niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 20:03 UTC Эх: https://news.mn/r/2890695/ 450beb4001834003… ← niitlelch.mn руу буцах

Жагсагчид УИХ-ын гишүүдийг ажилд нь орууллаа

Жагсагчид УИХ-ын гишүүдийг ажилд нь орууллаа

Жагсагчид УИХ-ын гишүүдийг ажилд нь орууллаа

УИХ-ын үйл ажиллагаа гурван долоо хоног шахам назгайрсны эцэст өчигдрөөс /2026.10.01/ шуурхай байдалд шилжлээ.Үнийн өсөлт, шатахууны хомсдолд дарлуулсандаа туйлдсан иргэд өчигдөр Сүхбаатарын талбайд жагссанаар Байнгын хороодын хуралдаанууд шилээ даран үргэлжилж, зарим хуралдаан үдшийн 21:00 цаг өнгөртөл үргэлжлэв.

Хэдэн долоо хоногийн турш өглөөдөө ажлаа эхлүүлж үзээгүй УИХ-ын гишүүд өнөөдөр /2026.10.02/ 09:30 цагт Төсвийн байнгын хорооны хуралдаандаа ирж, ирц бүрдүүлэн ажилдаа шуурхайлж ороод байна.

УИХ-ын дарга, УИХ дахь намын бүлгүүдийн дарга нар, Ерөнхий сайдын үгэнд орохгүй ирцээр бойкот хийн, арга чаргыг нь барж байсан УИХ, Засгийн газрын гишүүдийг жагсагчид ийнхүү үндсэн ажилд нь орууллаа.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

11 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-10-02 64.119.24.109

126 үнийн өсөлт имфляци шатахууны хомсдолд дарлуулж туйлдаж зовж зүдэрч ядарж байгаа иргэдэд маань үнэхээр хэцүү байгаа шүү!!.

Avatar

Нэргүй 2026-10-02 202.9.40.206

Женко, Оюун-Эрдэнэ, Амарсайхан 3-ын бүлэглэл (МАН-ын 30) төрийг самрах шахсаны дараа ард түмний шахалтад оров. УИХ нийтээрээ тарчихвал энэ 30 Баагий гудамжинд гарч зодуулна ш дээ.

Avatar

Жул ерөнхий сайд. 2026-10-02 202.126.89.232

Энэ 126 хулгайч нарыг сайн харж санаж яваарай сонгогчид оо. Бүгдийг нь хуу солих хэрэгтэй. Данх, Амарбаясгалан, зав хай хэрээ Баатар, Жонхуу нарыг шоронд хийгээч. Учрал жоохон зангарагтай бай, үнэндээ их жулдаж байна.

Avatar

Нэргүй 2026-10-02 43.242.242.59

Засгийн газар чинь бензины наймаа хийж бас зардаг болсон юмуу. Шатахууныг импортлох эрх нь хувийн хэвшилд шилжээд удаж байна. Тэд л энэ асуудлыг шийддэг биздээ. наад тогтолцоогоо эхлээд сольж байж Засагтай шатахууны асуудлыг ярих нь зөв юм. Тийм л юм бол наад бизнесээ төр өөртөө аваад хариуцлагаа хүлээгээч ээ

Avatar

Нэргүй 2026-10-02 64.119.22.186

Уучлал гуйхаас нааш хуралдаа суухгүй гээд эрхлээд байсан вагай нарыг зайлуул

Avatar

Нэргүй 2026-10-02 103.242.47.254

Дарвайсан 126 гахай ажлаа хийхгүй тэртусмаа МАНгаруудын 30 бүлэг улс орныг үнэхээр хохироож байна, энэ гахайнуудыг иргэдийн бухимдал хуйхлахаас өмнө өөрсдөө тарах хэрэгтэй. МАНгарууд хэзээ эвлэхгүй данх нь тоглосоор байгаад таарна. Хохирол нь жирийн иргэдийн амьжиргаа.

Avatar

Нэргүй 2026-10-02 103.9.90.108

Их хурлын гишүүд хуралдаа суухгүй бол боль, тар тар.

Avatar

Зочин 2026-10-02 66.181.186.13

Ажлаа хийхгүй бол УИХ тарсан нь дээр Ер хь ерөнхийлөгчийн засаглал дээр дээ Аль ч нам ялсан бусад намууд гудамжныхан ажлыг нь хийлгэхгүй Парламент нийгмэээ захирах чадвар алгаа

Avatar

Нэргүй 2026-10-02 203.91.115.40

Хүрэлсүх шиг хулгайч ерөнхийлөгчтэй болвол дуус дуус

Avatar

Манай Дарга нар 2026-10-02 202.70.38.250

Гадаадын зээл тусламжаар хэрэгжиж бга төслүүд дээр Манай Дарга нар Үнэн Өлөн царайлж харайлгаж ирцгээдэг тэ ?????????????

Avatar

Зочин 2026-10-02 202.70.38.235

Зөв зөв. Төсвийн тодотголоо, ирэх оны төсвөө батлаад дараагийнхаа ажилд ормоор байна. Хүлээгдэж байгаа олон ажил, шийдэх олон асуудлууд байхад хэрэлдэж уралцаад, төрөө бужигнуулаад баймааргүй байна. . Өвөл хаяанд ирчээд байна. Төрийн түшээд хариуцлагатай баймаар байна!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж