niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 19:04 UTC Эх: https://news.mn/r/2891794/ 467b7d21db8aec77… ← niitlelch.mn руу буцах

"Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон"

"Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон"

"Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон"

Ардчилсан намаас төсвийн асуудлаар өнөөдөр /2026.10.08/ мэдээлэл хийлээ.


УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:

-Үгнээс илүү баримт, үйлдэл тод чанга дуугардаг. Боловсролын сайд Л.Энх-Амгалангийн хэлж байгаа үг бол өмнөх Боловсролын сайд юу хийсэн талаар ярьж байгаа. Дараа нь үргэлжлүүлэхээс өөр арга алга гэдэг байр суурийг илэрхийлж байгаа. УИХ батлаагүй, төсөвлөөгүй тэр чиглэлд УИХ-ын төсвийн хөрөнгийг УИХ-аас гадуур зарцуулсан талаар ярьж байна. УИХ-ын батлаагүй төсвийг зарцуулсан талаар ярьж байна. Ийм асуудал төсвийн тодотгол болон төсөл хэлэлцэх үеэр гарч байна. Ганц сайд биш, олон сайд хэлж байна. Төсөв батлах эрх бол УИХ-ын онцгой бүрэн эрх. Үндсэн хуульд хууль тогтоох эрх мэдэл гагцхүү УИХ-д хадгалагдана гэсэн үг байгаа. Гэтэл хэзээ завандаа Засгийн газар өөрсдөө дур мэдэн улсын төсөв баталдаг болчихов. Хэзээ хууль тогтоогчдын өмнөөс шийдвэр гаргаад, араас нь хууль тогтоогчид засах ёстой гэсэн зүйлийг хийдэг болов оо.

Энэ бол үнэхээр эмгэнэлтэй, хамгийн увайгүй үйлдэл. Монгол Улсын Эрүүгийн хуульд ч бий. Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэрэг 1-5 жилийн ялтай.

Үүнийг Засаг дарга, арай бага албан тушаалтан хийвэл шууд шоронд орно. Энэ гэмт хэргийг Засгийн газрын гишүүн, Засгийн газар хийх юм бол тэд юу болох вэ. Дээрээ ямар үлгэрлэл үзүүлж байна вэ. Хуулиас давсан албан тушаалтнууд олонхын, намынхаа нэрээр Эрүүгийн хуулиас давж алхаж болох уу. Монгол Улсад байгаа Эрүүгийн хууль өнөөдөр хүчинд төгөлдөр байгаа. Төсвийн хөрөнгийг УИХ-ын батлаагүй чиглэлд зарцуулсан байна. Зарцуулсан гэдгээ өдөр тутам тэд өөрсдийнхөө амаар илэрхийлж байна. Ийм байхад энэ Эрүүгийн хууль тэр албан тушаалтнуудад яагаад дөхөж очихгүй байна вэ. Харин толгойг нь илээд сүүлдээ УИХ-ын буруу юм шиг болоод хээрээс олсон олсны үзүүрт нь үхэр байгаагүй гэж баталж өгөхгүй бол та нарын буруу шүү гэдэг хэмжээнд аяглаж аашлах болов оо.

Сүүлдээ бүр УИХ-ын гишүүдийг загнадаг, зандардаг, айлган сүрдүүлдэг, УИХ хэрхэн яаж ажиллахыг, УИХ-ын гишүүд яаж шийдвэрээ гаргахыг зааж зааварладаг хэмжээний том толгойтой, том артай сайдуудаар дүүрсэн Засгийн газар үүсчих вэ.

Энэ асуултад одоо хариулт хэрэгтэй байна. Та бүхэн бас сэтгүүлчийнхээ хувьд эрэн сурвалжилж, мэдээллийг олон нийтэд хүргээрэй.

Үндсэн хуулийн зөрчил маш томоор харагдаж байна. Засгийн газар УИХ-ынхаа толгой дээр гарсан байна. Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг, өөрсдөө амаараа байнга давтан давтан Байнгын хороо болон УИХ-ын чуулганд хэлж байна. Өөрөө өөрсдийнхөө эсрэг мэдүүлэг өгч байгаа энэ нотлох баримтууд дээр түшиглэж хуулийн байгууллага одоо ажлаа хийх цаг нь болсон.

-УИХ-ын гишүүн С.Цэнгүүн:

-2026 оны батлагдсан төсөв дээр байсан төслийн нэгжүүдийг дахиж 2026 оны төсвийн тодотгол дээр 0 хувийн гүйцэтгэлтэй, 2026 онд шинээр орж ирж байгаа гэсэн агуулгаар давхар бичиж оруулж ирсэн. Энэ агуулгаараа бид 2026 оны төсвийн үндсэн зарчим нь урсгал зардал, тэр дундаа захиргааны зардлуудыг нэмж болохгүй гэсэн саналыг гаргаж, түүнтэй холбоотой нэг их наядын алдагдлын дотроос 23 тэрбумыг амжилттай хасуулж чадсан.

Гэтэл сайд 23 тэрбумыг хасаж болохгүй, бид нар үүнийг аль хэдийн зарцуулсан гэдэг ноцтой мэдэгдлийг хийж байгаа.

Тодотголын хүрээнд УИХ-аас зарчмын зөрүүтэй санал өгч, энэ саналуудыг хасуулах эрх байгаа. Түүнээс биш 2026 оны төсвөөс гэнэт хасах, шинээр оруулж ирэх хууль эрх зүйн орчин байхгүй. Одоо энэ дүнгүүд нь хэзээ захиран зарцуулагдсан. Тиймээс одоо энэ дээр ажиллаж байгаа хүмүүс нь хохирох гээд байгаа учраас шахалт үзүүлж байгаа нь маш ноцтой асуудал. Манай улсын төсөв том тоогоор бүхлээрээ батлагддаг. Тэр бүхэл доторхыг задалдаггүй. Бүх задаргааг нээлттэй иргэдэд мэдээллэх ёстой. 50 төгрөгийг ч нарийвчлах хэрэгтэй. Засгийн газар задаргаагаа тавьдаг болчих юм бол ийм асуудал үүсэхгүй” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
5
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

Avatar

ОПТИМИЗМ 2026-10-08 202.70.38.250

АЛЬ ЛУЙВАРЧИН, ТЭНЭГ ,БОЛОВСРОЛГҮЙ ,ЧАДВАРГҮЙ, АДГИЙН АМЬТАД НЬ ТӨРД ХИЙГЭЭД БҮХНИЙ ОРОЙД БАЙГАА ЦАГТ БИД ЗОВСООР Л БНА ГЭХДЭЭ МОНГОЛЧУУД ОДООГИЙН ЭНЭ ХАЧИН МУУХАЙ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ, НАВСАЙСАН НООХОЙРСОН АЖ БАЙДЛААРАА ЦААШДАА ЗУУН ЗУУН ЖИЛ АМЬДРАХ БОЛОЛЦООГҮЙ !! ЭНЭ БУРУУ,МУУ МУУХАЙ БҮХЭН ЗАСРАХ, ҮҮРД АЛГА БОЛОХ ЦАГ ИРНЭЭ… ЖИНХЭНЭ ЗӨВ, САЙН, БОЛОВСРОЛТОЙ ЗАЛУУ ШИНЭ ЭРИН ТӨРӨӨГҮЙ БНА ТЭД ИРЖ ЯВАА ГЭЖ БАТ ИТГЭНЭ

Avatar

Нэргүй 2026-10-08 202.9.47.75

Тэмүүжинг анх их хуралд орж ирэх ёстой хүн гэж анх саналаа өгч сонгож билээ. БГД 2008 он. Ажлаа хийж чадаагүй шд 8 жил хүлээсэн. Одоо бүү олон юм ярь Эбигийн хүчээр хамгийн том яамыг удирдаад яаж хөглөв хүүхэдтэй юу яасан ч гэх шиг. зайл цаашаа

Avatar

Нэргүй 2026-10-08 202.9.47.75

Иргэдэд таалагдах үгсийг хэн ч ярьж чадна. Шийдэл нь юу вэ яаж хийх вэ гэдэг нь чухал юм шүү. Насаараа лeкц онол ярьсан хүн яг амьдралыг мэдэрдэггүй юмаа. Тэнд гардаг жижиг асуудал ч амьдралын, хуулийн сөхөн тавиад ч нэмэргүй маш том асуудалыг сөхөн тавьж байдаг..

Avatar

Зочин 2026-10-08 150.228.177.232

Данхайсан тер, хариуцлагагуй засаг, тархигуй нам!!! Монголын ирээдуйг бэлтгэх боловсролыг унэхээр самарлаа!!! Галзуу балай юм шиг сайдууд, чадваргуй яамд, шившиг юмаа!

Avatar

- oy 2026-10-08 202.126.89.33

xylgsich.

Avatar

Нэргүй 2026-10-08 202.72.245.205

Schuumjlel baich estoi , er n bol ech barigchid zaaval neg luivar chiich durtai. Sorog chuchin ajillaa oligtoi chiigeechee

Avatar

Зочин 2026-10-08 66.181.188.130

Хааны утсан хүүхэлдэйнүүд Хааныхаа удирдлага,заавраар хүссэн зүйлээ хийж байна. Монгол улсын хууль, УИХ-ийг гишгэчиж байгаа нь үнэн. Одоо хааныг зайлуулах цаг болсон…

Avatar

зочин 2026-10-08 202.21.105.106

МУ-ын ЗГ нь УИХ-ынхаа дээр гарсан нь үнэн шүү дэ.
ЗГ-аас Улсын төсөв нэрийн доор бүхэл тоо мэдээлэл оруулж ирдэг түүний задаргааг нэхсэн УИХ-ын гишүүнээ загнадаг, чи юу юм гэж зандардаг, зарим төсвийн задаргаагаа өөрсдөө гаргаж алдахаараа түгжил гэж УИХ-ын гишүүнээ нэрлэж байгаа зэргээс харахад ЗГ нь УИХ-аас эрх мэдэл зиндаа дээгүүр гэдгээ баталж нотолж байна.

Avatar

Нэргүй 2026-10-08 64.119.16.49

SAWI80955877

Avatar

Нэргүй 2026-10-08 103.229.123.104

Иргэнта юу гэж тэнэгтээд төсөв батлагдсан. тэр үед нь хэлэхгүй яасан гэж АН-г буруутгав. Батлагдсан төсвөөс 23 тэр бум төгрөгийг илүү зарцуулсан энэ чинь хууль зөрсөн гэж байна.

Avatar

Нэргүй 2026-10-08 64.119.16.49

SEXSDEED BOOW XXI BOOW DOLOOJ ALNI SEXSEER SEXSEER VANXANI BIEE UNELLEED80955877

Avatar

иргэн 2026-10-08 202.21.124.253

АН-ханыг гайхаж байгаа.Сонгууль дөхөөд ирэхээр л оноо авах гээд гэнэт яриад эхлэдэг, Төсөв баталж байхдаа ярихгүй яасан задаргаагаа.Өөрсдөө тарахгүй гэж төсөвөө сандран баталчихаад одоо ЗГт буруу өгөөд байгаа нь хуульч таний хувьд шударга уу.2027 оны төсөвөө яг энэ ярьж байгаа шигээ батлаарай.

Avatar

🙈🙈🙈 2026-10-08 103.57.93.118

Бүтэн 4 жил шахуу хамт дуугай сууцгаачихаад- гэнэт 1 өглөө сэрээд харсан чинь бүх зүйл урвуу болчихсон байна уу ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж