niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 19:30 UTC Эх: https://news.mn/r/2891732/ 75b7f081becfa335… ← niitlelch.mn руу буцах

Х.Нямбаатараас тамгаа авах Япон "ажиллагаа"

Х.Нямбаатараас тамгаа авах Япон "ажиллагаа"

Х.Нямбаатараас тамгаа авах Япон "ажиллагаа"

Сүүлийн өдрүүдэд Ардын намынхан наанаа нам жимхэн байгаа ч цаанаа жинхэнэ утгаараа тэмцэлдэж байна. Учир нь МАН-ын бүлэг 30/38-аараа хуваагдсанаас хойш намын удирдлагын түвшинд ойлголцох ёстой гэдэг байр суурийг жирийн гишүүд нь хэлэх болсон. Гэвч намын удирдлагын зүгээс гишүүдийг намын бодлого зөрчвөл намаас хөөнө гэж яриагүй ч МАН-ын генсек нь ил, далд ярьсаар явна. МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, нийслэлийн МАН-ын хорооны болон зарим аймгуудын намын хороог хуралдуулах шийдвэр гаргасан.  Ямар ч гэсэн удаан хугацаанд товлогдож чадахгүй, Х.Нямбаатараас намын тамгаа авч чадахгүй байсан асуудал ийн шуударч, МАН-ын дарга нарын Япон руу намын гишүүдээ сургалтаар авч явсны үр дүн гэх бор шувуу Тусгаар тогтнолын ордонд жиргэж эхэлжээ.

Одоо нийслэлийн МАН-ын хорооны даргаар Хотын дарга асан Х.Нямбаатар ажиллаж байгаа. Гэвч Х.Нямбаатар Хотын даргын ажлаа өгсний дараа Канад улс руу сурахаар явсан бөгөөд нийслэлийн МАН-ын хороог хуралдуулах эсэх асуудал тодорхойгүй байв. Өнгөрсөн хавраас хойш Х.Нямбаатараас нийслэлийн намын тамгаа авах оролдлогыг их хийсэн ч тус хорооны гишүүдийн олонх нь Х.Нямбаатарын талынхан учраас хуралдуулж чадахгүй байв. Харин одоо Х.Нямбаатар эзгүй, мөн яллагдагчаар татагдсан гэх мэдээлэл тарчихсан энэ үед нийслэлийн намын хороог хуралдуулахаар болж буй нь хоёр хуваагдсан МАН-ынхан жинхэнэ утгаараа талцаж, талцал нь улам гүнзгийрсэн гэж улс төрийн хүрээнд дүгнэж байна.

ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА НИЙСЛЭЛИЙН НАМЫН ХОРООГОО АВЧ ЧАДАХ УУ?

Дүрмээрээ нийслэлийн МАН-ын хорооны хурлыг нийслэлийн намын хорооны тэргүүлэгчид зарлах учиртай. Удирдах зөвлөлийн хурлаас аравдугаар сарын 16-ны дотор хурлаа товлох үүргийг өгсөн юм. МАН-ын дарга нь Ерөнхий сайд, Нийслэлийн намын хорооны дарга нь Хотын дарга хийдэг зарчимтай МАН-ынхан Х.Нямбаатарыг огцруулахаас өмнө Барилга хот байгуулалтын сайд Э.Бат-Амгаланг нийслэлийн намын хороогоо авч өгнө хэмээн түүний эсрэг турхируулсан байдаг. МАН-ын одоогийн удирдлагууд Э.Бат-Амгаланг нийслэлийн МАН-ын хорооны дарга болгоно хэмээн хэдэн сар ил, далд Х.Нямбаатарыг ёстой л буулгаж авах бүх л ажлыг хийлгэсэн байдаг.

Эцэстээ, Х.Нямбаатарыг Туулын хурдны зам, нөөцийн мах хоёроор буулган авч, Хотын даргаас нь огцруулсан байдаг. Өөрөөр хэлбэл, одоогийн МАН-ын дарга нар Э.Бат-Амгаланд нийслэлийн МАН-ын хороог өгөх, цаашлаад Хотын дарга болгоно хэмээн "ам гарсан" гэдэг.

Х.Нямбаатарын дараа хэн Хотын дарга болох вэ гэдэг өрсөлдөөнд МАН-ын хоёр тал болсон Н.Учрал, Я.Содбаатар, Д.Амарбаясгалан нарын тохиролцоогоор "дундын хүн" буюу Б.Пүрэвдавгыг томилсон. Томилогдоод багагүй хугацаа өнгөрсөн Б.Пүрэвдагвын хувьд удахгүй болох нийслэлийн МАН-ын хорооны дарга болох намын захиас даалгавар ирчихсэн.

Өөрөөр хэлбэл, МАН-ын дарга нарын Э.Бат-Амгаланд "амласан" амлалт нь өөрчлөгдөж, нийслэлийн МАН Б.Пүрэвдагвад шилжинэ гэх яриа гарах болов.

Нэгэнт хамаг хүч, мөнгөө зарчихсан Э.Бат-Амгалан нийслэлийн намын хороогоо авахын тулд намын хорооны даргад өрсөлдөнө. Харин намын одоогийн удирдлагууд нөгөө л "дундын хүн"-ээ томилуулахаар зүтгүүлнэ. Тиймээс удахгүй товлогдох нийслэлийн МАН-ын хорооны хурал ихэд ширүүхэн бөгөөд сонирхолтой үйл явдлуудаар өрнөнө гэсэн үг.

Хамгийн хэцүү нь Х.Нямбаатарын бүрдүүлсэн баг Б.Пүрэвдагва, Э.Бат-Амгалан нарт санал өгч, тэднийг сонгоно. Намаа нийслэлд ялуулж, олонх болсон Х.Нямбаатар болоод түүний баг ч зүгээр хараад суухгүй болов уу.

Одоогийн удирдлагууд нь Х.Нямбаатар байсан, байгаагүй намын хороо аравдугаар сарын 16-ны дотор хуралдуулна гэж ам бардам хэвлэлд ярьж байгаагаас харвал МАН-ын генсек Я.Содбаатарын намын гишүүдтэйгээ Япон явсны хэрэг бүтэж буй бололтой. Эцсийн дүндээ, нийслэлийн МАН-ын хорооны хурал олон зүйлийг нэг талд гаргах уу, эсвэл намынхаа хагарлыг улам хурцлах уу, цаашдын МАН-ын хувь заяа ямар байх уу гэдгийг шийдэх чухал хурал болох нь.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-10-08 64.119.21.201

МАН боловсон хүчнийг дэвшүүлэхдээ танил тал өөрийн гэсэн шалгуураар бус тухайн хүний ажлын үр дүнг харгалзаж ирсэн Б..Пүрэвдагва хотын дарга хийж байгаа хугацаандаа өмнөх даргынхаа хийж сайн сайн бүхнийг үргэлжүүлэн харин саарыг өөрчлөн сайжруулан ажиллах байсан ч өнөөдрийн байдлаар түжрэлийг бууруулах, хог цэвэрлэх ажлыг хөнгөвлөх хогийг боловсруулах, гандан хороололын дахин төлөвлөлт г.м.-ийн ажлуудад ямарч санаачлага гаргасангүй үлгэн салган л явж байна.Ийм хүн хотын МАН-ын дарга байх уу.

Avatar

Нэргүй 2026-10-08 66.181.191.104

Бат – Амгхлан, Баярбаатар нтр гэсэн балай юмнууд л манай МАН/ын нэр хүнд ийг баллаж бна шүү !

Avatar

Иргэн 2026-10-08 103.168.34.16

Нямбаатараас илүү дарга гэж байгаагүй, Пүрэвдагва бол мөнгө угаалцагч шоучин

Avatar

Нэргүй 2026-10-08 202.70.38.250

Төрийн Худал Хулгай л эхлээд Байхгүй болчихвол Бүх асуудал шийдэгдэнэ дээ………Утаагаар Үе Үеийн Олон Олон Нам Засаг Улс Төрчид Мөнгө угааж ирлээ Одоо ч угаасаар…..Хамгийн том тоглогч нь Нийслэл болсон бурхан минь

Avatar

Нэргүй 2026-10-08 202.21.105.106

зодоон болж байна да

Avatar

Нэргүй 2026-10-08 64.119.26.100

Бат-Амгалан хэрэггүй дээ.

Avatar

Нэргүй 2026-10-08 64.119.16.49

SEXSDI ALNI SEKSEER80955877VANXANDI.BOOW.XXN.XUCHINDUULI

Avatar

Нэргүй 2026-10-08 59.153.114.43

хотын намын хорооны даргаар заавал залуу хүн тавих хэрэггүй

Avatar

зочин 2026-10-08 66.181.181.100

АН гэх бүлэг хулгайч луйварчдын байгаа газар бүр зөвхөн хэрүүл тэмцэл ,үзэн ядалт, самуун үймээн ,төрийн эрхийн төлөө шунал ,АНУ барууны түрэмгий хүчний байгаа газар бүр дайн байлдаан,үхэл хагацал, өлслөлөн гуйланчлал,сүйрэл доройтол, зовлон зүдгүүр,

Avatar

Зочин 2026-10-08 66.181.188.130

Нийслэлд ч, Засагт ч АН байхгүй байгаа. Хэн зодолдоод, хэн эрх мэдлээ булаацалдаад байгааг нийт ард түмэн харж байна…

Avatar

Zochin 2026-10-08 78.35.44.146

Хүрэлсүх охиныхоо нөхөр байсан залууг охиндоо буцааж авч өгөх ажиллагаа яваад байгаан бишүү. Сэнтийгээсээ буухаас өмнө өөртөө хэрэгтэй хүнээ албан тушаал эрх мэдэлд хүргээд ирээдүйд тусласан хариугаа авах арга гэж харагдаж байна даа.

Avatar

Нэргүй 2026-10-08 43.242.242.59

Бат-Амгалан бол үл бүтэх этгээд гэдэг нь батлагдсан.Мөнгөний төлөө яаж ч самарч чадах нөхөр байна гэж ойлгогдсон.

Avatar

Нэргүй 2026-10-08 202.126.91.126

прокурорт шинэчлэл хийх шаардлага хаалга тогшиж бна!

Avatar

Нэргүй 2026-10-08 202.126.91.126

шоронжуулалт газар авч болохгүй!

Avatar

өөө 2026-10-08 210.148.94.144

Төмөртөмсөг гэдэг Нянгарын төмсөгийн бас тасла

Avatar

Нэргүй 2026-10-08 103.57.93.118

Канад явцгааж дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж