МАН-ын гишүүд, аймаг, дүүргийн намын дарга нар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын айлчлалтай хамт Япон улсад сургалтад хамрагдсан. Ингэхдээ олон нийтийн дунд татвар төлөгчдийн мөнгөөр "зугаалсан" уу гэх хардлагыг төрүүлээд байгаа юм. МАН-ын аймаг, дүүргийн намын хорооны дарга нарыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар тэргүүлж явсан бөгөөд сургалтаа дуусгаад бүгд Монголдоо иржээ. Харин МАН-ын генсек Я.Содбаатар Япон улсад үлдэж, өнгөрсөн амралтын өдөр өндөрлөсөн Азийн наадам үзжээ.

МАН-ын генсек Я.Содбаатарын хувьд олон нийтийн шүүмжлээд буй татвар төлөгчдийн мөнгөөр олуулаа "зугаалсан" гэдэг шүүмжлэлд ямар нэг тайлбар хийгээгүй, төсвийн мөнгөөр яваагүй гэдэг ганц өгүүлбэр намын хэвлэлээрээ дамжуулж хэлснээр өөрийг хэлээгүй. Монголчууд шатахуундаа дугаарлаж, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдчихсэн, бухимал нь эцэстээ тулж, Сүхбаатарын талбай дээр гарч, жагсаж, тэмцэж байхад МАН-ын генсек нь үүнийг үл тоож, Азийн наадам үзээд, бүр өөрийн төрсөн ахтайгаа хамт үзэж буй зургаа ч олон нийтийн сүлжээнд байршуулжээ.
ЗУРГИЙН ТАЙЛБАР: МАН-ын генсек Я.Содбаатар, түүний төрсөн ах /арын эгнээнд сууж буй/Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирал, мөн Захиргаа, удирдлага хариуцсан дэд захирлаар ажиллаж байсан Я.Сод-Эрдэнэ

Мэдээж, Я.Содбаатарын хувьд Монголын чөлөөт бөхийн холбооны тэргүүн, 2028 оны олимпийн багийн ахлагчийн хувиар Азийн наадам үзэх нь зүйн хэрэг ч ардын намын дарга нараа Япон улсад "зугаалуулж", татвар төлөгчдийн мөнгө үрсэн эсэхтээ тайлбар өгөх, цаашлаад төрийн эрх барьж буй олонхын намын генсекийн хувиар ийм үйлдэл гаргах нь ёс зүйд хэр нийцэх вэ.

Нам, төр хоёр тусдаа ч өнөөдөр УИХ дахь МАН нь хоёр хуваагдчихсан, төрийн ажил гацаанд орж, ард түмний амьдрал өдрөөс өдөрт доройтож байгаа энэ цаг үед төр удирдаж байгаа намын генсекийн "зугаалга" олон хүний дургүй хүргэж байна.
Ардын намынхан төсвийн мөнгөөр "зугаалаагүй" гэх боловч үнэн хэрэгтээ Улс төрийн намын тухай хуулиар улс төрийн намууд төсвөөс санхүүждэг хуультай бөгөөд одоо ч МАН татвар төлөгчдийн мөнгөнөөс санхүүжсээр байгааг энд тодотгоё.
Ш.ЧИМЭГ
3,605.46




















































Нэргүй 2026-10-05 66.181.160.56
өмхий МАН хулгайч
зочин 2026-10-05 66.181.181.100
АН-ынханы явсан газар л харин жинхэнэ өттэй ,Украины нацистүүд эд нарыг нэг нүхнээс гарсан өтүүд гэж зарим хүмүүс хэлдэг юм билээ
Нэргүй 2026-10-05 202.126.90.69
энгэр дээрээ 461° гэсэн байна уу.
зочин 2026-10-05 66.181.181.100
Бүү гүтгэ ,Төсвөөс мөнгө гараагүй
бөөр 2026-10-05 103.168.34.245
баигана явсан газар өттэй
Зочин 2026-10-05 103.57.93.122
Чөлөөт бөх уналтанд орсоны учир энд байна
зочин 2026-10-05 66.181.180.219
МАН-хан татвар төлөгчдийн мөнгийг ах дүүс,амраг садангаараа нийлжхусдаг болжээ.Арай даварч байгаа юм биш үү? Аан
Нэргүй 2026-10-05 202.179.18.125
татвар төлөгчдийн мөнгө!
зочин 2026-10-05 66.181.165.110
цамц нь 361 гэнэ үү,
Зочин 2026-10-05 59.153.115.9
Энэ нөхрийн өнгөн дээр чөлөөт гээч юм нүд аних тавилантай л юм байгаа биз, чөлөөт гээч юм байсан байгаагүй ялгаагүй, хэрэгтэй юм биш, харин далимдуулж төсвийн мөнгөөр тансагладгаа л больмоор, шунал ихэдвэл шулам л гэдэг дээ
zochin 2026-10-05 64.119.18.216
эсгий хийх газар нохой хэрэггүй гэгчээр энэ нэг юм бас юу ч вэ дээ
Нэргүй 2026-10-05 202.70.38.250
Төрийн бүх шатны албанд давхардсан эсвэл ашиггүй хэрэггүй орон тоонууд дээр чадваргүй олон мянган хүмүүс ажиллаж татварын мөнгийг зүгээр л идэж шамшигдуулж бна….ҮР ДҮН нь Сүйрсэн Улс ……..Чадвартай Хүмүүс нь Монголоос Дүрвэж Чадваргүй эсвэл Эмзэг бүлгийн хүмүүс л Монголд үлдэж
тамирчин 2026-10-05 103.57.95.36
монголын чөлөөт бөхийн холбооны тэргүүний хувьд албан ёсны эрхийн дагуу наадамын сүүлийн өдрүүдэд баг хамт олон тамирчидынхаа хамт оролсон байдаг юмаа эрхийн дагуу албан журмаар оролцсон юмаа азийн бөхийн хлбооны арга хэмжээ уулзалтууд болсон байдаг шүү
Зочин 2026-10-05 202.126.89.186
Хэдэн бөхийнхөө шал арчихыг заавал дэргэдээс нь харах хэрэг байх уу, чөлөөт гээч юм ер нь л сүйрч дуусч байх шиг, удахгүй олимпын төрлөөс хасагдаад нэгмөсөн гудамжинд гарна доо, хөөрхийс
Нэргүй 2026-10-05 192.82.65.88
Зайл, зайл. Ажил хийдэггүй, амьдрал мэдэхгүй НАМ гэж мөнгө шаасан нөхдийг бүгдийг Непалдахад ч багадна.
Нэргүй 2026-10-05 45.117.34.139
Шигшээ багт төсөвлөсөн зардлаасаа л хүртэнэ ш дээ. Улсын хороон дарга гэж бас нэг уран зохиолын багш нөхөр дагаал далдагнаж явна уу? ХАЙРАН СПОРТ СӨНӨӨД ДУУСЛАА ДОО. СҮ-гийн хүү гэж нэг нөхөр. 28 оны сонгууль бодохоос өөр юмгүй нөхөр. Саналаа худалдаж баахан ГАВЬЯАТАЙ болсон ОЛИМПИЙН ЗӨВЛӨЛИЙН хөгшчүүд салбарын дампуурлын хариуцлагыг хамтдаа үүрцгээгээрэй.
Б 2026-10-05 66.181.180.24
өөрсдийнхөө яаж ялагдаж бгааг харах гсн юмуу..шившигтэй..уламл дордоод хойшлоод бгааг сайн харж авцгааа
Зочин 2026-10-05 64.119.23.237
хэний мөнгө вэ шалгаач
Нэргүй 2026-10-05 202.21.100.202
энэ ер нь монголын ард түмэн, эх орноо бодож байгаа хүн байна уу байхгүй байна уу
Нэргүй 2026-10-05 66.181.181.51
lol
Нэргүй 2026-10-05 103.212.119.148
Янгуг гээд сонин овогтой Монголын төрийн хаана ч очсон самардаг хүн байх юмаа. Тэр Сү-ийн нялх сэнгүмийн царайг хараад байгаарай дүрдээ орчихсон гар. Эцгийнхээ төрөөс хуссан мөнгийг угаах нэрээр хорвоогийн тоос хөдөлгөсөн болж байгаа үе дамжсан нөхөр. Бас болоогүй баян айлын хаяа манасан хазгар гэж байгаа.
зочин 2026-10-05 66.181.166.196
Чөлөөтийнхөн тааруухан байсан, энэ хүн ер нь хаа явсан газраа гай л болохоос нэмэр болох нь бага л санагддаг даа, энэ мэт ч өөрсдийн зардалаар Япон явахгүй нь ойлгомжтой, албан тушаалаа ашиглаж төсвийн мөнгөөр л зугаалаа буй за