НЭМЭЛТ:
Малын гоц халдварт годрон өвчин Говь-Алтай, Төв аймагт дэгдсэнтэй холбоотойгоор Засгийн газрын ээлжит бус хуралдааныг өнөөдөр 12:00 цагт зарласан гэж Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат мэдэгдсэн юм. Гэвч дээрх хуралдаан тодорхойгүй болжээ. Одоогоор цаг товлоогүй байна гэж Засгийн газрын Хэвлэлийн албанаас тодотгов.
Малын гоц халдварт годрон өвчин нь хилээр хууль бусаар оруулж ирсэн ухнаас тарсан болохыг холбогдох шинжилгээгээр баталгаажуулсан. Гэвч энэхүү үржлийн зориулалттай ухныг урд хөршөөс оруулж ирэхийн өмнө Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам болон холбогдох бусад газраас тусгай зөвшөөрөл авах ёстой байсан ч аваагүй болохыг албаныхан тодотгосон. Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрөлгүй ухныг Монгол Улсын нутаг дэвсгэр лүү нэвтрүүлснээр хил гаалийн байгууллага хэрхэн ажиллаж байгаа вэ гэдэгт ч дүгнэлт хийх цаг ирснийг харуулж буй. Иймээс энэ асуудлаас үүдэж, хилийн алба, гаалийн байгууллагынханд хариуцлага тооцох асуудал ч хөндөгдөх бололтой.
Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр годрон өвчний талаар хэлэлцэнэ
Засгийн газрын ээлжит бус хуралдааныг өнөөдөр /2026.10.05/ 12:00 цагт зарласан байна. Тус хуралдаанаар Монгол Улсад тархаад байгаа ямааны годрон өвчний талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэхээр болжээ.
БНХАУ-аас хууль бусаар оруулж ирсэн хуцнаас ямааны годрон өвчин тархсан гэж үзэж буй. Иймээс энэхүү эцэг малыг ямар байдлаар хил давууан оруулж ирэв гэдгийг хуулийн байгууллага шалгаж байгаа аж. Одоогоор энэхүү гоц халдварт өвчин нь Говь-Алтай, Төв аймгийн нэр бүхий сумдад тархсанаас 5000 орчим ямааг устгаад байгаа юм.
3,605.46





















































иргэд 2026-10-05 64.119.17.146
нөгөө япон босс халх голд долоо хоног бүр загасны махан зугаалга хийсээх байх болно гэнэ дорнот бүтнээрээ шатчих вий
иргэд 2026-10-05 64.119.18.119
эпштейний сонсголхийж байгаа нь чухал асуудал ярьж байгаа хүний дууг хаагаад байгаа баярбаатар энэ сонсголын зардлыг төлөх хэрэгтэй
Лантуу 2026-10-05 64.119.25.40
Хэрэв годрон нь батлагдсан Энэ халдвар вирүсийн халдвар биш шүү. Микоплазмын халдвар шүү. сэргийлэлт нь арай өөр байх шүү.
Зочин 2026-10-05 66.181.182.246
МАНАЙ БАЯНЗҮРХЭЭС ГАРСАН НҮҮРСНИЙ СОНСГОЛЫН АВИЛГАЧ ЭНХБАЯР БЕРИЯ ШОРОНДОО ОРООГҮЙ ТУУЖ ЯВХЫМАА…. МАН ТЭР ЧИГЭЭРЭЭ АВИЛГАЧДЫН ҮҮР БОЛЖЭЭ
Зочин 2026-10-05 66.181.182.246
ГҮЛДИЙСЭН ТӨРӨӨС ТӨРЖ ТӨРД ШИГДСЭН БҮЛЭГ АВИЛГАЧДЫГ ЭЭ