niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 19:04 UTC Эх: https://news.mn/r/2891844/ 1c26f7f54d2cf134… ← niitlelch.mn руу буцах

Иргэдийн амьдрах орчныг сайжруулах ажлын хэсэг байгууллаа

Иргэдийн амьдрах орчныг сайжруулах ажлын хэсэг байгууллаа

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын 2026 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 389 дүгээр захирамжаар гэр хорооллын иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор “Эко өрх” болохыг дэмжих бодлого, эрх зүйн зохицуулалт, санхүүжилтийн арга хэрэгслийг боловсронгуй болгох, санал дүгнэлт гаргах, шаардлагатай хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгууллаа.

viber_image_2026-10-08_13-20-11-599.jpg

Энэхүү Ажлын хэсэг нь айл өрхүүд гэр, амины сууцаа дулаалах, эрчим хүчний хэмнэлттэй сууц шинээр барих, цахилгаан болон дулааны хангамжаа сэргээгдэх эрчим хүчээр шийдвэрлэх, утаагүй халаалтын болон хөрс бохирдуулдаггүй бие даасан ариун цэврийн байгууламж нэвтрүүлэхийг цогцоор нь дэмжих чиглэлд ажиллах юм. Мөн “Эко өрх”-ийн шалгуур, дэмжлэгийн хэлбэр, нөхцөлийг тодорхойлно. Түүнчлэн амины орон сууцны ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ногоон зээлийн хугацааг уртасгах, хүүг бууруулахад шаардагдах зардлыг 2027 оны улсын төсөвт тусгуулах санал, тооцоо судалгааг боловсруулах чиг үүргийг тус Ажлын хэсэгт даалгасан байна. Ажлын хэсэг холбогдох санал, дүгнэлтийг УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы хугацаанд танилцуулж, шаардлагатай тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллах юм.

viber_image_2026-10-08_13-20-10-799.jpg

Уг Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц ахалж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, Г.Очирбат, Л.Соронзонболд, А.Ундраа, С.Цэнгүүн, М.Энхцэцэг нар ажиллана. Мөн захирамжийн хавсралтаар баталсан Ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх бүрэлдэхүүнд холбогдох яамд, төрийн болон нийслэлийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгжийн төлөөллийг оролцуулжээ.

Гал түлэхгүй, гадаа гарч бие засахгүй, үнс нурмаар орчноо бохирдуулахгүй амьдрах айлын тоогоор ажлын үр дүнг хэмжинэ

viber_image_2026-10-08_13-20-22-807.jpg

Үргэлжлүүлэн дээрх захирамжийн дагуу байгуулагдсан "Эко өрх"-ийг дэмжих, эрх зүйн орчныг боловсронгуй болгох Ажлын хэсгийн анхдугаар хуралдаан өнөөдөр (2026.10.08) боллоо. Хуралдаанаар Ажлын хэсгийн хүрэх үр дүн, цаашид хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний талаар хэлэлцэж, агаар болон хөрсний бохирдлыг бууруулахад өрхийн болон аж ахуйн нэгжийн түвшинд хэрэгжүүлэх шийдлүүдийг тодорхойлов. Тухайлбал, аж ахуйн нэгжүүдийн эрчим хүчний эх үүсвэрийг бие даан шийдвэрлэх, уурын болон нам даралтын зуухыг утаагүй технологид шилжүүлэх боломжийг судалж, дэмжихээр боллоо. Энэ хүрээнд УИХ-ын дарга С.Бямбацогт хуралдааныг чиглүүлж дараах үүргийг өгөв.

viber_image_2026-10-08_13-20-14-557.jpg

Үүнд: Өрхийн түвшинд: Гэр, амины сууцаа дулаалах, эрчим хүчний хэмнэлттэй сууц шинээр барих, цахилгаан болон дулааны хангамжаа сэргээгдэх эрчим хүчээр шийдвэрлэх, утаагүй халаалт болон хөрс бохирдуулдаггүй бие даасан ариун цэврийн байгууламж нэвтрүүлэхийг цогцоор нь дэмжих шийдэл гаргах

Аж ахуйн нэгжийн түвшинд: Хэрэгцээт эрчим хүчний эх үүсвэрээ бие даасан байдлаар шийдвэрлэх, уурын болон нам даралтын зуухаа утаагүй технологиор солихыг дэмжих

Дээрх зорилтын хүрээнд Дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүн болох холбогдох яам, агентлаг, мэргэжлийн байгууллагуудаас тодорхой санал, эдийн засгийн тооцоолол, журмын төсөл боловсруулж, дараагийн хуралдаанд танилцуулах үүргийг өглөө. Тэрбээр хурлын төгсгөлд, "Гал түлэхгүй, гадаа гарч бие засахгүй, утаа уугиулж үнс нурмаар орчноо бохирдуулахгүй амьдрах айлын тоогоор энэхүү Ажлын хэсгийн бодит үр дүнг хэмжих болно" гэдгийг онцгойлон санууллаа хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

viber_image_2026-10-08_13-20-29-563.jpg

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

Avatar

ОПТИМИЗМ 2026-10-08 202.70.38.250

АЛЬ ЛУЙВАРЧИН, ТЭНЭГ ,БОЛОВСРОЛГҮЙ ,ЧАДВАРГҮЙ, АДГИЙН АМЬТАД НЬ ТӨРД ХИЙГЭЭД БҮХНИЙ ОРОЙД БАЙГАА ЦАГТ БИД ЗОВСООР Л БНА ГЭХДЭЭ МОНГОЛЧУУД ОДООГИЙН ЭНЭ ХАЧИН МУУХАЙ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ, НАВСАЙСАН НООХОЙРСОН АЖ БАЙДЛААРАА ЦААШДАА ЗУУН ЗУУН ЖИЛ АМЬДРАХ БОЛОЛЦООГҮЙ !! ЭНЭ БУРУУ,МУУ МУУХАЙ БҮХЭН ЗАСРАХ, ҮҮРД АЛГА БОЛОХ ЦАГ ИРНЭЭ… ЖИНХЭНЭ ЗӨВ, САЙН, БОЛОВСРОЛТОЙ ЗАЛУУ ШИНЭ ЭРИН ТӨРӨӨГҮЙ БНА ТЭД ИРЖ ЯВАА ГЭЖ БАТ ИТГЭНЭ

Avatar

Зочин 2026-10-08 103.168.34.47

Эдний энэ балайрал бүр дэндлээ шүү.

Avatar

МУУ УТАА ХӨӨРХИЙ ......... 2026-10-08 202.70.38.250

Энэ муу УТАА-гаар Үе үеийн Засаг тэр дундаа МАН олон олон жил Шоудаж Худлаа ярьж Мөнгө угааж ирлээ……Утааны бизнисийн хөрөнгийн Зах зээлийн Хамгийн Том Тоглогч нь Нийслэл болсон одоо ……..ХАХАХАХАХА

Avatar

Нэргүй 2026-10-08 202.70.38.250

Энэ муу УТАА-гаар Үе үеийн Засаг тэр дундаа МАН олон олон жил Шоудаж Худлаа ярьж Мөнгө угааж ирлээ……Утааны бизнисийн хөрөнгийн Зах зээлийн Хамгийн Том Тоглогч нь Нийслэл болсон одоо ……..ХАХАХАХАХА

Avatar

Иргэн 2026-10-08 66.181.189.244

Хүн амьтанд ад үзэгдэн байж хагас коксон шахмал түлш оруулж ирж Улаанбаатарын утааг хагасласан Нямбаатарыг зайлуулчихаад юугаа ҮЛГЭР яриад байгаа юм бэ??? Хагас коксон түлшийг муулаад байсан Золжаргал хүртэл ажлын хэсэгт орохоор хэн наад үлгэрт чинь итгэх вэ???

Avatar

Нэргүй 2026-10-08 103.57.93.118

Яаая…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж