Олны анхаарлын төвд буй шүүхээр шийдвэрлэгдэн, хянан шийдвэрлэгдэж байгаа хэргүүдийн мэдээллийг нэгтгэн хүргэж байна.
ДҮНЖИНГАРАВЫН ДЭЛБЭРЭЛТИЙН ХЭРГИЙГ ПРОКУРОРТ БУЦААВ
Дүнжингаравт болсон дэлбэрэлтэд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн сард /2026.09.26/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд боллоо. Тус хэргийн холбогдогч нь жолооч Ч.Ренчиндорж юм. Улмаар шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаахаар шийдвэрлэсэн байна. Тодруулбал, дэлбэрэлтийн улмаас шатсан гэх 207 дугаар байрны оршин суугчдыг хохирогчоор тогтоохдоо Эрүүгийн хуульд заасан ямар гэмт хэргийн хохирогч болохыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тогтоогоогүй гэж шүүх үзжээ. Мөн тус шүүхийн 2025 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 2025/ШЗ/3222 дугаартай шүүгчийн захирамжид заасан зарим ажиллагааг бүрэн хийж гүйцэтгээгүй байна.
Тухайлбал, гал түймрийн улмаас шатсан барилгыг улсын комисс ашиглалтад хүлээн авахдаа Галын аюулгүй байдлын тухай хуульд заасан шаардлагыг хангасан эсэхтэй холбоотой шаардлагатай ажиллагааг бүрэн хийж дуусгаагүй гэж шүүх дүгнэжээ.
Өмгөөлөгчийн зүгээс урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр прокурорын санал, хэргийн дүгнэлтийг буцааж, шинжилгээний багийг дахин томилон дүгнэлт гаргуулах санал гаргасан байна. Учир нь прокуророос Ч.Ренчиндоржийг газ алдах үед 100, 200 метрийн зайд анхааруулах тэмдэг тавиагүй гэж үзсэн нь бодит байдалд нийцэхгүй, мөн галын шалтгаан жолоочийн буруутай үйлдэл эсхүл гаднын нөлөөллөөс үүссэн эсэхийг бүрэн тогтоогоогүй гэж өмгөөлөгч тал үзжээ. Шүүхээс дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, оролцогчийн эрхийг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаахаар шийдвэрлэв.

Т.ДАВААДАЛАЙН АВИЛГЫН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ
Прокурорын байгууллагаас Т.Даваадалай нь Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор ажиллаж байхдаа төрсөн дүү, “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨУТҮГ-ын Метро төслийн менежерээр ажиллаж байсан Т.Мөнхдалай нарын хүмүүстэй бүлэглэн 2024-2025 онд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон хамаарал бүхий этгээдүүддээ нийт 5.2 тэрбум төгрөгийн давуу байдал олгосон гэж үзжээ.
Мөн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн улмаас олсон нийт 2.6 тэрбум төгрөгийн хууль бус эх үүсвэрийг нуун далдалж, ашиглан мөнгө угаасан хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг /эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт /мөнгө угаах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна.
Улмаар хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.

Н.ТАВИНБЭХ НАР ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРЛЫГ ЭНЭ САРЫН 16-НД ТОВЛОЛОО
Н.Тавинбэх болон Р.Дагдан, А.Энхбат, Бат-Эрдэнэ нарт холбогдох /ЭХ-ийн 22.1-3, 22.5-1, 22.4-5/ хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг /2026.10.02/ боллоо.
АТГ-аас Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Тавинбэхийг бусадтай бүлэглэн Монгол Улсад хийгдэж буй төслийн хүрээнд ажлын гүйцэтгэл нь хангалтгүй байсан зөвлөх үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжийн гэрээний хугацааг сунгуулах болон 2,965,515.69 ам.доллараар зөвлөх үйлчилгээний төсвийг нэмэгдүүлэн нэр бүхий аж ахуйн нэгжид эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр шалган, хэргийг шүүхэд шилжүүлсэн юм.
Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх "Надад 400 тэрбум төгрөгийн хаус байхгүй. Би 2013 онд авсан орон сууцандаа амьдардаг. Би машингүй, тэгэхээр яаж жолоочтой байх юм бэ? 2019 онд хийсэн зөвлөх гэрээнд 2020 оны долдугаар сард Эрчим хүчний сайд болсон би яаж албан тушаалаа ашиглан давуу байдал олгох билээ. Цаг хугацааны хувьд хэнд ч ойлгогдоно. Намайг буруутгаж байгаа асуудалд үндэслэлгүй зүйл олон байна. Гэхдээ би энэ хэргийн учрыг олтол эцсээ хүртэл явна“ гэх байр суурийг илэрхийлээд байгаа юм. Улмаар түүний гэм буруугийн шүүх хурлыг энэ сарын 16-ны 11.00 цагт товлосон байна.

Б.БААТАРЫГ ЦАГДАН ХОРИХ ШИЙДВЭР ГАРГАЛАА
Энэ оны гуравдугаар сараас эхлэн Б.Баатарыг “Үндэсний эв нэгдлийг бусниулах“ үндэслэлээр тагнуулын байгууллагаас шалгаж эхэлсэн. Түүнчлэн эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах, мөнгө угаах" гэмт хэргүүдэд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаад буй.
Тэгвэл өнгөрсөн Баасан гаригт Дүүргийн эрүү, иргэний эрүүгийн хэргийн хялбар ажиллагааны шүүхэд "Хэро интертайнмент"-ийн найруулагч Б.Баатарыг цагдан хорих эсэхийг шийдвэрлэх шүүх хурал болсон. Тодруулбал тус шүүхээс Б.Баатарыг "Цагдан хорих хангалттай үндэслэл байхгүй" гэж үзсэн бол прокурор энэ шийдвэрт гомдолтой байгаагаа илэрхийлсэн юм.
Мөн түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор шүүхээс прокурорын саналыг хүлээн авч, яллагдагч Б.Баатарт өнгөрсөн есдүгээр сарын 25-наас хилийн хориг тавьсан юм. Тэгвэл Б.Баатарыг цагдан хорих шаардлагагүй гэж үзсэн шүүгчийн захирамжид прокурор эсэргүүцэл бичсэн.
Үүний дагуу шүүхээс өчигдөр /2026.10.05/ түүнийг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргасан гэдгийг эх сурвалжууд мэдээлж байгаа юм.

Л.БЯМБАСҮРЭН НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ ХЭЛЭЛЦЭВ
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ын дарга асан Л.Бямбасүрэн нарын 11 хүнд холбогдох авлига, албан тушаалын хэргийн шүүх хурал Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд /2026.10.05/ боллоо.
Эргэн сануулахад, шүүхээс 2026 оны дөрөвдүгээр сард эл хэргийг Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцэн шийдвэрлэсэн байдаг.
Тодруулбал, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга асан Л.Бямбасүрэн нарын хүмүүсийг бусдыг хясан боогдуулах замаар авлига авч, мөнгө угаасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн, 2-13 жил хорих ял оноосон.
Тухайлбал, Л.Бямбасүрэн нь авлигын тодорхой хэсгийг ажилтныхаа дансаар авсан. Энэ нь мөнгө угаасан үйлдэл гэж шүүхээс дүгнэж, 13 жилийн хорих ял оноожээ.
Мөн нийтийн албанд томилогдох эрхийг бүх насаар нь хасаж, 50 сая төгрөг гаргуулан улсын төсөвт оруулахаар шийдвэрлэсэн юм. Гэвч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар хэргийг ийнхүү хянан хэлэлцсэн юм.
Улмаар ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн нарын 11 хүнд холбогдох хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцэж, Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ. Тодруулбал, Л.Бямбасүрэнг улс төрийн нөлөө бүхий этгээд хахууль авсан, мөнгө угаасан гэм буруутайд тооцож, 13 жилийн хорих ялыг хэвээр үлдээсэн байна.

3,605.46





















































CAMER, texnik texnologi - + OCcantexnk ebdj tacdaj bna 2026-10-06 202.126.91.3
gadni OC zailyylax. shax.
SHATAALT xylgaich. 2026-10-06 202.126.91.3
– ### –
xari garig Ke+Hi 2026-10-06 202.126.91.3
myy xynuig zar, zarcan xoinoo Ur.
kompanu, ytaG, oopcdoo colixgyi, zasgyi baix. 2026-10-06 202.126.91.3
– yyt ; – tsaac 5-10 %
tochiktoi gadniXybuin OC + Zacbaraashoron.
xangamj, Xolits?zebtei tyrbotochiktoi bolnicHyraagchxylJ 2026-10-06 202.126.91.3
xyncnui delgyyreer dyyren Xyn bypuin xuicen xync bcaan
olonlog xraktricktai byryy Hyraadag xymyyc bdag.
Xatcan yrtei talx xaasaigyi tochigtoi yc yanada.
Xaanaac upcuin boloo, Boobnui chuni yytnui zyrag
xaraltgyiee, Xairan yyt, byx Xync Shataalt byy Ug opts;
– KaHt, xuchneen yyt cab baglaa boodol xaygdaj bna.
gyilagchin tsarailcan xylgaich, ail byruin xyy Kitad+ Hegr
Нэргүй 2026-10-06 103.57.93.118
Тэр ядарсан жолооч өвгөнөөс бусад нь ч дээ, нийгэмд хэрэггүй хүмүүс гэвэл буруудах байх даа. Харин шүүх тэр өвгөн жолоочийн хэргийг буцаасан нь зөв байх. Гол нь тэр БХЯ ны Патролын жолооч ослын шалтгаан байсан
Нэргүй 2026-10-06 180.188.170.10
гахай баатар золбин шээс хулгай данх үед хүчээ авсан шалгуул 1.5 тэрбумаар машин авах п**а бишээ
хүүхэд сан гэж хэсэг шаасан коридорт үе тв шоу хийж шаасан за тэгээд жүжиг гэж шаасан наадам гэж шаасан дуусахгүй наад золбин шээс анх боролдойн зураачаас мягмар яаж пр рекла м мөнгө шаасан хараад өөрөө шаасан дараа нь шээс нэгт данх засагт шаахад даварсан ац даа
Нэргүй 2026-10-06 103.57.93.118
Шалгах шалгахдаа бүр тултал нь шалгах хэрэгтэй. Ингэж ахан дүүсээрээ улсыг самарна гэж юу байсан юм. Бусдыг өдөөн турхирна дарамтална.. арай дэндсэн
Нэргүй 2026-10-06 202.126.90.227
Ж. Мөнхбат маань оргож босоод гүйгээд байсан нүүрсний хулгайн загалмайлсан эцэг болсонгишүүн асан яасан бэ багачуулыг хуу хамаад л бн