niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 20:04 UTC Эх: https://news.mn/r/2890645/ 24d93baac600f217… ← niitlelch.mn руу буцах

Сураг ажиг: АН-д таван сайдын суудал өгөх үү?

Сураг ажиг: АН-д таван сайдын суудал өгөх үү?

Сураг ажиг: АН-д таван сайдын суудал өгөх үү?

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад хийсэн айлчлалаасаа буугаад л иргэдийн жагсаалтай нүүр тулав. Мэдээж, шатахууны хомсдол, үнийн өсөлт гээд иргэдэд бухимдаж, жагсах шалтаг олон бий. Тиймээс ч Н.Учралын Засгийн газар тун удахгүй болов уу гэсэн таамаг улс төрийн хүрээнд хурцдав.

Ардчилсан намын зүгээс Ерөнхий сайд Н.Учралыг өөртөө итгэл үзүүлэх эсэхийг УИХ-д оруулж ирээч гэсэн шаардлага тавиад байгаа. Мөн зарим хариуцлагагүй сайд нартаа хариуцлага тооцох ёстой, намын дарга, Ерөнхий сайдын хувиар итгэл үзүүлэх асуудлаа оруулж ирээч гэсэн шаардлагыг тавиад багагүй хугацаа өнгөрсөн. Гэвч Ерөнхий сайдын зүгээс өөртөө итгэл үзүүлэх асуудлыг оруулж ирэхгүй байгаа учраас Н.Учралыг огцруулах асуудлыг тавина гэдгээ ч Ардчилсан намын зүгээс илэрхийлээд байгаа.

Хэрэв Н.Учралын Засгийн газар огцорвол 68 гишүүнтэй олонх болсон МАН хоёр жилийн хугацаанд гурав дахь Засгийн газраа огцруулна гэсэн үг. МАН хоёр жилийн хугацаанд гурав дахь Засгийн газраа огцруулбал тун эвгүй нөхцөл рүү явна гэдгийг улстөрчид хэлж буй. МАН нэгэнт 30/38-аараа хуваагдчихсан учраас Н.Учралын Засгийн газрыг огцруулбал олонхын хувиар дараагийн Засгийн газраа байгуулж чадахгүй нөхцөл үүсэхээр байна.

Өөрөөр хэлбэл, МАН-ынхан 30/38-аараа хуваагдчихсан, энэ хуваагдал нь цаашид эвлэрэх зураг харагдахгүй, нам дотроо учраа олохоос илүү ринген дээр гараад нэг нэгэнтэйгээ үзэлцэж байгаа учраас дараагийн Засгийн газрыг хоорондоо ойлголцож байгуулах боломжгүй нөхцөл үүссэн гэж тодорхойлж болно.  Тиймээс ч улс төрийн хүрээнд  Н.Учралын Засгийн газар огцорвол дараагийн Засгийн газрыг УИХ-д 42 суудалтай Ардчилсан намтай ойлголцож байгуулахаас өөр сонголтгүй гэдгийг хэлэх хүмүүс байна.

Хэрэв МАН дараагийн Засгийн газраа байгуулж чадахгүй бол  засагт, төрд итгэх иргэдийн итгэл алдарч, цаашлаад улс төрийн тогтворгүй байдал руу ч хөтлөх эрсдэлтэй тулах нөхцөл үүсэх боломжтой болжээ.

Учир нь УИХ-ыг тараах, дахин сонгууль явуулах санаархал ил, далд өрнөөд байгаа учраас ийнхүү Ардчилсан намтай хамтарч Засгийн газраа байгуулах нь цаашлаад төрийн, парламентын тогтвортой байдлыг бий болгоно гэх хүмүүс МАН, АН-д ч байгаа гэнэ. Тиймээс дараагийн Засгийн газар байгуулбал Ардчилсан намтай хамтрах асуудал ч Ардын нам дотор яригдаад, тохироо хийгдээд эхэлжээ. Тухайлбал, Ардчилсан намд таван сайдын суудал санал болгосон гэх мэдээлэл байна. Бүр тодруулбал, Сангийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар зэрэг таван сайдын суудал санал болгосон гэх. Ямартай ч өнөөдөр Ардчилсан намын Улс төрийн зөвлөл хуралдаж, энэ асуудлаар тодорхой шийдэлд хүрэх, цаашлаад засагт хамтрах эсэхээ ч ярилцах сурагтай.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-10-02 202.133.76.104

Бүү горьд шантаажчин Цогтгэрэлээ

Avatar

Зочин 2026-10-02 103.145.234.36

АН-ынхан өөрсдөө эрх мэдэлд хүрэхийн тулд улс орноо самарсан ч огт тоохгүй. АН сөнөх болтугай.

Avatar

- bolcoon uur 2026-10-02 202.126.89.58

* mup BOLiNOi

Avatar

Нэргүй 2026-10-02 66.181.185.205

алцгар юмнууд ширээ сандал авах гээд үхэлдээд

Avatar

Нэргүй 2026-10-02 202.9.40.138

ахиад нөгөө ашг сонирлын манж днааадууд шаахгүй шүү.

Avatar

Нэргүй 2026-10-02 202.9.40.138

за ёстой балайраад солироод бгаарай.

Avatar

3эддээ 2026-10-02 66.181.181.113

За ёр нь ганц зам үлдлээ .Монгол улс 2 танхимтай болж дээд танхим нь орон нутгаас ард игэдийн дундаас сонгогддог жилд 2 удаа хуралддаг төсёв батлах, доод аурлын баталсан хуулиудыг батлах , доод хурал нь хууль боловсруулж батлах улс лрны үйл ажиллагааг хянаж явах гэх мэт ёрөнхийлөгчийг доод хурлаар хэлэлцэж батлах дээд хурал ёсчлох гэх мэт бүх зүйл ард түмний хяналтанд орох ёстой

Avatar

иргэн 2026-10-02 66.181.181.14

Энэ шившгийн 126 одоо болих хэрэгтэй. Ард түмний төлөө юу хийсэн вэ? Худлаа попортохоос өөр юу ч алга. Тэгсэн мөртлөө ард түмний татвараас цалин хангамж бүх зүйлээ авчихаад ичихэж үгүй явах юм. Одоо болих хэрэгтэй

Avatar

иргэн 2026-10-02 202.126.91.107

та нар ард түмний амьдралыг дээшлүүлж чадахгүй 3 жил боллоо юмны үнэ өндөр өвчлөөд эмнэлэгт үзүүлхэд талбөртэй махны үнэ хаданд гарсан бёнзин хомсдолд орсон яаж ард түмнийг дарлаж доромжлоод хуралдаа суухгүй татвар төлөнёидын мөнгөөр тоглож бгаа чиз дэ ман нам ан ирэх сонгуулд битгий гараасай гэж залбирч бна оюуэрдэн амарбаясгалан баттулга гэх мэтийн нөхдүүд их хурлаас зайлаач юуч хийж бүтээж чадахгүй хэнд ч хэрэгүй 126 сонгоод ард түмнийг даапахлж бна иёих нүүргүй хулгайч нар зайлаачээ

Avatar

Нэргүй 2026-10-02 43.242.242.59

АН албан тушаалд дуртай нам гэдэг нь харагдаж байна. Тэгээд сонгууль ойртоод ирэх үед АН нь засгийн газраа огцруулаад хамтарсан засгаасаа гардаг түүхтэй дээ. Лодойсамбуу, Баярмаа, Тэмүүжин нарт сайдын суудал өгөхгүй бол тэд огцруулах акцыг хамгийн түрүүнд гаргаж ирээд самрана.МАН болон Ан-ын хамтарсан засгийн газрыг эд нар огцруулаа биздээ. Тоглоомын засгийн газар болох нь дээ

Avatar

Нэргүй 2026-10-02 202.131.244.139

ТӨР БАРИНА ГЭЖ ХӨГӨӨ ЧИРЖ БАЙНА ДАА ЭНЭ ХЭД МААНЬ…..

Avatar

Нэргүй 2026-10-02 103.26.195.90

эхлээд бензиний сайд өг

Avatar

Нэргүй 2026-10-02 202.131.225.242

Хэрэв тийм зүйл болвол АН зайл гэхээр яваад ир гэхээр ямбий бөгсөө чирээд очдог б**********ч шиг харагдах биз. Гэвч Төр минь түвшин түмэн олон минь амгалан байвал АН яаж харагдах нь хэнд хамаатай юм.

Avatar

ХУУЛЬЧ 2026-10-02 202.9.47.12

ТЭГЖ ТЭНЭГТЭХ ЮМ БОЛ АРДЧИЛАЛ ЭНЭЭ ТЭР ,ҮНДСЭН ХУУЛЬ ,,СОНГУУЛИАР ЯАДАГ ЮМ .,,,,АН-МАН арай дэндэж байна даа.,,,,ТЭГЭЭД ХУУЛЬГҮЙ ФЕОДАЛ МАЯГААР АМЬДРААЧ .,,,УУРЛАХААР ХАМЖЛАГУУДАА БУСДЫН ӨМНӨӨС ТУРХИРААД ЗАСАГ СОЛИОДОХ ҮЕД ХАМТАРЧ ИДЭЖ УГААД МАНЖИЙН ҮЕИЙН ФЕОДАЛ ЗНШИЛАА СЭРГЭЭГЭЭЧ

Avatar

ахмад настан 2026-10-02 59.153.86.82

засагт хамтраад шудрага байдал тогтож хулгай авилга алга болж бүх шатны албан тушаалтны сахилга хариуцлага сайжирч улс орны хөгжилд нэмэртэй бол ч яахав .гэхдээ хэзээ ч үр дүн байгаагүй нэг хулгайч нөгөөгөөр солигддог .

Avatar

Нэргүй 2026-10-02 202.126.88.150

Өмнө нь 5 сайд өгөөд дараа нь ИЗН Батбахтараас дор үзэж хөөсөн.Одоо АН галзуучууд байнга огцор гэж шаардах нь аргагүй.

Avatar

Зочин 2026-10-02 66.181.186.13

11 сарын 1 нд цалин тэтгэвэр нэмэх боломж олгохгүй хэрэлдсээр байвал бүх нийтийн ажил хаялт зохион байгуулж улмаар парламент ерөнхийлөгчийн засаглалын талаар бүх нийтийн санал хураалт явуулж асуудлыг нэг мөсөн шийдэх хэрэгтэй 126 гишүүнтэй болоод ч засгаа тогтвортой ажилуулчих парламент байж чадахгүйнээ Иргэд ерөнхийлөгчийн засаглаолыг хүсэх нь нэмэгдэж байнаа Монголд ямар ч бодлого тятьахгүй болж байна

Avatar

Нэргүй 2026-10-02 103.212.116.156

юу хуцаад байгаа мал вэ! тэгээд нэг хүний дарангуйлал руу орох юм уу!

Avatar

Зочин 2026-10-02 66.181.186.13

Ан ы мөрөөдөл ердөө л энэ Алабан тушаал

Avatar

Зочин 2026-10-02 103.145.234.36

Үнэн

Avatar

уужу 2026-10-02 192.82.64.140

Бусад орнууд хэрэлдэхгүй улсаа хөгжүүлээд болоод байх юм. Гэтэл бид их наядаар нь төсөв ярьдаг хэрнээ Нийслэлээ ядаж шорооноос нь салгаж чадахгүй идэж ууж наргиж байх. Уул нь хороодоор дамжиж санал авч тохижилтын ажил хийгддэг баймаар. Гэтэл Нямбаа шууд авилгал маягаар чулуун хавтанг тараагаад өгчихсөн юм шиг санагддаг даа. Бид нар ядаж цэвэрхэн орчинд амьдармаар байна аа.

Avatar

Нэргүй 2026-10-02 64.119.21.104

Ард түмнии харанхуи баидлыг мөн ашиглах юмаа… АН- засагт орохгүи гэж мянгантаа хэлээд баисан ш дээ!! Тэд 27-28 н оноо одоо бодоод бэлтгээд баигаан бишүү …

Avatar

Нэргүй 2026-10-02 103.212.116.156

хамтраад ажиллах нь зөвөө

Avatar

Нэргүй 2026-10-02 64.119.19.178

ард түмний амьдрал бухимдал дээр эд нар ингэж л ашиглах шуналтахаа л бодож яваа юм даа.ан ч ман намаас дээрдэх зий ч алга.улс орныг биш сайдын албан тушаал эрх мэдэл л тэдэнд хэрэгтэй мөнгө л хэрэгтэй гэсэн үг

Avatar

Нэргүй 2026-10-02 66.181.183.103

О.Цогтгэрэл ээ хэлсэндээ л байгаарай. Женко нохойн баас хамтрая гэж нуцна шүү. Наад Баярцогт чинь ч гэсэн …Ухаантай л байж үз.

Avatar

АН-д 2026-10-02 202.70.44.146

Ингэж нүдрүүгээ хуруугаа хийгээд яахав дээ

Avatar

Нэргүй 2026-10-02 103.212.116.156

та нар юу мэдэхэв дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж