niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 19:33 UTC Эх: https://news.mn/r/2891400/ 6d17ad4575c57015… ← niitlelch.mn руу буцах

ЦЕГ-ын дарга Ж.Болдыг хэзээ чөлөөлөх вэ?

ЦЕГ-ын дарга Ж.Болдыг хэзээ чөлөөлөх вэ?

ЦЕГ-ын дарга Ж.Болдыг хэзээ чөлөөлөх вэ?

Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн есдүгээр сард хууль зүй, дотоод хэргийн салбарт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан дотоодын аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд нь эрсдэл үүссэн, салбарт итгэх иргэдийн итгэл алдарсан гэх үндэслэлээр Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг чөлөөлсөн. Тэгвэл Цагдаагийн ерөнхий газар/ЦЕГ/-ын дарга, генерал Ж.Болдод хэзээ хариуцлага тооцож, албанаас нь чөлөөлөх вэ гэдэг асуудал хүлээгдэж байна.

Учир нь, сайд асан С.Амарсайхан албан тушаалаасаа буухын өмнө “Хар тамхитай тэмцэх төсвийг зориуд улсын төсвөөс хасч ирсэн, зохион байгуулалттайгаар энэ улсыг сүйрүүлэх ажиллагаа явж байна. Энэний ард улс төрийн нөлөө бүхий хүмүүс бий, тодорхой аж ахуй нэгж компанийн захирал бий.

Цагдаагийн байгууллага дотроос “хэргийг нь битгий мөрд, зогсоо, хаа гэдэг үүрэг өгч байгаа” гэх ноцтой мэдэгдлийг хийсэн юм.

Тодруулж хэлбэл, хар тамхитай холбоотой хэргийг хаа, битгий мөрд, зогсоо гэдэг үүрэг цагдаагийн байгууллага дотроос өгч байна гэдэг өөрөө маш ноцтой бөгөөд энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэж чадахгүй өнөөдрийг хүргэжээ гэж ойлгож болохоор буй. Гэтэл Засгийн газар одоог болтол ЦЕГ-ын дарга Ж.Болдыг чөлөөлөөгүй нь асуудлыг улам ужгируулах эрсдэлтэй.

Нөгөө талдаа генерал Ж.Болдыг 2025 оны аравдугаар сард ЦЕГ-ын даргаар томилоход Цагдаагийн албаны тухай хууль болон Төрийн албаны тухай хуулиудыг тус, тус зөрчсөн томилгоо болсон талаар хэвлэлүүд хөндөж байв. Тухайлбал, Цагдаагийн албаны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т “Цагдаагийн төв байгууллагын даргаар цагдаагийн албанд 20-оос доошгүй жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй, удирдах болон мэргэжлийн ажлын дадлага туршлагатай, улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй Монгол Улсын иргэнийг дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний санал болгосноор Засгийн газар томилж, чөлөөлнө” гэж заасан. Гэтэл генерал Ж.Болд нь Ерөнхий сайд Г.Занданшатарын зөвлөхөөр ажиллаж байгаад ЦЕГ-ын дарга болсон нь хууль зөрчсөн томилгоо болж таарсан.

Хууль зөрчсөн томилгоог хуулийн байгууллагад хийж болохгүйг хэвлэлээр хөндөж эхлэхтэй зэрэгцэн “Засгийн газар баялгийн хулгайтай тэмцэж байгаа тул генерал Ж.Болдын туршлага хэрэг болно” гэсэн PR-ыг хүчтэй сэвсэн.

Харамсалтай нь, энэ хугацаанд хууль бус алт олборлолт идэвхжсэн нь экс сайдынх нь мэдэгдлээр тодорхой болсон. Энэ талаар Хууль зүй дотоод хэргийн сайд асан С.Амарсайхан “Сүхбаатар, Хэнтий аймгуудад хууль бусаар алт олборлож байгаа хэргүүдийг таслан зогсоох үүрэг өгсөн ч ямар ч ажил хийгдээгүй. Намайг сайдын албанд томилогдохтой зэрэгцэн Экологийн цагдаагийн албаны даргаар томилогдсон Б.Оюутболд нь ардаа алтны уурхайтай, асар их сүлжээтэй, дээрээс нь төрийн өндөр албан тушаал хашиж байсан нөхдүүдтэй асар ойрхон, улс төрийг нь санхүүжүүлдэг нөхөр болж таарсан. 500 тэрбумын хууль бус алт олборлож, дээрээс нь 300 тэрбум төгрөгийн татвар төлөөгүй, 5 тэрбум төгрөгийг хээл хахуульд өгсөн. Тэр битгий хэл цагдаагийн албан хаагч нарыг хахуулдах гэж оролдсон. Цаашлах юм бол намайг элдэв хүмүүсээр дамжуулж худалдаж авахыг оролдсон. Үүний цаана Экологийн цагдаагийн албаны дарга байсан Б.Оюутболд, Ерөнхий сайд асан Г.Занданшатар, Цагдаагийн ерөнхий газрын удирдлага, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын удирдлага холбоотой. Энэн шиг хэдэн арван асуудал бий, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас хэргийг нарийн ярих боломжгүй” гэж мэдэгдсэн юм.

Өөрөөр хэлбэл, генерал Ж.Болд хамар дороо ажиллаж байгаа албан тушаалтныхаа хууль бус үйлдлийг ч зогсоож чадаагүй нь эл албанд тэнцэхгүй болохыг харуулж буй. Үүнийхээ төлөө хариуцлага хүлээж, огцрох ёстой атал өнөөдрийг хүртэл албаа үргэлжлүүлсээр байгааг юу гэж ойлгох вэ Ерөнхий сайд аа. Хулгай, худал хуурмаг, шударга бус зүйлтэй эвлэрэхгүй тэмцэх амлалт хуулийнхны өмнө хүчин мөхөстсөн гэж ойлгож болох уу.

Г.НАМУУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-10-06 103.57.93.74

Монголын Цагдаа нь өөрөа том том гэмт хэргийг зохион байгуулалттайгаар үйлд дэг маш хүчирхэг МАФИ болчоод,
Төр, засгаа шантаажлаад сууж бна.
Генерал, хурандаа нар нь сайд дээрээ гүй цэтгэх ажиллагаа явуулдаг, сайдынхаа эсрэг мэдэгдэл хийгээд л сууж байдаг болтлоо ялзарсан бна ш дээ,

Avatar

Нэргүй 2026-10-06 202.9.40.166

Ж.Болдыг Хэнтийн угшилтай бөгөөд Хүүкийн гарын хүн гэж ярьдаг нь ортойдог шүү.

Avatar

МАН-МАФИ 2026-10-06 59.153.115.147

Ерөнхийлөгчөө энэ хүнээ зайлуулаачээ, Хар тамхи, Авлигатайгаа тэмцээчээ. Хүүкээ

Avatar

Судлаач 2026-10-06 202.9.46.174

Цагдаагийн даргыг Ерөнхийлөгч биш Ерөнхий сайд шийддэг.

Avatar

Нэргүй 2026-10-06 66.181.160.70

Монголын цагдаа бүрэн дампуурчээ? Хэдэн даргыг нь солиод ямар ч нэмэргүй, уг үндсээр нь өөрчлөхгүй бол анхнаас коммунист хуучин дарга нар нь 1990-ээд онд цагдаагийн хуулийг зөвлөлт маягаар зохиож батлуулсан учраас хуулийг өөрчилж байж бүтцийг нь шинэчлэх шаардлагатай!!!

Avatar

БОЛДБААТАР 2026-10-06 59.153.114.88

ЦАГДААГИЙНХАН АЛБАН ТУШААЛЫН МАФИ БОЛСОН ! ТА НАР ОДОО МЭДЦГЭЭЖ БАЙГАА ЮМ УУДАА!

Avatar

Нэргүй 2026-10-06 202.21.108.22

Цагдаа бол н**ш болсон шүү

Avatar

Зориг 2026-10-06 66.181.182.107

Юм л бол огцруулна чөлөөлнө гэдэг болж. Халж чөлөөлөөд ажил явдаг бол яаяя гэхэв.

Avatar

Нэргүй 2026-10-06 103.57.93.118

Тийм л тогтолцоог насууд бий болгож. Тэгээд ч мэддэг ажлаа хийж чадаж байгаа юм уу

Avatar

Зочин 2026-10-06 202.126.90.83

яасан гэж зүгээр ажлаа хийж байгаа хүнийг чөлөөлдийн гөлөгнүүдээ

Avatar

Нэргүй 2026-10-06 103.57.93.74

Чи бол өөрөө цагдаагийн МАФИйн жоохоон эрэг шураг бна !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж