НЭМЭЛТ:
УИХ-ын дарга С.Бямбацогт:
-Удирдах зөвлөлийн хурлаар Бодлогын хороодын нарийн бичгийн дарга нарыг томиллоо. Зарим аймгуудын намын хорооны хурлыг хийхээр болсон. Нийслэлийн МАН-ын хорооны хурлыг хийх талаар Тэргүүлэгчдийн хурлыг 2026 оны аравдугаар сарын 16-ны дотор хуралдаж, шийднэ. Засгийн газрын зарим сайд нарыг чөлөөлөх асуудлыг хэлэлцээгүй гэв.
МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар хоёр асуудал хэлэлцсэн байна. МАН-ын Удирдах зөвлөлийн дэргэд 12 бодлогын хороо ажилладгаас дөрвөн хорооны даргыг өөрчлөх асуудлыг хэлэлцсэн байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин өөрийн хүсэлтээр Бодлогын хорооны даргаас чөлөөлөгдөх асуудлыг тавьсан бол Ц.Сандаг-Очир, Ж.Алдаржавхлан, Ц.Идэрбат гэсэн гурван хорооны дарга нар Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж байгаа учраас чөлөөлж, оронд нь УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Л.Соронзонболд, М.Бадамсүрэн нарыг томиллоо. Хоёрт, МАН-ын Үндсэн дүрмийн дагуу аймаг, нийслэлийн буюу дунд шатны намын байгууллагууд дөрвөн жилд нэг удаа намынхаа бага хурлыг нэгээс доошгүй хуралдуулах ёстой. Тийм учраас хугацаа нь болсон Өвөрхангай, Дорнод, Завхан аймаг, нийслэлийн намын хороог хуралдуулах чиглэлийг өгсөн байна.
МАН-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДАЖ БАЙНА
МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2026.10.07/ 14.00 цагаас Төрийн ордонд хуралдав. Хурлаар нийслэлийн МАН-ын хорооны хурлын тов болон Засгийн газрын зарим сайдыг сэлгэх асуудлыг хэлэлцэнэ гэх албан бус мэдээлэл байна.
3,605.46





















































Зочин 2026-10-07 64.119.23.237
хэний мөнгөөр энэ хулгайчид хурал нэрээр хор найруулж,хулгайгаа ярьж бна вэ ард түмэн нүдтэй шүү саяхан Японд очиж баахан тансгалсан даварсан луйварчид
Яах гэж сонгосон юм. 2026-10-07 59.153.112.118
Ард гоншигонож байхаар өөрөө нэр дэвшээч. Яах гэж сонгосон юм.