niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 19:32 UTC Эх: https://news.mn/r/2891465/ 0684c25d4933c84d… ← niitlelch.mn руу буцах

VS: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг нэмсэн, нэмээгүй

VS: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг нэмсэн, нэмээгүй

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийн асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Баясгалан, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нарын байр суурь зөрөлдлөө. Ж.Баясгалан гишүүн салбарын сайдыг асуудалд хангалттай санаачлага гаргаагүй хэмээн шүүмжилж, хариуцлага тооцуулах шаардлага хүргүүлэхээ мэдэгдсэн. Харин Т.Аубакир сайд 2027 оны төсөвт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмж, асаргааны зардлыг нэмэгдүүлэхээр тусгасан гэдгийг онцолсон юм.

“NEWS” агентлаг энэ долоо хоногийн VS буландаа Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, УИХ-ын гишүүн Ж.Баясгалан нарын байр суурийг онцолж байна.


 

Т.Аубакир
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд

-УИХ-ын гишүүн Ж.Баясгалан зарим зүйлийг дутуу ойлгож байна. Монгол Улсын төр, Засгийн газар, УИХ-аас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн олон арга хэмжээг авч хэрэгжүүлдэг. Ирэх 2027 оны улсын төсөвт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмж, асаргааны зардлыг нэмэгдүүлэхээр тусгасан.

Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 2025 онд 397 мянга 500 төгрөгийн тэтгэмж авч байсан бол 2027 онд 525 мянга 800 төгрөг авахаар тооцож оруулж ирсэн.

Гэтэл үүнийг буруу ойлголт төрүүлэхээр мэдээлж байна. Төр хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ анхаарч халамжлахгүй байна, салбарын сайд нь төсвөө харамлаж байна гэсэн ойлголт төрүүлж болохгүй.

Өнгөрсөн жил бид 30 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж төсөвт оруулсан. Мөн 8.6 хувийн инфляцын өсөлтийг тооцсон.

Энэ жилийн хувьд ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн халамжийн тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдийн асаргааны тэтгэмж, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч байгаа иргэнд улирал тутам олгодог тэтгэмж зэрэг бүх төрлийн тэтгэмжийг нэмэгдүүлэхээр төсөвт тусгасан. Тиймээс иргэдэд буруу ойлголт төрүүлэхээр мэдээлэл өгөхгүй байхыг хүсье.

Ж.Баясгалан
УИХ-ын гишүүн

-Төсөвт тусгасан байсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийн асуудлыг хассан байсантай холбогдуулан нэмэлтээр оруулж ирсэн. Өнгөрсөн тав дахь өдөр Төсвийн байнгын хороо, чуулганы үеэр хүний эрхийн асуудал яриахаар гишүүд гарч явсан. Харин мөнгө, санхүү болон хөрөнгө ярихаар бүгд сууж байдаг. Дан ялангуяа сайдын эрх, сайдын суудал ярихаар ирц 100 хувьтай байдаг атлаа хүний эрх тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьд явах талаар ярихад бүгд танхимыг орхиж гарсан. Тэр дундаа Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир эсрэг санал өгч гарсан нь маш эмгэнэлтэй.

Тэд сонгуулийн үеэр бидэнд нүүрээ харуулдаг атлаа бусад үед "бөгсөө" харуулж байна. Нэг талаараа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүн гэж тоохгүй байна.

Тэргэнцэр дээр сууж байгаа УИХ-ын гишүүний үгийг тоохгүй байгаа юм чинь аймаг, сум болон гэртээ өвдөөд хэвтэж байгаа иргэнийг яаж сонсох юм. Энэ үйлдлийн цаана ямар нэгэн эрх ашиг байгаа бол тэр нь Монгол Улсын иргэн бүрийн ашиг юм. Төсвийн үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр, тэтгэмж амьдралын түвшнээс ялаагүй доогуур байсан. Энэ үед салбарын сайд нь асуудлыг оруулж ирэх ёстой. Гэтэл сайд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийн асуудал, ахмад болон малчдын тэтгэвэр тэтгэмжийн асуудлын талаар нэг ч удаа санаачилга гаргаагүй. Энэ хүний хамгийн чухал зүйл бол салбараа төлөөлж хүн амын бодлого зүйн асуудал болсон Монгол Улсын нийт хүн амын 13 хувийг эзэлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг орхих ёсгүй.

Түүний гаргасан уг үйлдэл хүний эрхийн зөрчил, ялгаварлан гадуурхалт учраас сайдын ажлаа өгөх боломжийг бүрдүүлж байна.

Хүн амын бодлогыг хүний эрхтэй хүн авч явах ёстой. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн саналыг авахад 2026 оны төсөв дээр эсрэг санал өгснийг нь асуумаар байна. Мөн 2026 оны төсвийн тодотгол, байнгын хорооны хурал дээр 26 хүний ирцтэй хурал дээр дөрвөн хүн үлдэж байхад салбарын сайд Т.Аубакир та орхиж гарав. Яагаад иргэнийнхээ төлөө санал өгч боломжгүй гэж хэлсэн юм. Энэ бол боломжгүй зүйл биш харин болгох ёстой зүйлийн нэг.

Мөн уг асуудлын хүрээнд УИХ дахь Ардчилсан намын бүлэгт хүсэлт гаргаж байна. Тэтгэвэр, тэтгэмжийн хувь хэмжээг хүн амын доод түвшний хэмжээнд тааруулж Засгийн газраас тогтоох ёстой. Тиймээс иргэхийнхээ төлөө нэг ч алхам хийхгүй байгаа сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх ёстой. Энэхүү шаардлагаа Ардчилсан намдаа өгч УИХ-д өгнө. Ардчилсан нам бол хүний эрхийн төлөө байдаг учир уг асуудлыг дэмжинэ гэж бодож байна. Мөн уг шаардлагыг Засгийн газрын тэргүүн Н.Учрал давхар өгнө. Энэхүү асуудлын хүрээнд Т.Аубакир сайдад хариуцлага тооцохгүй бол хариуцлага тооцох хүртэл явах болно гэлээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

Avatar

Zailxasagfssda 2026-10-07 202.133.76.20

ene xasag fssdag zasagaas zailuulj xuuj daldorul

Avatar

Иргэн 2026-10-07 202.21.108.6

Монголын төр монголын ард түмний төлөө дугарах хийх чадвартай , сэтгэлтэй хүнийг сайдад дэвшүүлдэг байяа , сэтгэлгүй энэ Аубакир гэгчийг зайлуулаачээ

Avatar

Нэргүй 2026-10-07 103.57.93.74

Үржлийн хасагийн үрээхэн азарга Ауу бахираа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж