niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 19:30 UTC Эх: https://news.mn/r/2891671/ 130ee238aecc3b5f… ← niitlelch.mn руу буцах

Х.Тамир: ‘Би сурагч боллоо’ номд ёс бус зураг, дүрслэл байхгүй

Х.Тамир: ‘Би сурагч боллоо’ номд ёс бус зураг, дүрслэл байхгүй

Х.Тамир: ‘Би сурагч боллоо’ номд ёс бус зураг, дүрслэл байхгүй

Боловсролын яамнаас нэгдүгээр ангийн сурагчдын сурах бичгийн асуудлаар өнөөдөр /2026.10.07/ мэдээлэл хийлээ.


БЕГ-ын дарга Х.Тамир:

-Нэгдүгээр ангийн сурах бичгийг зохиох, хэвлэх, түгээх багц тендерийг зургаадугаар сарын 11-нд нээлттэй зарласан. Тухайн тендерийн баримт бичгийг дөрвөн компани авч, зохиох, боловсруулах ажлыг хийсэн. Харин долдугаар сарын 21-нд тендерийг нээхэд шаардлага хангасан компани гараагүй. Учир нь багц тендер байсан тул материал нь бүрэн бус, мөн компаниудад тавьсан санхүүгийн болон бусад шаардлагыг хангаагүй.

Тиймээс тендерийг дахин зарлаж, есдүгээр сарын 9-нд сонгон шалгаруулалт явуулсан. Үүний үр дүнд хоёр компани шалгарсан.

Ер нь сурах бичгийн ирүүлсэн эхэд дөрвөн байгууллагаас санал, дүгнэлт авдаг. Тодруулбал, Төрийн хэлний зөвлөл, Хүний эрхийн Үндэсний Комисс, Жендэрийн үндэсний хороо, Сурагчийн холбооноос сурах бичгийг сайжруулах санал, дүгнэлт авдаг. Үүний дагуу ирүүлсэн санал бүрийг тусгаж ажилладаг. Мөн сурах бичгийн хуудас бүрийг хянан баталгаажуулж, хэвлэх зөвшөөрөл олгодог. Энэ ажлын хүрээнд мэргэжлийн байгууллагууд хяналт тавьж, хэвлэлийн үйлдвэрт агуулгын болон техникийн редактор ажилладаг.

“Мөнхийн үсэг” ХХК нь ижил төстэй ажлын шаардлагаар тендерт оролцсон. Өмнө нь сурах бичиг зохиож, хэвлэж байсан туршлагатай. Харин “Соёмбо пресс” мөн ном зохиох, хэвлэх үйл ажиллагаа эрхэлдэг, энэ чиглэлээр туршлагатай компани бөгөөд тендерийн баримт бичгийн шаардлагыг хангасан учраас эдгээр хоёр компанийг сонгон шалгаруулсан.

Шинжээчдийн дүгнэлтээр сурах бичгийг хэвлэх боломжтой гэж үзсэн. Тиймээс шаардлага хангасан гэж үзэж, хэрэглээнд нэвтрүүлж байгаа. Өмнөх сурах бичгүүдээс ялгарах нэг шинэчлэл нь QR кодтой болсон. Тухайн кодыг уншуулснаар хүүхдүүд хичээлтэй холбоотой шаардлагатай бичлэг, нэмэлт материалыг үзэх боломжтой. Мөн цахим орчинд яригдаж байгаа “Би сурагч боллоо” номд гурван хөлтэй хүүхэд, буруу энгэртэй дээл, Өвөрмонгол гэрийн зураг дүрслэл орсон гэх мэдээлэл бий. Тухайн номд ийм зураг, дүрслэл байхгүй. Өнөөдрийн байдлаар сурах бичгүүдийг хүргэх ажил бүрэн дуусах шатандаа байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

Avatar

Ахмад настан 2026-10-07 202.126.90.186

Байнга өө харж Төрийн албан хаагчидыг дарамталдаг хэсэг хүмүүс байнаа өөрсдөө юу ч чадахгүй бусдад атаархаж бусдын явууллагаар хөдөлдөг бялдууч зусарч хүмүүс болимоор яам ганцхан ном хэвлүүлдэггүй өөр чухал олон олон ажилтай байдгийг өөд болсон охиныхоо төрийн төлөө яаж цаг наргүй ажиллаж байсанаар нь мэдэх юм байна

Avatar

Нэргүй 2026-10-07 66.181.182.107

ПОП х*******н ГАР ХӨЛ

Avatar

Зочин 2026-10-07 103.168.34.116

жил бүр сурах бичиг хэвлэж улсын мөнгө үрдэгээ болих хэрэгтэй байна

Avatar

Зочин 2026-10-07 150.228.177.244

Боловсролын салбарын самарсан этгээдуудэд итгэх боломжгуй!!! Улс терчдын нь компан. Байна!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж