niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 20:01 UTC Эх: https://news.mn/r/2891014/ 70f6a2d10d578bb5… ← niitlelch.mn руу буцах

Тойм: Туйлдсан иргэдийн "Машинтай жагсаал" нэг өдөр үргэлжлэв

Тойм: Туйлдсан иргэдийн "Машинтай жагсаал" нэг өдөр үргэлжлэв

Тойм: Туйлдсан иргэдийн "Машинтай жагсаал" нэг өдөр үргэлжлэв

 "NEWS" агентлаг долоо хоногийн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.


Шатахууны үнийн нэмэлт, хомсдол болон өргөн хэрэглээний үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэдийн "Машинтай жагсаал" өнгөрөгч долоо хоногийн онцлох үйл явдал байлаа. Пүрэв гаригийн өглөөний 10.00 цагаас эхлэн Төрийн ордныг тойрон авто машинтай жагссан иргэдийн жагсаалыг шөнийн 00.00 цаг хүртэл цагдаагийн албан хаагчид албадан тараасан юм.

Жагсагчид өдөр нь Төв талбай орчмын зарим уулзварыг хаасны улмаас хотын төв хэсэгт замын хөдөлгөөн тэг зогссон талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлж байв. Улмаар олон уулзварт ачаалал үүсэж, авто машинтай иргэд зорчих боломжгүй болсон юм. Иргэдийг бусдын эрх ашиг, аюулгүй байдлыг хангаж, нийтийн тээврийн хэрэгсэл болон түргэн тусламжийн авто машиныг чөлөөтэй нэвтрүүлэхийг Тээврийн цагдаагийн байгууллагаас уриалж байв.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Баасан гаригт мэдээлэл хийхдээ "Өнөөдөр Ерөнхий сайдад ажлаа танилцууллаа. Болж байгаа нөхцөл байдалд тайван хандаж төр, засгаа ойлгож байгаа иргэддээ баярлалаа. Шатахууны хангалт, нийлүүлэлтийн маш том бэрхшээлийг дэлхий даяараа туулж байна. Монгол Улс сард 75 мянган тонн АИ-92 хэрэглэдэг. Наймдугаар сард 54 мянга, есдүгээр сард 62 мянган тонн шатахуун импортолсон.  ОХУ хоёр хоногийн өмнөөс эхэлж экспортын хэмжээгээ нууцалж эхэлсэн. ОХУ-ын 34 нефть боловсруулах үйлдвэрийн 24 нь нэгээс дээш удаагийн бөмбөгдөлтөд өртсөн. Дотооддоо хүртэл нөхцөл байдал нь хүнд байна.Тиймээс бүтээгдэхүүнээ дотооддоо хэрэглэж манай улс руу нийлүүлдэг үйлдвэр сардаа 70 мянган тонныг өгдөг байсан бол одоо сард 54-55 мянган тонныг өгч байна. Оруулж ирэх нийлүүлэлт жаахан багасахад л эрэлт үүсээд байна. Энгийн үед өдөрт 1000 тонн АИ-92 шатахуун хэрэглэдэг байсан бол одоо 1700 тонныг аваад шок арилахгүй байна. Орж ирэх хэмжээ багассан. Ачилт жаахан багасахад тасалдал үүсч байгаа.

Аравдугаар сард 78 мянган тонн шатахууныг Хятад улсаас авахаар болсон. Хэд хоногоос тасалдал арилна. Гэхдээ ирэх сард яахыг мэдэхгүй байна.

АНУ дизелийн бүтээгдэхүүний экпортоо хориглочихсон. Мөн өчигдөр БНХАУ нефтийн бүх бүтээгдэхүүнийхээ экспортыг хориглох шийдвэрийг гаргасан. Цаашид шатахуун нөөцлөх саваа нэмэгдүүлнэ. Онгоцны түлш болон дизель түлшний нийлүүлэлт бол хэвийн болсон. Харин АИ-92 шатахууны нийлүүлэлт дэлхий дахинд хүнд байна. Бид аль болох олон эх үүсвэрээс импортлохыг хичээж байгаа. Миний хувьд ОХУ-руу 10 удаа явсан. Одоо дахин  ОХУ, Сингапур, Беларусь улстай уулзахаар тохирсон. Монгол Улс үйлдвэрлэгч биш. Тиймээс 1000, 500 тонн гэлгүй шатахуун өгч байгаа улсуудтай гэрээ хийнэ. Ганц Монгол Улс шатахууны хомсдолд ороод байгаа юм биш, дэлхий дахинд хүнд байна" гэдгийг хэлсэн юм.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2008 оноос хойш төрөөс олгосон зээл, тусламжийн зарцуулалтыг хэлэлцэж буй УИХ-ын Ерөнхий хяналтын сонсголын үеэр 4.4 их наяд төгрөгийн зээлийн асуудлыг хөндсөн. Уг асуудлыг Мягмар гаригт үргэлжлүүлэн хэлэлцэх байсан ч гишүүдийн ирц хүрээгүй тул зээлийн зарцуулалтыг шалгах Хянан шалгах түр хороо байгуулах санал гаргасан талаар М.Мандхай нарын гишүүд мэдээлэл хийсэн юм. Тэрбээр "Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт сүүлийн 18 жилийн хугацаанд улсын төсвөөс буюу татвар төлөгчдийн мөнгийг энэ салбарт зарцуулснаар ямар үр дүнд, хэрхэн хүрэв гэдгийг иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлэл хүргэх үүднээс Ерөнхий хяналтын сонсголыг зарлаад, өчигдөр төрийн дэмжлэг болон урамшууллын талаар мэдээлэл хүргэсэн. Өнөөдөр зээлийн хүүгийн татаасын талаар мэдээлэл хийх байсан. Харамсалтай нь, том эрх ашгийн өмнө хүчин мөхөсдсөн хэдий ч энэхүү сонсголыг эхлүүлсэндээ баяртай байна. Хэдхэн тоо дурдъя. Өчигдөр сангийн асуудлыг дурдсан. Төрийн дэмжлэг, урамшуулал, үндэсний олон нийтийн газраас ямар зөрчилтэй, ашиггүй, алдагдалтай ажилладаг байсан сангийн асуудлыг хөндсөн. Өнөөдөр бид 4.4 их наяд төгрөгийн зээлийн асуудлыг хэлэлцэх байсан.

4.4 их наяд төгрөгийн зээлийг зарцуулахдаа хоёр өөр эзэмшилтэй нэг компани нэрэндээ дундаа нэг таслалтай эсвэл зай аваад зээл авчихсан, нэг РД-тай хоёр өөр компанийн нэршлээр зээл авсан тохиолдол байна.

Зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй, хадгаламжиндаа тухайн зээлийн мөнгийг байршуулж аваад, зарим нь бэлнээр гаргаж авсан. Дансаар хяналт шалгалт хийж, зээлийг зориулалтын дагуу зарцуулсан эсэхийг шалгахад хашаандаа тоног төхөөрөмж байршуулсан боловч зарим тоног төхөөрөмж байхгүй, үнийн дүн нь зах зээлээс буурсан ийм үнэлгээтэй тоног төхөөрөмжийг үзүүлж байсан гэх мэтчилэн маш олон ноцтой зөрчил илэрч байсан. Хүнс, хөдөө аж ахуйн салбар, хүнсний аюулгүй байдлыг том зургаар харж, улстөржилгүй сонсгол хийсэн гэсэн боловч ирц хүрээгүй, хэлэлцэж чадсангүй. 4.4 их наяд төгрөгийг юунд зарцуулсан бэ гэдгийг ил тод болгох үүднээс Хянан шалгах түр хороо байгуулахаа энэ хэвлэлийн хурлаар зарлаж байна. Хянан шалгах түр хороог байгуулахад шаардлагатай гарын үсгийг цуглуулж, УИХ-ын тогтоолыг намрын чуулганд амжиж батлуулна" гэсэн юм.

"ЭРХ БАРИГЧДЫН ДОТООД ЗОДООН ТӨРИЙН ЗОВЛОН БОЛЖ БАЙНА"

\

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл Баасан гаригт /2026.10.02/ Ардчилсан намын Улс төрийн зөвлөлөөс гаргасан шийдвэрийг танилцуулсан юм. Тэрбээр "Хурлын шийдвэрийн талаар бүлгийн гишүүдэд мэдээлэл өглөө. Бүлгийн гишүүд өнөөдөр төсвийн хэлэлцүүлэгтэй учраас чуулганд оролцож байна. Ардчилсан намын Улс төрийн зөвлөл дээр хоёр асуудлыг хариуцлагатай хэлэлцсэн. Нэгдүгээрт, МАН-ын олонхын Засгийн газарт хариуцлага тооцох асуудал, хоёрдугаарт, одоо үргэлжилж буй төсвийн хэлэлцүүлгийн талаар мэдээлэл солилцсон. Сүүлийн үед эрх баригч МАН-ын дотоод зодоон төрийн зовлон, түмний зүдгүүр болсон ийм өдрүүд үргэлжилж байна. Дотоод зодооноо бусдад наах, Ардчилсан намд нялзаах, асуудлыг зөвхөн Ардчилсан намаас болж буй мэтээр төөрөгдөл үүсгэж байна. Үүнд бид анхаарч ажиллах ёстой гэдгийг бүлгийн гишүүд хэлж байна. Мөн Ерөнхий сайдад итгэл үзүүлэх асуудлыг оруулж ирэхийг манай Улс төрийн зөвлөлийн зүгээс тавьж байгаа.

Улс төрийн зөвлөл хуралдаж байх үеэр Ерөнхий сайдын зүгээс Засгийн газрын мэдээлэл дээр Ардчилсан намын шаардлагыг хүлээж авна гэсэн байр суурийг илэрхийлсэн. Эхний шаардлага болох Батлан хамгаалахын сайдД.Батлутад хариуцлага тооцож, огцруулах шаардлагыг хүлээж авна гэсэн байр суурийг илэрхийлсэн гэж ойлгосон.

Хоёрдугаарт, улсын төсвийн хэлэлцүүлэг өрнөж байна. Ардчилсан намаас иргэдийн орлогыг хамгаалах, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр байнга байр сууриа илэрхийлдэг. Төсөв дээр барьж байгаа байр суурь бол цалин, тэтгэврийг нэмэх ёстой. Үүнийг бодитой орлого болгон нэмэгдүүлэх хэрэгтэй. Гэхдээ үрэлгэн төсвийг хас гэсэн байр суурьтай байгаа. Ерөнхий сайдын албан мэдээлэл дээр Ардчилсан намын шаардлагыг хүлээн авч байгааг илэрхийлсэн байгаа гэж ойлгосон. Үүнийг албан сувгаар мэдээлэл авч, үнэхээр шаардлага хангасан эсэхийг тодруулна гэсэн юм. Харин АН-ын ЕНБД С.Баярцогтын хувьд "Ардын намын дотоод зөрчил хүндрээд гурав дахь засгаа огцруулчихвал дараагийн Засгийн газар бүрдэх боломж байхгүй. Тэгэхээр хуулийн дагуу дараагийн Засгийн газрыг байгуулах эрх нь Ардчилсан нам руу шилжинэ. Тиймээс ийм асуудлыг энэ сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд ярих юм уу, эсвэл шинэ сонгууль хийж нөхцөл байдлаа шинээр ярих уу гэдэг асуудал тулгарна” гэдгийг хэлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

Avatar

Зочин 2026-10-04 103.145.234.36

Туйлдсан иргэд машин унадаг уу?

Avatar

Нэргүй 2026-10-04 202.126.88.213

ДУНДАД ИРГЭН УЛСЫН ИРГЭН БОЛМООР БНА !!!!

Avatar

Нэргүй 2026-10-04 64.119.23.244

мэдрэл зайл

Avatar

bosoj buh niiteeree temtseerei 2026-10-04 158.59.127.137

gantshan udriin jagsaal gej yu baihav dee, udur shungui undesten dayaraa, hot dayaraa, NIITEEREE jagsaj orilj hashgirch charlaj baij ur dund hurne shude, huvalz shimegch horhoi shig nadaas busad nni jagsval bolchih baih geed huvalz tsarailaad gertee hevteed baival uurchlult garahgui shd

Avatar

Нэргүй 2026-10-04 103.212.116.76

хөөрхиийлалтэй юм болсон.

Avatar

Н 2026-10-04 202.9.46.12

дэлхий даяараа олдохгүй байгаа шатахууны төлөө энд жагсаад ч яахав дээ түгжрэл үүсгээд нөгөө жаахан олдсон бензинээ үрээд л дуусна.жагслаа ориллоо гээд тэнгэрээс бензин асгарахгүй л байх даа.

Avatar

Ахмад настан 2026-10-04 66.181.188.136

ардчилсан нам төрд гарвал хоёр хөршөөсөө хямд бараа шатахуун хэрэглэх юу л бол .Мөнхийн хоёр хөрштэй сайн харьцаатай байдаг нь МАН ын ач буян .

Avatar

Нэргүй 2026-10-04 64.119.17.154

МАН -ач буян гэж худлаа
АН нам гээд Цогтгэрэл гэж Бас нэг Зеленский

Avatar

Нэргүй 2026-10-04 64.119.17.154

Чамаар заалгахгүй

Avatar

Нэргүй 2026-10-04 66.181.188.136

Туйлдсан иргэд бишээ жаргалдаа ташуурсан иргэд ядарч туйлдсан иргэдэд машин үгүй

Avatar

Нэргүй 2026-10-04 64.119.17.154

Жаргалдаа ташуурсан гэж хэн юм бол
Оюун-Эрдэнэ, Амарсайхан, Амарбаясгалан уу

Avatar

Зочин 2026-10-04 64.119.23.244

Сэтгүүлчид нийтлэл бичихдээ үг, хэллэг, найруулга, нийгмийн сэтгэл зүй, дайн, дотоод гадаад аюул зэргийг тооцож их оновчтой мэлээллийн чанартай бичихгүй бол өдөр бүр сөрөг үгс харсаар эмзгэлдэг боллоо. мэдээ уншихаа больж, утсаа унтраалаг боллоо. засгийн газар ч мөн адил хүнд байгаа байх. та нарт сүртэй шгээр бичих гоё санагддах байх. энгиын иргэд бол хэтрүүлэгт дургүй байлаг юм. ёс зүйтэй, эх оронч бна уу.

Avatar

Нэргүй 2026-10-04 64.119.17.154

За

Avatar

Зочин 2026-10-04 103.168.34.102

Машин уначихаад туйлдаад байдаг. Нэг л авцалдаж өгөхгүй байна даа. Машинтай байна гэдэг бараг баян хүн юм биш үү. Авсан машин нь өөрийг нь туйлдуулаад байгаам биш үү. Тэрийгээ зараад өөрийгөө чөлөөлөөч дээ.

Avatar

зочин 2026-10-04 66.181.181.100

Барууны үзэлт ,орос хятадыг үзэн ядагч АН гэгч бүлэг этгээд төрийн эрхэнд гарвал, хоёр хөрштэй харилцах харилцаа эрс муудна Монголыг найрсаг бус оронд тооцож болзошгүй, Бензин шатахууны хангамжаас эхлээл бүх зүйл улам дордоно , Иргэдийн амьдрал хүндрэнэ, Хоёр хөршийг үзэн ядагсад манайд ямар олон байгааг харж байгаа биз дээ,Орос хятадтай харилцах барууны дайсагнал улам ширүүсч байна,Үүнийг дэмжигчид манайд маш их байна,АН төрд гарвал бүх зүйл сайжрана гэгч бол иргэдийг хуурсан ухуулга

Avatar

Зочин 2026-10-04 103.145.234.36

Ёстой үнэн. Дайн самуунтай байхад АН эрх мэдэл, намын өчүүхэн эрх ашгийн төлөө төр засгаа самрах ганцхан зорилготой. Энэ нам улс орон, ард иргэдээ бодож байна уу?

Avatar

Нэргүй 2026-10-04 202.9.40.138

манж хятдтууд чин энэ нутг орнд эзлцн эзн бол биш эзлчээд ттоны олноор бүлнлээд тархаад эзлчээд бгаа тэгээд худлаа эзн болх нж эзн юмшг болхгээд.худлаа жүжглээд бгаа хүнний юмыг хулгайлж аваад мниы юм бод худлажүжнлд бнаа юм.

Avatar

Нэргүй 2026-10-04 64.119.17.154

Чи …
Зөв бичиж сур
Монгол хүн биш

Avatar

Нэргүй 2026-10-04 202.9.40.138

одо энэ халхгээдбгаа жүжглээд бгаа манжхятдтууд чин гарал үүсэл нь манж хятдтуудбхгүй юу манжхятд зохиол манж хятдтууд манж хэлээр гаргж ирсэн манжаар хала ха овог нэр овог нэр овгтын нэр гэсн утгтай манж манж овгийн гэсн утгтай манж хятдтууд үнн юм үнээрээ д бх ёстой.

Avatar

Нэргүй 2026-10-04 202.9.40.138

манж хятдтууд тооны олноор бүлглж хүниы улс эх орндоо эзн болх ажл амьдрл каркери хэргцээ шаарлдлыг урвуулж ашглж тооны олноор бүлглж манжлж ялж барцаалцн манж хятд бодлго хэргжүүлцн тэриыг манж хятд ялж бгаагаа харуулх гж манжллт хийдг. айхтр атгаг тооны ашглж сурцн зэвхийн харгис адгууснууд босоо ороолнгууд.

Avatar

Нэргүй 2026-10-04 202.9.46.12

монгол хэлээ мэддэг хүнүү үгүй юмуу эхлээд зөв бичиж сурах хэрэгтэй.юм бичмээр байгаа бол.

Avatar

Нэргүй 2026-10-04 95.114.25.20

jagsaaliig chini 7,14 honog sar (germand palestinii tuluu jagsaal 3 jil urgeljilj bna, orilood l tsagdaa bariad l udur bur adil scenary..) jileer hiij bj ur dund hurdeg, gants udur heden nasajuud huurch davhiad busad irgediin huld teer bolj nerviig ni baraad hol yavahgui ee

Avatar

Нэргүй 2026-10-04 178.174.229.45

TUILDSAN BISHEE TUILSAN DAVARSAN PISDAA NAR BNA . ZAAVAL MASHAAN UNAH ES UGUI BILEEE

Avatar

Ир 2026-10-04 202.126.90.12

Хаха ямар үр дүнгүй хоосон дэмийрэл байлаа. Эцэст нь юу болов? 1 гар шоронгоос гарсан, өөр яав? Баахан улавчнууд ажил, цаг, нэрвээ л барсан

Avatar

Нэргүй 2026-10-04 43.242.242.59

АН-ынхан засгийн эрхийг барьвал бензины үнэ бууж бензинээр таслахгүй байж чадна гэж ярьж байгаа нь худлаа зүйл гэдгийг захын тэнэг хүн ойлгоно. Монгол улсад анархизмыш өдөөн турхирч дураараа дургих замбараагүй байдлыг турхирдаг улс төрийн зорилготой бүлэг хүмүүс байна. Төр засаг бензиний наймаа хийдэггүй. Гэтэл бензин олж ирсэнгүй гэж зам хааж байгаа нь зүгээр л далимдуулж үймээн самуун зохион байгуулах гэсэн арга юм. Машин дээр гараад зогссон нөхрийг холоос буудчихсан бол яана

Avatar

Зочин 2026-10-04 103.145.234.36

Энэ АН-ын УИХ-ын гишүүд гишүүний хувиар хийх ажлаа олж ядаж байгаа бололтой. Монголын төр засгийг үймүүлж хорлохоос өөр хийх ажил АН-д алга байна. Улс болон төрийн нэгч ажлыг шийдвэрлүүлэхээр санал оруулахын оронд төр засгаа самрая гэх юм.Улсаа хорлогч АН-ын хорчингууд  ард иргэдийг тэнэг гэж ихэд басамжилж байна. Ийм нам Монгол улсад хэрэгтэй юу?

Avatar

Нэргүй 2026-10-04 66.181.176.144

Орос украйны дайн зогсоогүй цагт шатахууны олдоц муу, үнэ өндөр байсаар л байх болно. ЖОЛООЧ НАР ОРДОН ТОЙРЧ МАШИНТАЙ ЖАГСААД ОРОС УКРАЙНЫ ДАЙНЫГ ЗОГСООХ ЮМ БАЙЛГҮЙ ДЭЭ. ЭЛИЙРНЭ ЭЛИЙРНЭ ГЭХЭД БАС ХЯЗГААРТАЙ ТЭНЭГЛЭМЭЭР ЮМ ДАА. АН Ч ЯАХАВ ШАТАХУУНЫ ХОМСДОЛЫГ ДАЛИМДУУЛААД МАН-ЫГ ДООШ НЬ ХИЙЕ ГЭЖ БАЙГАА Л ДАА МЭДЭЭЖ.

Avatar

Нэргүй 2026-10-04 202.9.40.138

одо энэ халхгээдбгаа жүжглээд бгаа манжхятдтууд чин гарл үүүсд нь манж хятдтуудбхгүй юу манжхятд зохиол манж хятдтууд манж хэлээр шаргж ирсэн манж ха ла ха овог нэр манж манж овгийн гэсн утгтай манж хятдтууд үнн юм үнээрээ д бх ёстой.

Avatar

зочин 2026-10-04 66.181.181.100

АН-ынхны зориуд зохион байгуулсан ямар ч үр дүнд хүрэхгүй,зөвхөн эдийн засагт цэвэр хохирол учруулах том самуун, Үүнийг эд нар сайн мэдэж байгаа, Эд нарын хувьд улс орон самуун байдалд орж,иргэд өлсөн зовж байх нь л чухал,

Avatar

Зочин 2026-10-04 103.145.234.36

Харин тиймээ. Ардчилалын нэр барьж луйвар хулгай хийхээс өөр ид шидгүй АН ажиллаж байхдаа юу ч хийгээгүй нам. АН асар их зээл авч улсыг өрөнд оруулахдаа харин гаргууд зээл аваад өөрсдөө дээгүүрээ хуваагаад идчихнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж