Ардчилсан намын Улс төрийн зөвлөл өнөөдөр /2026.10.02/ 10.00 цагт хуралдана. Энэ талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт өчигдөр мэдээлэл өгөхдөө "Ардчилсан намын Улс төрийн зөвлөл хуралдана. Ирэх Даваа гаригт УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хурлаараа асуудлуудаа ярина. Ерөнхий сайдын зүгээс шийдвэртэй алхам хийхгүй бол бид эцсийн арга хэмжээ болгож, Засгийн газрыг огцруулах асуудлыг тавина. Бидний зүгээс олон сайд хариуцлага алдаж байна. Олон УИХ-ын гишүүн их наядаар тоологдох хэрэгт холбогдож байна. Энэ бүх асуудлыг МАН-ынхан өөрсдөө ярьж байна.
Тэр болгондоо хариуцлага тооцож, гишүүнийхээ бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгуулах ёстой. Тэгж байж шударга ёс тогтоон ажиллаж, ард түмнийхээ итгэлийг хүлээ гэдэг шаардлагыг тавьж байгаа.
Ерөнхий сайд, намын даргынхаа хувьд хийж чадахгүй бол өөрт нь хариуцлага тооцъё. Өмнө нь Засгийн газрыг хоёр удаа МАН-ын дотоод зөрчлөөс болж огцорсон. Одоо гурав дахь Засгийн газар нь дотоод зөрчлөөсөө болж, огцорчих гээд байна. Энэ дээр улс орныхоо эрх ашгийг бодож хүлээцтэй хандаж байгаа юм. Бид асуудлыг олон талаас нь дүгнэж маргааш шийдвэр гаргана" гэсэн юм.
3,605.46




















































Зочин 2026-10-02 103.145.234.36
Дэлхий дахинд бензин шатахууны хямрал болж байхад энд АН улс төржүүлж солиорч байна. Ер нь АН улсынхаа эсрэг бас хөгжлийн эсрэг ажилладаг нам.
АН сөнөх болтугай.
р 2026-10-02 59.153.115.86
Улс төрд Монголоо гэсэн сэтгэлтэй, сэтгэл нь цадсан аавын хүү, ээжийн охин орж ирж байж цэцвэрлэгдэнэ. Олон үеэрээ өлөнтөж ирсэн нөхдүүд самарч байна даа гэж …………….
Нэргүй 2026-10-02 43.242.242.59
Элбэгдорж хир заавар зөлвлөгөө өгч байгаа болдоо. Түүний гар хөл болсон УИХ дахь АН-ын сэтгүүлч нэртэй гишүүд болох Лодойсамбуу, Баярмаа нар бол түүний үгнээс гарахгүй дээ. Улс орны нөхцөл байдал АН-д ашигтайгаар эргэж байна.