niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 19:33 UTC Эх: https://news.mn/r/2891296/ be46863e7607a01d… ← niitlelch.mn руу буцах

Ардын намынхан “түр" гацаанд оров

Ардын намынхан “түр" гацаанд оров

Ардын намынхан “түр" гацаанд оров

Ардын намынхан хоёр тал болоод хуваагдчихсан төрийн ажил гацааж байснаа гэнэт л нам жим болов. Гэхдээ энэ нам жим нэг их удахгүй болов уу хэмээн дүгнэж буй хүмүүс олон байна. УИХ-ын үйл ажиллагааг хойшлуулаад, 2026 оны төсвийн тодотголоо, 2027 оны төсөвтэйгээ бараг л хамт хэлэлцэж байна. Төсөв бол дөрвөн хэлэлцүүлэгтэй, УИХ-ын гишүүд зүйл заалт бүрээр нь сорчилж харж, үзэж, нягталж батлах ёстой. Тиймээс ч цаг хугацааг нь уужуу тавьж, хэлэлцэж, олон хэлэлцүүлэг давдаг. Ялангуяа одоо өргөн баригдсан 2027 оны төсөв нь 2027, 2028 оны сонгуульд “зориулсан” төсөв гэдгийг эдийн засагчид хэлж, шүүмжилж байгаа учраас анхаарлаа сулруулж болохгүй,  элдэв улс төргүйгээр батлах учиртай.

ЗАСГИЙН ГАЗРАА ОГЦРУУЛАХАД МАН ДОТОРХ КНОП ХУВААГДАВ

Өнөөдрийн өрнөж буй улс төрийн үйл явдлуудыг харвал Ардын намынхан дотроо хуваагдал, талцалгүй гэх боловч үнэн хэрэгтээ 30/38-ын талын хуваагдлын өнгө, зүс нь жаахан өөрчлөгдөөд талцсан хэвээрээ байгаа.  Энэ хоёр тал Засгийн газрын унагах эсвэл авч үлдэх аль ч байсан тооны харьцаа чухал бөгөөд кноп тоологдоно. Аль аль нь хүч ойролцоо учраас яах вэ гэдэг дээр нийтээрээ санаагаа уралдуулж байна. Нэг хэсэг нь Ардчилсан нам болоод бусад улс төрийн хүчинтэй хамтрах санал, санаачлага гаргаж, уулзалт ч хийгээд эхэлсэн сурагтай.

Учир нь УИХ-д олон сонгогдсон, сайд хийж байсан ах нар нь энэ Засгийн газрыг унагаж, дараагийн Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх амбицаа барьж дийлэхгүй учир сүүлийн өдрүүдэд нэгнийхээ өрөөгөөр орж гарах нь нэмэгдээд эхэлжээ. Ингээд харвал 38-ын бүлэг дотооддоо ч мөн зөрчилтэй байгаа гэсэн үг. Тиймээс Н.Учралын Засгийн газрыг унагаах оролдлого ах нарын хувьд ч хэвээрээ байгаа гэхэд болно. Харин кноп тоолох дээр бага зэрэг асуудал үүсч байгаа учраас УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах Ерөнхийлөгчийн хуулийг намрын чуулганаар оруулж ирнэ гэх “айлгах” тактик хэрэглэж эхэлсэн байна. Тиймээс ч зарим гишүүдийг эгүүлэн татах, эсвэл өөрөө өргөдлөө өгнө гэх “чулуу” шидүүлэх болжээ. Харин нөгөө талд 30-ын бүлэг гэгдэж буй залуучууд нь Засгийн газар унасан, унаагүй ч аль нэг талд гарахгүйгээр гэдийж суугаа гэх.

АРДЧИЛСАН НАМ ҮНЭД ОРОХ ЦАГ

Ийнхүү Ардын намынхан хоорондоо алалцах зуур, Ардчилсан нам үнэд орж эхлэв. Учир нь УИХ-д 42 суудалтай Ардчилсан намын хувьд том хүч. Гэвч Ардчилсан намын зүгээс Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг цуглуулаад эхэлсэн, цаашлаад Н.Учралыг зарим сайд нартаа хариуцлага тооц гэдэг шаардлага тавьчихсан. Тиймээс Н.Учрал энэ цаг үед хамгийн “хүнд” нөхцөлд байна. Ах нартайгаа нийлээд унах уу эсвэл Ардчилсан намтай нийлээд дайснаа нэмэх үү гэдэг том асуудал. Гэхдээ улс төрийн хүрээнд дараагийн Засгийн газарт Ардчилсан намыг урих, ингэхдээ таван сайдын суудал өгөх тохироо хийгдэж байгаа гэх яриа ч гараад удаж байна. Ингэхдээ, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Сангийн яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Батлан хамгаалахын яам зэрэг таван суудал амласан ч сураг бий. Гэхдээ Ардчилсан нам одоогоор Засгийн газарт хамтрах эсэх талаараа ямар нэг улс төрийн шийдвэр гаргаагүй байгааг энд тодотгоё.

Ямар ч гэсэн ойрын өдрүүдэд УИХ-аар улстөржихөөс илүү 2026 оны төсвийн тодотголоо батлах дээр бүгд нэг дуутай байгаа. Төсвийн тодотголоо баталсны араас МАН, Ардчилсан намгүй улс төрийн хөдөлгөөнд орох нь гэсэн хүлээлт үүсээд байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

Avatar

Зочин 2026-10-06 103.145.234.36

АН-ынхан өөрсдөө эрх мэдэлд хүрэхийн тулд улс орноо самарсан ч огт тоохгүй. АН-ын гишүүдийн хийдэг ажил бол улс болон төрийн ажлыг гацаах, зогсоох, хорлох л байдаг. Ардчилалын нэр барьж луйвар хулгай хийхээс өөр ид шидгүй АН тарвал таарна.

Avatar

Төрийн албан хаагч 2026-10-06 103.10.23.178

Би бол ямар нэг намд харьяалалгүй, жирийн төрийн албан хаагч, яг засаглах тал дээр АН бол ёстой бүтэхгүй, шийдчихсэн нөхөд байдаг юм билээ, олонд таалагдаж л байвал дараагийн үр дагавар падлийч байхгүй, МАН бол харьцангуй шаардлага өндөр, хариуцлага нь хамаагүй дээр байдаг, суурь нь коммунист нам болоод тэгдэг байх.

Avatar

Нэргүй 2026-10-06 103.242.47.254

МАН АН ХҮН хэн ч засагласан УИХ ыг жагсаалтын гишүүнгүй сонгодог хуучин тогтолцоондоо орохгүй бол жагсаалтынхан бол ард түмэнтэй нүүр тулдаггүй учраас засаг төрөөр хамгийн их тоглох янханууд байх юм байна. Засгийн газраа үндсэн бүтэц аль болох цомхон ямар ч нам гарч ирсэн эвдэхгүй тогтолцоо тохирч баталгаажуулах хэрэгтэй юм байна. тэгэхгүй тэжээх гахай эвссэн намуудын бялуу хуваарилалтад нийцүүлж засгийн газрын бүтэц сайд нарын тоо үрэлгэн эмх замбараагүй болоод байна сүүлийн 3 засаг харахад

Avatar

Нэргүй 2026-10-06 43.242.242.59

Хамтраад явсан нь дээр юм. Засгийн газрыг огцруулаад ямар ч ашиггүй бүх ажлыг нурааж эхнээс нь эхлэх болно. Тийм болохоор хамтарч эдийн засгийн хүнд байдлаасаа гарахыг бодох ёстой.

Avatar

Нэргүй 2026-10-06 202.126.90.194

бүүр нам гацнаа

Avatar

Зочин 2026-10-06 150.228.177.33

Цомхон хучтэй засаг тертэй болох хэрэгтэй. Улс удирдах ухаантай нам алгадаа!!! Тархигуй, толгойгуй бна.

Avatar

Нэргүй 2026-10-06 59.153.112.154

Galzuu yum Bitgii ereech?!? Setguulch ner zuusen garuudiig Jaahan ch gesen gegeeruuleh yumsan …

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж