niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 19:30 UTC Эх: https://news.mn/r/2891658/ 4085c1219998a6c1… ← niitlelch.mn руу буцах

Орон нутгийн зам ашигласны төлбөрийг бууруулах санал гаргасныг дэмжлээ

LiveОрон нутгийн зам ашигласны төлбөрийг бууруулах санал гаргасныг дэмжлээ

Орон нутгийн зам ашигласны төлбөрийг бууруулах санал гаргасныг дэмжлээ

 

 

 

Шинэ нь эхэнд ньХуучин нь эхэнд нь
16 : 58
2026-10-7

Орон нутгийн зам ашигласны төлбөрийг бууруулах санал гаргасныг дэмжлээ

УИХ-ын Төсвийн болон Өргөдлийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар өнөөдөр иргэн Э.Батбаяраас ирүүлсэн орон нутгийн автозамын хураамжийг нэмэгдүүлснийг бууруулах тухай УИХ-ын нийтийн өргөдлийн системд гаргасан саналыг хэлэлцээд олонхи гишүүн дэмжлээ. Ингэснээр ажлын хэсэг байгуулахаар боллоо.

Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу орон нутгийн замаар зорчсон тохиолдолд суудлын автомашин 5000, ачааны машин 20 мянган төгрөг тус бүр төлж байхаар хураамжийг нэмэгдүүлсэн юм.

Энэ шийдвэрийг 2026 оны наймдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн. Дээрх шийдвэрийг гаргахаас өмнө суудлын тэрэг 1000, ачааны автомашин 10 мянган төгрөг төлж байжээ.

Харин Э.Батбаярын зүгээс орон нутгийн замын чанар муу, нөхцөл байдал хүнд байхад ачааны машины хураамжийг 20 мянган төгрөг хүртэл нэмэгдүүлсэн нь үндэслэлгүй гэж үзсэн. Иймээс хураамжийн хэмжээг бууруулах санал гаргасныг 33015 иргэн дэмжсэн.  Хуулиараа 32 мянгаас дээш иргэн дэмжсэн тохиолдолд саналыг Байнгын хороогоор хэлэлцэх ёстой. Иймээс хамтарсан Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн, саналыг дэмжин Ажлын хэсэг байгуулан, асуудлыг судлахаар болж байна.

Автозамаар зорчсоны төлбөрийг 2-5 дахин нэмэгдүүлэх шаардлага үүссэн шалтгааныг албаны хүн автозамын засвар шинэчлэл хийхэд шаардлагатай түүхий эдийн үнэ өссөн, засвар үйлчилгээг хийдэг автозамын компанид ажиллагсдын цалин хөлсийг нэмэгдүүлэх зэрэг шалтгаантай холбов. Мөн автозам муугаас осол аваар гардаг. Иймээс осол аваарыг бууруулах, засвар үйлчилгээг цаг алдалгүй хийх зорилгоор төлбөрийг нэмэгдүүлсэн юм байна. Жилд зам тээврийн ослоор 500 орчим иргэн амь насаа алддаг бол 2000 орчим хүн эрүүл мэндээрээ хохирдог аж.

Монгол Улсын хэмжээнд 30 байгууллага зам засвар, арчлалтыг хариуцан ажилладаг. Нийтдээ 14000 км замын засвар арчлалтыг хариуцаж гүйцэтгэдэг.

Өнгөрсөн 2025 онд автозам ашигласны төлбөрөөр 34 тэрбум төгрөг төвлөрсөн. Улсын төсвөөс 20 тэрбум төгрөгийг зам засварт зориулж баталдаг.

 Улсын хэмжээнд 34 төлбөр авах цэг ажилладаг бөгөөд  бүгдийг цахимжуулжээ.

 

 

 

16 : 08
2026-10-7

Автомашин болон автозам ашигласны татварыг бууруулах саналыг унагав

УИХ-ын Төсвийн болон Өргөдлийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар  өнөөдөр Автомашин болон автозам ашигласны татварыг бууруулах тухай иргэн  Э.Баясалцэнгэлийн гаргасан саналыг хэлэлцсэн ч гишүүдийн олонхи нь дэмжсэнгүй.

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаас 2024 оны сүүлээр автомашин болон автозам ашигласны төлбөрийг дараах байдлаар нэмэгдүүлж, 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн юм.

  • “Приус” 36000-аас 108000 төгрөг
  • “Лексус 570” 188100-аас 564300 төгрөг
  • “Портер” 30000-аас 75000 төгрөг
  • “Ланд Круйзер 200” 151800-аас 455400 төгрөг

Зам ашигласны төлбөр:

  • 2000 хүртэлх моторын багтаамжтай машин 20000-аас 100000 төгрөг
  • 2001-3000 хүртэлх моторын багтаамжтай машин 30000-аас150000 төгрөг
  • 4001 дээш моторын багтаамжтай машин 50000-аас 250000 төгрөг

Э.Баясалцэнгэлийн зүгээс татварын хувийг нэмэгдүүлсэн ч зам сайжраагүй. Иймээс энэ нэмэгдлийг буцаан бууруулах ёстой. Автомашины татвар 300 хувь, автозам ашигласны төлбөрийг 500 хувиар өсгөсөн нь үндэслэлгүй гэж үзэн, дээрх гомдлыг УИХ-ын нийтийн өргөдлийн системд байршуулахад 33216 иргэн дэмжсэн. Иймээс хамтарсан Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн. Уг асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжээгүй тул Ажлын хэсэг байгуулах шаардлагагүй болов.

 

14 : 22
2026-10-7

НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 8 болгон нэмэгдүүлэх саналыг унагав

УИХ-ын Төсвийн болон УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2029.10.07/ иргэн Ц.Болорчулуунаас гаргасан НӨАТ-ын буцаан олголт 2 хувь байгааг 8 хувь болгон нэмэгдүүлэх талаар нийтийн өргөдлийн системд гаргасан саналыг хэлэлцсэн ч гишүүдийн олонхи дэмжээгүй тул уналаа.

НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтыг 8 хувь болгон нэмэгдүүлсэн нөхцөлд татварын орлого 2.1 их наядаар буурах нөлөөлөл гарсан байна.  Мөн НӨАТ-ын 10 хувь бол олон улсын жишигт нийцсэн татвар. Монгол Улсын хувьд НӨАТ-ын 10 хувийн татвараас 2 хувийг буцаан олгодогийн зэрэгцээ сугалаа хэрэглэдэг. Тодруулбал, буцаалт болон сугалааа хэрэглэдэг улс Монголоос өөр байдаггүй аж.

Нөгөө талаар УИХ-аас өнгөрсөн хавар Татварын хуульд тодорхой өөрчлөлт оруулснаар иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах зохицуулалт хийсэн.

Тухайлбал, 792 мянган төгрөг хүртэлх цалингийн татварыг 0 болгосон, орон сууцаа анхлан борлуулсан бол 2 хувийн татвараас чөлөөлсөн. ААН дээр нэг хувийн татварын ачааллыг 1.5 тэрбумын босготой байсныг 2.5 тэрбум болгох зэргээр зохицуулалт хийсэн байна.

Сануулахад, иргэн тодорхой асуудлаар санал гаргаж, УИХ-ын нийтийн өргөдлийн системд байршуулахад 33 мянгаас дээш санал авсан тохиолдолд УИХ-аар хэлэлцэх дэгтэй. Энэ дагуу хамтарсан Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

Avatar

Оюун-Эрдэнэ 2026-10-07 202.126.88.223

2028 оны сонгуулиар МАН-ын та нар нар үзнэ гэж байхгүй ээ. Энхрий хайрт МАН тарвал яасан юм бэв.

Avatar

зочин 2026-10-07 66.181.181.100

АН гэх бүлэг хулгайч луйварчдад тэгэж улс орноо, ард иргэдээ идүүлж хохироохгүй шүү, Энэ этгээдүүд хоосон амлана,Бусдыг хуурч мэхлэнэ ,гүтгэнэ,Доромжлоно, Эдний дунд хүн биш араатнууд л олон, Төр нийгмийн өмчийг идэж луйвардахыг л оролдоно Анх ийм хүмүүс байсан Одоо ч хэвээр

Avatar

иргэн 2026-10-07 103.26.195.107

НӨАТ-ийн мөнгө хэзээ орох вэ

Avatar

Нэргүй 2026-10-07 66.181.182.246

МОНГОЛЫН АВИЛГАЧДЫН НЭГДСЭН МАН НАМЫН АВИЛГАЧИД ИДЭЖ УУХ, ТАНСАГЛАХДАА ХЭРЭГЛЭХ ГЭЖ ИНГЭНЭ Л ДЭЭ

Avatar

Нэргүй 2026-10-07 103.212.119.148

Новшнуудаа ард түмнээ паразиталж амьдаргаа болимоор байна. Хэнд ч хэрэггүй НӨАТ-ын сугалаагаа бүр болио. Хэнд ч хэрэггүй сугалаа гэж ард түмнээ хоосон чулуу хөөлөгсөн гарууд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж