niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 19:34 UTC Эх: https://news.mn/r/2891220/ fc49956812496b9d… ← niitlelch.mn руу буцах

МАН: Тусгай хамгаалалттай газар эзэмшүүлэх хугацааг 60 жил болгоно

МАН: Тусгай хамгаалалттай газар эзэмшүүлэх хугацааг 60 жил болгоно

МАН: Тусгай хамгаалалттай газар эзэмшүүлэх хугацааг 60 жил болгоно
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг өнөөдөр /2026.10.05/ танилцуулав.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал:

-Өнөөдрийн ээлжит хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцсэн. Нэгдүгээрт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг хэлэлцлээ. Хоёрдугаарт, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалыг хэлэлцэж, цаашид УИХ-ын байнгын хороо болон чуулганы хуралдаанаар хэрхэн хэлэлцэх, хэлэлцүүлгийн түвшинд юуг анхаарах талаар ярилцлаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөөр шүүхийн үйл ажиллагааг илүү хялбаршуулж, шуурхай байдлыг хангах зохицуулалт орж байгаа. Үүнийг хэрхэн боловсронгуй болгох вэ гэдэг дээр ярилцсан. Ингэснээр шүүхийн ачааллыг бууруулж, нэхэмжлэл гаргаж байгаа иргэдийн цаг хугацааг алдахгүйгээр асуудлыг шуурхай шийдвэрлэх боломж бүрдэнэ. Манай бүлгийн гишүүд хуулийн төслийг бүрэн дэмжиж, батлах саналтай байгаа. Ингэснээр шүүхийн ачаалал багасаж, иргэдэд илүү ойр, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдэнэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх асуудлын дийлэнх нь банк, санхүүтэй холбоотой бөгөөд нийт хэргийн 70 орчим хувийг эзэлж байна. Тиймээс үүнийг зохицуулах, тодорхой хохирлыг мөнгөн дүнгээр тогтоох, зээлдэгчийн мэдээллийг баталгаажуулах асуудлыг хариуцаж байгаа тал өөрөө баталгаажуулах зэрэг зохицуулалтыг хэлэлцсэн.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хувьд олон асуудлыг шийдвэрлэхээр тусгасан. Олон жил яригдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулсан.

УИХ-д 2027 оны төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлэг дуусаж байна. Тиймээс төсвийн тодотголыг аравдугаар сарын 20-ны дотор батлах шаардлагатай. Ингэснээр арваннэгдүгээр сараас эхлэн таван асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөж байна. Тухайлбал, ахмадын суурь тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, эрчим хүчний салбарын тарифын өсөлтийг шийдвэрлэх, өвөлжилтийн бэлтгэлийг хангах зэрэг ажлыг хийхээр төлөвлөж байна.

Мөн ирэх онуудад үүсэж болзошгүй нийлүүлэлтийн гаралтай инфляцыг өдөөхөөс сэргийлж, нөөц бүрдүүлэх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай.

Улсын төсвийг энэ долоо хоногт хууль тогтоомжид нийцсэн эсэхээр санал хурааж, ажлын хэсгээ байгуулан, хэлэлцүүлгийн цаглабарын дагуу улсын төсвийг батлахад анхаарах хэрэгтэй. Ингэснээр улс орны нийгэм, эдийн засгийг сайжруулахад чухал ач холбогдолтой.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Газар нутгийг нь тусгай хамгаалалтад авсан малчин иргэдэд тухайн газар нутгийг хугацаагүйгээр ашиглуулах, өвлүүлэх зохицуулалт оруулж байгаа. Тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгжид 60 жилийн хугацаатай газар эзэмшүүлэх бөгөөд нэг удаа 15 жилээр сунгах боломжтой.

Гэхдээ байгаль орчны унаган төрхийг алдагдуулах, газар нутгийг зүй бусаар ашигласан тохиолдолд хүлээлгэх хариуцлага чанга байна. Газар эзэмших эрхийг цуцлах хүртэл арга хэмжээ авна.

Богд хан уул улсын тусгай хамгаалалтад байдаг, бүр дархан цаазат газар гэж явдаг. Хуулийн төсөлд хот, суурин газрын хязгаарлалтын бүс гэсэн шинэ зохицуулалт оруулж ирж байгаа. Ингэснээр хот, суурин газрын тусгай хамгаалалттай газрын харилцааг зохицуулах юм. Богд хан уулын тухайд Засгийн газарт тодорхой бүрэн эрх олгоно. Гэхдээ суурьшлын бүсийг нэмэхийг хориглоно. Хэрэв нэмэх шаардлагатай бол УИХ-аар хэлэлцүүлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-10-05 124.158.107.20

Хулгайчууд өмөлж авсан газраа баталгаажуулж авах нь дээ

Avatar

Нэргүй 2026-10-05 64.119.23.117

шааж өгөх нь дээ хулгайчууд.ийм хууль санаачилж байгаа ч тэр оруулж ирж байгаа нь ч тэр цайчихсан ширэн нүүртэй хулгайч тавиул бууны ноход юм даа

Avatar

Нэргүй 2026-10-05 202.179.3.111

Өөрсдийнхөө хулгайг хуулиар хамгаалах л юмаа хийж байна даа. Иргэдийнхээ 70, 80 хувь нь өмчлөх газраа аваагүй байхад хууль давж тусгай хамгаалалттай газар нутагт хуруу дүрэгчдийн эрхийг хамгаална гэнэ үү, банк санхүүгийн ихэнхи хулгай луйвар албан тушаалтнуудтай л холбоотойг чирэгдэлгүй хялбаршуулах нэрээр байхгүй болгох л юмаа хийж байна даа.

Avatar

Нэргүй 2026-10-05 202.133.76.12

Darvaad bgaarai atsnuudaa zailtsgaa

Avatar

Нэргүй 2026-10-05 103.57.93.74

МАН-ын Хайнагийн шар, Сарлагийн үнээ хоёр хослоод сууж байх шив дээ !

Avatar

иргэн 2026-10-05 66.181.188.14

арай л давараад бн да энэ нөхөдүүд дараа н өндөр үнээр төлөх бии дэ

Avatar

зочин 2026-10-05 66.181.188.14

харин тиим санал нэг бн

Avatar

Оооо Сайхан Сайхан 2026-10-05 202.126.88.213

Энэ МАНкуртууд Ингэж байхаар Шатахууны Сав Паркааа 20 жилийн өмнөөс барьсан бол өдийд ингэж улсаа хиаруулахгүйдэээ……БОДЛОГОГҮЙ ТЭНЭГ ПОП УЛС ТӨРТЭЙ БАЙХ ИЙМ Л САЙХАН

Avatar

Нэргүй 2026-10-05 64.119.18.242

Тусгай хамгаалалтын газар барилга барьсан, зөвшөөрөл олгосон нөхдөө хариуцлагаас сугалах нь дээ.

Avatar

Соёлоо . 2026-10-05 202.133.76.115

ҮХЭЖ ДАЛД ОРООЧ ТА НАР

Avatar

Нэргүй 2026-10-05 202.126.88.149

ЮУ ГЭНЭЭ??? 60 ЖИЛЭЭР ЭЗЭМШҮҮЛНЭ ЭЭ??? ЗҮГЭЭР Л ХЯНАЛТАА ТАВИАД ХУУЧНААРАА 15 ЖИЛЭЭР ЭРХИЙГ НЬ ОЛГООД ЯВААЧ, ӨӨР ШИЙДЭХ ОЛОН ЧУХАЛ АСУУДЛУУД БАЙХАД ШИЙДЭХГҮЙ БАЙЖ, ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН ГАЗРЫГ УДААН ХУГАЦААГААР ӨГӨХ ГЭЖ ЧИЧРЭЭД ХЭНД ДАВУУ ЭРХ ОЛГОХ ГЭЭД БАЙГАА ЮМ БЭ????

Avatar

зочин 2026-10-05 66.181.165.110

Богдхан уулын орчмын газар суурьшлын бүс болсныг хүлээн зөвшөөрөх байх. маш өндөр татвар тавиад гэрчилгээг нь олго.

Avatar

Нэргүй 2026-10-05 66.181.182.246

ТӨРИЙН ҮНДЭС ГАЗАР ШҮҮ… ГАЗРААР ОРОЛДООД ҮЙЛИЙН ҮР ЧИНЬ ДИЙЛДЭХГҮЙ ШҮҮ

Avatar

Нэргүй 2026-10-05 103.57.93.118

Нэг их ажил хийсэн улсууд болж харагдах гээд үзчих юм аа. Эрх баригчид өөрсдөө олгосон л байж таарна- гаргасан шийдвэрээ заслаа гэж мэдээлэх нь зөв байх.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж