niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 19:04 UTC Эх: https://news.mn/r/2891815/ 9ac981812815b608… ← niitlelch.mn руу буцах

БОУАӨЯ: Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, 6 баавгайг агнасан

БОУАӨЯ: Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, 6 баавгайг агнасан

БОУАӨЯ: Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, 6 баавгайг агнасан
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо, Улиастайн амны Бурхант хошуунд өнгөрсөн шөнийн 01:00 цагийн орчимд хүрэн баавгай айлын гэр рүү халдсан ноцтой хэрэг гарсан. Халдлагын улмаас 40 настай эрэгтэй газар дээрээ нас барж, хамт байсан эмэгтэй хүнд гэмтэн, Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд /ГССҮТ/ хүргэгдэн эмчлүүлж байна. Уг хэрэгтэй холбогдуулан Нийслэлийн Онцгой байдлын газар болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас шуурхай мэдээлэл хийлээ.

БОУАӨЯ-НЫ ГАЗРЫН ДАРГА Н.БАЛЖИННЯМ:

-2026 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд 11 аймаг, нийслэл болон тусгай хамгаалалттай бүс нутгуудад баавгай орж ирсэн 745 дуудлага, мэдээлэл бүртгэгдээд байна. Үүнээс Архангай долоо, Баян-Өлгий хоёр, Булган 18, Дархан-Уул 110, Завхан 30, Хөвсгөл 65, Увс 10, Дорнод 13, Хэнтий 209, Төв 20, Сэлэнгэ 86 зэрэг 11 аймаг, нийслэлд 24, бусад нь Тусгай хамгаалалттай бүс нутгуудад байна. Амьтад нэг газраа удаа дараа давтамжтай орж ирэх тохиолдол цөөнгүй байгаа бөгөөд суурьшлын бүс рүү голдуу бамбарууш болон бамбараа дагуулсан эвш /эм баавгай/ нэвтрэх нь элбэг байна. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас баавгайн учруулж буй эрсдэл, хохирлыг бууруулахаар шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.

Үүний хүрээнд Засгийн газрын тогтоолоор 1.8 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэсэн.

Энэхүү санхүүжилтээр зэрлэг амьтныг унтуулагч зүү шидэгч буу худалдан авахаар Тендерийн хуулийн дагуу зарлуулсан бөгөөд орон нутгийн тусгай хамгаалалттай газарт ажиллаж буй албан хаагчдын шатахууны зардлыг давхар шийдвэрлэлээ. Түүнчлэн орон нутгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчны газар болон холбогдох албаныхантай хамтран ажиллаж, баавгай үзэгдсэн бүс нутгийн иргэдэд мэдээлэл, зөвлөмжийг тогтмол хүргэж байна. Амьтны тухай хуулийн 35.1 болон Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлийг үндэслэн, зайлшгүй тохиолдолд баавгайг агнах зөвшөөрлийг хуулийн дагуу олгож байна.

Өнөөдрийн байдлаар найман аймагт 27 зөвшөөрөл олгосноос зургаан баавгайг агнасан мэдээлэл ирсэн.

Агнасан баавгайн мах, эд эрхтэнд судалгаа шинжилгээний байгууллага болон Зоонозын өвчин судлалын үндэсний төвтэй хамтран шинжилгээ хийсэн. Амьтны тухай хуулиар баавгайд зөвшөөрөл олгодог шалтгаан нь уг амьтан Монгол Улсын нэн ховор амьтны жагсаалтад багтдагтай холбоотой юм. Монгол Улс хамгийн сүүлд 1986 онд баавгайн нэгдсэн тооллого хийж байсан бөгөөд цаашид зэрлэг амьтныг тоолох ажлыг холбогдох Зэрлэг ан амьтан хамгаалах хүрээлэнтэй хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна" гэлээ.

Статистик мэдээллээс үзэхэд 2018 онд баавгай үзэгдсэн хоёр удаагийн, 2019 онд нэг удаагийн дуудлага бүртгэгдэж байжээ. Тэгвэл 2026 онд нийслэлийн хэмжээнд дуудлага, мэдээллийн тоо огцом өсөж, 28-д хүрсэн байна. Үүнээс 24 дуудлага нь бодит байсан бол үлдсэн дөрөв нь хуурамч буюу хиймэл оюун ухаанаар AI бүтээсэн зураг ашиглан өгсөн зөрүүтэй мэдээлэл болох нь тогтоогджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-10-08 64.119.29.63

Монгол хэлэнд зүүг шидэж зооно гэдэг нь маш өчүүхэн ойролцоогоор 2,5м орчим орон зайд л болох үйлдлийг хэлнэ. харин ан амьтанд зүү шидэж зооно гэж хэлж болохгүй бөгөөд түүнийг харвах багажаар л зүүг харваж ойролцоогоор 5м -с хол зайд тусгах тухайд ЗҮҮ ХАРВАХ багаж гэж ярьж ойлголцдог юм даа!!!
Монгол хэлний мэдлэг, боловсролгүй хүмүүс олширсон бөгөөд Монгол хэлээч бүрэн мэдэхгүй хүмүүс ихээр нийтлэл бичдэг болсон нь түн харамсалтай байна даа…

Avatar

Нэргүй 2026-10-08 66.181.181.51

hun aluulj baij l arga hemjee avch bgaam daa.irgeddee boddgui niigemee gej

Avatar

Zochin 2026-10-08 202.72.245.198

Chun uchchichlee ! , neg n barag !? , chairan chumuus ?! , omnon chun ardaa chamgaalachgui yasiin????

Avatar

Зочин 2026-10-08 59.153.113.144

Хүний аминд хүрсэн хойно нь л ойлгож гэнэ. Нэн ховордсон гэх амьтнаа ч тоолоогүй, тэгээд байгаль хамгаална гэнэ. Байгальд хяналт тавьдаггүй байж юун яам. Шонхрыг нь тоолдог, үржүүлдэг аж ахуй байгуулна гэсэн гадны саналыг мөнгөний нүдээр хараад хийлгээгүй. Худалдаж авсан шонхруудаа нутагт нь буцааж тавьна гээд эргүүлж авчирсан шонхруудаас нь татвар нэхээд гаалийн агуулахдаа заримыг нь үхүүлсэн. Мэддэг жишээгээ хэлж байна. Тарвага зурам гэхээр шалгаад л сүйд. Юу хийдэг, хаанахын хүүхдүүд вэ…

Avatar

Зочин 2026-10-08 202.9.40.156

Сибирийн ойг тайрч сүйтгэж байгаа Хятадуудаас болж үүрээ эвдүүлсэн учраас баавгайнууд Монгол уруу Минжийн хангайгаар дамжиж орж ирж байна даа. Манайххн Оросуудтай ярьж ойн савыг нь ярихгүй бол хэцүү л юм байна даа

Avatar

Нэргүй 2026-10-08 202.9.47.75

Сайд бишээ ийм хог шиг шивчихсэн аппаратчикуудтай тэмцсэн юмаа

Avatar

Тар !!! 2026-10-08 202.126.88.213

Эргүү Байгаль Орчны Яамны Сайдыг Огцруул !!! Байгаль Орчны Яамыг Тарааа

Avatar

Нэргүй 2026-10-08 66.181.177.123

хэ баавгайг хүртэл өөрсөддөө ашиг болгож эргүүлж чадна наад төрд засагт байгаа нөхдүүд

Avatar

Самар жимс 2026-10-08 202.9.46.217

Сүүлийн хэдэн жил асар их самар жимс түүж байсны гор гарч байна. Цалин бага тул самаранд явж байна гэцгээсэн. Самарчид гэж кино хүртэл хийгээ биз дээ.

Avatar

Зочин 2026-10-08 59.153.115.9

Ямар учраас баавгай ингэж идэвхжээд байгааг судалсан, мэдсэн юм байгаа юм болов уу, тоо толгой нь ч тодорхойгүй таамаг төдий л байх шиг, энэ нөхөд чинь ер нь энэ өвөл ичих юм уу, өвөлжингөө бужигнуулах юм биш биз, БОУАӨЯ гэж шонхрын код дээр тоглохоос өөр мэддэг, чаддаг юм гэж байна уу

Avatar

Нэргүй 2026-10-08 64.119.20.245

хэн судлахав дээ .хэзээ ч тийм юм бхгүй .аль 40 жилийн өмнө 1 тоолсон болсон . түүнээс хойш нэн ховор гээл шаагаад бгаан бна . баавгай судалдаг хүн манайд бхгүй

Avatar

Зочин 2026-10-08 64.119.26.135

Холбогдох байгууллагуудынх байж байгаа царай! Санамсаргүй, гэнэтийн халдлагын үед хүн амиа хамгаалах бүрэн эрхтэй!

Avatar

Нэргүй 2026-10-08 202.126.91.150

бүгдийг устгах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2026-10-08 202.126.89.173

Яамны газрын дарга гэж энэ эргүү баавгай хүнээс илүү эрхтэй гэж боддог бололтой. Зүгээр л хот сууринд ойртож ирсэн баавгайг устгаж болно гэсэн зөвшөөрөл л өгчих. Угаасаа та нарыг ирж баавгайг унтуултал хүлээдэг ямар тэнэг байхав бариулж үхнэ. Харин алсан хүнийг шийтгэлээс чөлөөлөөд агнасан баавгайг нь өгчих гүйцээ төрөөс ямар ч мөнгө гарахгүй

Avatar

Нэргүй 2026-10-08 59.153.114.43

эрдэнэт хүний амь зэрлэг араатнаас болж хэд хэдээрээ хохироод байхад тоож байна уу? олигтойхон арга хэмжээ аваач

Avatar

Нэргүй 2026-10-08 59.153.114.43

эрдэнэт хүний амь зэрлэг араатнаас болж хэд хэдээрээ хохироод байхад тоож байна!!!

Avatar

Нэргүй 2026-10-08 64.119.23.205

Ямар учир шалтгааны улмаас энэ амьтан орж ирээд байгааг бодитой судалсан судалгаа, судалж байгаа судлаач, судалгааны баг бна уу?
Том яам ажиллаж байж, 700 дуудлага тохиолдол гараад бараг жил өнгөрч байхад огт юу ч хийгээгүй байж байгаад хүний аминд хүрлээ!!
Одоо ч хийсэн юмгүй, аар саархан зүйлээр аргацааж байна даа. Татан буулгавал таарна.

Avatar

Нэргүй 2026-10-08 64.119.27.150

зөвгщшөөрөл нь дуусчихсаан гээд бас хүн бариулах уу. толгойных нь оронд олгой байсан ч ингэж бодохгүй

Avatar

Нэргүй 2026-10-08 202.21.107.55

Зөвшөөрөл гэхээс илүү иргэдийн амь насыг хамгаалах төрийн үүрэг говийн аймгуудад иалчдын гэрт хятадууд орж ирж манай газрааснүү гэж байна төр иргэдэд б** з****г хэрэглэх эрх өгөх хэрэгтэй гадаад оронд хүний эдлэн газар гэрт зөвшөөрөлгүй орвол шууд бууддаг шүүдээ

Avatar

Зочин 2026-10-08 59.153.114.168

Бас нэг мөнгө идэх арга тэр бумаар нь иднэ гэнэ шүү харагдсан газар нь алаад алсан хүнд нь айсан болон аюулаас хамгаалсан гэж шагнамаар байгаа юм даа

Avatar

Зочин 2026-10-08 64.119.19.186

юуных 8 аймаг гэж баавгай сууршил болон хот айл руу орсон тохиолдолд шууд буудаж а**х зөвшөөрлийг олгооч ээ энэ нас барсан хүн өөрийнх нь ах дүү амраг садан байсан бол юу гэж сүржигнэж байгаа бол хүний алтан амь баавгайгаас дор болсон юмуу

Avatar

Нэргүй 2026-10-08 103.242.47.254

МАНгарууд баавгай хүн барих нь гэж нийгмээр шуугьсаар байхад тэнэгтэж араатан хамгаалдаг чухал царай гаргаж хүн бариулчихаад одоо ингэж арьсаа хамгаалахгүй ээ. эдний яамныханыг бүгдийг нь тэр МАНгар сайдтай хамт баавгай орж ирээд байгаа газруудад жижүүрт гаргах хэрэгтэй. өөрсдийг нь барьсан цагт хүний зовлон ойлгоно.

Avatar

Нэргүй 2026-10-08 64.119.20.245

1 л их баавгайд хайртай малнууд байх болж дээ . наадуул чинь ниргэсэн хойно нь арьсаа хамгаалж хашгирна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж