заалтад заасан “нэгдсэн төсвийн урсгал зарлагын хэмжээ тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувиас хэтрэхгүй байх” тухай төсвийн тусгай шаардлагын дагуу байгалийн баялгийн үр өгөөжөөс бий болох тухайн жилийн орлогыг тухайн жилдээ зарцуулах боломжтой байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан байгалийн баялгийн үр өгөөжийг өнөө болон ирээдүйн иргэдэд тэгш, шударга хүртээх тухай зохицуулалттай нийцэхгүй байна. Үндсэн хуулийн агуулгаар газрын хэвлийн баялгийн үр өгөөж нь одоо ба ирээдүй үеийн иргэдэд тэгш, шударга хүртээх зорилгоор Үндэсний баялгийн сангаар дамжуулан хуваарилж байхаар, улмаар төсөв нь Монгол Улсын хөгжлийн бодлогод туссан зорилго, зорилтыг санхүүжүүлэхэд чиглэсэн байхыг тодорхой заажээ. Иймээс ч байгалийн шавхагдах нөөц баялгаас нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг тооцож, түүнийг өнөө болон ирээдүйн иргэдэд хэрхэн үр ашигтай хуваарилах болон зарцуулах асуудал нь төсвийн бодлогын нэг чухал үзүүлэлт болно.

Энэ агуулгаар манай улс 2010 оноос төсвийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн байгалийн шавхагдах нөөцийг нэг дор бүрэн дайчлахгүй байх төсвийн тусгай шаардлагыг Төсвийн тогтвортой байдлын хуульд тусгаж, хэрэгжүүлж ирсэн ч 2024 оны наймдугаар сарын 30-ны өдрийн хуулийн өөрчлөлтөөр дээрх тусгай шаардлагыг агуулгыг өөрчилж, байгалийн баялгийн үр өгөөжийг зөвхөн өнөө цагт зарцуулах нөхцөлийг бүрдүүлсэн нь Үндсэн хуулийн агуулгатай нийцэхгүй байна.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд заасны дагуу төсвийн хүрээний мэдэгдлийг Монгол Улсын Үндсэн хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу боловсруулах ба уг баримт бичиг нь Засгийн газраас баримтлах үзүүлэлтүүдийн хязгаар, үндсэн тэнцвэрийг тодорхойлсон байхыг заасан байна. Өөрөөр хэлбэл, төсвийн хүрээний мэдэгдэл нь төсвийн орлого, зарлагын бодит тэнцлийг илэрхийлсэн байхыг хууль тогтоомжийн хүрээнд тодорхой дурджээ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1."төсвийн тусгай шаардлага" гэж нэгдсэн төсвийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн, төсвийн богино, дунд, урт хугацааны бодлого, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг тодорхойлоход баримтлах, энэ хуулиар тогтоосон зохистой үзүүлэлтийн түвшин, харьцаа, хязгаарлалтыг; гэж заасан Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11."нэгдсэн төсөв" гэж Төсвийн тухай хуулийн 21.1-т заасныг; Төсвийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Монгол Улсын нэгдсэн төсөв нь улсын төсөв, орон нутгийн төсөв, Ирээдүйн өв сангийн төсөв, Үндэсний баялгийн сангийн төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвөөс бүрдэнэ.” гэж заасан. Дээрх хуулийн зохицуулалтыг нэгтгэн дүгнэвэл, нэгдсэн төсвийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн төсвийн бодлогод баримтлах тусгай шаардлага нь Үндсэн хуульд нийцэх учиртай. Иймээс ч төсвийн тусгай шаардлагыг өөрчилсөн хуулийн өөрчлөлтийг эргэн харж, байгалийн баялгаас хамааралтай хязгааргүй өсөн нэмэгдэх зарлагын өсөлтийг хязгаарлаж, ирээдүйн цагийн иргэдийн боломжийг хамгаалах зайлшгүй хэрэгцээ шаардлагатай байна. Иймд дээрх үндэслэлээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Тус хуулийн төсөлтэй холбоотой Улсын Их Хурлын цахим хуудас D.parliament.mn сайтад байршуулан санал авсан бөгөөд тухайлан санал ирүүлээгүй болно.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсанаар байгалийн баялгаас хамааралтай төсвийн зарлагын өсөлтийг хязгаарлах, төсвийг үр ашигтай зарцуулах замаар улс орны эдийн засагт эерэг нөлөөлөл үзүүлнэ. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд заасан байгалийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн сангаар дамжуулан, өнөө болон ирээдүй үеийн иргэдэд тэгш, шударга хүртээх зорилго хангагдана гэжээ.

 

 

13 : 32
2026-10-9

3-аас дээш хүүхэдтэй гэр бүлийг ипотек, түрээсийн сууцанд тэргүүн ээлжинд хамруулна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү хуулийн төсөлд дараах суурь зохицуулалтуудыг тусгажээ. Үүнд,

Гурав ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийг анхны ипотекийн зээл болон түрээсийн орон сууцад тэргүүн ээлжид хамруулах, урьдчилгаа төлбөрийн 60 хүртэл хувьд зээлийн батлан даалт гаргах;

Бага насны хүүхэдтэй болон асаргаа шаардлагатай гэр бүлийн гишүүн бүхий ажилтанд уян хатан, зайнаас ажиллах нөхцөл бүрдүүлэх;

Гэр бүлийн өдөр тохиосон 7 хоногийг амралтын өдөр болгох

Гэр бүлийн боловсрол, зөвлөгөө, сэтгэл зүйн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх;

Хүүхдийн мөнгө, жирэмсний тэтгэмж, алдарт эхийн урамшууллыг хүн амын өсөлтийг дэмжих бодлогын хүрээнд зохицуулах;

Гэр бүлд чиглэсэн төрийн үйлчилгээг нэгтгэсэн E-Family платформ ажиллуулах зэрэг зохицуулалт тусгасан юм байна. 

Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар дөрвөөс дээш хүүхэдтэй 57812 өрх байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч буй. 

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл:

-Гурав ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлд анх удаа ипотекийн зээлээр орон сууц авах, урьдчилгаа төлбөрийн 60 хувийг Зээлийн батлан даалтын сангаас гаргана гэж байна. Олон хүүхэдтэй гэр бүлийг дэмжих нь зөв. Гэхдээ амьдралын төлөө яваа цалин болон бусад зээлийнхээ дороос өндийгөөд орон байртай болох гээд зүтгэж яваа нэг, хоёр хүүхэдтэй, хуульд заасан залуу гэх 35 наснаас хэтэрчихсэн гэр бүл зөндөө байгаа шүү дээ. Орон байртай болоод дахиад хүүхэдтэй болъё гэж байгаа зөндөө гэр бүл байгаа.

Ипотекийн зээл хөөцөлдөөд явж байгаа залуусын өмнүүр гурав, дөрвөн хүүхэдтэй нь ороод байх юм бол цөөн хүүхэдтэй нь байртай болж чадахгүй юм биш үү.

Ипотекийн зээл олдохгүй байгаа шүү одоо.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир:

-Төрөлт буурч байгаа тул сэдэлжүүлэх хүрээнд гурав ба түүнээс дээш хүүхэдтэй өрхийг ипотек болон түрээсийн орон сууцанд оочергүй хамруулъя гэдэг зохицуулалт оруулсан.

Таван жилийн өмнө 80 мянга гаруй хүүхэд жилд төрдөг байсан бол одоо 50 мянга болж огцом буурсан. Иргэдээ олон хүүхэдтэй болгохын тулд эдийн засгийн хөшүүрэг оруулж байгаа санаа.

Би хоёр хүүхэдтэй, яахаараа намайг ялгав гэдэг асудал үүснэ. Хэлэлцүүлгийн шатанд 997 мянган өрхөөс 3 хүүхэдтэй нь хэд юм гээд судалгаагаа нарийсгаад явах боломж бий. Хэлэлцүүлгийн шатанд ажлын хэсэг ажиллаад саналаа гаргаад явах ёстой. Төрөлт буурч байгаа нь санаа маш их зовоож байна. 20 жилийн дараах ажиллах хүч буурахад сөргөөр нөлөөлнө. Европт олон хүүхэдтэй гэр бүлийг дэмжихийн тулд ээжийнх нь нийтийн зогсоолд тавьсан автомашиныг төлбөрөөс нь чөлөөлөх зэргээр зарим талын зохицуулалт хийж байна.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

-Гэр бүл хүүхдийн тусламжийн утсанд өдөр бүр 350 хүүхэд хандаж байна. Өдөр бүр 350 ээж зодуулж, алахын наахуур юм болж байж тусламж хүсэж ханддаг. 600, 700 хүүхэд зодуураас айгаад тусламжийн утсанд хандаж байна. Архидалтыг шийдэхгүйгээр аз жаргалтай гэр бүл, амгалан тайван гэр бүл, салахгүй гэр бүл гэдэг хэцүү шүү. Бусад хуультай уялдуулж цогцоор шийдэхгүй бол. Хүүхдийн мөнгөө аваад архи уугаад гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг олон хүн байна. Зөвхөн та нарын оруулж ирсэн энэ хуулиар реформ болж чадахгүй шүү.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир:

-Нэг яам энэ асуудалтай тэмцэхэд амаргүй. Архидалт, түүнээс үүдэлтэйгээр хүүхдийн хүчирхийлэл, эхийн хүчирхийлэл. эцэг, эхийгээ хүртэл хүчирхийлдэг тохиолдол байна.

Ууж орж ирээд настай аав, ээжийгээ зодож нүддэг. Зодож нүдэж байгаад тэтгэврийн зээл авахуулдаг, нэг яам тэмцэхэд амаргүй.

Улсын хэмжээнд 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд 730 гаруй нийгмийн ажилтан ажиллаж байна. Халуун цэг дээрээс хүүхдийн хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийг илрүүлж, хамгийн тэргүүнд туслалцаа үзүүлж байгаа. Бид нийгмийн ажилтнуудаа улам дадлагажуулахын тулд Солонгос, Японы төсөл хөтөлбөрт хамруулаад ажиллаж байна. Хүчирхийлэл буурахгүй байна. Ялангуяа алслагдсан хороолол, алслагдсан сумдад хүчирхийлэл хамгийн ихээр үйлдэгдэж байна.

Хэлэлцүүлэг дууссаны дараа дээрх хуулийн төслөөр санал хураалт хийх байсан ч гишүүдийн ирц хангалтгүй тул хойшлууллаа.

Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар болон УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын 13 гишүүн өргөн мэдүүлсэн, нэгтгэсэн төсөл, эцсийн хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэж байна.

 

12 : 03
2026-10-9

С.Бямбацогт: Өндөр хүүтэй зээл өгсөн ББСБ-ыг улам ашигтай орлоготой ажиллуулах хууль оруул ирж болохгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авав. Мөн саналаа хэллээ.

Энэ үеэр УИХ-ын дарга С.Бямбацогт байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “Засгийн газраас өргөн барьсан хуульд анхаарах зүйл байна. Иргэдээсээ байгуулагдсан төр иргэдийнхөө талаа ажиллах ёстой. Оруулж ирсэн хууль асуудалтай байна. Орлогоосоо давсан зардлаа нөхөхийн төлөхийн тулд иргэд зээл авдаг. Монголбанк арилжааны банкнаас олгох зээлийг өндөр босготой болгосон. Санхүүгийн зохицуулах хороо банк бус санхүүгийн байгууллагууд дээр иргэдийн хэрэглээний зээлийг хязгаарлачихсан. Иргэд өдөр тутмын асуудлаа шийдэхийн тулд апликейшний зээл авдаг.

Арилжааны банкны зээл жилийн 18 хувь, банк бусын зээл 45 хувь, аппликейшны зээл 50-60 хувьтай байдаг.

Бага хүүтэй зээл авах боломжийг нь хаачихаад өндөр хүүтэй апликейшний зээл өгдөг. Шалгуур шаардлага тавихгүй амар хялбарар зээлээ. өгчихдөг. Төлөхгүй болохоор шүүх рүү 4000, 5000-аар нь гомдлоо шилжүүлдэг. Нэг шүүгч дээр асар их зээлтэй холбоотой хэрэг ирдэг.

Энэ асуудлыг шийдэхээр оруулж ирэхдээ иргэдийн эрх ашгийн төлөө бус шүүхийн үйл ажиллагааг хялбаршуулахын төлөө, ямар ч хяналтгүй, замбараагүй өндөр хүүтэй зээл өгсөн банк бус аж ахуй нэгжийг илүү ашигтай орлоготой ажиллуулахын төлөө ийм хууль оруулж ирж болохгүй.

Энэ хуулийн агуулга тийм байна. П.Сайнзориг гишүүн сая хэллээ. Зээл өгөх гэж байгаа юм бол илүү хариуцлагатай хандах ёстой, зээлийн боловсрол олгох ёстой, эцэст нь ийм үр дагавартай шүү гэдгийг ойлгуулж өгдөггүй. Замбараагүй баахан зээл өгчихөөд шүүх рүү өгөөд хялбаршуулсан аргаар шууд шийднэ гэж байна.

Биччихсэн байна. Долоохон хоногийн дотор зар тавина, 7 хоногийн дотор шийдэхгүй бол банк, банк бусын талд шийдэгдэх нь.

Иймээс хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг нь шийдчихээд иргэдийн эрх ашгийг хамгаалж хуулийн заалтуудыг оруулах ёстой, ажлын хэсэг анхаарч ажиллах ёстой” гэлээ.

Энэхүү хуулийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн байгаа юм. Хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх санал хураалтыг үдээс хойш 15:00 цагт явуулах юм. 

Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна.

10 : 30
2026-10-9

Иргэний хялбар ажиллагааны шүүхээр 15,840,000 төгрөгөөс доошгүй дүнтэй хэргийг шүүнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2026.10.09/ хуралдаанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл/хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж эхлээд байна. Уг төслийг Засгийн газраас өргөн мэдүүлжээ.

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх 2026 оны хоёрдугаар сарын байдлаар 8412 нэхэмжлэл шинээр хүлээн авч, 3376 хэргийг шийдвэрлэсэн. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнтэй холбогдуулан нэг шүүгчид ногдох хэргийн тоо 2.5 дахин өсч, дунджаар 1456 хэрэг, нэхэмжлэл оногдох болсон нь Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тогтоосон зохист ачааллаас 4.3 дахин их байна. Шүүхийн ачаалал хэтэрснээр иргэдийн шударга шүүхээр шүүлгэх, шүүхэд мэдүүлэх эрх ноцтой зөрчигдөх эрсдэлтэй. Иймд тогтмол үнийн дүнг олон улсын жишгээр хуульчилж, тусгайлсан журмаар 15,840.000/арван таван сая найман зуун дөчин мянган төгрөг/-өөс доошгүй мөнгөн дүнтэй хэргийг шийдвэрлэхээр хуулийн төсөлд тусгасан гэв. Мэдэгдэх хуудсыг шуудангаар хүргүүлэх үйл ажиллагаанд жилд 300 сая орчим төгрөг зарцуулдаг ч гардуулалт 85 хувь нь амжилтгүй байгаа. Тиймээс үндэсний цахим шуудангаар мэдэгдэх хуудсыг илгээж, шүүхэд ирээгүй бол олон нийтэд нээлттэй зарлаж, мэдэгдсэнд тооцдог болох зохицуулалтыг тусгасан. Хэрэг, маргааны 80 хувь нь зээлийн гэрээний асуудал байгааг харгалзан зээлдэгчийн баталгаажуулалтыг нэгдсэн байдлаар, зайлшгүй хийх үүргийг зээлдэгчид ногдуулах шаардлагатай гэж хууль санаачлагч үзжээ. Ердийн журмаар шийдвэрлэх хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгохгүй байх зохицуулалт оруулсан байна. Хуулийн төсөл батлагдсанаар тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашралаас гарч, маргааныг шуурхай, үр дүнтэй шийдвэрлэх нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-10-09 64.119.16.109

бас анхаарал татсан нэг зүйл сонсогдсон шүү.Хэрлэн гишүүн асуусан боловч хариулаагүй нэг ноцтой зүйл байсан шүү тэр хуульд.гэр бүлийн хөгжлийг дэмжих Гадны тусламж хөрөнгө мөнгө оруулахыг дэмжих гэж,энэ юу гэсэн үг вэ гэвэл Жишээ нь Баян өлгийд гаднаас гэр бүлийг дэмжих нэрээр тусламж хасаг үндэстнийг онцгойлон дэмжих хөрөнгө орж ирэхийг зөвшөөрнө л гэсэн үг.Бусад аймагт адилхан гэж тайлбарлана. гэхдээ бусад аймагт тийм хөрөнгө орж ирэхгүй нь мэдээж.Хасагууд дэмжлэгтэй болно гэсэн

Avatar

Нэргүй 2026-10-09 64.119.16.109

хасагууд Араб ч юмуу Казахстан ч,Турк гээд цаад шашин нэгтнүүдээсээ асар их мөнгө хөрөнгө гэр өү дэмжих хуулийн дагуу гэж орж ирж хасаг гэр бүлүүд ипотек хамж,илүү хөрөнгөжих шашинжах давуу байдал үүсэх магадлалтай заалт энэ хуульд оруулсан байна шүү гол зорилго нь энэ байсан байж магадгүй.Бусад нь өнгөлөх далдлалт

Avatar

Зочин 2026-10-09 66.181.181.122

Чадахгүй ээ чадахгүй ээ чадахгүй ээ

Avatar

Иргэн 2026-10-09 103.68.107.106

Хасгуудыг орон сууцжуудах хууль уу? 3 хүүхэд гэдэг чинь юу ч биш.

Avatar

Нэргүй 2026-10-09 43.242.242.203

Үнэхээр Шар хаданд хэвтэхээр болжээ. 3 хүүхэдтэй байр авах хүн Монголд эхлээд хэд байгаагаа тогтоочих. Тэднийг очергүй эхэнд оруулахыг зүгээр захын барилгын компани хийчих л маркетинг…. Монголд 3 хүүхэдтэй хүмүүс тэгж их байр авах гээд алалцаад очерлоод байгаа юм уу, ямар ч логикгүй попрох юм аа

Avatar

Зочин 2026-10-09 124.158.122.38

Энэ ипотек Голомт банк дээр шударга бус явагдаж байна. Ипотек шархыг 2-оос дээш жил хүлээж байгаа урьдчилгаа бэлэн хүмүүсийн ипотек гарахгүй мөртлөө хамаагүй сүүлд өгсөн хүмүүсийн ипотек гаргаж өгөөд байна. Эдийн засагчтай уулзахаар санхүүжилт орж ирээгүй гэсэн мөртлөө сүүлд өгсөн өгсөн хүмүүсийнх гараад байгаа. Хувийн байгууллага атал авилгад автаад байна. Эдийн засагчтай гадуур уулзаж авилга мөнгө өгч байна. Өчнөөн олон хүмүүсийн амьдралын боломжиыг хулгайлж байна. Арга хэмжээ аваачээ.

Avatar

Зочин 2026-10-09 103.212.117.44

Өчнөөн жил хүлээж байгаа хүүхэд цөөнтэй гэр бүлийг хохироох хэрэг үү, хэдэн малын санаачлаж байгаа царай нь энэ . Нохой гахай шиг хүүхэд цувуулдаг казакууддаа зориулсан хууль баталжээ.

Avatar

Нэргүй 2026-10-09 202.126.89.33

Аауу Бахираа гдг хасаг сайд хасагууддаа зориулж хууль хийж бнаа !

Avatar

Монгол хүү 2026-10-09 64.119.29.63

ЭНЭ ОДОО ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ? ШҮҮГЧИЙН АЧААЛАЛ ИХ БАЙНА ГЭЭД ТЭДЭНД ТААРУУЛЖ ХЯЛБАРШУУЛЖ ИРГЭД ЗЭЭЛ ӨНДӨР ХҮҮТЭЙ ЗЭЭЛ 15,8 САЯ ТӨГРӨГӨӨС ДЭЭШ АВСАН БОЛ ЗАРЛААД Л ЗЭЭЛДЭГЧ БАЙСАН БАЙГААГҮЙ ЯЛГААГҮЙ ШУУД ЗЭЭЛДҮҮЛСЭН ТАЛД НЬ ШИЙДВЭРЛЭНЭ ГЭСЭН ҮГ БОЛЖ БАЙГАА ЮМ УУ?
ЭНЭ ДҮНГЭЭС НЬ ДООШ ХЭМЖЭЭТЭЙ ЗЭЭЛИЙГ БОЛОХООР ШҮҮХИЙН ЕРДИЙН ЗАРЧМААР ШҮҮХ АЖИЛЛАНА ГЭСЭН ҮГ ЮМ УУ?
ЭНЭ ЧИНЬ ТЭГЭЭД ЗЭЭЛ АВСАН ИРГЭДИЙНХЭЭ ЭСРЭГ МӨНГӨ ХҮҮЛЭГЧДИЙН ТАЛД ҮЙЛЧИЛДЭГ ХУУЛЬ ГАРГАХ ГЭЭД БАЙГАА БОЛЖ БАЙНА УУ?

Avatar

Нэргүй 2026-10-09 202.70.38.250

Монгол Улс Төрчидийн ярих нь “Монголд Хүн биш Баавгай амьд явах эрхтэй, Гадаадын хөрөнгө оруулалтыг Улсад биш Өөрт нь Ашигтай байх ёстой, Та нарт бензин өгөх албагүй, Үнэн байх албагүй….бла бла ” гэж ярьцгаадаг….Төрд Аль л аль луйварчин, тэнэг ,боловсролгүй ,чадваргүй, адгийн амьтад нь төрд хийгээд бүхний оройд байгаа цагт бид зовсоор л бна

Avatar

Нэргүй 2026-10-09 202.70.38.250

Монгол Улс Төрчидийн ярих нь “Монголд Хүн биш Баавгай амьд явах эрхтэй, Гадаадын хөрөнгө оруулалтыг Улсад биш Өөрт нь Ашигтай байх ёстой, Та нарт бензин өгөх албагүй, Үнэн байх албагүй….бла бла ” гэж ярьцгаадаг….Төрд Аль л аль луйварчин, тэнэг ,боловсролгүй ,чадваргүй, адгийн амьтад нь төрд хийгээд бүхний оройд байгаа цагт бид зовсоор л бна гэхдээ монголчууд одоогийн энэ хачин муухай амьдралын хэв маяг, навсайсан ноохойрсон аж байдлаараа цаашдаа зуун зуун жил амьдрах бололцоогүй !! энэ буру

Avatar

Нэргүй 2026-10-09 202.179.18.205

хуулийн өөрчлөлтөөр 15,840.000 доош дүнтэй иргэний хэргийг хаана шидүүлэх вэ?

Avatar

Зочин 2026-10-09 202.179.24.233

Хувийн арга хэмжээгээр шийдэх юм байлгүй дээ. Ширэнгийн хуулиар өөрсдөө учраа ол гэх юм байх ккк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж