niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 19:32 UTC Эх: https://news.mn/r/2891429/ adf290c5782e47c5… ← niitlelch.mn руу буцах

"3 ба түүнээс дээш хүүхэдтэй өрхийг ипотекийн зээлд тэргүүн ээлжид хамруулна"

Live"3 ба түүнээс дээш хүүхэдтэй өрхийг ипотекийн зээлд тэргүүн ээлжид хамруулна"

"3 ба түүнээс дээш хүүхэдтэй өрхийг ипотекийн зээлд тэргүүн ээлжид хамруулна"
УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2026.10.06/ болж байна.

Шинэ нь эхэнд ньХуучин нь эхэнд нь
16 : 39
2026-10-6

"Хүүхэд нас барвал мөнгөн хуримтлалыг Хүүхдийн төлөө сан руу татна"

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:

-Хуулийн төслийн 14.10 заалтад хүүхэд нас барсан тохиолдолд хадгаламжийн дэвтрийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу өв залгамжлагчид эсвэл өв залгамжлагч байхгүй бол Хүүхдийн төлөө санд хүлээлгэж өгнө гэжээ. Энэ заалт анхаарал татаад байна. Энэ хэр зохистой вэ?

ГБХНХ-ын сайд Т.Аубакир:

-Асран хамгаалагчгүй байсан хүүхэд хүүхдийн 100 мянган төгрөгөө тодорхой хэмжээнд хуримтлуулж байдаг. Жишээлбэл, асрамжийн газар байгаа хүүхэд хадгаламжийн дэвтэр нээж, хүүхдийн мөнгөө хуримтлуулдаг. Гэтэл тухайн хүүхэд нас барсан тохиолдол гарлаа гэхэд хадгаламжид байгаа мөнгийг нь яах вэ гэдэг асуудал гардаг. Бид тэр асрамжийн газарт нь үлдээх үү, Хүүхдийн төлөө санд татах уу гэдэг асуудал тулгамдсан учраас хуулийн төсөлд тусгасан юм. 

УИХ-ын гишүүн Л.Энхнасан:

-Хүүхдээ ганцаараа өсгөж байгаа эцэг, эхийн асуудлыг огт тусгаагүй байна. Дэмжлэгийг үзүүлэх ёстой. Ажлын хэсэг энэ асуудалд анхаарч ажиллаарай. Хүүхэдтэй болохыг хүсч байгаа гэр бүлд анхаарах шаардлагатай. Үргүйдлийн оношилгоо эмчилгээний зардлыг төр, ЭМДС-гаас дэмжих боломжийг судлах шаардлагатай шүү. Мэдээж тодорхой шалгуур байх ёстой. 

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн:

-Энэ хууль Монголын гэр бүлийг дэмжихэд чиглэх болов уу. Айл гэр бүрэн бүтэн байвал үр хүүхдүүд нь эрүүл саруул өсөх болов уу. Хөдөө, хот гэлтгүй монгол гэр бүл рүү чиглэсэн бодлого хэрэгтэй. Гэр бүлийг хадгалах, бэхжүүлэх чиглэлд анхаарах гэж байгаа бол уул уурхайн салбарын гэр бүлийн байдал саад болж байна. Малчин хүүхдийн сурч боловсрох эрхийн асуудал байна. Тэрнээс бол аав, ээж нь хоёр тусдаа амьдарч байна. Ахуй амьдралаас шалтгаалаад гэр бүл хамтдаа байж чадахгүй байна. Энэ бүх асуудлыг зохицуулахад анхаарахгүй бол зөвлөгөө авснаараа бэхжээд байсан юм байхгүй шүү дээ. Асуудлаа углуургаар нь харж хийвэл нийгэмд өгөөжтэй байх болов уу?

УИХ-ын гишүүн С.Зулпхар:

-Нийгмийн анхдагч харилцаа бол гэр бүл. Энэ харилцааг олон салбарын хуулиар зохицуулж байна. Нэг хуулиар бүх асуудлыг шийдэх боломжгүй. Уул уурхайн салбарын ээлжээр ажилладаг асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулсан байх жишээтэй. Гэр бүлийн маргаан таслан шийдвэрлэх тухай хуулийг баталсан. Боловсролын хуульд тодорхой зүйл заалтууд бас бий. Гэр бүлийн тогтвортой байдлыг хангаж, залуу гэр бүлийг дэмжсэн зорилготой хууль юм байна. Бүх асуудлыг багтаах боломжгүй. Эдийн засгийн нарийн тооцоолол хийгээгүй бол бүр төвөгтэй байдлыг үүсгэх учраас явцуу байдлаар нь батлах нь зөв. 

15 : 51
2026-10-6

Шинээр байгуулах Гэр бүл хөгжлийн төвд хэдэн хүн ажиллах вэ?

УИХ-ын гишүүн Д.Бум-Очир:

-Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжиж байгаа. Өнөөдөр гэр бүлд тулгамдаж байгаа асуудлаа бүрэн оруулж ирж чадсан уу. Одоо хэрэгжиж байгаа зүйлсийг хуулийн төсөлд тусгасан байна. Энэ нь бодит шийдэл болж чадах уу. Жишээлбэл, Зээлийн батлан даалтын сангаас орон сууцны урьдчилгаа олгох асуудал байна. Мөн энэ хуулийн заалттай холбогдуулан аймаг, сум, дүүрэгт Гэр бүлийн хөгжлийн төв гэж бий болгох юм байна. Энэ зардлыг орон нутгийн төсвөөс шийдэх юм байна. Улсын төсөв дээр хэр ачаалал ирэх бол. Хэдэн хүнтэй ямар төв байгуулах юм бэ?

ГБХНХ-ын сайд Т.Аубакир:

-Дэлхийн улс орнууд төрөлт буурч байгаатай  холбоотойгоор янз бүрийн арга хэмжээ авч байна. Жишээлбэл, гурав ба түүнээс дээш хүүхэдтэй бол ээжид нь нийтийн зогсоолд үнэ төлбөргүй зогсох эрхийг олгох гэх мэт. Монгол Улсын хувьд халамж бус хүн ам зүйн бодлогоо дэмжиж байгаа юм. Халамжийн тухай хуульд байсан заалтуудаа оруулж ирж байна. Ирэх 2027 оны төсвийн төсөлд 1.5 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгөнд зарцуулахаар төсөвлөсөн. Нөгөө талдаа улсын төсвийг авч үзэхээр 2.7 их наяд төгрөгийг Халамжийн хуулиар зохицуулахаар халамжийн улс болчихсон юм шиг байдаг. Төрөлт, гэр бүлийг дэмжсэн зардлуудаа тусдаа хуультай болгох шаардлагатай. Хуулиа боловсруулж оруулж, санал санаачлагуудаа тусгаад явна. Анхдагч хуулийн төсөлдөө халамжийн зардлуудаа энэ хуулиар зохицуулна. Анх хууль боловсруулж байхад гурав ба түүнээс дээш хүүхэдтэй өрхийн эхнэр, нөхөр хоёрын аль нэгийг ХАОАТ-аас чөлөөлж, цалинтай адилтгах орлогыг чөлөөлье гэж оруулсан. Гэвч Татварын багц хуулийг хэлэлцэж байхдаа иргэний цалингаас 792 мянган төгрөг хүртэлх орлогыг татвараас чөлөөлсөн учраас энэ заалтаа хассан. Судалгаагаар гэр бүл болоход орон сууцны асуудал тулгамддаг. Тийм учраас ипотекийн зээлд оочергүй оруулъя гэж тусгасан юм. Монгол Улс Гэр бүлийн хөгжлийг дэмжих хуультай болох ёстой. Гэр бүлийн салалт, зөрчлийн асуудлыг Гэр бүлийн тухай хууль болон Гэр бүлийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиараа зохицуулна. Харин энэ хууль бол гэр бүлийн сайн сайхан байдлыг хуулийн хүрээнд зохицуулах юм. 

УИХ-ын гишүүн Д.Бум-Очир:

-Шинэ төв байгуулснаар төсөв дээр зардал нэмэгдэхгүй, орон тоо нэмэгдэхгүй юм байна. Энэ хуулийг дагаж Олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль орж ирж байгаа. Үндсэндээ олон хүүхэд төрүүлсэн эхчүүд насан туршдаа урамшууллаа авч байгаа. Харин энэ хуулиар хүүхэд нь насанд хүрвэл энэ урамшууллыг авахгүй юм байна гэж ойлголоо. Ингэснээр хэчнээн төгрөг хэмнэхээр байгаа вэ?

Ажлын хэсэг:

-Эхийн алдар одонгийн мөнгөн тэтгэмж авч байгаа. Энэ хуульд оруулснаар бага хүүхэд нь 18 нас хүрэхэд мөнгөн тусламжийг зогсооно гэдэг заалтыг оруулсан. Социализмын үед ийм зохицуулалтыг хэрэгжүүлж байсан. Энэ зохицуулалт нь одоо мөнгөн тэтгэмж авч байгаа хүмүүст хамааралгүй. Энэ хуулийн үйлчлэл 18 жилийн дараанаас хэрэгжиж эхлэх нь ээ. 

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:

-Бусад хууль тогтоомж дээр байгаа бүх заалтуудыг энэ хуульд холиод нэгтгэчихсэн нь үнэн л дээ. Энэ хуулийг хэлэлцэхгүй байсаар байгаад өөр бусад хуулиуд нь түрүүлээд батлагдчихсан. Халамжийн сангаас хүн амын хөгжлийг дэмжих бодлогоо салгаж байна гэж байгаа ч өгч байгаа тэтгэмж, халамж нь нэг агентлагаас нөгөө агентлаг руу өгөх гэж байгаа юм шиг харагдаад байна. Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын эрх мэдлээс гаргаж, шинэ агентлаг уу шилжүүлэх гээд байна уу. Эсвэл төсөв нь хоёр тусдаа болж байгаа юм уу гэдгийг тодруулж өгөөч?

ГБХНХ-ын сайд Т.Аубакир:

-Бид ХХҮЕГ дээр түшиглэн үйл ажиллагаа явуулна. Аймаг, сум болгон дээр албан хаагчид ажиллаж байгаа учраас тэр хүний нөөцөө ашиглана. Монголын хувьд Гэр бүл рүүгээ чиглэсэн тусдаа хуультай байх ёстой. Тийм учраас Хүүхэд, гэр бүлийн газраар бус ХХҮЕГ-ын байцаагч нараа ажиллуулна. Хууль хэрэгжих явцад зарим бэрхшээл гарахыг үгүйсгэхгүй. Халамжийн зардал ирэх онд 2.7 их наяд төгрөг байна. Дэмжлэг, тэтгэмжүүдээ тусад нь салгаж, зорилтот бүлэг рүүгээ чиглүүлэх шаардлагатай. Гэр бүлийн газар дээр сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг болох шаардлагатай.

15 : 41
2026-10-6

"Бага насны хүүхэдтэй ажилтны цагийг 2 хүртэл цагаар богино болгоно"

Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2026.06.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ хэлэлцэнэ. Уг хуулийн төсөлд гурав ба түүнээс дээш хүүхэдтэй өрх анх удаа ипотекийн зээлд хамрагдах эсвэл түрээсийн орон сууцанд тэргүүн ээлжинд хамруулж, урьдчилгаа төлбөрийн 60 хүртэлх хувьд Зээлийн батлан даалтын сангаас батлан даана гэж тусгасан байна. Мөн бага насны хүүхэдтэй ажилтны цагийг хоёр хүртэл цагаар богиносгож, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй хүн асардаг ажилтнаа зайнаас ажиллуулах, ЕБС-ийн сургуулийн хүүхэдтэй ажилтанд өвлийн амралт дээр нь нэмэгдэл хоног тооцох зэрэг уян хатан нөхцөлийг хөдөлмөрийн гэрээнд тусгах эрх зүйн үндсийг бүрдүүлж байгааг ГБХНХ-ын сайд Т.Аубактир танилцуулав. 

Мөн Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2026.08.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, танилцуулгаа Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ./ хэлэлцэх юм. 
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

Avatar

Зочин 2026-10-06 103.212.117.44

энэ малан казакаа зайлуулаачээ, ахин хасаг хүнийг төрд бүү ойртуул гэж үр ачдаа захимаар юм бна.

Avatar

Нэргүй 2026-10-06 64.119.20.193

zewuun hasag

Avatar

Нэргүй 2026-10-06 103.57.93.74

Залуухан хасагууд гахай нохой шиг үржил д. ороод гаргасан бүх хүүхдээ өөрийнхөө эх эцэг дээр данслуулаад, тэднийгээ буш уухан үхүүлээд, асрагчаа алдсан хүүхдий н мөнгийг хүүдийлж суудаг Баян-Өлгийн балай суртлыг Их хурлын зааланд ичих ч гүй яриад сууж бдаг……
Ауу бахираа нь ийм улаан цагаандаа гар сан байхад Бадельхаан нь Манай БӨ улс гэж яриад зогсож бдаг…..
Маршал Чойбалсангийн тэнэг мангар бодлог ын гай ч мөн их дэлгэрч бна даа !!!

Avatar

Нэргүй 2026-10-06 64.119.19.178

хасагууд бүх ипотёкийг эзлэх юм бна л даа хасагуудаа өөд нь татах гэж энэ сайд болсон хэрэг нь гарах шив

Avatar

Зочин 2026-10-06 103.11.194.115

Ингээд хүүхэд барьцааны хэрэгсэл боллоо гэж. Хүүхдийн эрхийн асуудал улам хурц болно доо.

Avatar

Нэргүй 2026-10-06 103.212.118.55

хасаг монгол гэдгээ больж үз тэнэгтээд бай..зүгээр байхад мэрж байх юмаа.хүүхдийн гэр бүлийн асуудал ярьж байна

Avatar

Нэргүй 2026-10-06 64.119.19.178

жоом шиг үрждэг

Avatar

Нэргүй 2026-10-06 202.21.115.186

3-аас дээш хүүхэдтэй айл гэхээр монголчууд нь ихэнх нь 2 хүүхэдтэй байдаг. Хасгууддаа л боломж гаргаж өгөж байгаа юм байна гэж хардахаар байна шүү.

Avatar

Нэргүй 2026-10-06 103.57.93.74

Хасаг хүний ухаан хормойн ажилд гарамгай шүү !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж