Нэгдүгээр ангийн хүүхдүүдийн сурах бичгийн эх зохиох хэвлэх түгээх тендерт УИХ-ын эрх бүхий хүмүүсийн хамаарал бүхий компаниуд шалгарсан нь шударга бус гэдгийг "Монсудар" хэвлэлийн газраас өнөөдөр /2026.10.06/ мэдээлэв
Тэдний зүгээс сурах бичиг хэвлэх, зохиох хэвлэлийн газрыг сонгон шалгаруулахдаа ашиг сонирхлын зөрчил орсон байж болзошгүй гэдгийг хэлэв. Тодруулбал, "Соёмбо трейд" компанийн хувьд УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан 2000-2007 он хүртэл тус компанийн ерөнхий менежер, захирлаар нь ажиллаж байсан. Харин "Мөнхийн үсэг" компани нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хамаарал бүхий компани. Эдгээр хүмүүсийн хамаарал бүхий компаниуд зарим тендерүүдээс хасагдсан маргаан нь шүүхээр эцэслэгдээгүй байхад сурах бичгийн тендерт дахин шалгарч сурах бичиг хэвлэх эрхийг авч байгаа нь шударга бус байна гэдгийг хэлж сурах бичгийн агуулга ёс зүйгүй байгааг хэлсэн юм.
"100 айлын би чадна" шиг хүмүүс хүүхэд бус мөнгөний төлөө нэгдүгээр ангийн хүүхдийн сурах бичгийг сарын дотор бичсэн. Есдүгээр сарын 1-нд хүүхдүүд сурах бичиггүй байсан. Сурах бичгийн зураг нь ч агуулга байхгүй. Номын зурганд гурван хөлтэй хүүхэд байгаа нь байж боломгүй ёс зүйгүй асуудал. Энийг хараад хүүхэд төсөөлөн бодох даалгавраа хийж байна. Харахад томчуудын хүссэн мэдээллийг өгсөн байна. Үүнийг шинэчлэл гэхгүй. Хуучин арга барил нь хэвээрээ байна" гэлээ.
"Монсудар" хэвлэлийн газрын захирал Р.Энхбат:
-Тэрбээр, " Мэргэжлийн бус хүмүүсээр сурах бичгийг хийлгүүлж Монголын нийт хүүхдүүдийг хохироож байгаад харамсаж байна. Багш, эцэг эх, хүүхдүүд юу ч хэлж чадахгүй. Бүгд хайрцаглагдсан. П.Наранбаяр сайд байх үеэс бүх асуудлын эхлэлийг тавьсан. Л.Энх-Амгалан сайд засаж залруулж чадсангүй. Одоо ичихгүй хиймэл оюун ухаанаар хийсэн сурах бичгээ сурагчдад тарааж өгсөн. Хэнийг, яаж шалгаруулах уу, хэдэн төгрөг өгөх үү гээд бүх зүйлээ төлөвлөөд тендер зарладаг. Товчхондоо тавилттай тендер гэсэн үг. Ийм хайрцагт орчихсон. Төрийн эрх мэдэл томрохоор хайрцаг үүсдэг юм байна. Төр өөрийнхөө хийх ёсгүй зүйлийг хийгээд ирэхээр хайрцаг томордог. Хийх ёсгүй ажлаа хийгээд ирэхээр мөнгө дагалддаг юм байна. Мөнгө, эрх мэдэл хоёр дагалдахаар мэргэжлийн хүмүүс хэрэггүй болдог. Монголд хэвлэлийн газар нэртэй 120 гаруй байгууллага байдаг. Тэдний дунд зарласан нэгдүгээр ангийн сурах бичиг хэвлэх, зохиох тендерт бид оролцсон. Гэтэл УИХ-ын хоёр гишүүн, нэг нь сайд хүмүүсийн компанийг Боловсролын яам, Боловсролын Ерөнхий газрын дарга Х.Тамир шалгарууллаа. Сарын дотор хиймэл оюун ухаанд даалгавар өгөөд сарын дотор зарлагдсан тендерт ялагч болж гарч ирсэн. Энэ хүмүүсийг бид хэлэх хэрэгтэй байх гэж бодож байна" гэв.
3,605.46




















































багш 2026-10-06 59.153.113.122
тамир шалгаруулсан нэртэй боловч энэ бүхний ард х***а энхамгалан байгаа.энэ долийсон хулгайчийг боловсролын сайдаас нэн даруй огцруулах ёстой.албан тушаалын томилгоо хийж авилга авч гаршсан шаар даа.бүх их сургуулиудын захирал ийм замаар томилогдсон шүү учрал сайдаа. таны араас хутга ш*** хүн дээв
ЖИНХЭН ЭРГҮҮ ҮХЭР МОНГОЛ 2026-10-06 150.228.177.142
БОЛОВСРОЛ НЬ ДАМПУУРСАН УЛСЫГ ЗӨӨЛӨН ХҮЧНИЙ БОДЛОГООР ЭЗЛЭХ АМАРХАН ГЭЖ ……….ГАДААДЫН НЭГ ЭРДЭМТЭН ХЭЛСЭН БАЙДАГ………..ЭНЭ ЗАМ РУУ Л ОРЖ БАЙНА ДАА………..СҮҮЛИЙН ҮЕИЙН ЗАЛУУЧУУД ӨӨРИЙНХӨӨ НЭР, ААВЫНХАА НЭРИЙГ ЗӨВ БИЧИЖ ЧАДАХГҮЙ БАЙНА………….ЭНЭ НЭГИЙГ ХЭЛЭЭД Л БАЙНА ДАА…….
Зочин 2026-10-06 192.82.92.42
Боловсролын салбарыг МАН улс терчид емчилсен!!! Энэ сайд нь унэхээр самарч дууслаа!!!!!
Нэргүй 2026-10-06 59.153.113.244
Сэтгэлгүй бохир боломжийн том бизнec салбар талбар болсоны ганц жишээ юм даа буруу сайд дарга даамлуудтай байдгийн жишээ юм даа сурах бичгийнхээ хавтсан дээр хөлний бүр 3 хөлний зурагтай арай Дуф томчуудтай юмаа даа хэвлүүсэн хэвлэсэн аль аль нь сэтгэлгүй хайхрамжгүй мөнгө л бодоцгоосон арай арай
Зочин 2026-10-06 66.181.179.129
Сурах бичигт Монголын ахуй, ёс заншил нэрээр хуурамч сурах бичиг, хуурамч тендер зарлаж байгаа болно. 9 сарын 1 гэхэд нэгч сурах бичиг хэвлүүлээгүй байдаг нь үүний нотолгоо. Өөрөөр хэлбэл, түүнээс өмнө тендерийн шалгуурыг хангачихсан байсан байгууллагыг хүлээлгэж байгаад өөрийн дутуугаа 9 сар гарсан хойно сая нэг юм хагас дутуу хийж дуусгаад өөрийн нөгөө нэг муу сурах бичиг, хэвлэлийн компаниа тендерт олон жил шалгаруулж байгаа билээ.
Хэн ч байсан яадаг юм бэ 2026-10-06 103.212.116.103
бага ангийн сурах бичиг гэж аймаар том том хэмжээтэй ямар их ном хэрэглэдэг гээч. бага насны хүүхэд байтугай эцэг эхчүүд ч өргөж явахад хүнд. ямар сэтгэлгүй хүмүүс вэ. нэг л их мөнгө хөөцөлдсөн нөхөд.
зочин 2026-10-06 202.133.76.24
бага ангийн багш нараа энэ сурах бичгийг ашиглахгүй байхыг уриалмаар бна эмгэнэлтэй юмаа
Нэргүй 2026-10-06 66.181.181.121
Энхбат гэж нохойн гөлөг минь хамаарал бүхий компани тендер авч болохгүй юу
Нэргүй 2026-10-06 202.9.41.18
хятд манж царайтай ачтд манжууд халхгэсн хятд манжууд яагаадмонгол моннглл гээп орилоод бдгиыынмоонгл гэдг чин манжууд гэсн шг халхгэдг чин хятд манжууд.
ЗОЧИН 2026-10-06 64.119.21.96
сурах бичгийг харсан даанч дээ гэмээр хийсэн хэвлэсэн байна билээ Энэ сурах бичгийг буцааж аваад шатаасан нь дээр байхаа. Хүүхдэээ ингэж доромжилж болохгүй шүү дээ
Нэргүй 2026-10-06 64.119.18.62
Наад яамны чинь байгаа нь л тэр. Шогшроод яахав ээ.
Нэргүй 2026-10-06 64.119.23.244
ямар аймаар юм бэ?
Нэргүй 2026-10-06 103.212.118.147
Үр хүүхдүүдийнхээ сурах эрхээр тоглуулж байна.
Арчаагүй засаг төр, төрд шургалсан хулгайчдын увайгүй үйлдлийг таслан зогсоох хэрэгтэй.
Энэ бол завхрал, үндэсний аюулгүй байдалд хортой явдал.
ганаа 2026-10-06 66.181.181.41
"100 айлын би чадна" шиг хүмүүс хүүхэд бус мөнгөний төлөө нэгдүгээр ангийн хүүхдийн сурах бичгийг сарын дотор бичсэн. энэ яасан аюултай өгүүлбэр вэ, боловсрол дампуурсан гэж хэлж байгаатай адил байна, харамсмаар
Зочин 2026-10-06 73.202.96.183
Угаасаа л шударга ёс ус агаар мэт хэрэгтэй байна. Энэ Батцэцэг гэгч нь яасан ч ичиж улайдаггүй ширэн нүүртэй юм бэ. Ёс зүй ухамсар гэж зүйл үнэхээр алга.
Нэргүй 2026-10-06 66.181.182.107
ПОП х***а МИНЬ БОЛИОРОЙ