УИХ-ын гишүүн А.Ганбаатар иргэний өмчлөлийн автозогсоолыг татвараас чөлөөлөх хуулийн төсөл санаачилжээ. Хуулийн төсөл санаачлах болсон үндэслэлээ УИХ-ын гишүүн А.Ганбаатар “Өнөөдрийн зохицуулалтаар иргэний амьдран суух зориулалттай орон сууцыг орон нутагт тоо харгалзахгүй, нийслэлд 2 ширхэгийг татвараас чөлөөлдөг атлаа бүх автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс татвар /0.6-2.0 хувь/ ногдуулж байна.
Хэдхэн жилийн өмнө автозогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө гэдэг шинэ үзэгдэл байсан бол өнөөдөр иргэний ахуйн хэрэглээний зайлшгүй зүйлийн нэг болж орон сууцны салшгүй нэг хэсэг болон хөгжиж байна.
Олон улсын татварын тогтолцоонд иргэний ахуйн хэрэглээний үл хөдлөх хөрөнгийг хөрөнгө оруулалтын зориулалттай хөрөнгөөс ялгамжтай татвар авах, татвараас чөлөөлөх зарчим үйлчилдэг. Иймд иргэний өмчлөлийн автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс нэгийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг боловсруулан 2026.09.11 өдрөөс эхлэн https://d.parliament.mn/ цахим хуудсаар иргэдээс санал авч байна” гэлээ.
Г.ХОРОЛ
3,605.46




















































xylgaich Topgyyli byryy yum shugee, TOOLUUr zal tyi 2026-10-07 202.126.89.168
lyier
Xylgaich oroldood calgyi bolloo byreec. 2026-10-07 202.126.89.168
– upgeded baix ectoi
Зочин 2026-10-07 66.181.161.135
зөв шүү дээ дэмжиж байна ганц зогсоолыг нь татвараас чөлөөлөх нь зөв шүү баян тарган нь хэдэн зогсоолтой байна тэдэнд бол юу ч биш дундаж давхаргын хүмүүс л ганц нэг зогсоолтой доошоо бол зогсоол гэж хэлээд ч хэрэггүй тааралдсан газраа машинаа хаяна бөөн бөөн түгжрэл үүсгэнэ хэцүү шүү
Зочин 2026-10-07 202.133.76.103
бүгд машинаа зам дээр тавьж баых хэрэгтэы.