Засгийн газрын өнөөдрийн /2026.10.07/ ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.ЭНХБАЯР:
-Сүүлийн гурван жилийн хугацаанд нүүрс, төмрийн хүдрийн зах зээлийн үнэ хоёр дахин буурсан. Харин алт, зэсийн үнэ өссөн байна. Энэ оны эхний есөн сарын гүйцэтгэлээр нүүрсний дундаж үнэ 70 ам.доллартай байгаа бол төмрийн хүдрийн үнэ мөн 70 ам.доллар орчимд хүрч, 2026 оны төсвийн тооцооллын түвшинд үнээ барьж байна.
Харин зэс, алтны үнэ төсөөлж байснаас өндөр байгаа нь зах зээлийг эрчимжүүлж, тэнцвэржүүлсэн үнээс давсан үзүүлэлттэй байна. Үүнтэй холбоотойгоор Төсвийн тогтворжуулалтын санд хуримтлал үүсгэх боломж бүрдэж байна. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг 2023 оноос эхлүүлсэн. Биржийн арилжааны үнэ зарласан үнээсээ дандаа өндөр тогтож байгаа нь төсвийн орлогын төлөвлөгөө биелэхэд тодорхой хэмжээнд дэмжлэг болж байна.
Өнөөдрийн байдлаар биржээр жилд дунджаар 2.5 тэрбум ам.долларын нүүрс арилжаалагдаж байна.
Мөн энэ оны эхний есөн сарын байдлаар “Эрдэнэт үйлдвэр” 489 мянган тонн зэсийн баяжмал экспортлоод байна. Үүний 13 хувийг биржээр, үлдсэн хэсгийг биржийн бус гэрээгээр арилжаалсан. Экспортын бүтэц дэх гол бүтээгдэхүүний нэг нь ноос, ноолуур болж байна. Ноос, ноолуурын боловсруулалтын чанар сайжирч, салбарын өрсөлдөх чадвар нэмэгдсэн.Мөн мах, махан бүтээгдэхүүний экспорт 84 сая ам.долларт хүрээд байна. Өвлийн эд, мах бэлтгэлийн ажил эхэлж байгаа учраас цаашид энэ үзүүлэлт нэмэгдэх боломжтой.
Арьс ширний экспорт өмнөх оны мөн үеэс 109 хувиар өссөн. Энэ нь үндэсний үйлдвэрлэгчид экспортын бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргаж чадсаны бодит үр дүн юм.
Самар, тослог ургамлын экспорт ч нэмэгдэж байна. Газар тариалангийн салбар дотоодын хэрэгцээг хангахаас гадна экспортын чиглэлээр хөгжиж байгаагийн илрэл болж, одоогоор 12.4 сая ам.долларын экспорт хийгээд байна. Нийт экспортын орлого өссөнтэй холбоотойгоор Монгол Улсын гадаад валютын нөөц аравдугаар сарын 1-ний байдлаар 8.9 тэрбум ам.долларт хүрлээ. Энэ нь манай улсын түүхэнд анх удаа бүртгэгдэж буй өндөр үзүүлэлт. Хэрэв энэ эрч хадгалагдвал оны эцэст валютын нөөц 10 тэрбум ам.долларт хүрэх боломжтой. Бид 2026 оны экспортын орлогыг анх 16.6 тэрбум ам.доллар байхаар төлөвлөж баталсан. Харин өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан энэ оны экспортын орлогын төсөөллийг 18.9 тэрбум ам.доллар болгон шинэчилж байна. Улмаар ирэх онд 20 тэрбум ам.долларын экспорт хийхээр төлөвлөж байна
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар орон нутагт дэд бүтцийг хөгжүүлэх, аж үйлдвэрийг хөгжүүлэх, эрчим хүчний тогтвортой байдлыг хангах асуудлуудыг танилцуулж, дэмжлэг авлаа. Нүүрсний үнийн төлөв байдал сайн байгаа учраас 2027 оны төсөвт орлого, зарлагын хэмжээг нэмэгдүүлж байна.
Өнөөдөр өндөр байгаа нүүрсний үнийн эерэг нөлөө 2027 оны төсөвт илүү тодорхой тусна.
Харин 2026 оны төсвийн тодотголын хүрээнд батлагдсан орлого, зарлагын хэмжээнд зохицуулалт хийхээр УИХ-аар хэлэлцүүлж, үндсэндээ эцэслэж байна. Ерөнхийдөө Монгол Улсын экспортын нөхцөл байдал сайн байна. Экспортын үйл ажиллагаанд хатуу хяналт тавьж, зохион байгуулалттай ажиллаж байгаа. Мөн экспортын шинэ замууд ашиглалтад орж байна. Үүний үр дүнд экспорттой холбоотой өмнө нь үүсдэг байсан маргаан, асуудлууд үндсэндээ арилж байгааг та бүхэн харж байгаа байх. Монгол Улсын эдийн засаг тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр түвшинд байна. Үүний зэрэгцээ тулгамдаж буй асуудлуудаа шийдвэрлэх дотоод нөөц, боломж бүрдэж байна.
16 ӨРХИЙН 6296 ЯМААГ УСТГАЛД ОРУУЛСАН

Шадар сайд Н.НОМТОЙБАЯР:
-Улсын онцгой комисс өнгөрсөн хугацаанд хоёр удаа албан ёсоор хуралдсан. Энэ хугацаанд хэд хэдэн асуудал үүссэн бөгөөд эдгээрийг углуургаар нь шийдвэрлэхийн тулд бодлогын томоохон реформ хийх зайлшгүй шаардлагатай байна.
Монгол Улсад итгэмжлэгдсэн 226 лаборатори үйл ажиллагаа явуулж байгаагаас 55 нь төрийн өмчийн лаборатори байна. Эдгээр байгууллага таван өөр газарт харьяалагддаг бөгөөд нэгдсэн бодлого, зохицуулалтгүй байна. Мөн мэдээллээ харилцан солилцдоггүй, урсгал зардал өндөр, техник, тоног төхөөрөмжийн хувьд хоцрогдсон, хүний нөөцийн чадавхын асуудал ч тулгамдсан хэвээр байна. Тиймээс Ерөнхий сайдын зүгээс лабораторийн тогтолцоотой холбоотой томоохон бодлогын реформ хийхийг үүрэг болгосон.
Хоёрдугаарт, сүүлийн үед шүлхий өвчний тохиолдол гарсаар байна. Үүнтэй холбоотойгоор вакциныг гадаадаас худалдан авдаг. Харамсалтай нь, шүлхий өвчин гарсан үед тухайн хувилбарт тохирох вакцин дэлхийн зах зээлд байгаагүй. Улмаар БНХАУ-д шинээр үйлдвэрлэсэн вакциныг худалдан авсан боловч энэ үйл явцад 32 хоногийн хугацаа алдсан.
Энэ хугацаанд нийт 4167 толгой мал хорогдож, нөхөн олговорт зургаадугаар тэрбум төгрөг орчим зарцуулсан.
Үүн дээр хөл хорио тогтоосонтой холбоотой зардал, шатахууны зардал зэрэг бусад зардлыг тооцвол нийт хохирол, зардал 20 орчим тэрбум төгрөгт хүрсэн. Өнөөдөр мөрдөж байгаа хууль, эрх зүйн орчин болон асуудлыг шийдвэрлэж байгаа арга зам хангалтгүй, болхи байгааг Ерөнхий сайдад танилцуулсан.
Холбогдох хууль, дүрэмд ойрын хугацаанд томоохон өөрчлөлт хийхгүй бол асуудлыг шийдвэрлэхийн тулд зөвхөн цаг хугацаа алдаж, үүний улмаас түүнээс хэд дахин их хэмжээний хохирол амсах эрсдэлтэй байна. Ямааны годрон өвчингийн асуудал гарч байна. МанайД вакцин нь байхгүй. Тэгэхээр Биокомбинатын боловсон хүчин болон шаардлагатай вакцин, малын өвчлөлд хэрэгцээтэй эм үйлдвэрлэл дээр онцгой анхаарах шаардлагатай байна.
Мөн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 1.5 тэрбумаар ямааны годрон өвчний эсрэг вакцин худалдан авах шийдвэр гаргалаа. Ямааг унтуулж хилээр нэвтрүүлсэн гэсэн асуудал гарсан. Үүнтэй холбоотойгоор ТЕГ, ЦЕГ-аас хяналт шалгалтын ажил хийж байгаа. 16 өрхийн 6296 ямааг устгалд оруулсан. Үүнтэй холбоотойгоор нөхөн олговорын асуудал үүснэ.
ОХУ-Д ГАРСАН ХУРЦ ХАТГААГААР 200 ХАВЬТЛЫГ ТУСГААРЛАСАН
Эрүүл мэндийн сайд Э.БАТШУГАР:
-Томуугийн улирал эхэлж байгаатай холбоотойгоор зургаагаас доош настай хүүхэд нь өвдсөн төрийн албан хаагчдад тав хоногийн цалинтай чөлөө олгох шийдвэр гаргалаа. Мөн цахимаар ажиллуулах тухай Засгийн газрын тогтоол баталлаа. Засгийн газрын энэ шийдвэр арваннэгдүгээр сарын 1-нээс 2027 оны гуравдугаар сарын 1 хүртэл үйлчилнэ.
Нийт 10000 хүн гэж тооцвол үүний 46.5 хувь нь томуу болон томуу төст өвчнөөр өвчилсөн байна. Энэ жил нэлээд олон хүн томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн. Сүүлийн гурван жилтэй харьцуулахад 4.7-7 дахин илүү хүн гэж тооцож байгаа. Томуугийн гол үндсэн вирус нь риновирус байна. Ойролцоогоор 70 орчим хувийг эзэлж байна. Мөн Томуугийн оргил ачааллыг урьдчилан тооцоолж, нэмэлт ор дэлгэх, бэлэн байдал хангуулах үүргийг Засгийн газар өглөө.
Монгол, ОХУ, Хятад гурвалсан гэрээтэй байдаг. Ямар нэгэн халдварт өвчин гарахад бие биедээ мэдээлэх ёстой. ОХУ-аас “Уушгины хурц хатгаа өвчин нь тахлын хэмжээнд биш” гэсэн албан бичиг ирсэн. ОХУ-д гарсан хурц хатгаагаар 28 настай эмэгтэй нас барж, 200 хавьтлыг тусгаарлан ажиглаж байгаа юм байна. Тиймээс хилээр орж ирсэн иргэдээс декларац бөглүүлж, халууныг нь хэмжиж байгаа. Эрсдэл илэрвэл халуурсан иргэдийг хүлээж авах тусгаарлах байраа бэлдсэн гэлээ.

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг үндэсний үйлдвэр “Биокомбинат” ТӨХХК дотооддоо үйлдвэрлэнэ.
Шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэснээр “Биокомбинат” ТӨХХК ямааны годронгийн 1.5 сая тун вакциныг хоёр сарын хугацаанд үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа юм.
Эдгээр байршилд өвчин бүгд батлагдсан гэсэн үг биш бөгөөд халдварын эх үүсвэр, тархалтын хүрээг эцэслэн тогтоох тандалт үргэлжилж байна.
3,605.46





















































иргэд 2026-10-07 64.119.21.240
манай хөрш улсуудад эмийн үйлдвэр лэл худалдааны хууль цаазын ялтай байдаг харин манайд бол ямар ч хуульгүй гэж харагдах юм эмчийн эмийг худалдаж авах чадал иргэдэд алга болжээ эмийн санчид орон сууцны барилга бариад завгүй болсон эрүүл мэндийн яамгүй болсон уу??
Нэргүй 2026-10-07 202.70.38.250
Нэг дарга нь гарч ирээл санаагаараа юм ярина
Данко 2026-10-07 129.41.87.6
Тархины тураалт монголчууд ер нь эрдэм сурж, ажил хөдөлмөр хийх хэрэг байна уу? Халамжаа аваад л, ондогнож хүүхэд хийгээд л суугаад байж дээ, тархины тураалтанууд минь.
Нэргүй 2026-10-07 70.175.141.166
Мөнгө тарааж халамж хавтгайруулахыг төрийн ажил гэх юм даа. Өөр юм чадахгүй сайдууд л даа
Нэргүй 2026-10-07 66.181.160.70
Цалин биш л дээ, тэтгэлэг юм! Цалин гэдэг чинь албан ёсоор хөдөлмөр эрхэлсний ажлын хөлсийг хэлдэг юм!!
иргэд 2026-10-07 64.119.18.119
Батшугар сайдаа импортын эмийг төрийн мэдлийн ГАНЦХАН байгууллагаар оруулж авдаг болох нь төрөөс болон иргэдээс хяналт тавьдаг боломж той болно та хянаж чаддаг болно ээждээ эмий нь авахын тулд арав гаруй аптек хэсэж байж арай хямд ий нь авч байна төр засаг байна уу? эмийн сангууд цаанаа одоо арав хорин давхар барилга бариад байгааг хуулийн дагуу шалгах хэрэгтэй эмийн сангийн зөвшөөрлийг хүчингүй болгох хуулиа баримтал
Нэргүй 2026-10-07 66.181.189.116
10 тэрбум аас 20 тэрбум долларт хүргэх хэрэгтэй дэлхийн орнууд бүх зүлйдээ сэт нөц бэлдээд байхад манайх л хайж давхаид онигоо болэж байна
Зочин 2026-10-07 202.9.46.104
Шал худалч.
Нэргүй 2026-10-07 118.221.147.99
Удахгүй гималайн цас хайлахад түвдийн хуурамч хоосон шашин тус болохгүй бүгд үерт үхнэ. Түвдэд түвдүүд устаад хятад царайнууд л байдаг болсон . Ийм л өөрийгөө ч хамгаалах чадваргүй хуурамч шашин гэдэг нь нотлогдлоо. Шал худлаа мааниуд огт байхгүй худал бурхнууд . Түвдүүдийн бурхан болно гэж юу байсын бурхад түвдүүдийг юу гэж бурхан болгож өгөхийн хэрэггүй байхгүй юу
Нэргүй 2026-10-07 118.221.147.99
Солонгос мэдээгээр хятад өмнөд азийн орнууд руу аялсан хэдэн мянган хүн сураггүй болж эргэж ирээгүй олон жил болжээ. Хятад өмнөд азид хүний наймаа эрхэлдэг олон мафи байдаг тэндээс хэдэн мафи дамжиж худалдагдаж явж байгаад оргож зугатсан хятад нийтэд мэдэгдсэн шүү . Өмнөд ази руу битгий яваарай сурталчилгаа хийгээд байгаа юмнууд өөрсдөө баригдаад зодуулаад реклам хийгээд байгаашүү. Ардчилсан нам гадаадад л диваажин байна гэж шал худлаа ятгадаг байж. Олон монголчууд гэмт хэргийн золиос болоод алу