"NEWS” агентлаг энэ удаагийн 126:1 булангаараа УИХ-ын 2024 оны сонгуульд МАН-аас төвийн бүсэд нэр дэвшин сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Жавхланг танилцуулж байна.
МАН дотор халаа сэлгээ хүчийг авах бүрт УИХ-ын дарга, Ерөнхий сайдад нэр нь дуулдах ч сугарч үлддэг улстөрчийн нэг бол УИХ-ын гишүүн Б.Жавхлан юм. Сүүлийн үед түүнийг МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших магадлалтай кандидатаар тодруулах болсон. УИХ-д гурав дараалан сонгогдож, Сангийн сайдын албыг таван жил тасралтгүй хашсан түүнийг эрх баригч хүчин ирэх жил Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхэд байг гэх газаргүй.
Эдийн засагч мэргэжилтэй тэрбээр УИХ-д орж ирэхээсээ өмнө банкны салбарт тасралтгүй 10 гаруй жил ажиллажээ. Монголбанкнаас ажлын гараагаа эхэлж, тэргүүн дэд ерөнхийлөгч нь болтол карьер ахисан түүхтэй.
Нэг ёсны банкир гэж хэлж болно.
Сангийн сайдаар ажилласан жилүүддээ Монгол Улс гадаад өрөөс болж, дефольт зарлаж болзошгүй эрсдэлт нөхцөл байдлаас гаргасан гавьяатай. Мөн Covid-19 цар тахлаас болж, Монгол Улсын эдийн засаг уналтад орсон байсныг сэргээж чадсан. Гэхдээ улсын төсөвт жил бүр тодотгол оруулдаг гэх шүүмжлэлээс холуур өнгөрч чадаагүй юм.
Гурван ч Засгийн газар дамнан, таван жил Сангийн сайдын алба хашсан түүнийг Ерөнхий сайд Н.Учрал танхимдаа аваагүй. Харин бүлэг нь түүнийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга болгосон. Уг байнгын хороо нь УИХ-ын бодлогын гол хороодын нэг. Улсын санг удирдаж байсан Б.Жавхланг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга болгоход санхүүгийн салбарынхан “Төсвийн байнгын хороог удирдуулахгүй дээ” гэж үг хаясан нь ч бий. Гэхдээ өмнө нь тэрбээр УИХ-ын Төсвийн байнгын хороог удирдаж байсан билээ.
Эрхэлж байсан ажлаасаа ч болсон уу жил гаруйн өмнө одоогийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаярын ээлжит мэдээллээр авлигын хэргээр ял шийтгэгдсэн С.Батдөлийг амралтын газарт амрааж, жаргааж байгаа хүн нь болж, тодорсон удаатай. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Улаанбаатар төмөр зам”-ын газрын дарга асан С.Батдөл 7.5 тэрбум төгрөгийн авлигын хэргээр ял эдэлж байгаа гэх боловч Төр хурхын амралтын газарт амарч байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын төсөв 2025 онд хоёр дахин нэмэгдсэн зэрэг асуудал Сангийн сайдтай холбоотой байх магадлалтай” гэж мэдэгдсэн юм. Харин Сангийн сайд асан Б.Жавхлан “Б.Энхбаяр гишүүн надтай хамт Засгийн газарт мөр зэрэгцээд ажиллаж байсан. Засгийн газарт ажиллахын зовлон, жаргалыг маш сайн мэдэх хүн. Өөрөө энэ салбар чиглэлийн хүн. Ийм зүйл ярьсан нь маш харамсалтай. Юунд ингээд хорсоод байдгийг нь би гайхаж байна л даа. Сэдэв болгоныг надтай холбож дайраад байдаг юм. Би бол маш тэвчээртэй хүлээцтэйгээр хандаж ирсэн. Гэхдээ хүний тэвчээрт хязгаар байдаг шүү. Төсвийн ерөнхийлөн захирагч байсан хүн шүү дээ. Харьяа байгууллагынх нь төсөв нэмэгдээд үйл ажиллагаа нь сайжирвал сайн л баймаар юм. Тэр С.Батдөл гэж залуу манай Дарханых. Аав, ээж нь манай намын ахмад гишүүд. Тэрнээс болж намайг холбож, хар буруу юм наах гэж байгаа бол харин ёстой амжихгүй шүү” гэх хариу барьсан удаатай.
Б.Жавхлан гишүүний хувьд ганцаараа Б.Энхбаяр сайдын хардлага сэрдлэгэд өртсөн юм биш Ерөнхий сайд асан Г.Занданшатар, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан, Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар гээд тоочвол Ардын намд түүнийг гүтгэлэгт өртөөгүй хүн ховор. Б.Энхбаяр сайдад гүтгүүлэгчдээс хамгийн үзээтэй нь Сангийн сайд аснууд байсан тухай Ардын намынхан ам дамжин ярих нь бий.
Юутай ч Б.Жавхлан гишүүн "Тэвчээрт хязгаар бий шүү" гэх үг хаягласнаар тэр чимээгүй болсон бол Ч.Хүрэлбаатар "Б.Энхбаяр аа, чамд сонсох чих хэрэгтэй" гэх үгийг чуулганы танхимд чулуудаж байсан удаатай.
УИХ-ын 2024 оны сонгуульд тэр намын нөхдийнхөө хамтаар V тойрог буюу Дархан, Сэлэнгэ, Төв аймагт нэр дэвшин өрсөлдсөн. Дархан-Уул аймаг нь түүний хувьд өмнө нь хоёр удаа нэр дэвшин сонгогдсон хуучин тойрог бол Сэлэнгэ, Төв аймаг цоо шинэ тойрог байв.
Тойргуудаас хамгийн том тооцогдож байсан төвийн бүс нь нийт 10 мандаттай бөгөөд 19 нам, эвслийн 119 нэр дэвшигч өрсөлджээ.
Нийт 204, 357 сонгогчтой тойргоос тэрбээр 62,898 санал авч, сонгогдсон юм. Үндсэндээ тойргоосоо хамгийн олон саналыг авсан нэр дэвшигч болжээ.
УИХ-ын гишүүн Б.Жавхлан 2024 оны сонгуульд нэр дэвших үеэрээ Авлигатай тэмцэх газарт гаргасан Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ жилийн орлого 128.5 сая төгрөг, 1.3 тэрбумаар үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй, 194.8 сая төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгсэл, 668 сая төгрөгийн малтай, хадгаламжиндаа 18 сая төгрөгтэй, 123 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлжээ.
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
- 1990 онд Дархан хотын 17 дугаар дунд сургууль
- 1992 онд Сүхбаатар аймгийн 1 дүгээр дунд сургууль
- 1997 онд Монгол улсын их сургууль, Эдийн засгийн сургууль, банкны эдийн засагч
- 2008 онд АНУ, Калифорнийн их сургуулийн Риверсайдын хэлний сургууль
- 2009 онд АНУ, Индианагийн их сургууль
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
- 1997-1999 онд Монголбанк, Хяналт шалгалтын газрын хянан шалгагч
- 1999-2000 онд Монголбанкнаас ХААН банкинд Бүрэн эрхт төлөөлөгч, эрх хүлээн авагч
- 2000-2004 онд Монголбанк, Хяналт шалгалтын газрын ахлах хянан шалгагч
- 2004-2006 онд Худалдаа хөгжлийн банк, Үйл ажиллагаа эрхэлсэн захирал
- 2006-2007 онд Худалдаа хөгжлийн банк, Дэд ерөнхийлөгч
- 2010-2016 онд Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч
- 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2016-2020 онд Нутгийн удирдлагын дэд хорооны дарга
- 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2020-2021 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
- 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2022-2026 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
- 2026 оноос Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
ШАГНАЛ
- 2014 онд Алтан гадас одон
- 2018 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
Г.ХОРОЛ
3,605.46





















































Нэргүй 2026-10-06 66.181.177.14
Олон улс төрчтэй уулзаж үзлээ. Мэдэхгүй гэдгээ ч мэдэхгүй төөрөлдсөн нөхдүүд. Хоолой шахсан, өөртэй итгэлтэй худлаа *аасан гарууд. Олон түмний эрх ашгийг амин хувийн эрх ашгаас илүүд үзэх үнэт зүйлтэй хүн цөөхөн, гутармаар. Харин энэ хүн өөр санагдсан. Мэдлэг, туршлагаас гадна төрийн хүнд байх ёстой зарчим, түмний төлөө гэх сэтгэлтэй юм билээ.
Нэргүй 2026-10-06 150.228.177.177
…Утга учиргүй мөнгө хэвлэж, данхыг долоож олон жил улсыг самарсан хялар н**ш шд энэ, тийм мундаг Сангийн сайд, банкир байсан юм бол одоо энэ байгаа эдийн засгаа хараач…
Нэргүй 2026-10-06 59.153.113.90
Хүн хог
Нэргүй 2026-10-06 59.153.113.90
л***р
Нэргүй 2026-10-06 192.82.65.88
Үхсэн баас. Айл болгон өр ширтэй. Авсан цалин цаас болж байгаа нь эдний хийсэн, хийгээгүй ажлын үр дүн мөн бээз
d 2026-10-06 66.181.183.219
Ямар гавьяа байгуулсан гэж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон авдаг юм бол доо?