niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-10-24 21:22 UTC Quelle: https://niitlelch.mn/%d0%bd%d0%b8%d0%b9%d0%b3%d1%8d%d0%bc/2017-%d0%be%d0%bd%d1%8b-7-%d0%b4 f005558d69b88f00… ← zurück zu niitlelch.mn

2017 оны 7 дугаар сарын 10-наас 17-ныг хүртэлх цаг агаарын мэдээ

7 хоногийн цаг агаарын мэдээ

Баруун аймгуудын нутгаар: 11-13-нд нутгийн хойд хэсгээр, 14-16-нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар түр зуур ширүүснэ. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус өдөртөө 20-25 градус, Их нуурууд болон Олон нууруудын хөндий, Алтайн өвөр говиор шөнөдөө 20-25 градус өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус өдөртөө 26-31 градус дулаан байна. 15-16-нд  нутгийн баруун хэсгээр сэрүүснэ.

Төвийн аймгуудын нутгаар: 10,13-нд нутгийн баруун хэсгээр, 11-12-нд нутгийн хойд хэсгээр, 14-15-нд зарим газраар, 16-нд ихэнх нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар шөнөдөө 8-13 градус өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус өдөртөө 27-32 градус дулаан байна. 13-15-нд Орхон-Сэлэнгийн саваар өдөртөө 31-36 градус хүрч хална.

Зүүн аймгуудын нутгаар: 11-12,16-нд нутгийн хойд хэсгээр, 13-14-нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар түр зуур ширүүснэ. 10-11,13-нд ихэнх нутгаар шөнөдөө 10-15 градус өдөртөө 24-29 градус, бусад хугацаанд шөнөдөө 14-19 градус өдөртөө 29-34 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: 13,15-16нд нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо  орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 14-19 градус өдөртөө 29-34 градус,бусад нутгаар шөнөдөө 18-23 градус өдөртөө 33-38 градус хүрч хална.

Улсын их баяр наадмын өдрүүдэд ихэнх нутгаар хурц нартай халуун байх тул наршилтаас болгоомжлохыг УЦУОШ газраас анхаарууллаа.