niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 20:30 UTC Эх: https://news.mn/r/2890522/ 44dacf22b9e50209… ← niitlelch.mn руу буцах

"Засгийн газрыг огцруулахыг дэмжиж, үргэлжлүүлэн гарын үсэг зуруулна"

"Засгийн газрыг огцруулахыг дэмжиж, үргэлжлүүлэн гарын үсэг зуруулна"

"Засгийн газрыг огцруулахыг дэмжиж, үргэлжлүүлэн гарын үсэг зуруулна"

Ардчилсан намаас өнөөдөр /2026.10.01/ "4/11" мэдээллийн цаг ээлжит хэвлэлийн хурал хийлээ. 


УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан:

-Шатахууны хомсдол долдугаар сараас бодитоор эхэлсэн. Тухайн үед би Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямтай хэд хэдэн удаа утсаар ярьж, Засгийн газарт ч хүлээцтэй хандаж ирсэн. Харин одоо энэ хүлээц байхгүй болсон. Яагаад гэвэл эдгээр сайд өөрсдөө нэг удаа хүйтэнд, шатахуунд дугаарлаж үзсэн үү? Энэ асуудлыг бодитоор шийдвэрлэхгүй байна.

Г.Дамдинням сайдын ярьж байгаагаар бол их ажил хийж байгаа. Япон улсаас хүртэл шатахуун нөөцлөх сав барихад хөрөнгө оруулалт татах, Солонгос, Хятадаас хөрөнгө оруулалт татахаар ажиллаж байна гэж ярьсаар гурван сар боллоо.

Г.Дамдинням 2025 оны зургадугаар сард Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар томилогдсон. Сайд болохдоо бүхнийг чаддаг, мэддэг гэдгээ УИХ-д илэрхийлж, тангараг өргөсөн.

Мөн 2025 оны арванхоёрдугаар сарын 12-нд Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийг УИХ баталсан. Энэ хуулийн хүрээнд газрын тос, шатахуун импортлогч компаниудад нийт 500 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож, шатахууны нөөцийн сав, агуулах барихад дэмжлэг үзүүлэхээр зохицуулсан. Өөрөөр хэлбэл, Монголбанкнаас арилжааны банкаар дамжуулан шатахуун импортлогч компаниудад нөөцийн сав барих зориулалтаар зээл олгох эрх зүйн зохицуулалт бүрдсэн.

Анх энэ санхүүжилтийн хүү 13.5 хувьтай байсан бол арилжааны банкаар дамжих явцад эрсдэл, шимтгэл нэмэгдэж, 18 хувийн хүүтэй болсон. Харин одоо зээлийн хүүгийн татаасаар бодит хүүг есөн хувь болгохоор зохицуулсан. 2026 оны төсөвт зээлийн хүүгийн татааст 20 тэрбум төгрөг тусгасан талаар салбарын яам мэдээлсэн.

Тэгвэл ямар компаниуд энэ хөнгөлөлттэй санхүүжилтийг авч, шатахууны нөөцийн сав барьж байгаа вэ гэдгийг харъя.

  • Шунхлай трейдинг ХХК – 30 тэрбум төгрөг
  • НИК ХХК – 16.104 тэрбум төгрөг
  • Петро хаан ХХК – 10 тэрбум төгрөг
  • Шинэ Эрин Ойл ХХК – 6 тэрбум төгрөг
  • Монсуль ХХК – 5.1705 тэрбум төгрөг
  • Синчи Ойл ХХК – 5.1 тэрбум төгрөг
  • Тэс Петролиум ХХК – 5 тэрбум төгрөг
  • Сан петролиум ХХК – 5 тэрбум төгрөг
  • Содмонгол групп ХХК – 3.131 тэрбум төгрөг
  • Өү Жи Энержи Ойл ХХК – 2.75 тэрбум төгрөг
  • Веллком ХХК – 2.75 тэрбум төгрөг
  • Петролайн ХХК – 2.7 тэрбум төгрөг
  • Интернэйшнл ХХК – 2.5 тэрбум төгрөг
  • Морьт говь ойл ХХК – 2.5 тэрбум төгрөг
  • Либра Энержи ХХК – 2 тэрбум төгрөг
  • Ди Би ойл ХХК – 750 сая төгрөг
  • Хөрс-Авто сервис ХХК – 397 сая төгрөг

Мөн Содмонгол групп ХХК 2025 оны есдүгээр сарын 17-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дизель түлш нийлүүлэх 450 тэрбум төгрөгийн тендерт ганцаараа оролцож, шалгарсан гэх асуудалд Г.Дамдинням сайдыг хардаж байна гэлээ.

Монгол Улсын нефтийн импортын зах зээл дээр эргэлддэг 2 тэрбум 500 сая ам.доллар 9 их наяд төгрөгтэй тэнцэнэ. Монгол Улсын төсвийн 3/1 шүү. Энэ мөнгийг Г.Дамдинням сайдын мэдэл рүү шилжиж байна. Би үүнийг МАН-ны сонгуульд зориулсан буюу, энэ намын санхүүгийн дэмжлэг гэж ойлгож байна. Г.Дамдинням шиг сайд Монгол Улсын түүхэнд байгаагүй.

О.Цогтгэрэл даргын Засгийн газрыг огцруулах албан бланкыг дэмжиж үргэлжлүүлэн гарын үсэг зуруулна гэлээ.

"УЛААНБУУДАЙН УРАМШУУЛАЛ ДЭЭР НЭГ ЭЗЭНТЭЙ 13 ААН 18 ТЭРБУМ ТӨГРӨГ АВСАН"

Хоёрдугаарт, хөдөө аж ахуйн салбарын хөнгөлөлттэй зээл, тусламжийн сонсголын үеэр хөндөгдсөн асуудлуудад дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр "Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгодог 7 төрлийн урамшуулал байдаг. Гэтэл энэ урамшуулал дээр дараах мөнгөний зөрүү гарсан байна.

Зөрүү:

  • Улаанбуудайн урамшуулал – 21 тэрбум
  • Ноолуурын урамшуулал – зөрүүгүй
  • Арьс, ширний урамшуулал – 17 тэрбум
  • Түүхий сүүний урамшуулал – 8.4 тэрбум
  • Хүнсний урамшуулал – 0.2 тэрбум
  • Тэмээний ноосны урамшуулал – 249.2 тэрбум

Түүнчлэн улаанбуудайн урамшуулал дээр нэг эзэнтэй 13 ААН 18 тэрбум төгрөг авсан. Хуурамч бичиг баримтаар 30 ААН 562 сая төгрөг авсан байна. Энэ бол зүгээр л ирүүлсэн баримтын хүрээнд мэдэгдэж байгаа үнэлэлт. Нийт ирүүлэх ёстой баримтын 63 хувь ирээгүй байгаа гээд та бүхэн бодоорой гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

Avatar

Зочин 2026-10-01 73.202.96.183

Энэ эмэгтэйд хувийн эрх ашиг нь чухал болохоос биш засгийн газар хэд огцорно уу, ард түмний амьдрал яаж дордоно уу хамаагүй л дээ. Бид өөрсдөө ямар хүн их хуралд сонгохоо бодолцох ёстой

Avatar

Нэргүй 2026-10-01 73.128.252.62

Энэ өөрөө больмоор юм яаж гишүүн болсийн

Avatar

Нэргүй 2026-10-01 64.119.19.28

Мөнгөниы төлөө юу ч хийж мэдэх л***р

Avatar

Зочин 2026-10-01 150.228.177.47

Терийг цомхотгож, Дамдинням, Энх-амгалан мэтийн хурдан сольж, мэргэжлийн багаар ажиллахгуй бол улс дампуурнаа!!!

Avatar

Нэргүй 2026-10-01 202.126.91.66

гарын үсэг зуръя

Avatar

Нэргүй 2026-10-01 64.119.19.178

хасагууд аа очиж тоглооч энд юу хийгээд байгаан

Avatar

Нэргүй 2026-10-01 202.9.40.244

АН-ынхан болохоор бид засгийн газрыг огцруулах тухай ярьж байгаагүй үйлдэл ч хийж байгаагүй. Харин МАН-ын дотоод зөрчлөөс болоод огцроод байдаг гэж ярьдаг. Үнэн чанартаа ийм л байгаа юм. Тэд Засгийн газрыг огцруулах дандаа өөрсдөө санаачилж гадан гүйцэтгэж ирснийг иргэд тэнэг биш учир харж мэдэрч байна. Засгийнгазар огцроод байх нь эдэнд ашигтай Монгол улс жирийн иргэдэд ашиггүй юм.

Avatar

Нэргүй 2026-10-01 59.153.115.167

мөнхбаясгалан дэмжиж өвөл улс эх оронд хортой дэмжихгүй бвал тустай бдаг даа

Avatar

Нэргүй 2026-10-01 64.119.19.121

ЗГ унаад сайжирдаг бол сайжиртлаа л уналаа дооо

Avatar

Зочин 2026-10-01 122.201.31.246

Энэ балай авгай юу хийсэн юм бэ? Хэруул зийх болозоор л худлаа элийрч байх юм. Зайлаач

Avatar

Оргилмаа 2026-10-01 202.55.187.103

Чадваргүй ЗГ унасан дээр юм байна доо

Avatar

Del 2026-10-01 202.133.76.27

энэ авгайгаа нарын хэрэг алга их хурлыг тараая дахин сонгууль явуулах хэрэгтэй байна даа

Avatar

Нэргүй 2026-10-01 202.126.88.217

Дамдиннямыг шууд хориод шалгавал тээ

Avatar

Зочин 2026-10-01 64.119.19.133

Шатахууны сав барихгүй байлтай ч биш дээ.

Avatar

Нэргүй 2026-10-01 203.91.112.242

jencochid mongoloos zailj tus bolooch

Avatar

Нэргүй 2026-10-01 64.119.16.162

ИХ хуралд суусан энэ хэдэн балиар хэрүүлч авгай нараас ёстой залхаж байна. Ахиж ийм балиар юмнуудын сонгож болохгуй юм байна. Ганц ярьдаг м нь хов жив, хэрүүл маргаан, сандал ширээ, огцруулна ….гэхээс өөр юм мэддэггүй улс төрийн ян.хнанууд.

Avatar

Нэргүй 2026-10-01 66.181.178.203

хэ хэ УИХ нь ч бас тарах хэрэгтэй үлдсэн 2 жил хайран байна 126 бишүүдийг ч цөөлж 26 20 30дээр болгох хэрэгтэй

Avatar

Нэргүй 2026-10-01 160.250.66.5

Энэ авгайгийн хэн байх нь хамаагүй. Ярьж байгаа юм нь зөв байна. Яг энэ асуудлаар

Avatar

Нэргүй 2026-10-01 202.126.91.77

Энэ хүүхний яриа бол БАТТУЛГА-н л хүсэл. Дэлхийн ЭЗ-ийн ийм нөхцөлд Засгаа сольж, Баттулга, Оюун-Эрдэнэ гэх мэт хулгайч, авилгачдаар улсаа удирдуулж, улам доройтуулалтай нь биш. Манайхаан, Монгол хүний саруул ухаанаар жаахан хэрсүү байцгаая.

Avatar

Нэргүй 2026-10-01 103.212.162.108

Боловсролгүй, энэ мэт халтаруудыг төрдөө бүү гаргаач ээ! Монгол төр сүйрч дууслаа!

Avatar

Зочин 2026-10-01 64.119.19.133

Энэ мэдрэл муутай. Хэнч байсан өнөө үед дайны хямралыг зохицуулж чадахгүй.
Одоо гадагшаа экспорт буурна, шатахуун орж ирэхгүй гэж бодоод төсвөө батла.
Олон хөрөнгө оруулалт, мега төслөө азна.

Avatar

МАН-ы ахмад гишүүн 2026-10-01 103.57.93.74

Баримтын 63 хувийг бүрдүүлээд шалга вал манай МАН- д тун халтай юм болно шүү дээ, тэрийг заавал бүрдүүлэх гээд сүржигнээд яадын, энэ сонсголоо ер нь даруйхан зогсоогооч !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж