niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 19:03 UTC Эх: https://news.mn/r/2891975/ b34e2533165aec92… ← niitlelch.mn руу буцах

Мөрдэстнүүдийг шалгах Тусгай хяналтын дэд хороо

Мөрдэстнүүдийг шалгах Тусгай хяналтын дэд хороо

Мөрдэстнүүдийг шалгах Тусгай хяналтын дэд хороо

УИХ-аас өчигдөр /2026.10.08/ Хууль сахиулах ажиллагааны Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг баталлаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, Б.Баярбаатар, Л.Соронзонболд, Х.Тэмүүжин, Д.Цогтбаатар нар энэхүү дэд хороонд харьяалагдаж ажиллана.

Үндсэн үүрэг нь хууль сахиулах байгууллага хуулийн хүрээнд ажил үүргээ гүйцэтгэж чадаж байгаа юу гэдэгт хяналт тавьж ажиллах юм.

Хууль зүй, дотоод хэргийн сайд асан С.Амарсайхан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газар/ШШГЕГ/-т хууль бус Тагнуулын газар ажиллаж, иргэнээ тагнаж, чагнан, мөрдөх ажлыг гүйцэтгэж байна. Энэний ард том албан тушаалтан бий.

Улстөрчид, бизнесийнхэн, хууль хүчний байгууллагуудын мафийн сүлжээ сүүлийн 10 жилд байгаагүйгээр ажиллаж байна. Энэ мафийн сүлжээ, хууль бус бүлэглэл улс төрийг, хууль сахиулах байгууллага, төрийн зэрэглэлийн байгууллагуудыг татан оруулж, сүүлдээ улс орныг үгүй хийх хэмжээнд хүрч байна” гэж мэдэгдсэн юм.

Мөн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Жилийн өмнөөс ШШГЕГ тусгай чиг үүргийн Тагнуулын байгууллагатай үйл ажиллагаагаараа өрсөлддөг болсон байна гэдэг яриа чих дэлсээд л байсан. Үүнийг хов жив болгож ярих биш, хяналт шалгалтаа хийж эцэслэх ёстой. УИХ ажлаа хиймээр байна” гэж шаардсан.

Уг нь жилийн өмнө УИХ-аас Хууль сахиулах үйл ажиллагааны Тусгай хяналтын дэд хорооны тухай хуулийг баталсан ч хэрэгжих хугацааг нь хойшлуулсан байдаг. Мөн уг хуулийг батлуулахгүй гэж УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд тэмцэл өрнүүлсэн нь ч бий. Үндсэндээ их зодоон дундаас батлагдсан хууль гэж хэлж болно.

Тэгвэл Ардын намынхны их сөргөлдөөн дунд мөрдэстнүүдийн хууль бус үйлдэл гэрэл цохьсоноор УИХ Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнээ баталлаа.

Иргэнийг хууль бусаар тагнаж, чагнахыг Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хатуу хориглосон.  Иймээс өнгөрсөн өдрүүдэд дуулиан тарьсан ШШГЕГ УИХ-аас баталсан хууль давсан үйл ажиллагааг явуулав уу, эсвэл Засгийн газрын сайд нар нь хууль давж ажиллав уу гэдгийг дээрх Тусгай хяналтын дэд хороо шалгаж, баримтад тулгуурлан асуудлыг нэг талд гаргана гэж ойлгож болно.

Нөгөө талаас хар тамхи, мансууруулах төрлийн бодис, хууль бус алт олборлолт зэрэг хэрэгт улс төр, бизнес, хуулийн байгууллагынхан оролцсон мафийн бүлэглэл ажиллаж байгаа гэх дуулиант асуудлыг ч мухарлах учиртай.

Дээрх Тусгай хяналтын дэд хороонд ажиллах бүрэлдэхүүний хувьд тодотгоход бүгд хуульч мэргэжилтэй.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Д.Цогтбаатар нарын хувьд УИХ-д гурав дахь удаагаа ажиллаж байгаа, Хууль зүй, дотоод хэргийн сайд, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байсан туршлагатай. Харин УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, Б.Баярбаатар, Л.Соронзонболд нар нь УИХ-д анх удаа сонгогдон ажиллаж байна. Ингэхдээ УИХ-ын гишүүн О.Алтангэрэл Хууль зүй, дотоод хэргийн сайдаар хэсэг хугацаанд ажилласан байдаг.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
5
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-10-09 84.39.169.41

dan JENKO-OYUNERDENIIN brigad bna.Ene yamar uchirtai yum bol

Avatar

Irgen 2026-10-09 202.9.41.72

Murdes .bas naad UIH iun gishuud ** said naraasaa salaach.Ymarch chadvargui meregjiliin bus nuhduud hudlaa yriad.huviin erh ashigaa bodood yvaad bhd Uchral gj uogaa ch medejgui.** saiduudiin ugeer UB aas TZ aa gargana ch geh shig.Tuuhende TZ iin achas delberch bsan udaagui.henii husel bieluuleh gd bdgiim.TZaa meregjiliin injneruuded eg.Haltar dargiig TZd tavi.hogiin tantan bolj duuslaa.

Avatar

Нэргүй 2026-10-09 59.153.112.172

Ха ха шалгаж чадах болов уу. Нөгөө хурц шиг цааш нь ярих уу гээд л

Avatar

Нэргүй 2026-10-09 66.181.177.9

Алтангэрэл 2008-7-1 нд хүүхэд залуучуудыг буудаж хөнөөсөн цагдаа нарын өмгөөлөгч хийж байсан хүн мөрдөстнүүдээ өмөөрч хамгаалах бээз

Avatar

Нэргүй 2026-10-09 64.119.16.49

DYRTAI SEXSYGEER BAIRLALAAR SADARTLA SEXSDN80955877

Avatar

Нэргүй 2026-10-09 202.126.91.32

Ерөнхий сайд Оюунэрдэнэийн захиалгаар эзнийг барьж хорьж бгаад өмчийг нь дээрэмдэж бсан. ах дүү хамаатан садан ханыг нь гэр орныг нь нэгжиж айлгаж сүрдүүлж бсан АТГ ынхан хариуцлага хүлээдэггүй юм үү

Avatar

Нэргүй 2026-10-09 64.119.16.49

ANUSDAAD XUCHINDUULEED VANXANDI BOOW XXN BOOW DOLOOJ ALNI SEXSDEX80955877

Avatar

Зочин 2026-10-09 103.212.116.75

эвтэй байхдаа хүчтэй гэдгийг санаж хөлөө жийлцэхгүй байж бодлогоо баримтлаад явбал сайнсан ШШГГ даргыг чөлөөлөөч

Avatar

Нэргүй 2026-10-09 202.21.108.23

Чадахуу энэ гөлөгнүүд

Avatar

Нэргүй 2026-10-09 64.119.16.109

хэцүү дээ гэхдээ эрхийг ч инь ард түмэн өгсөн шүү энэ улсын хамгийн том ялзрал тэндээс эхтэй

Avatar

Нэргүй 2026-10-09 103.57.93.118

Худлаа ч биш л дээ, шалгавал шалгасан шиг л шалга. Мэдээж хэрэг гүнд нь хүрэхгүй

Avatar

ОПТИМИЗМ 2026-10-09 202.70.38.250

АЛЬ ЛУЙВАРЧИН, ТЭНЭГ ,БОЛОВСРОЛГҮЙ ,ЧАДВАРГҮЙ, АДГИЙН АМЬТАД НЬ ТӨРД ХИЙГЭЭД БҮХНИЙ ОРОЙД БАЙГАА ЦАГТ БИД ЗОВСООР Л БНА ГЭХДЭЭ МОНГОЛЧУУД ОДООГИЙН ЭНЭ ХАЧИН МУУХАЙ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ, НАВСАЙСАН НООХОЙРСОН АЖ БАЙДЛААРАА ЦААШДАА ЗУУН ЗУУН ЖИЛ АМЬДРАХ БОЛОЛЦООГҮЙ !! ЭНЭ БУРУУ,МУУ МУУХАЙ БҮХЭН ЗАСРАХ, ҮҮРД АЛГА БОЛОХ ЦАГ ИРНЭЭ… ЖИНХЭНЭ ЗӨВ, САЙН, БОЛОВСРОЛТОЙ ЗАЛУУ ШИНЭ ЭРИН ТӨРӨӨГҮЙ БНА ТЭД ИРЖ ЯВАА ГЭЖ БАТ ИТГЭНЭ

Avatar

Нэргүй 2026-10-09 103.57.93.118

Тийм шүү. Одоо бол ёроолоосоо ялзраад оройдоо тулчихсан

Avatar

Зочин 2026-10-09 64.119.24.226

Үртэй хүн жаргаж үндэстэй мод цэцэглэдэг гэж сайхан уаг ирж яваа даа. Бидний хүүхдүүд, ач зээ нар маань тэр сайхан үед аз жаргалтай амгалан тайван амьдрана гэдэгт итгэдэг. Харин одоо энэ ялзарч өмхийрсөн хулгайч, дээрэмчид, аүн сүгнүүдийг л үр удмаар нь устгах хэрэгтэй бна. Хөрөнгө хураах хууль, цаазын ялыг шинэчилн сэргээн баталж байж эд нарыг устгана. ӨӨР ЗАМ БАЙХГҮЙ.

Avatar

Нэргүй 2026-10-09 66.181.177.9

Нас чинь хүрэхгүй

Avatar

Нэргүй 2026-10-09 202.126.90.175

Тэмүүжин бол боловсрол мндлэг үнэн 00 нөхөр шүү амьдралаас тасарсан шийдвэр гаргадаг улс төржиж энэ албанд үнэнчээр ажиллаж бгаа алба хаагчдын нэр төр эрхиыг ноцтой мэдэгдэл хийж унагадаг урд өмнө сайд хийж байхдаа яаж төр эргүүлж засаг унагаж асуудал үүсгэдэг байлаа даа

Avatar

Нэргүй 2026-10-09 66.181.191.104

Чи өөрөө төрийн нэр барьж гэмт хэрэг хийн амиа зогоож явсан бол Тэмүүжин гээс айлгүй яахав.
Тэр чинь бол боловсролтой мэдлэгтэй, зоригтой шударга хуульч шүү дээ !

Avatar

Нэргүй 2026-10-09 64.119.16.109

за тээр нөгөөдүүлээ чинь эсэргүүцэл харлуулах ажиллагаа ингээд ороод ирж байгаан бишүү

Avatar

Нэргүй 2026-10-09 202.126.89.32

Энэ Тусгай хяналтын дэд хороог харлуу лар ажлыг Цагдаа,Тагнуул, Шоронгийн дарга нарын троллын багууд маш хүчтэй хийнэ л дээ !
Эд нар шударга шуурхай гүнзгий ажилла вал үнэндээ үхэх сэхэхийн том тулалдаан тэмцэл болно шүү !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж