Шатахууны үнэ монголчуудаас үл хамаарч дэлхий даяар үнэ өсч, хомсдол нүүрлэж байна. Үүнээс болж олон улсын геополитикийн нөхцөл байдал ч хурцадмал нөхцөл рүү шилжих нөхцөл үүссэн тухай олон улсын хэвлэлүүдэд онцолж байна.
Харин монголчуудын хувьд шатахууны хамаарал нь ОХУ байсан нь өнөөдөр шатахууны үнэ нэмэгдэж, хомсдол үүсэх эрсдэлтэй тулж, эцэстээ иргэд Сүхбаатарын талбай дээр гарав. Гэвч бодит нөхцөл байдал өөрчлөгдөхгүй, цаашдаа ч шатахууны асуудал энэ хэвээр үргэлжилбэл яах вэ гэдэг дээр бодитой шийдэл арга хэмжээ авахаас илүү өнөөдөр, маргаашаа аргацаасан л байдалтай байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Дамдиннямын хэлснээр шатахууны экспортоо олон улс орноос татах, шатахуун экспортлохыг хүссэн бүх улстай хамтран ажиллахаа мэдэгдээд буй.
Монгол Улс сард 75 мянган тонн АИ-92 хэрэглэдэг. Наймдугаар сард АИ-92 автобензин 54 мянга, есдүгээр сард 62 мянган тонныг импортолсон.
ОХУ хоёр хоногийн өмнөөс эхэлж нефтийн бүтээгдэхүүнийхээ экспортын хэмжээг нууцалж эхэлсэн. ОХУ-ын 34 нефть боловсруулах үйлдвэрийн 24 нь нэгээс дээш удаагийн бөмбөгдөлтөд өртсөн бөгөөд дотооддоо ч нөхцөл байдал хүндрэлтэй байгаа.
Монгол Улс ОХУ-аас сард 70 мянган тонн АИ-92 авдаг байсан бол нөхцөл байдлаас шалтгаалж одоо сард 54-55 мянган тонныг нийлүүлж байна. Тиймээс БНХАУ, БНСУ гээд олон улс орнуудтай шатахуун экспортлох яриа хэлэлцээр хийж, БНХАУ-аас ирэх сард 70 мянган тонн шатахуун нийлүүлэхээр ярилцсан гэдгийг салбарын сайд нь хэлсэн. Гэхдээ энэ нь ирэх сараас нийлүүлэгдэж эхлэхээр байгаа аж.
Монголчууд өдөрт дунджаар 1000 тонн АИ-92 шатахуун хэрэглэдэг байсан бол одоо 1700 тонныг авдаг болсон байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Дамдинням " ОХУ, Сингапур, Беларусь улстай уулзахаар тохирсон. Монгол Улс үйлдвэрлэгч биш. Тиймээс 1000, 500 тонн гэлгүй шатахуун өгч байгаа улсуудтай гэрээ хийнэ. Ганц Монгол Улс шатахууны хомсдолд ороод байгаа юм биш, дэлхий дахинд хүнд байна. 30-аад жил хийгдээгүй шатахуун нөөцлөх савны асуудлыг шийдэж байна. 20 гаруй жил хийгээгүй Петрочайнагийн асуудлыг шийдэж, эрэл хайгуулын ажлыг эрчимжүүлж байна. Мөн олон эх үүсвэрээс шатахуун авахаар ажиллаж байгаа" гэдгээ хэлсэн. Мөн өнгөрсөн долоо хоногт шатахууны хомсдол үүсгэхгүй, ирсэн шатахуунаа түгээлтэд гаргаж, дараалал үүсгэхгүй ажиллахыг аж ахуй нэгжид даалгасан.
Дэлхийн гоеополитикийн асуудал ийм нөхцөл рүү явна гэдгийг урьдчилан тооцоолж, өнөөдрийн ийм нөхцөлийг үүсгэхгүй байх боломж өнгөрсөн 30 жилийн хугацаанд байсан уу гэвэл байсан. Тэр нь шатахуун хадгалах нөөцийн сав. Бид өнгөрсөн хугацаанд зөвхөн нэг сарын нөөц бүрдүүлэх хэмжээний шатахууны нөөцийн савтай байж. Гэвч өнгөрсөн хугацаанд нөөцийн сав барихад анхаарсан Засгийн газар, УИХ, төр гэж байгаагүй гор нь өнөөдөр гарч, өнгөрсөн жилээс л асуудал хүндэрч, шатахууны нөөцгүй болж эхэлснээс нөөцийн сав ярьж эхэлсэн. Тиймээс ч нөөцийн сав барихын тулд аж ахуй нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгох зарчмаар ажлаа эхлүүлж, эхний ээлжинд 3-6 сарын нөөц хадгалах сав барихаар төлөвлөсөн.
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд 2024-2028 онд шатахууны нөөц хадгалах агуулах савны хүчин чадлыг 3-6 сараар нэмэгдүүлэх зорилт тавьсан байдаг.
2026 онд багтаан хувийн хэвшлүүдтэй хамтарч улсын хэмжээнд 150 мянган м/кубээр хадгалах савны хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг эхлүүлж, 2027 оны наймдугаар сар гэхэд 300 мянган м/кубийн хүчин чадалтай сав барих бөгөөд үр дүнд нь улсын хэмжээнд нэг сарын ердийн хэрэглээний шатахууны нөөцийг хадгалах чадалтай болно гэдгийг салбарын сайд хэлсэн.
2028 он гэхэд улсын ердийн хэрэглээний 3 сар хүртэл хугацааны нефть хадгалах хүчин чадалтай болно. Хувийн хэвшилтэй хамтарч 22 ш шатахууны нөөц сав барих бөгөөд Улаанбаатар хот, Дархан-Уул аймаг, Орхон аймаг, Баян-Өлгий, Өмнөговь зэрэг аймагт хэрэгжүүлж байна. Оройтсон ч нөөцийн сав барих ажил эхэлсэн. Гэхдээ үүнд цаг хугацаа, хөрөнгө мөнгө орох учраас өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл цаашид ч хэвээр үргэлжилнэ гэсэн үг. Монголчууд саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг дээ өнгөрсөн хугацаанд саваа бэлдээгүйн горыг өнөөдөр нийтээрээ амсч, шатахуундаа дугаарлаж, түүнийг дагаад өргөн хэрэглээний барааны үнэ өссөн гээд асуудал улам л хүндэрнэ.
Гэхдээ саваа бэлдээгүй, геополитикийн нөхцөл рүү хамаг буруугаа чихээд суулгүйгээр цаг минуттай уралдаж, хурдтай шуурхай арга хэмжээ авах нь Засгийн газрын үүрэг.
Шатахуун импортлогч аж ахуй нэгжүүд ч гэсэн боломж, нөөцөө хязгаарлалгүй шатахуунаа хэвийн олгож ажиллах нь хамгаас чухал байна. Цаашид нөхцөл байдал яаж өөрчлөгдөж, одоогийнхоос ч хүнд нөхцөл рүү орох эрсдэл бий болоод байгааг хаа хаанаа анхаарахгүй өнгөрч боломгүй.
3,605.46





















































Иргэн И. Норовжав 2026-10-05 59.153.114.95
Шатахууный нөөцийн савыг ихээр нэмж байгаа нь сайн хэрэг Гэтэл түүнийг ашиглагч шатахуун түгээх байгууллагууд нь тэр нөөцөлсөн шатахууный хөрөнгийг гаргах эргэлтийн хөрөнгө байдаг болов уу Үүнийгээ тооцож байгаа болов уу
Нэргүй 2026-10-05 77.2.247.145
хэн хэзээ хийх бсын, нээх ухаантай шаазгайнууд….
Зочин 2026-10-05 64.119.19.190
хүн шоолсны төлөө тусгай албанд өөд нь татна гээд бгаа энэ хүмүүс шал худлаа гарууд бдаг юм бна шүү хүмүүсээ
Нэргүй 2026-10-05 202.179.11.230
Hamgiin ihdee 2 saya teevriin heregsel baina shuu dee. Zarim ulsiin 1 hot ni l 8 saya mashintai baina. Yu ch hiideggui, hulgaich avilgach said naraas bolood ingeed archaagui tsarailaad suuh yum.
Нэргүй 2026-10-05 192.82.66.174
2000 оны эхээр бензин тасалдаад, хөдөө явсан хүмүүс хүний машины банкнаас хүртэл авч байлаа. 25,26 жилийн өмнө, дайн байлдаангүй байхад.
Нэргүй 2026-10-05 124.158.123.6
МОНГОЛ ХҮНИЙ УХААН БОГИНХОН ШҮҮ ДЭЭ.
Зочин 2026-10-05 103.145.234.36
Ардчилалын нэр барьж луйвар хулгай хийхээс өөр ид шидгүй АН асар их зээл авч улсыг өрөнд оруулахдаа олон асуудлуудын нэгийг ч шийдээгүй байсан нь харамсалтай ядаж шатахуун нөөцлөх сав авсан байсан бол…
Холын бодолгүй хүнээс ойрын зовлон салахгүй ........... 2026-10-05 202.70.38.250
5 шараас Бүх Автобус нь ПИГ ДҮҮРЭЭД Офицер хүртэл дундаа Бараг Хүн Суух Боломжгүй Нийтийн Тээвэр ….Үлдсэн Хүмүүс нь Таксидна, Алхана, Приусээ унана……….
Ойлголтоо зөв болгох 2026-10-05 64.119.23.251
Асуудал савандаа биш ээ. Хувийн компани бага саваар их шатахуун зарж байж ашиг олдог. Үүнийг сав эргэлтийн коэффициент гэж заадаг. Харамсалтай нь манай ШУТИС-ын багш нар, яам, агентлагийнхан ойлгохгүй.
Нөөц бүрдүүлэх сав байх ёстой. Энэ нь төрийн мэдэлд байх ёстой. Улсын нөөцийн менежмент төрд л байна.
Нэргүй 2026-10-05 202.9.46.27
Монгол улсад байгаа бүх савнууд (шатахууны, улсын нөөцийн, аймаг, сумдын төвийн, тээвэр, уурхайн, тариалангийн)-ыг дүүргэвэл 2-3 сарын нөөц бий болгох боломжтой. Хомсдол үүсэхийг мэдээж байсан бол эдгээр савнуудыг дүүргэж байх яасийн
Нэргүй 2026-10-05 192.82.64.214
Сав байлаа гээд дүүргэх безин алга бна шүү дээ нөхдөө
Нэргүй 2026-10-05 43.242.242.59
Төр засаг бензиний наймаа, импортоп ямар ч хамаагүй. Сав нөөцлөа нь импортлогч хувийн компаниудын хийх ажил юм. Дамдинням энэ талаар ярьдагаа болих хэрэгтэй. Бензин импортолдог 12 компани байдаг тэдэнтэй л бензины хомсдол, саваа бэлдээгүй тухай ярьцгаа монголчууд аа
Нэргүй 2026-10-05 103.168.34.64
намайг байхад л 10 хоногийн нөөцтэй гэж ТВ ээр ярьдаг байж билээ. одоо ч хэвээр. сайд нь тэнэг юм ярьсаар. сүүлдээ бэнзинийг шийтгэлийн хэрэгсэл болгох юм ярьж явах шиг. хөдөөнийхөн гэж
зочин 2026-10-05 66.181.179.147
Нийтийн тээврээр үйлчлүүлбэл ямар байна. Ямар дайнтай улс оронд байгаа биш. Идэх хоолгүй, орон гэргүй зовж байгаа биш.
Бид хэтэрхий ямбаараа амьдарч байна гэж нэг удаа бодож үзсэн үү?