niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 19:04 UTC Эх: https://news.mn/r/2891841/ 1992965626468c72… ← niitlelch.mn руу буцах

"Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй зээл авч байна"

"Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй зээл авч байна"

"Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй зээл авч байна"

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр (2026.10.08) Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудтай уулзаж, зээлийн хүүг бууруулахтай холбоотой асуудлаар тодорхой чиглэл өглөө. E-Mongolia систем дэхь “УИХ-таныг сонсож байна” цэсээр дамжуулан иргэд Улсын Их Хуралд санал, хүсэлтээ илэрхийлж байгаа бөгөөд 700 орчим санал,гомдлын дийлэнх нь эдийн засгийн дарамт, тэр дундаа зээлийн өндөр хүүтэй холбоотой байна. Тиймээс Улсын Их Хурлын дарга, Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудтай уулзах үеэрээ тус хороог чиг үүргээ хэрэгжүүлж, зах зээл дэх хэт өндөр зээлийн хүүг бууруулах бодлогын шийдлийг богино хугацаанд танилцуулж, үр дүн гаргаж ажиллах нь чухал байгааг онцоллоо.

viber_image_2026-10-08_13-01-47-498.jpg

Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд ББСБ, банкнаас 2.5 дахин өндөр буюу жилийн 50 орчим хувийн хүүтэй цахим зээлийг давхардуулан авснаас эргэн төлөх боломжгүй болж, эд хөрөнгөөрөө хохирох эрсдэл өндөр байгааг УИХ-ын дарга тодотгосон. Иймд зээлийн хүүг бодитой түвшинд хүртэл бууруулах, олон аппликейшнээс давхардуулан зээл авдаг асуудлыг цэгцлэх, өндөр хүү авахын хажуугаар давхар шимтгэл авч байгааг болиулах зэрэг асуудлаар богино хугацаанд бодлогын шийдэл танилцуулахыг тэрбээр Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудад чиглэл болголоо.

viber_image_2026-10-08_13-02-05-273.jpg

Түүнчлэн Улсын Их Хурлын дарга 07 дугаар сарын 29-нд Монголбанкинд 30 хоногийн хугацаатай үүрэг өгч, банкуудын зээлжих зэрэглэлийн оноо мэдээлэл ирмэгц шинэчлэгддэг, гар утас, байр ашиглалтын төлбөр зээлийн оноонд нөлөөлөхгүй болсон. Мөн зээлээ гэрээний хугацаанд төлсөн бол ангиллыг сайжруулах зэрэг ажлууд хийгдэж байгаа ч иргэд цахим буюу аппликейшны зээлээ төлсөн ч мэдээлэл нь шинэчлэгдэхгүй, дахин зээл авч чадахгүйд хүрээд байна гэсэн гомдол ирсэн хэвээр байна. Иймд ББСБ-ууд мэдээллийг шинэчлэх үүргээ цаг тухайд нь биелүүлэх шаардлагатай хэмээн Улсын Их Хурлын дарга яриандаа дурдсан. Энэ нь нэг иргэн олон аппликейшнээс зээл авч, нэгийг нөгөөгөөрөө төлж, өрийн сүлжээнд орох эрсдэл рүү түлхэж байгааг анхаарах шаардлагатай байгааг санууллаа. 2026 оны хоёрдугаар улирлын байдлаар зээлийн дундаж хүү банкны салбарт сарын 1,5 хувь буюу жилд 18 орчим хувь байхад ББСБ-д сарын 3,7 хувь буюу жилд 40 хувь, цахим зээл дунджаар 4,1 хувь буюу жилд 50 орчим хувийн хүүтэй байгаа аж. Үүнээс гадна 450 мянган иргэн давхар зээлтэй байгаагаас 55 хувь нь 2 ба түүнээс дээш ББСБ-аас зээл авсан байгаа нь анхаарал хандуулахаас өөр аргагүй хэмээн УИХ-ын дарга С.Бямбацогт Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудтай уулзах үеэрээ онцлон тэмдэглэв. Энэ хүрээнд шаардлагатай хууль эрх зүйн өөрчлөлтийг хийх, холбогдох хуулийн төслийг боловсруулах талаар Эдийн засгийн байнгын хороотой хамтарч ажиллахыг мөн чиглэл болгосон. Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал, Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин нар оролцож, санал солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

viber_image_2026-10-08_13-01-42-537.jpg

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

Avatar

Зочин 2026-10-08 64.119.23.120

Төлж чадахгүй байж тансаглаж зээл авахаа болио. iPhone 18 гарсан гээд утсаа солиж зээл авна. Тавдахад архидаж зугаацах гээд аппликейшний зээл их авдгийг аппликейшний зээл олгодог аль ч банк бусын ажилтан хэлээд өгнө. Албатай юм шиг санхүүгээ зохицуулж чадахгүй зээл авчихаад зээл төлөх гэж амьдарч бна гэж ямбална. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий гэж нэг үг байдаг даа.

Avatar

Аод түмэн 2026-10-08 202.9.47.90

УИХ- ийн даргаа муу зээлийн түүхээ хэзээ шийдвэрлэх юм бэ ард түмэн чинь ихэн нь зээлийн ангилал муугаас болж дахин зээл авах эрх үүсэхгүй болоод байнаа бүх эрхээ хасуулж хэдэн жил ингэж явах ёстой юм бэ энэ шийдвэрээ эргэж хараачээ ард түмний амьдрал өдөрөөс өдөрт дордож байна насан туршдаа хар түүхтэй явна гэдэг чинь юу гэсэн үг вэ бүх эрхээ хасуулж яаж амьдрах болж байнаа хаашаа хэнд хандах ёстой юм бэ

Avatar

Нэргүй 2026-10-08 202.179.26.12

Зээлийн хүүгээс гадна шимтгэл, хураамжийн хэмжээ их. Шимтгэл, хураамжийн давхардлыг арилгах шаардлага ч бий. Ер нь шимтгэл, хураамж байх ёстой юу гэсэн асуулт ч гарна.

Avatar

МАН Зайл 2026-10-08 202.70.38.250

МАН Завсаргүй засаглалаа МАН Зайлах цаг болсоон

Avatar

Нэргүй 2026-10-08 202.70.38.250

Төрийн Худал Хулгай л эхлээд Байхгүй болчихвол Бүх асуудал шийдэгдэнэ дээ………Утаагаар Үе Үеийн Олон Олон Нам Засаг Улс Төрчид Мөнгө угааж ирлээ Одоо ч угаасаар…..Хамгийн том тоглогч нь Нийслэл болсон бурхан минь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж