niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 20:00 UTC Эх: https://news.mn/r/2891145/ a201982cb0d1c42f… ← niitlelch.mn руу буцах

"ХАА-н салбарт олгосон 2.6 их наяд төгрөг үргүй болсон зүйл байхгүй"

"ХАА-н салбарт олгосон 2.6 их наяд төгрөг үргүй болсон зүйл байхгүй"

"ХАА-н салбарт олгосон 2.6 их наяд төгрөг үргүй болсон зүйл байхгүй"

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат болон албаныхан хөдөө аж ахуйн салбарын сонсгол болон Говь-Алтай, Төв аймагт гараад байгаа ямааны годрон өвчний талаар өнөөдөр /2026.10.05/ мэдээлэл өгөв. 


-Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат тэрбээр, "Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд хөдөө аж ахуйн салбарт олон асуудал гарлаа. Зарим нь иргэдийн бухимдлыг төрүүлсэн учир тайлбар мэдээлэл өгч цаашид ямар арга хэмжээ авах вэ гэдэг мэдээллийг өгье. Өнгөрсөн долоо хоногт Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо сонсгол хийсэн. Бидний зүгээс боломжоороо мэдээллээ өгч, хамтарч ажиллая гэдгээ илэрхийлсэн. Сонсгол гэдэг бол маш сайн судалгаатай байх ёстой. Шинжээчийн дүгнэлт гэдэг шүүхийн шийдвэр биш. Тиймээс шинжээчийн дүгнэлтэд суурилж дүгнэж болохгүй. “Хөдөө аж ахуйн салбарын бүтээмж буураад импортын хамаарал нэмэгдээд, ажиллах хүч буураад байна.

Өчнөөн их наяд төгрөгийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлээд байгаа хэр нь үр дүн гарахгүй байна ” гэдэг агуулгыг хэлж байна лээ.

Шинжээчийн дүгнэлт дээр ажиллалаа. 2008-2025 он хүртэл Газар тариалангийн үйлдвэрлэл дээр 172.7 тэрбум төгрөгийн үйлдвэрлэл явагддаг байсан бол 1.9 их наяд төгрөгийн үйлдвэрлэл явагддаг болсон байна. Тариалангийн талбай 202-600 гаруй мянга болж гурав дахин өссөн. Хүнсний ногоо болон үр тарианы тариалалт бодитоор өссөн. Хүнсний ногоог 70 хувь, улаанбуудай, төмс, гурилын хэрэгцээг 100 хувь дотооддоо хангаж байгаа. Энэ бол үр дүн. Тухайлбал, аж ахуй нэгжүүд Атар-4, Хүнсний хувьсгалын аяны хүрээнд зээл авч комбани  худалдаж аваад ажлаа хөнгөвчилсөн байна. Улмаар зээлээ цаг тухай бүрт төлж байгаа.

Мөн шинэ хоршоо, ноос ноолуур, арьс ширний урамшууллын талаар дурдсан. Арьс, ширний урамшуулал өгөөд байгаа хэр нь ганц үйлдвэргүй байгаа нь бидний алдаа. Тэгвэл Ховдын арьс ширний үйлдвэрийг 2027 онд багтааж дуусгахаар төлөвлөөд байна. Өвөрхангайд хоёр үйлдвэр бий. Гэхдээ арьс, ширнийхэн "урамшууллаа битгий зогсоогооч ээ гэдэг. Үйлдвэрүүд ашиглалтад ороод ирэхээр бид тэр үйлдвэрүүд дээр бүтээн байгуулалт хийхэд дэмжлэг хэрэгтэй" гэдэг. Яваандаа зарим урамшуулал байхгүй болно.

Цагаан алт хөтөлбөр дээр ноолуурын урамшууллын тухайд хэн дуртай нь хийдэггүй. Өнгөрсөн жилүүдэд ноолуурыг Хятадаас ченжүүд ирж авдаг байлаа. Цагаан алт хөтөлбөрийн хүрээнд одоо бол үндэсний үйлдвэрүүд эхлээд авдаг болсон. Энэ сайн зүйл. Үйлдвэрлэл эрхэлнэ гэдэг хөрс хуулалт хийгээд гарсан нүүрсийг нь зардаг бизнес биш. Тухайлбал, ноос гэхэд ноосоо цуглуулна, түүнийгээ боловсруулах үйлдвэр барина, улмаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэнэ. Тэгээд түүнийгээ борлуулна гэдэг том ажил бий. Хэдий болтол хонины ноосоороо эсгий эдлэл хийх юм. Илүү сайжруулах шаардлага бий.

Хүнсний хувьсгал дан ганц талх, нарийн боорцогт хөнгөлөлт өгөөд байсан юм биш. Хүнсний хувьсгалын хүрээнд 53 үйлдвэр шинээр байгуулагдсан.

Хүнсний хувьсгал, цагаан алт гээд үндэсний хөтөлбөрүүд үр дүнгүй болсон юм байхгүй. Лапша, Талын монгол, Тод оймс үйлдвэрүүд евразийн орнууд руу гарч байгаа экспортын бүтээгдэхүүний эхэнд явж байгаа. тэгэхээр Цагаан алт, Хүнсний хувьсгал зэрэг төсөл, хөтөлбөрүүд үйлдвэрлэл рүү шилжсэн. Эдгээрт төсөл хөтөлбөрүүдэд өгсөн 2.6 их наяд төгрөгийн хөнгөлөлт, зээл байхгүй болсон зүйл байхгүй. Энэ хэмжээний мөнгөө алдчихаад зүгээр сууж байдаг арилжааны банк гэж байхгүй. Дээрээс нь улаанбуудай тариалдаг хэн ч энэ урамшуулалд хамрагдаж болно. Хөдөө аж ахуйн салбар хаа, хамаагүй мөнгө тараагаад, түүнийгээ авч чадахгүй өр, ширэнд ороод байгаа зүйл байхгүй.

ҮҮЛДЭР НЬ ТОДОРХОЙГҮЙ УХНЫГ ЗАРСНААС ЯМААНЫ ГОДРОН ӨВЧИН ТАРХСАН

No description available.

 -Ямааны годрон өвчин 1950-иад онд гараад түүнээс хойш 2024 онд гарсан. Ингэхдээ хил орсын бүсээр гарсан байна. Тухайн үед 15 мянга орчим ямааг устгал оруулж, нөхөн төлбөр олгосон. Өнөөдөр гараад байгаа годрон өвчинд олон хүчийн зүйл нөлөөлжээ. Тодруулбал, БНХАУ-ын арвас үүлдрийн ухныг хууль бусаар Монголд оруулж ирж, малчдад зарсныг тогтоосон.

Тодруулбал, “Саятан сүрэг” цахим хаягаар үүлдэр нь тодорхойгүй 12 ухныг Говь-Алтай аймгийн Цогт суманд зарснаас ямааны годрон өвчин тархсан. Улмаар 5000 ямааг устгалд оруулаад байгаа аж.

Мал эмнэлгийн мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн дагуу ямар ч арга хэмжээ аваагүй. Ухна зарсан хүмүүс хаашаа, хэдэн ухна зарснаа хэлэхгүй байгаа.  Мөн "Годрон өвчний вакцин зарна" гэсэн мэдээлэл ч байна. Орон нутагт болж байгаа мэдээллийг бид мэдэж байгаа. Энэ хэний буруугаас болов, хаанаас гарав" гэдэг нь мэдэгддэггүй. Энэ удаагийнх бол хууль бус үйл ажиллагаа орсон байна гэдэг нь тодорхой байна. Вакцины тухайд 1950-2000 он хүртэл биокомбинат годрон өвчний вакцин үйлдвэрлэж байжээ. Энэ хугацаанд годрон өвчин гараагүй учраас 2000 оноос хойш вакцин үйлдвэрлэхээ больсон байна. Өнөөдрийн нөхцөл байдлаас шалтгаалж вакцины асуудал яригдаж байгаа. Шууд гаднаас вакцин авч ирээд хийх боломжгүй юм билээ. Тэгэхээр биокомбинатад вакцин үйлдвэрлэж байгаа, сар гаруй хугацаа орно" гэдгийг хэлэв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-10-05 59.153.114.57

Ха ха энэ сайд гуай их хуцаж байна дөө. Хэдэн хулгайч луйварчид л хамаг өрмийг нь авсан бус уу.

Avatar

Итыь 2026-10-05 202.126.91.59

Авилгач, хулгайч дарга гишүүд нөгөө шуналын тулам олигилархуудтайгаа хуваагаад шаачихсан.

Avatar

И 2026-10-05 59.153.112.160

БАРИМТААР НОТЛОГДООД БАЙХАД ЭСЭРГҮҮЦЭЭД ЯАНА АА ? ЭНЭ САЛБАР 6 ИХ НАЯДААР ТЭЖЭЭГДЧИХЭЭД БАРААНУУДЫНХ НЬ ҮНЭ НЬ 6 ДАХИН НЭМЭГДСЭНИЙГ ХУДЛАА ГЭХҮҮ ???

Avatar

Энхбаяр 2026-10-05 202.133.76.108

малчид бол халамжаар жинхэнэ хөлжиж байгаадаа бүх амьдрал нь төрийн халамж татаасаар явж байна гэхдээ Хятадуудад л махаа 100000ав гэж хэлж чадахгүй 10000төгрөгөөр зараад монголчууддаа 30000-40000-зараад хямдхан зарж байна шүү гэж тааралдаад байгаа юм

Avatar

Нэргүй 2026-10-05 202.9.40.107

Улаанбуудай, төмс, гурилын хэрэгцээг 100 хувь дотооддоо хангаж байгаа гэж Сайд худал хэллээ. Монгол улс гурилгүй болоод ОХУ-аас гурил худалдан авч, саяхан татваргүй импортлож байснаа мартсан уу? Тариалсан улаан буудай 2021 онд 553,000 тонн байсан бол 2025 онд 266,000 тонн болж 2 дахин буурчээ. Улаанбуудайн үйлдвэрлэл дотоодынхоо хэрэгцээний 65%-ийг хангаж, 35%-ийг гадаадаас импортлодог болсон. Асар их урамшуулал өгсөн ч хулгай болж таараад, татвар төлөгчдийн 2,6 их наяд төгрөгийг салхинд хийсгэв

Avatar

Мөнхтөр 2026-10-05 202.133.76.108

2градус дулаараад будаа хадаж ургац алдана их бороотой бол 11сард болц нь гүйцэхгүй цасанд даруулна газар тариалан эрсдэлтэй ургуулж чадвал баяжина чадахгүй бол зээлээр л аргална мал аж ахуй шиг халамжаар амьдарсан салбар арайч бишээ алдаа оноо их бий

Avatar

Нэргүй 2026-10-05 64.119.19.133

Хоол хүнсээ базааж яваа хүмүүсийг харлуулаад байхаа болио. Одоо хүнсний нөөцөө бүрдүүлэх чухал. Үх тариа, махны нөөцөө хэрхэн бүрдүүлж байна.

Avatar

Нэргүй 2026-10-05 202.9.40.107

Асар их мөнгө зарцуулж байхад яагаад махны үнэ өсөөд байгаа юм? Их наядаар нь зарцуулаад байхад яагаад сүүлийн 5 жил ургац буураад байгаа юм? 2021 онд 566,300 тонн улаан буудай хурааж авч байлаа, 2025 онд 267,500 тонн болж 2 дахин буурлаа.

Avatar

Зочин 2026-10-05 157.15.6.111

Хятадын санаатай явуулга шүү. Албаар тийм өвчтэй ямаа оруулж ирж өвчин тараагаад өөрсдөө вакцин зарж ашиг олно гэж бодож байгаа хятадын тагнуулын санаа. Дорнодоор бас хятадууд шүлхий тараадаг гэж бас сонсож байсан. Манай хил гааль, хорио цээрийн алба маш хариуцлагатай ажиллах хэрэгтэй. Иргэд ч бас дор бүрнээ хариуцлагатай байх ёстой. ХАА-н салбар харьцангуй гайгүй байгаа гэдэгт итгэдэг. Ажил хийж байгаа юм чинь хөрөнгө мөнгө зарцуулж л таарна. Харин хэр үр дүнгээ өгсөн бэ гэдэг нь чухал шүү.

Avatar

Энэ Анхных бишээ .... 2026-10-05 202.70.38.250

Төрийн бүх шатны албанд давхардсан эсвэл ашиггүй хэрэггүй орон тоонууд дээр чадваргүй олон мянган хүмүүс ажиллаж татварын мөнгийг зүгээр л идэж шамшигдуулж бна….ҮР ДҮН нь Сүйрсэн Улс ……..Чадвартай Хүмүүс нь Монголоос Дүрвэж Чадваргүй эсвэл Эмзэг бүлгийн хүмүүс л Монголд үлдэж

Avatar

longe 2026-10-05 180.149.98.126

manai naiz-d ih hereg bolson shyy. Yynii achaar manai naiz togtvortoi biznestei bolj yr shim buyan hishgeer ni naiz nohod, ah dyys bidnii amidrald ch sainaar noloolj baina

Avatar

Зочин 2026-10-05 64.119.19.133

хоолоо бэлдэж баыгаа хүмүүсийг битгий харлуулаад бай. хэт улс төржих хэрэггүй

Avatar

Нэргүй 2026-10-05 103.57.93.74

Тэнэг илжиг царайлсан сайд нэртэй саад минь, намаа өмөөрөөд өөрөө шорондоо явнадаа, чиний ээлж ирээд хаалгыг чнь тогшиж бна даа !
Гадаад хэлний сургууль "төгссөн" хүн гуай чи яаж ХАА-г удирдахав дээ !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж