Хөдөө аж ахуйн салбарын төсөв 150 тэрбум байснаас 120 тэрбум төгрөг буурч байгаа гэдгийг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат хэлж гэсэн ч баталсан төсвийн хүрээнд төлөвлөсөн ажлуудаа хийнэ гэдгийг хэлэв. Тэрбээр, Улаанбуудай худалдаж авах ажил эхэлсэн. Хүнсний ногоо авах бэлтгэл ажлууд хангагдсан. Өнөөдрийн Засгийн газрын хураладаанаар болон өчигдөр Ерөнхий сайд шуурхай хурал зарлаж ямааны годронтой асуудалд үүрэг даалгавар өгсөн. Годрон өвчний тухайд 70 гаруй жил бүртгэгдээгүй. Тиймээс дахин гарч эхлэхэд вакцины асуудал яригдана. Вакцинаа дотооддоо үйлдвэрлэх бүрэн боломжтой. Эхний ээлжид вакцины асуудлаа шийдэхээр 1.5 тэрбум төгрөгөөр 1.5 сая тун вакцин үйлдвэрлэх санхүүгийн эх үүсвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдэж өглөө. Гэхдээ төсөв шийдэгдлээ гээд вакцин шууд бий болно гэсэн үг биш, 2-5 сарын хугацаа орно.
Мөн өнөөдрийн байдлаар 7000 ямаа устгаад байгаа, айл, өрхийн хохирол барагдуулах асуудлыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар шийдэхээр боллоо.
Өчигдрийн шуурхай хурал дээр Гаалийн Ерөнхий газрын даргын зүгээс, гааль дээр чемоданаар ямаа зөөсөн гэдгийг баталсан. Энэ бол маазарсан асуудал биш учраас жишээ болгож ярьсан. Холбогдох газрын удирдлагуудад өвчин хаанаас орж ирсэн, хэн тараасан гэдэг асуудлыг хурдан шийдэх үүргийг Ерөнхий сайд өгсөн. Дээрээс нь шүлхийн вакциныг яг үйлдвэрээс нь авч байгаа. Шүлхийн вакциныг хавар, намарт нэг, нэг удаа тарьдаг. Шүлхий замбараагүй гарсныг нуугаад өвчлөлийг бог руу оруулсан. Энэ бүгдэд вакцин түүнийг дагаад хөрөнгө, санхүү шаарддаг. Тиймээс цаашид биокомбинатын үйлдвэрлэлээ сайжруулж, ирэх оны төсөвт санхүү тавьсан байгаа. Улмаар дотооддоо вакцинаа үйлдвэрлэдэг болно" гэдгийг хэллээ.
3,605.46





















































зочин 2026-10-07 64.119.17.50
Годрон өвчинөөр үхсэн ямааны төлөө, мөнгө төлж байгаа юм бол, хорт хавдараар бурхан болж байгаа хүмүүсийн төлөө ар гэрийнхэнд нь төлбөр төлөх хэрэгтэй. Хавдар эмчилж чаддаггүй эмнэлэгт биш, эмчилгээний зардал нь хүрэлцэхгүй байгаа гэр бүлд нөхөн төлбөр олгоё. оо
Нэргүй 2026-10-07 202.133.76.118
энэ новшийн сайд гэж юу байхав.мал царайлсан н**ш
Баабар 2026-10-07 66.181.187.139
Төрийн мөнгө уйлахгүй
Нэргүй 2026-10-07 103.57.93.74
Энэ сайд нь гэж нэг схн СААД намынхаа төлөө бол юуг ч, яаж ч мэдэх дурак шүү !
Нам л сонгуульд ялж байвал тэр годронт сон ямааны нөхөн төлбөрт хэдэн их наяд ыг төсвөөс гаргах нь хамаагүй, хагасы нь өөрөө кармаалаад л хусчихна шүү дээ !
зочин 2026-10-07 202.133.76.36
малчдад өвчтэй ухна хэн ч хүчээр өгөөгүй хариуцлагаа өөрсдөө хүлээ татвар төлөгчид та нарт өргүй
Нэргүй 2026-10-07 64.119.26.214
Хувийн малыг яагаад улсын хөрөнгөөр төлнө гэж малуудаа
Нэргүй 2026-10-07 66.181.160.70
Одоогоос 10 гаруй жилийн өмнө Зүүнхараад шүлхий гарлаа гээд гэр хороолол (деревен)-ын бүх айлын үхрийг бүгдийг хамж аваачаад устгачихсан атлаа нөхөн төлбөр өгөлгүй өнгөрсөн !!!
Зочин 2026-10-07 66.181.161.135
Ер нь өөрсдийн буруутайгаас болж Гордон өвчин малдаа тусгачихаад төрөөс ард түмний татварын мөнгөнөөс хохирлыг барагдуулна гэж ярих нь зөв үү сайд аа хавраас хойш мал махны үнэ тэнгэрт хадтал нэмсэн малчид тэгэхэд бидэнд хуруугаа ч хөдөлгөөгүй шүү дээ суурин газар амьдарсан та нарын хохь гээд мал чинь малчны л өмч болохоор өөрсдөө хариуцах хэрэгтэй