УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр /2026.10.08/ 14.00 цагаас хуралдах товтой байна. Хуралдаанаар дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудал /үргэлжилэх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, бусад гэсэн таван асуудал хэлэлцэх гэнэ.
Мөн УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурлаар 10.00 цагаас хуралдаж, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2026.08.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, танилцуулгаа Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/ асуудлыг хэлэлцэнэ.
Үүнээс гадна Эдийн засгийн байнгын хороо 12.00 цагт хуралдаж, УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас Монголбанкны Ерөнхийлөгчид хандсан Инфляцын өсөлт, мөнгөний бодлогын үр нөлөөний талаарх асуулгын хариуг хэлэлцэхээс гадна Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2026.08.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, танилцуулгаа Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ./ хэлэлцэхээр товложээ.
3,605.46




















































ОПТИМИЗМ 2026-10-08 202.70.38.250
АЛЬ ЛУЙВАРЧИН, ТЭНЭГ ,БОЛОВСРОЛГҮЙ ,ЧАДВАРГҮЙ, АДГИЙН АМЬТАД НЬ ТӨРД ХИЙГЭЭД БҮХНИЙ ОРОЙД БАЙГАА ЦАГТ БИД ЗОВСООР Л БНА ГЭХДЭЭ МОНГОЛЧУУД ОДООГИЙН ЭНЭ ХАЧИН МУУХАЙ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ, НАВСАЙСАН НООХОЙРСОН АЖ БАЙДЛААРАА ЦААШДАА ЗУУН ЗУУН ЖИЛ АМЬДРАХ БОЛОЛЦООГҮЙ !! ЭНЭ БУРУУ,МУУ МУУХАЙ БҮХЭН ЗАСРАХ, ҮҮРД АЛГА БОЛОХ ЦАГ ИРНЭЭ… ЖИНХЭНЭ ЗӨВ, САЙН, БОЛОВСРОЛТОЙ ЗАЛУУ ШИНЭ ЭРИН ТӨРӨӨГҮЙ БНА ТЭД ИРЖ ЯВАА ГЭЖ БАТ ИТГЭНЭ