Шатахууны шуурхай штабаас өнөөдөр /2026.10.01/ мэдээлэл хийлээ.
АҮЭБЯ-ны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Хишигдалай:
–Өнгөрсөн есдүгээр сард Монгол Улс 279 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортоор оруулж ирсэн. Үүний 64 мянган орчим тонн АИ-92 автобензин байсан бол үлдсэн нь дизель түлш байлаа. Монгол Улс сард дунжаар 230 орчим мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэж байна. Үүний 65 хувь нь дизель түлш, 35 хувь нь автобензин. Харин өнгөрсөн сарын импортын нөхцөл байдлыг харахад энгийн үед хэрэглэдэг автобензиний 65000 хувийг импортоор оруулж иржээ. Өнгөрсөн онд Монгол Улс 75 мянган тонн АИ-92 импортолж байхад ШТС-уудад дараалал тасрахгүй байсан. Өнгөрсөн есдүгээр сард 65 мянган тонн АИ-92 импортолход дараалал ихтэй байгаа үед зах зээлд 10 орчим мянган тонны дутагдал үүслээ.
Энэ аравдугаар сард газрын тосны бүтээгдэхүүнийг ОХУ-аас импортлох бөгөөд 60 орчим тонны захиалга өгсөн. Харин БНХАУ-аас 8000 тонны газрын тосны бүтээгдэхүүн авахаар захиалга өгч баталгаажуулсан. Дээр нь БНСУ, Сингапур улсаас далайгаар дамжуулан тодорхой хэмжээний газрын тосны бүтээгдэхүүн захиална.
Мөн аравдугаар сарын дундаас нэмэлтээр газрын тосны бүтээгдэхүүн орж ирнэ. Энэ бүх захилгыг тооцож үзэхээр нийт 77 мянган тонн АИ-92 импортлохоор захиалга өгч баталгаажуулсан байгаа юм.
Энэ сард батлагдсан хуваарийн дагуу татан авалтыг амжилттай зохион байгуулж чадвал АИ-92 автобензиний нийлүүлэлт хэвийн болно гэж үзсэн.
Энэ сард өвлийн дизель түлшний шилжилт явагддаг учир өнгөрсөн саруудад авсан дизель түлшнийхээ нөөцийг хэрэглэж дуусах ёстой. Тэгж байж өвлийн дизель түлшийг оруулж ирэх юм. Энэ хүрээнд ОХУ-аас 160 мянга орчим тонн дизель түлш авахаар захиалгаа өгч баталгаажуулснаас гадна БНХАУ-аас 10 гаруй мянган тонн захилга өгсөн. Нэг үгээр хэлбэл, дизель түлшний захиалга хуваарийн дагуу татан авалт хийвэл ямар нэгэн асуудал үүсэхгүй, эрсдэл гарахгүй гэж харсан. Бидний тооцоолсноор энэ сард нийт 260 гаруй мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортоор авна.
Өмнө нь АИ-92 автобезинийг 792 ам.доллароор авч байхад хоёр сарын бүтээгдэхүүнийг урьдчилж захиалга өгч төлбөрөө хийж ирсэн. Харин бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбогдуулан эргэлтийн хөрөнгө үүсэхгүй байна гэх асуудал давхар яригдаж байна. Уг асуудлыг Сангийн яам, Монголбанктай ярилцаж бүтээгдэхүүн худалдан авахад тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх талаас нь ярилцаж байгаа гэв.
3,605.46





















































Нэргүй 2026-10-01 103.57.92.182
Төр засаг минь ээ, ядахдаа худлаа ярихаа болино уу, дотоодын эх үүсвэртэй болох аргаа бодооч ээ, сайд гуай татвар төлөгчдийн мөнгөөр орос руу 10-15 удаа яваад үр дүн нь тэг үү? Орос дайнтай, дотооддоо шатахууны хүрэлцээгүй байж манайд өгөх үү?
Нэргүй 2026-10-01 202.126.88.150
Бүс нутагтаа хайгуул хийгээд орон нутгийн жижиг дунд оврын нэрэх үйлдвэртэй больё гэх засаг дарга төмсөгнүүд гюнэг ч байхгүй улс даа.Жилийн дараа нам зогсоод ярьж эхлэх байх даа.
Нэргүй 2026-10-01 202.126.90.123
Бас л Дамдинням шигээ худлаа хуцдаг нэг гөлгөн нохой гараад ирлээ
Зочин 2026-10-01 66.181.177.228
Хүмүүс оочерт хонож бхад хэвийн мэтийн юм ярьж бдаг мэдрэл эрүүл үү.
З 2026-10-01 64.119.23.237
ЗГ огцрох хэрэгтэй,УИХ г тараая аа
Cok 2026-10-01 202.126.90.202
Машин хэргэлдэггүй, нүд сохор, чих дүлий хачин алиа исданууд ингэж толгой дээр бааж, шээх гэж дэ, яах гэж сонгосон хар новшнууд вэ
Нэргүй 2026-10-01 59.153.112.91
Ха ха худлаа жүжиг тавьсан утсан хүүхэлдэйнүүд олон болж
МАН ЗАЙЛААА 2026-10-01 202.126.88.213
Ардын Нам энэ улсыг ХУЛГАЙ ХУЙВАЛДААНЫ Аргаар Залж бна……Улсаа Хорлогч МАН Цүнх Баригч Суганы Үснүүдээ Нийслэл, Аймгуудад Томилчихсон……Суганы Үснүүд нь CHATGPT харж ТЭЗҮ хийж Мегаа Төсөл Хэрэгжүүлдэг ч байх шиг…..Арай Арай нээрэээ
ганаа 2026-10-01 66.181.191.172
Махны үнэ бууруулах гэж байна гээд л баахан шоудсан, ямар ч үр дүн гараагүй, одоо бензиний асуудал хэцүү асуудал боллоо, энэ янзаараа юмны үнэ нэмэгдээд болрах байх даа, яасан ч арчаагүй юм бэ дээ, арга хэмжээ тооцох хүмүүстээ ч хариуцлага ярьж чадахгүй, асуудлаа шийдэж чадахгүй, нэг л чухал царайлсан хүмүүс
Нэргүй 2026-10-01 202.9.40.244
Бензин импортолж авах асуудал бол хувь компаниудын л асуудал. Төрд огт хамаагүй шүү. Бензин импортлох асуудлыг төрийн мэдлээс гаргаж хувийн хэвшилд шилжүүлээд удаж байна. Яахыг тэд л мэднэ.
Зочин 2026-10-01 64.119.21.101
АҮЭБ яамны сайд Дамдиннямыг огцруулах хэрэгтэй дандаа худлаа ярина ард түмнээр тоглоно нөгөө нэг их шатахууны орж ирээд энд тэндээс татан аваад байгаа юм хаана бна
Иргэн 2026-10-01 202.133.76.107
Татан авалтыг зохион байгуулж чадвал гэнэ үү гөлөг чинь. Бидний татвараар цалинждаг нийтийн алба хашиж байгаагаа мэддэггүй тэнэг үү??? Татан авалт хийх нь чиний болон танай засгийн үүрэг болохоос эрх биш шүү
Нэргүй 2026-10-01 64.119.23.236
тэр том бүлтэрдэг хэвлэл мэдээллээс айдаг болжээ. Дамдиннямд дахиад сонгогдох шанс шатахуун шигээ дуусаа