Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, 2025 оны байдлаар улсын хэмжээнд умайн хүзүүний хорт хавдраар нийт 5149 хүн өвчилсөн байна. Үүнээс сүүлийн нэг жилийн хугацаанд 550 шинэ тохиолдол шинээр оношлогджээ. Мөн 2025 оны байдлаар 100 мянган хүн тутамд умайн хүзүүний хорт хавдрын 150 тохиолдол ногдож байгаа аж.
Харин сүүлийн таван жилийн хугацаанд тус өвчний улмаас 801 хүн нас баржээ.
Өмнөх оны үзүүлэлттэй харьцуулахад өвчлөлийн тоо нэмэгджээ. Тухайлбал, Эрүүл мэндийн яамны 2024 оны тайланд улсын хэмжээнд 5058 эмэгтэй умайн хүзүүний хорт хавдраар өвчилсөн, сүүлийн нэг жилд 521 шинэ тохиолдол бүртгэгдсэн гэж мэдээлж байсан. Мөн 100 мянган хүн тутамд 148 тохиолдол ногдож, сүүлийн таван жилд 775 эмэгтэй уг өвчний улмаас нас барсан байна. Умайн хүзүүний хорт хавдрын гол шалтгаануудын нэг нь хүний хөхөнцөр вирус буюу ХПВ-ийн халдвар юм. Эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллээр уг вирусын халдвар нь өвчний нийт шалтгааны дийлэнх хувийг эзэлдэг.
ХПВ-ийн халдвараас сэргийлэх дархлаажуулалт, тогтмол үзлэг, эрт илрүүлэг нь өвчлөлийг бууруулахад чухал ач холбогдолтойд тооцогддог. Монгол Улсад 9-14 насны охидыг ХПВ-ийн эсрэг вакцинд хамруулах ажлыг хэрэгжүүлж байгаа юм. Мөн умайн хүзүүний эсийн өөрчлөлтийг илрүүлэх ПАП шинжилгээ болон эмэгтэйчүүдийн урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдах нь өвчнийг эрт үед нь илрүүлэх боломжийг нэмэгдүүлдэг байна.
Умайн хүзүүний хорт хавдар нь эрт үедээ оношлогдсон тохиолдолд эмчилгээний үр дүн өндөр байдаг тул эрүүл мэндийн байгууллагууд эмэгтэйчүүдийг урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэгт тогтмол хамрагдахыг зөвлөж байна.
3,605.46





















































Mom 2026-10-07 64.119.16.121
Ханьдаа үнэнч байсан ч хар юм нь заваарч яваад ирээд халдаадгаас болж байгаа юм. Нэг л хүндээ үнэнч хайртай байхад уг нь амьдрал сайхан аяндаа болоод бүтээд явчихна. Даанч зарим хүний шунал тэнэглэл хоёрт хязгаар алга. Залуу сайхан охид хүүхнүүд минь өөрсдийгөө үнэнч бус эрээс хамгаалж сураарай.
Нэргүй 2026-10-07 64.119.18.198
бэлгийн амьдрал нь замбараагаа алджээ
Нэргүй 2026-10-07 64.119.25.122
Энэ вакцинаас болж бга асуудал шүү, судлаад үзээрэй