Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлд ясгүй мах худалдан авч, төсвийн хэмнэл хийнэ гэдгийг албаныхан мэдээлсэн юм. Тухайлбал, ястай үхрийн махны хорогдлын норм 25-30 хувь, хонины махны хорогдлын норм 25-35 хувь байдаг байна. Энэ талаар Боловсролын ерөнхий газрын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Энхтайван мэдээлэл өгөхдөө "Боловсролын сургалтын байгууллага болон эмнэлгийн байгууллагууд маань үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан мах махан бүтээгдэхүүнийг хоол үйлдвэрлэл үйлчилгээнд хэрэглэх ёстой. Үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан мах махан бүтээгдэхүүнийн ерөнхий гэрээнд хагас боловсруулсан бэлдэц, машиндсан махан бэлдцийг үе шаттай байршуулаад байна.
Яг боловсруулалт хийгээгүй, мах махан бүтээгдэхүүний үхрийн махны хувьд хорогдлын норм 25-30 орчим хувь байдаг бол хонины махны хорогдлын норм 25-35 хувийн хорогдол гардаг. Тэгэхээр үүний цаана гулууз буюу ястай мах 100 кг захиалахад 70-75 кг цэвэр махны гарц гардаг гэсэн үг.
Яг цахим дэлгүүрт байршуулж байгаа хагас боловсруулсан бүтээгдэхүүн ямар нэг хорогдол гарахгүйгээр анхан шатны боловсруулалт хийсэн бүтээгдэхүүн байна. Нийслэлийн хэмжээнд хүнсний түүхий бүтээгдэхүүн нийлүүлэхээр 160 гаруй багцад 29 аж ахуйн нэгж шалгарсан. Хичээлийн жилийн бэлтгэл ажлыг бүрэн хангаж байна. Цаашид дунд, ахлах ангийн сурагчдыг үдийн хоолонд хамруулахаар төлөвлөж байгаа учраас хүнсний түүхий эд бүтээгдэхүүний хагас боловсруулсан бэлдэц байдлаар бууз, банш, тефтель, бөөрөнхий мах гэх зэрэг хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг үе шаттайгаар цахим дэлгүүрт байршуулан ажиллаж байна" гэсэн юм.
3,605.46





















































Нэргүй 2026-10-04 202.9.40.138
монгл гж бгаагйшүү.сүүлиын хэдн жил монгглгжанжууд гж манжхятд үгээр манж хэлээринэрлдсн маэж хэл үгээр нэрлгдсн хманж хятд бодлгго хаа сайгүй маэж хятд бодлгоор нэрлгдсн. моннгол гэсн манж хятд үлгр зохиолррр нэрлгдсн нэриыг болих ёстой тэгж манж хятд үгээр нэрлгдж эзлгдж болхгүй.
T 2026-10-04 202.126.91.191
UULL
alcaan akgl 2026-10-04 202.126.91.191
cypgyyluin xooloo bolio ymxui gyilagchin tsarsarait
XUJAA HEGr XULGAIH ajul olgogch, xylgaich tsagdaa
Нэргүй 2026-10-04 66.181.180.165
Ямар ч хэрэггүй зам барихад 500 тэрбумыг зарцуулж, ганц нэгхэн хүний халаасанд хийж чаддаг байж ирээдүй болсон хүүхдүүдийнхээ үдийн хоолонд дөнгөж 144 тэрбум уу? Дарга нарын нохой үнэтэй стэйк идэж байхад 1 алимыг 8 хүүхдэд хувааж өгдөг гээд бод доо, үнэндээ гутармаар юм аа