niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 19:32 UTC Эх: https://news.mn/r/2891466/ 2c80ed3c857490f6… ← niitlelch.mn руу буцах

“МАН ард иргэдээ бус сонгуулиа боддог нам”

“МАН ард иргэдээ бус сонгуулиа боддог нам”

“МАН ард иргэдээ бус сонгуулиа боддог нам”

Ардчилсан намын дэд дарга, хуульч Ч.Өнөрбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 


-Эрх баригч МАН-ын дотоод зодоон төрийн зовлон боллоо. Ардчилсан намын зүгээс сөрөг хүчний ажлаа хийж, шаардлага тавьж байгаа ч асуудал тодорхой шийдэлд хүрэхгүй сунжирсаар байна. Энэ тохиолдолд яах ёстой вэ? 

-Ер нь улс төрийн хариуцлага гэдэг ойлголт байдаг. Улс төрийн нам сонгуульд ялалт байгуулан олонх болж, Засгийн газраа байгуулсан бол сонгогчдынхоо өмнө хариуцлага хүлээнэ. Эрх баригч нам парламентад 68 суудалтай учраас хариуцлагаа энэ цаг үед ухамсарлах ёстой. Хүн болгон өөрийн хувийн хүсэл, зорилгоо хангах гээд байвал үүний хор уршгийг иргэд үүрнэ. Жишээлбэл, Засгийн газрын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд нь Газрын тос боловсруулах үйлдвэрээ хэрхэн ашиглалтад оруулах вэ, шатахууны нөөцийн саваа хэрхэн бий болгох вэ гэх мэт бодлогын асуудалд анхаарахгүй шөнийн цагаар ШТС-уудаар явдаг хүн баймааргүй байна. Төрийн бодлого тодорхойлж байгаа салбарын сайдын хийх ажил мөн үү. Ийм хэмжээнд төрийн алба үнэгүйдэж байна.

Өнөөдөр МАН-ын хуваагдал сонин биш. Ямар ч байсан МАН 2024 оны УИХ-ын сонгуульд ялж, иргэдийнхээ асуудлыг шийдэж, татварыг бууруулж, бизнесийн орчныг дэмжинэ гэж амласан. Тэр амлалтаа биелүүлэх ёстой.

Харин тэр амлалтаа биелүүлж чадахгүй бол хариуцлага хүлээх ёстой. Ардчилсан нам эрх баригчдаас хариуцлага нэхчихээд, Засгийн газартай хамтрах тухай ярихгүй. Ардчилсан нам алдаа оноотой ч гэсэн өнгөрсөн 30 жил Монголын түүхэнд юм бүтээж ирсэн. Эрх баригч намын хувьд, хийж бүтээхээсээ илүүтэй хэрүүл тэмцэл нь утгаа алдлаа шүү дээ.

-Ардчилсан намын зүгээс Ерөнхий сайд Н.Учралд нам нь, парламент нь бүр танхимын сайд нь нар ч итгэхгүй байна. Тиймээс өөртөө итгэл үзүүлэх асуудлыг оруулж ирээч гэсэн. Гэхдээ энэ байдлаараа Ерөнхий сайд өөртөө итгэл үзүүлэх асуудлыг оруулж ирэхгүй бололтой. Ардчилсан намын бүлгээс Ерөнхий сайдыг огцруулах саналдаа гишүүдийнхээ гарын үсгийг зуруулаад өргөн барих боломж байгаа ч өөртөө “итгэл үзүүл” гэдэг асуудлыг оруулж ирсэн нь ямар санаа зорилготой юм бэ?

-Ерөнхий сайд Н.Учрал өөртөө итгэл үзүүлэх асуудлыг буруу ойлгож, тайлбарлаж байна лээ. Тэрбээр “Би өөртөө итгэлтэй байгаа учраас итгэл үзүүлэх асуудлыг оруулж ирэхгүй” гэдэг үгийг чуулганы индэр дээр хэлсэн. Уг нь Н.Учрал гэж хүн өөртөө итгэх, итгэхгүй байх асуудал бус Ерөнхий сайдад парламентад суудалтай улс төрийн намын төлөөлөл итгэж байна уу, 126 гишүүний олонх итгэж байна уу. Тэр дунд эрх баригч намын 68 гишүүн итгэж байна уу гэдэг нь өөрөө асуудал юм. Хэрвээ түүнд итгэхгүй байгаа бол улс төрийн хямрал руу аваачна. Парламент, Засгийн газар хооронд үл ойлголцол үүсч, төрийн ажил гацаж эхэлдэг. Ингэснээр улс төрийн намын зодоон төрийн зовлон болж хувирна.

Яагаад Ардчилсан намын бүлгээс Ерөнхий сайд өөртөө итгэл үзүүлэх асуудлыг оруулж ирэх шаардлагыг тавьсан бэ гэхээр “Ерөнхий сайд, МАН-ын дарга Н.Учралд намынх нь гишүүд, намын бүлгийн гишүүд, тэр битгий хэл нэг кабинетад байгаа сайд нар нь хүртэл итгэж, дэмжихгүй байгаа юм байна. Тиймээс өөртөө итгэл үзүүлэх асуудлыг оруулж ир” гэсэн.

УИХ-ын гишүүдийн саналаар энэ асуудлаа шийдье. Дэлхийн улс орнуудын жишигт өөртөө итгэл үзүүлэх асуудал байдаг л зүйл. Ерөнхий сайд өөрийнхөө бодлогыг хэрэгжүүлэх гэж байгаа бол итгэл үзүүлэх асуудлыг оруулж ирдэг. Хэрэв олонх итгэл үзүүлэхгүй гэвэл ажлаа хүлээлгэн өгч, улс төрийн хариуцлага тооцоод явдаг юм. Ардчилсан намын зүгээс илүү улс төрийн соёл гарган, уян хатан байдлаар хандсан. Монголын төр зарчмынхаа хувьд тогтворгүй байх  нь буруу гэдэг байдлаар хандсан юм. Харамсалтай нь, Ерөнхий сайд Н.Учрал шаардлагыг буруу ойлгож, өөр өөртөө итгэх асуудал болголоо.

-Ардчилсан нам УИХ-д 42 суудалтай том сөрөг хүчин. Тиймээс МАН-ын тоглоомын дүрмийн дагуу биш шууд л огцруулах бичгээ өгөөд явах, ийм төрлийн улс төрийн тоглолт хийх боломжтой нам гэж харах хүмүүс байна. Гэтэл хөдөлдөггүй?

-Ардчилсан намын Улс төрийн зөвлөл хуралдсан. Уг хурлаар “Ардчилсан намын бодлого бол улс орныхоо эрх ашгийг тэргүүнд тавья. Төсвийн тодотголоор цалин, тэтгэвэр нэмэх асуудлыг цаг алдалгүй шийдэх шаардлагатай байгаа учраас улсынхаа төсөв батлах хэлэлцүүлэгт оролцох нь зүйтэй” гэдэг байр суурь дээр нэгдсэн. Засгийн газрыг огцруулах албан бичиг дээр 40 гишүүн гарын үсэг зурсан гэж ойлгосон. Энэ асуудлыг тавих эсэх нь цаг хугацааны асуудал.

Ерөнхий сайд Н.Учралын хувьд “Ардчилсан намын шаардлагыг зөв гэж харж байгаа. Нэр бүхий сайдад хариуцлага хүлээлгэнэ” гэдгийг илэрхийлсэн байсан.

Тийм учраас бид нэн тэргүүнд Засгийн газрыг огцруулах асуудлыг тавих гэж зүтгээд яах вэ. Ерөнхий сайд Засгийн газрын сайд нартаа хариуцлага тооцох ёстой. Тэр бүү хэл УИХ дотор авлигын хэрэгт холбогдсон ч УИХ-ын гишүүний халдашгүй байдал нэрийн дор нуугдсан гишүүддээ МАН-ын даргын хувьд хариуцлага тооцох ёстой гэж харж байгаа. Үнэхээр төрийн ажлыг гацаадаг, амлалтаа биелүүлдэггүй, Үндсэн хуулиа зөрчдөг, авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогддог гишүүддээ бодитоор хариуцлага хүлэлгэж чадвал заавал Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэдэг зарчмын байр суурьтай байгаа. Тэгж чадахгүй бол Ерөнхий сайдтай хариуцлагын асуудал ярина. Ардчилсан нам сөрөг хүчнийхээ үүргээ л гүйцэтгэнэ.

"УЛСТӨРЧИД НЬ АЖИЛ ХИЙХЭЭ БОЛЬЖ, ТӨРИЙН БОДЛОГО Ч АЛДАГДЛАА"

-Ардын нам хоёр талцсан, Ардчилсан нам дотроо бас хэд хуваагдчихсан гэж яриад байна. Ардчилсан нам, УИХ дахь АН дотоод эв нэгдлээ хангаж, сөрөг хүчний үүргээ сайн биелүүлж чадаж байгаа юу?

-Нэгдүгээрт, Ардчилсан нам эв нэгдэлтэй байгаа. Эв нэгдэл гэдгийг хүзүү сээрээрээ хэлхэлдэж, нэг нэгэндээ хайрын үг шидэлцэхийг хэлэхгүй. Зарчим, бодлого зөрчилдөж байгаа асуудлаар нам дотроо ярилцаад, гадагшаа нэг байр суурьтай байхыг эв нэгдэл гэдэг. Улс төрийн зөвлөл, бүлэг дотроо байр суурь зөрсөн ч олонхиороо гаргасан шийдвэрээ дагах зарчим хадгалагдаж байгаа гэдэгт огт эргэлзэхгүй байна. Харин намыг төлөөлөх эрхгүй гишүүдийн санал шүүмж, “чулуу” шидэж байгаа асуудал ч бий. Энэ ардчилсан нийгэмд байдаг л зүйл гэж харж байна. Гэтэл өнөөдөр МАН-ын дарга асан, УИХ-ын дарга асан, өмнө нь сайдаар ажиллаж байсан хүмүүс нь өөр өөр юм ярьж байна. Энэ бол нам дотроо хагаралтай байгаагийн илрэл.

-МАН дотооддоо учраа олж чадахгүй болоод ирэхээрээ парламентын бүрэн эрх рүү чиглэж эхэллээ. Учир нь танай намын, МАН-ын ч гишүүд парламентыг тараах хэрэгтэй, тараах санаачлага гаргана гэж ярьсан нь олон хүний гайхшралыг төрүүлээд байна л даа. Энэ үгийг бас зүгээр ч нэг хэлчихдэггүй байх?

-УИХ-ын гишүүд Төрийн ордонд монгол дээл хувцсаа өмсч байгаад, сүртэй гэгч нь тангараг өргөдөг. Тэд ингэхдээ Үндсэн хуульдаа үнэнч байж, шударга ёсыг биелүүлж, хуулийг дээдэлж ажиллана гэдэг. Гэтэл өөрийнх нь хувийн эрх ашгийг хөндөхөөр “УИХ ажлаа хийж чадахгүй байна, тараая” гэдэг байж  болохгүй. Аминч, атгаг санагдахгүй байна уу. Ийм хүн өөрөө төр барьж, иргэдийн итгэлийг дааж чадах уу. Ийм хүмүүсийг дахин парламентад сонгож болохгүй. Энэ бол маш хариуцлагагүй үйлдэл.

Ер нь Үндсэн хуулиа өшиглөж байсан төрийн түшээ гэж Монголын түүхэнд байгаагүй юм. Хуулиа үгүйсгэдэг төрийн түшээ гэж байж болохгүй. Энэ бүхэн нэг ёсны ялгарлыг харуулж байна. Өнгөрсөн цаг хугацаа хэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн байж болохгүй вэ гэдгийг ойлгуулж, харуулж байна.

-Монголчууд ардчилсан парламентын засаглалаа хамгаалж явах нь нэн чухал. Тиймээс ч гишүүдийнхээ тоог нэмж, УИХ-д олон намын төлөөлөл багтсан. Парламентын дархлаа руу ингэж халдан, айлгаж байгаа үйлдэл хэр зохимжтой вэ?

-Манай улстөрчид их ухаантай үг хэлж, цэцэрхэж байна. Гэвч өөрийнх нь хийж буй үйлдэл, амнаас гарч байгаа шийдвэр нь эсрэг байх юм. “Надаар оролдвол би УИХ-ыг тараана шүү” гэж наймаалцах гээд байгаа ч юм шиг. Ийм шантаажны улс төр хол явахгүй. Тэгсэн хэрнээ наанаа Монгол Улсын нийтлэг эрх ашиг, Үндсэн хууль, ардчилсан парламентын засаглал гэж ярьдаг. Бүгдээрээ дүр эсгэгчид. Үнэн чанартаа өөрсдийнх нь сэтгэлд тэр бодол байна уу.

УИХ-ын нэгдсэн чуулгандаа оролцож, иргэдээ төлөөлөн хууль санаачилж байна уу. Ард иргэдийнхээ төлөө нойр хоолгүй ажиллаж байгаа УИХ-ын гишүүн нь хэд байна вэ. Хэлбэр нь үлдээд, агуулга нь алга болчихоор мөхөл рүү явдаг тал бий. Энэ бүхнийг зогсоох ёстой. Тэгэхгүй бол парламентын нэр хүнд улам унана. Тэр орон зайд л дарангуйлал тогтох эрсдэлтэй.

-Парламент 126 гишүүнтэй, таван нам, эвслээс бүрдэж, бүрэн эрхийнх нь хоёр жил өнгөрчихлөө. Өнгөрсөн хугацааг дүгнээд харвал бид олон гишүүнтэй болсон, олон намын төлөөлөлтэй болсны хэрэг гарсан гэж та үзэж байна уу?

-Би хувьдаа 126 гишүүнтэй, олон намын төлөөлөлтэй парламентын засаглалыг зөв гэж боддог. Парламент жижиг байхаараа дэлхийн том гүрнүүдийн шахалтыг шингээж чаддаггүй. Гаднаас ямар нэгэн дарамт шахалт ороход хэврэг болчихдог. Тэр үүднээсээ УИХ-ын гишүүдийн тоог нэмсэн нь зөв алхам. Анхны удаа гэхэд чамлахааргүй олон намын төлөөлөл бүрдэж, санаа бодлоо уралдуулж, шүүмж өрнүүлэх нь зөв. Нэг алдаа байгаа нь УИХ-ын гишүүн гэдгийг дарга гэж ойлгодог сэтгэлгээг өөрчлөх ёстой. Засгийн газрын бүтцээ цомхон болгох шаардлагатай. Монгол Улсад 20 гаруй сайд, дарга хэрэггүй. Данхар төрийн бүтцийг багасгах ёстой.

-Одоогийн эрх барьж буй МАН өнгөрсөн хоёр жилийн хугацаанд гурван Засгийн газраа унагасан. Дараагийнх нь дээсэн дөрөөн дээр дэнчигнэж байна. Олонх болсон МАН улс орны хөгжилд гэхээс илүү албан тушаал эрх мэдлийн төлөө л хоорондоо үзэлцээд байна гэж зарим хүмүүс шүүмжлээд байна. Та эрх барьж буй намын үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байна вэ?

-Эрх баригч намынхан гурван сонгууль дараалан ялалт байгуулсан ч ард иргэдийн хүлээлтэд хүрч ажилласангүй. Ер нь улс төрийн нэг нам олон жил засаглах нь сайн зүйл биш юм байна. Улстөрчид нь ажил хийхээ больж, төрийн бодлого ч алдагдлаа. Бүгд хулгайд нэр холбогдчихоод бие биеэ барьцаалж, сүрдүүлдэг болов. Бараг зарим улстөрчид ирэх 2028 оны УИХ-ын сонгуулиар МАН ялагдах нь тодорхой учраас одоо боломж гарсан дээр сайдаар ажиллая гэж байна шүү дээ. Тэгэхээр яаж энэ улс орон хөгжих юм бэ. Одоо энэ хүмүүст хариуцлага тооцох цаг болсон. Ирэх сонгуулиудаар ард түмэн дүнгээ тавих байх.

Цонхоо онгойлгож, агаар оруулахгүй бол ямар ч өрөө бүгчим, давчидмаар байдаг. Тэрэн шиг ямар ч улс төрийн нам ялзардаг юм байна. Хүний нөөцөө шавхаж, сайд даргаар ажиллахын төлөө явдаг болж. Энэ бол үнэхээр харамсмаар дүр зураг.

Гаднаас харахад МАН, АН гэж харахгүйгээр Монголын төр гэж л харна. Ийм улсад хэн итгэж, хөрөнгө оруулалт хийх вэ. Монгол хүний үнэ цэн юу болж хувирах вэ. Том зургаар Монгол Улсаа үнэгүйдүүлж байгааг хэн ч харахыг хүсэхгүй байна. Ер нь МАН ард иргэдээ бус сонгуулиа боддог нам юм байна. Ирэх жилийн сонгуульд ялж, олонх болох тоогоо л бодоод байна. Тэрнээс биш 3.5 сая ард иргэдийнхээ аж амьдралыг бодож байгаа юм алга. МАН-ын үе үеийн дарга нар сонгуулиас сонгуулийн хооронд ажиллаж, амьдарч байна.

Гэрэл зургийг Б.БАТЦАГААН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

Avatar

Зочин 2026-10-07 66.181.188.129

Наад л***р чинь бүтэхгүй ээ бас эхнэр нь гэж Монгол банкинд ажилдаг бүтэхгүй идда улс төрөөр бөөн хахууль өөрөө ариухан юм шиг худ шаахаа болимоор

Avatar

Бгд 2026-10-07 66.181.189.48

АН л хэлж бгаа болохоос үнэн л б.а..даанч 2 нам адилхан..өөр сайн сөрөг хүчин бдаг ч болоосой..МАН дунд нь ороодл самраад бгаа юм

Avatar

Гоё ярьдаг гүлэгнүүд 2026-10-07 66.181.187.139

ШААШАА адилхан гөлөгснүүд байжийж , одоо тэгээд чамайг сонгох уу тээ

Avatar

Нэргүй 2026-10-07 64.119.21.183

ямар ч ялгаагүй кк. АН, МАН эцэстээ бүгд хувийн хонжоогоо хайсан лалрууд. Монгол улс хүн чанарын дутагдалд оржээ.

Avatar

Нэргүй 2026-10-07 202.9.41.92

хоёр хар хэрээ бие биенээ харлуулав

Avatar

Нэргүй 2026-10-07 103.57.93.74

Сүүлийн 30 жилд Монголын нийгэмд дэв шил хөгжил авчирсан бүх шинэчлэл АН-ыг төр барих хугацаанд болсон бдаг юм. МАН тэр бүх шинэчлэлийг эхлээд эсэргүү цэж байснаа.сайхан бүтээд ирэхээр нь ганц ухасхийгээд эзэн суучихдаг, ард түм нийг элдвээр мунхруулаад сайн нэрийг өөртөө наадаг !!!

Avatar

Б 2026-10-07 66.181.189.48

тгд өөрсдөө хийсэн болоод баатар болдог шүү

Avatar

Нэргүй 2026-10-07 202.126.91.188

шүүх, ялангуяа прокурорын шинэчлэл хиймээр бнаа. шоронжилт хэтэрлээ. хүний эрх эрх чөлөө шаланд хэвтлээ!

Avatar

Нэргүй 2026-10-07 202.9.40.107

АН бас төрийн эрх авахаараа самардаг шүү. 1996-2000 онд Төр засаг 4 солигдож байв. 2012-2016 онд бас Эрдэнэтийн хулгай гарах шахаж Сайханбилэг, Баярцогт, Элбэгдорж нар Монгол улсаас зугатаж байв. Баярцогтоосоо яаралтай салах ёстой, 20000 хувьсагчтайгаар та нар хэзээ ч төгс ялалт авч чадахгүй.

Avatar

зочин 2026-10-07 66.181.181.100

АН гэх бүлэг этгээдүүдийн 1990-ээд оны самууны гол зорилго юу байв,Иргэдийг хуурч мэхлэн нийгмийн өмчийг үнэгүйдүүлж байгаад идэж уух, Гадаадын үл бүтэх этгээдүүдтэй үгсэн хуйвалдаж үүнийг амжилттай хэрэгжүүлсэн, Нийгмийн ихэнх өмч хэдхэн хүний гарт орсон ,Анхны саятангууд луйварч олегархууд маш богино хугацаанд эдний дундаас төрсөн, Иргэдийн ихэнх нь ядуурч, гуйлагчдын эгнээ тэлсэн

Avatar

Нэргүй 2026-10-07 202.126.91.188

АН хамаагүй дээр шүү

Avatar

зочин 2026-10-07 59.153.113.188

Танай нам 2 засаглахадаа улсынхаа эдийн засгийг сүйрүүлж, өрөнд бариулж, өөрсдөө хагартлаа баяжсан шүү дээ. Та нарт итгэхгүй байна.

Avatar

зочин 2026-10-07 66.181.171.211

талцал хэрүүл ярихаас өөр бодол алга даа Уг нь бодлого шийдэл яримаар байх юм үүнийг гайгүй залуу гэж бодсон бас нэг хэрүүлч чавганц шиг нөхөр байна даа

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 2 2026-10-07 66.181.176.144

АН-д намаа, нийгмээ манлайлаад араасаа дагуулаад аваад явах нэр хүндтэй, чадвартай лиидэр алга. Бөхөөр бол олон янзын мэх хийгээд байвч нөгөө бөхөө хаяж чаддагүй бөхтэй адил байна.

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 2026-10-07 66.181.176.144

АН-ынхан төсвийн тодотголоор МАН сонгуульд бэлдлээ гэсэн. МАН-ынхан АН багш, эмч нарын цалин нэмэхийг АН эсэргүүцэж байна гээд хариу барилаа. Машинтай жагсаалыг АН-ыг дэмжлэг мэдээллийн хэрэгслээр өргөн сурталчилсан ч үр дүн гарсангүй.Сүүлийн үед МАН шагнал өгч сонгуульд бэлдлээ гээд АН Цэнгүүнээр дамжуулан Чингис хааныхаас бусад бүх одонг хүчингүй болгоно, ардын, гавъяат цолыг болиулж, салбар нь шагнадаг болно гэсэн гээд гадуур хүмүүс яриад байна.Энэ үнэн бол бүтэх нь юу л болдоо.

Avatar

Нэргүй 2026-10-07 66.181.176.144

Ардын намыг сайн муулвал ирэх сонгуульд ялна гэж АН-ынхан бодоод элдэв акц хийгээд байгаа юм. ТЭР НЬ ХОЛ ЯВАХГҮЙ, ТЭГСХИЙГЭЭД ЗАМХРАНА. ЗГ-ЫГ ОГЦРУУЛАХААР 40 ГИШҮҮН ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН ГЭЭД БАЙСАН, ДАРАА НЬ УЧРАЛ ӨӨРӨӨ ИТГЭЛ ҮЗҮҮЛЭХ АСУУДЛАА ОРУУЛ ГЭСЭН БҮДҮҮЛЭГ ШААРДЛАГА ТАВЬСАН Учрал татгалзсан.Тэгвэл АН огцруулах асуулаа оруулна гэсэн. дараа нь үгүй бид огцруулахаа болилоо гэсэн. МАН-ын 30-ийн бүлэгт найдвар тавьсан нь талаар болсон учир АН-ын ЗГ-ыг огцруулах мөрөөдөл ЛӨӨЛӨӨ боллоо хөөрхий..

Avatar

зочин 2026-10-07 66.181.181.100

АН бол харин жинхэнэ хулгайч луйварчдын нам,Манай аав ээж ахмад үеийн 70 жил буй болгосон тэр их өмч хөрөнгийг хэн үнэгүйдүүлж байгаад идэж уув ,Хэн үрэн таран хийж устгав, Энэ хулгайчууд, Дэлхийн банкны мэдээгээр манай орны дотоодын нийт бүтээгдэхүүн 1989 онд 3,58 тэрбум доллар байсан,Гэтэл энэ хулгайчууд 3–хан жилийн дотор 4,5 дахин унагаж,эдийн засгийг сүйрүүлсэн Бид үүнийг буцааж сэргээн 1989 оны хэмжээнд хүргэх гэж 14 жил зүтгэсэн, 18 жил эдийн засгьйн өсөлтгүй ,иргэд хохирч зовсон

Avatar

зочин 2026-10-07 66.181.181.100

Алтанхуяг Сайханбилгийн засаглалын үед юу боллоо, Засгийн газрын өр 1,5 -хан тэрбум доллар байсныг 7,3 тэрбум болж гэнэт өссөн, Үүнийг гайг бид одоо хүртэл үүрсээр , багахан төсвөөсөө хумсалж төлсөөр байна, Энэ этгээдүүд төсвийн нэг гол үүсвэр,Эрдэнэтийн зэсийн үйлдвэрийг бүлэглэн луйварлаж, гэж оролдсон, Оюутолгойн гэрээг Сайханбилэг мэт нь манайд хохиролтой хийчихээд гадаад рүү зугтаж байв, Энэ мэт эдний луйвар хулгайг ,улс орон иргэдэд учруулж буй гайг дурьдаад барахгүй,Тоймгүй их

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж