"Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төсөл"-ийн солилцох ноот бичигт Монгол Улсын Сангийн сайд З.Мэндсайхан, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү гарын үсэг зурсан бол зээлийн гэрээнд Монгол Улсын Сангийн сайд З.Мэндсайхан, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхийлөгч Танака Акихико нар тус тус өчигдөр /2026.09.29/ гарын үсэг зурлаа.
Тус төслийг Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын “Эдийн засгийн түншлэлийн тусгай нөхцөл” (STEP)-ийн 158.3 тэрбум иений нэн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд энэхүү зээлийн нөхцөл нь 40 жилийн хугацаатай, үүнээс үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил, жилийн 1.1 хувийн тогтмол хүүтэй байна.
Монгол Улс 2024 онд дунджаас дээгүүр орлоготой орны ангилалд шилжсэнтэй холбоотойгоор Япон улсын Засгийн газраас Монгол Улсад олгож буй сүүлийн нэн хөнгөлөлттэй зээл юм. Энэхүү төслийг анх Япон улсын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж нисэх онгоцны буудал 2021 онд ашиглалтад орсон бөгөөд уг төсөл нь Монгол, Япон хоёр орны найрсаг харилцаа, стратегийн түншлэл, харилцан итгэлцэлд суурилсан хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон томоохон бүтээн байгуулалт юм.
Гэвч сүүлийн жилүүдэд нисэх буудлын зорчигч тээврийн урсгал анх тооцоолсон хүчин чадлаас давж, цаашид тогтмол өсөх хандлагатай байгаа тул нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлж, өргөтгөх шаардлага бий болсон бөгөөд өргөтгөлийн төслийг хэрэгжүүлснээр “Чингис хаан олон улсын нисэх буудал”-ын жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал одоогийн 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэх боломж бүрдэх юм. Ингэснээр өсөн нэмэгдэж буй зорчигч, ачаа тээврийн эрэлтийг хангахын зэрэгцээ олон улсын худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг дэмжиж, Монгол Улсын эдийн засгийн идэвхжилд хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.
3,605.46





















































зочин 2026-09-30 66.181.166.196
Анхнаас нь аятайхан томхон, багтаамжтай юм хийчихгүй, таван цаасан дээр татганаад, завсраад цавчаад хачин жижигхэн юм хийчихсэн, тухайн үед шийдвэр гаргаж, таван жилийн насгүй юм хийсэн улсад хариуцлага тооцдоггүй юм уу, эсвэл ойр ойрхон өргөтгөл хийх нэрээр цавчаад байх сонирхол яваад байдаг юм уу
Шударга АРД 2026-09-30 59.153.112.70
Ахиж зээлээр өргөтгөл барих болзол нь: 150 км-н радиус дотор онгоцны буудал байх ёсгүй гэсэн Японы шаардлага асар бүдүүлэг, хэт ёс зүйгүй тулган шаардалт. Буянт ухаа дахь нисэх буудал орон нутгийн нислэг хийж болохгүй гэсэн гэрээнд Монголын төр гарын үсэг зурав. Энэхүү гэрээ нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдал, мөн Монополийн эсрэг хуулийг ноцтой зөрчсөн гэрээ болж түүхэнд үлдэнэ. Энэ гэрээг нэн даруй цуцлах ёстой.
Шударга АРД 2026-09-30 59.153.112.70
Маш их хатуу нөхцөлтэй, Монгол Улсын агаарын орон зайгаар нь барьцаалсан гэрээг Япончууд зориуд санаатайгаар тулгаж хийж байна. Мнголын арчаагүй төр засаг энэ бүхнийг нь зүгээр л ангайгаад харж байгаад гарын үсэг зурлаа. Шинэ нисэх онгоцны буудлын хөнгөлттэй зээл нь Монголын хөгжилд том гацаа үүсгэх эрсдэлийг бий болгож байна. Анх төлөвлөж баригдсан шинэ нисэх онгоцны буудал олон тэрбум ам доллараар олон жил баригдсаны эцэст жижигхэн аймгийн төвийн онгцоны буудал шиг умгар буудал баригдсан. Ахиж
Нэргүй 2026-09-30 66.181.179.41
яах гэж анхнаасаа хөгийн жижигхэн буудал бариа вэ
Нэргүй 2026-09-30 103.57.93.74
Анхнаасаа….. гэжүү….
40 – 50 жилийн өмнөх үеийн зураг төсөл…. ярьсаар суутал цаг хугацаа урсаад ийм юм болсымаа !
Шударга АРД 2026-09-30 59.153.112.70
Шинэ нисэх онгоцны буудал бол хамгийн дампуу төсөл. Ийм дампуу төсөлд ахиж мөнгө авахаа боль. Наад гэрээгээ өөрчил. Монгол эх орондоо байж гадны өөдөөс ганц үг хэлж чадахгүй яасан арчаагүй төр вэ? Яагаад Буянт-Ухаагаас дотоодын нислэг хийж болохгүй гэж? Яагаад үүнийг Япон тал хориглоод байгаа юм??? Тийм байхад бас энэ Японы сайд нь ч юу вэ дээ? Бас дампууруулах санаатай юу? Япончуудтай маш сайтар тохиролцохгүй бол юу ч гэж худал бухаж мэднэ шүү.