niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 20:32 UTC Эх: https://news.mn/r/2890264/ 57beea2e1f8545e3… ← niitlelch.mn руу буцах

Сох дутсан 2.6 их наядаас болж, сонсголыг хойшлуулав уу?

Сох дутсан 2.6 их наядаас болж, сонсголыг хойшлуулав уу?

Сох дутсан 2.6 их наядаас болж, сонсголыг хойшлуулав уу?

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс  өнгөрсөн 17 жилийн хугацаанд 4.4  их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл, зээлийн хүүгийн татаас, урамшуулал олгосон ч 2.6 их наяд нь сох дутсан асуудал хөндөгдөж, УИХ-ын М.Мандхай тэргүүтэй гишүүд энэ асуудлыг нягтлах Хянан шалгах түр хороо байгуулахаа мэдэгдлээ.

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт (2008 оноос хойших хугацаанд) төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт’’сэдэвт нээлттэй сонсголыг өчигдөр /2026.09.29/үргэлжлүүлэн хийх ёстой байсан ч гишүүдийн ирц бүрдээгүйгээс хойшилсон юм. Хойшилсон шалтгааныг Ажлын хэсэгт багтсан гишүүд “Том бүлэглэлээс болж, сонсголын ирц бүрдсэнгүй” гэж тайлбарласан.

Сонсголд ирсэн УИХ-ын гишүүд

  1. А.Ундраа,
  2. У.Отгонбаяр,
  3. М.Мандхай,
  4. Л.Мөнхбаясгалан,
  5. Б.Бейсен,
  6. Г.Ганбаатар,
  7. С.Одонтуяа,
  8. О.Амгаланбаатар,
  9. С.Замира,
  10. Ж.Бат-Эрдэнэ,
  11. М.Ганхүлэг,
  12. Р.Сэддорж.

Сонсголд ирээгүй УИХ-ын гишүүд:

  1. Н.Алтаншагай, /гадаад томилолттой/
  2. Д.Амарбаясгалан,
  3. С.Амарсайхан,
  4. Б.Бат-Эрдэнэ,
  5. Д.Батбаяр /эмнэлгийн чөлөөтэй/,
  6. Б.Батцэцэг /гадаад томилолттой/,
  7. П.Батчимэг,
  8. С.Ганбаатар,
  9. Х.Ганхуяг,
  10. Д.Жаргалсайхан /орон нутгийн томилолттой/,
  11. С.Лүндэг,
  12. Ц.Мөнхбат,
  13. Т.Мөнхсайхан,
  14. Н.Наранбаатар /орон нутгийн томилолттой/,
  15. Ц.Туваан,
  16. Б.Уянга /чөлөөтэй/,
  17. Ж.Чинбүрэн

Төр 2008 оноос эхлэн хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн ч өнөөг хүртэл үр дүнг нягтлаагүй. Иймээс уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд төрөөс олгосон зээл, зээлийн татаас, урамшууллын үр дүн ямар байв гэдгийг нягтлах зорилгоор ажлын хэсэг гурван сар ажилласан. Гэвч холбогдох байгууллагууд 2020 оноос хойш хэрэгжсэн хөтөлбөрийн мэдээллийг л ирүүлсэн, үүнээс өмнөх мэдээллийг өгөөгүй байна.

Төрөөс “Хүнсний хангамж аюулгүй байдал”, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин”, “Цагаан алт”, “Атар-4” аян зэрэг зургаан хөтөлбөр зарлан, хөнгөлөлттэй зээл олгосон.  Хөнгөлөлттэй зээлийн жилийн хүү 6 хувь. Гэвч дээрх зээл жинхэнэ эзэддээ хүрсэн нь ховор. Үндсэндээ “Шинэ хоршоо” хөтөлбөрт 26,438 малчин хамрагдаж 900 тэрбум төгрөгийн зээл олгосныг эс тооцвол бусад хөтөлбөрийн хүрээнд улс төр, эрх мэдэл, мэдээлэлд ойр хүмүүс, мөн том компаниуд л бага хүүтэй зээл авч ашигласан дүр зураг гарчээ. Тэр бүү хэл зарим зээл эргэн төлөгдөөгүй.  Төр олгосон зээлийнхээ араас хөөцөлддөггүй.  Гурван жил өнгөрөхөд зээлийн араас хөөцөлдөх боломжгүй болж, 100 гаруй зээлдэгчид хамрагдах хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хаагдсан.

30 аж ахуйн нэгж хуурамч бичиг баримт бүрдүүлэн төрөөс 562.2 сая төгрөгийн урамшуулал авсан. Зээлээ төлдөггүй аж ахуй нэгжид дахин зээл олгосон, нэг аж ахуй нэгжид олон давтамжтай зээл олгосон зэрэг асуудал яригдаж байна.

Мөн Covid-19 цар тахалтай холбоотойгоор Эрүүл мэндээ хамгаалах 10 их наядын хөтөлбөр хэрэгжихэд эл салбарт 789 тэрбум төгрөгийн зээл олгожээ.  Зээлийн дундаж хэмжээ 35.7 тэрбум төгрөг байхад нэг аж ахуй нэгж зургаан удаагийн үйлдлээр 68.8 тэрбум төгрөгийн зээл авсан. Хамгийн ноцтой нь, орлогоо үнэн зөв тайлагнадаггүй, татвараа төлдөггүй, Х тайлан гаргадаг 85 аж ахуй нэгжид зээл олгожээ. Тэр бүү хэл 2010–2011 онд зээл аваад, найдваргүй зээлдэгчийн ангилалд орсон компаниудад 2021–2022 онд дахин зээл олгосон зөрчил дутагдал ч илэрсэн.

“Хүнсний хувьсгал” хөтөлбөрийн хүрээнд 1.2 их наяд төгрөг зарцуулснаас нэг аж ахуй нэгж зургаан удаагийн давтамжаар 45 тэрбум төгрөгийн зээл авсан.

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд 525 тэрбум төгрөг зарцуулснаас нэг аж ахуй нэгж долоо удаагийн давтамжаар 67.1 тэрбум төгрөгийн зээл авсан. Нийт авсан зээлийн 19 хувь нь 34 зээлдэгч байжээ.

Үндсэндээ төр зургаан арга хэмжээнд нийтдээ 4.4 их наядыг зарцуулсан ч 2.6 их наяд төгрөгийн зарцуулалт, эргэн төлөлт бүрхэг зэрэг олон зөрчил илэрсэн нь асуудал дагуулж, үе, үеийн Хүнс хөдөө аж ауйн сайдаар ажилласан улстөрчдийг хуулийн байгууллагын хаалга татахад хүргэж мэдэхээр байна.

УИХ-ын нэр бүхий гишүүд, мөн шинжээч нарын тайлбарласнаар 2024-2025 онд хөдөө аж ахуйн хөнгөлөлттэй зээлүүдийг хамгийн их олгосон.

Дээрх цаг хугацаанд УИХ-ын гишүүн асан Х.Болорчулуун, Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн нар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын алба хашжээ. М.Бадамсүрэнгийн хувьд тус салбарын сайдаар удаан хугацаанд ажиллаж чадаагүй, иймээс гол зөрчил Ж.Энхбаяр, Х.Болорчулуун нарын үед гарсан гэж үзэх хэсэг ч байгаа юм.

Дээрх экс сайд нарын хувьд хэн, хэн нь хөдөө аж ахуйн салбарт хувийн бизнес эрхэлж ирсэн. Асуудлыг илүү амьдралтай харна гэж үзэн, эрх баригчид салбарын сайдад нэр дэвшүүлж байсан ч ашиг сонирхлын асар их зөрчилтэй хүмүүсийг салбар хариуцсан сайдаар томилох нь хууль зөрчсөн үйлдэл гэх шүүмжлэл ч араасаа дагуулсан нь бий.  Авлигатай тэмцэх газар ч ашиг сонирхлын зөрчилгүй гэдэг албан бичиг гаргаж өгдөг байсан уу, юутай ч тэд тус салбарыг удирдсан юм.

Бизнес эрхлэгчид жилийн 20 гаруй хувийн хүүтэй зээлээр ажлын байр бий болгох гэж чардайдаг бол газар тариалан эрхлэгчид, мөн малчид, үйдвэрлэгчид жилийн зургаан хувийн хүүтэй зээл авч, хүүгийн зөрүүг нь татвар төлөгчдийн мөнгөөр төлж ирсэн. Хүүгийн зөрүүний төлбөр болох 700 гаруй тэрбум төгрөгийг дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд татвар төлөгчдөөс гаргажээ.

Бас нэг анхаарал татах асуудал нь, Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Төв, Хэнтий аймагт хамгийн их  хөнгөлөлттэй зээл олгосон байгаа юм. Шатахууны хөнгөлөлтийг Сэлэнгэ аймгийнхан хүртсэн асуудал ч  сөхөгдөв. Сэлэнгэ, Төв, Дархан-Уул аймаг нь эдүгээ Эдийн засаг, хөгжлийн сайдын алба хашиж байгаа УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын тойрог. УИХ-ын сонгуульд өрсөлдөхийн тулд улстөрчид тойргоо төрөөс хэрэгжүүлж ирсэн төсөл хөтөлбөрт түлхүү хамруулж, санал зулгааж ирсэн жишиг ч бий. Гэвч төрөөс олгосон хөнгөлөлттэй зээлийн зарцуулалт тодорхой бус, цаг хугацаандаа төлөгдөөгүй зэрэг нь эргээд экс сайд нараас хариуцлага нэхэх нэг шалтгаан болж мэдэхээр байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-09-30 64.119.19.178

харахаас зэвүү хүрмээр муухай юмнууд.Энэ цагаан толгойт бол бүр зэвүүн

Avatar

Нэргүй 2026-09-30 122.201.22.58

шунална гүйцэгдэхгүй монголын 30 баян гэр бүлийн 1 болох зорилготой эртнээс Хүрэлсүхээс зүүгдсэн,,Ж,Энхбаяр л идсэн шүүдээ.Тэрээр МСS ,Гацуурт гэх мэт хөрөнгөтэй том компанил хийж чадах шилмэл мал сүрэгтэй фермэр болоод га га га аар үржил шимт газарыг авч гайхуулж бгаа биздээ,Сайдын ширээний ардаас төрсөн их наядтан шүүдээ

Avatar

МАН Авилгалчид 2026-09-30 59.153.114.75

Ёстой нэг новшнууд юмаа. Үнэхээр сүүлийн 10 жил Монгол улс маань хаашаа яваад байна даа. Ж.Энхбаяр гэж ёстой нэг хөгийн хулгайчийг ХҮҮК дагуулж улс төрд оруулжээ. Үнэхээр чөмгөө дундартал татвар төлөгчдийн мөнгийг салхинд хийсгэж их наядаар нь идэцгээж байна даа. Новшоо

Avatar

Нэргүй 2026-09-30 202.126.88.218

Зүгээр л их наяд их наядаар аа сох дутаачихдаг болжээ энэ МАНгийн хулгайчууд

Avatar

Нэргүй 2026-09-30 202.9.40.205

Женко Х.Баттулга нилээд их мөнгө хулгайлсан байгаа даа. Mill House гэдэг гурилын үйлдвэрийг шалгах хэрэгтэй. Мах импекс, Талх чихэр гэдэг 1000+ ажилтан ажиллагсадтай үйлдвэрүүд нь яагаад TOP100-д багтдаггүй, татвараас хэрхэн бултдагийг нь шалгах хэрэгтэй. Мах импексээрээ нөөцийн махны булхайд оролцоод л явдаг. 10 сая долларыг Номаранг компаниас хэрхэн луйвардсаныг нь шалгах хэрэгтэй…

Avatar

Нэргүй 2026-09-30 64.119.19.178

чи яагаад 10 аад хүнээс ганцхан жёнког яриад бн бусад нь чиний хамсаатан уу тийм бн

Avatar

Нэргүй 2026-09-30 202.179.11.230

Enkhbayar yamar muuhai suvdag hun be?

Avatar

Нэргүй 2026-09-30 202.9.40.205

Ж.Энхбаярыг гавлаж, Гацууртын хүн+морь+мал дайрдаг Чинбатад хариуцлага тооцох нь дээ. Охин Номин нь үнэхээр солиотой, Английн ТВ, хөлбөмбөгийн багийг ядарсан Монголын татвар төлөгчдийн мөнгөөр ивээн тэтгээд байсан.

Avatar

Нэргүй 2026-09-30 202.126.89.190

ugaasaa hulgaich gedgiig n bvgd l medne sh dee novshnuud

Avatar

Нэргүй 2026-09-30 103.57.93.74

МАН-ын хулгайч ноход идүүрэн дээрээ хэрэлдэж хэмхэлдэж бна доо !

Avatar

Нэргүй 2026-09-30 103.57.93.74

МАН-ын ноходын идүүрийг хөмөрчихөөр гүйээ мөн их сандралдаж бнөө. хи хи хи….
Хувхай цагаан толгойт нтр дээлээ толгой дээгүүрээ нөмөрнөө нөмөрнө.

Avatar

Нэргүй 2026-09-30 103.212.118.237

Хдөлмөрлөсөн мөнгө авилгалын мөнгө хоёрыг ялгхж харах шаардлага үүсллээ. Олон түмэн мэлмийгээ нээх шаардлага тулгхрсаныг ойлгох цаг иржээ.

Avatar

Зочин 2026-09-30 66.181.179.148

Сонсголыг хийх хүсэл байсан уу, бойкот ирээд тарсан уу мэдэхгүй. гишүүд гараад мэдэгдэл хийсэн байна лээ. Но той санагдсан. Яам нь зээл өгдөг үү, банк өгдөг үү, ийм их мөнгө дуттал байдаг гэж байх уу, но той сенсаци байж мэдэх.

Avatar

Нэргүй 2026-09-30 64.119.17.136

Ж.ЭНХБАЯР ЗЭЭЛЫН ЗАГАЛМАИЛСАН ЭЦЭГ ГАВАЛАЧЭЭЭЭ

Avatar

Зочин 2026-09-30 66.181.179.148

Банкны барьцаа шаардлага хангах нь томчууд л байдаг, олгох лимит нь ямар байдаг юм бол, хөдөөгийнхөнд ямар сайн үл хөдлөх хөрөнгө байх биш хоцорч л байгаа. Зээлийн бодлогыг одоо өөрчилбөл таарна даа. Эхний өдөр сонсголд 8 гишүүн суусан мөртлөө эхлээд болсон, гишүүд хуруу хийгээд өөрөө үгээ хэлчихээд сайн мууг сонсдоггүй гараад л явчихдаг юм байна лээ дээ. Даргалагч эмэгтэй ганцаараа болоод л байсан. 2 өдөр 12 гишүүнтэй мөртлөө бойкот-д орлоо гээд эхлээгүй. 2 цаг гаруйн дараа тараасан.

Avatar

далай 2026-09-30 45.117.34.202

тойрог томрохоор хулгайн мөнгний хэмжээ ихсэх юм даа хэзээ нэг цагт оосорлуулах байлгүй

Avatar

Нэргүй 2026-09-30 202.133.76.42

Өгөр толгойт Энхбаяр ,Содбаатар нар тжр их мөнгийг цусалсан биз

Avatar

И 2026-09-30 59.153.112.160

ЭНЭ БҮХЭН ЭНГИЙН МАНЬ МЭТ ИРГЭНД Ч ОЙЛГОМЖТОЙ БАЙСААР ОЛОН жИЛ БОЛж БНА. төр засаг нь ийм бодлого явуулдаг болохоор яалтай !

Avatar

Нэргүй 2026-09-30 66.181.160.59

Төрд гарсан хулгайчуудыг халж зайлуулах иргэдийн ганц арга нь сонгууль байдаг. Гэтэл иргэд маань хулгайч нарыг дахин дахин сонгоод салдаггүй???

Avatar

Чингис Хаан 2026-09-30 59.153.112.70

Гонгиносон хоолойт, Гурилын хулгайч Боовкаа, Улаан хацарт гурав бол юу байсан хамаагүй гусна шүү дээ. Нэн даруй шалгаж шоронд нь явуул аа. Цаад эзэн нь болох сагсуу ухна, жанхуу нарыг хамтад нь шалгаж шоронд нь хий.

Avatar

Зочин 2026-09-30 66.181.182.246

САНГИЙН ЯАМНЫ МАХАН ТОЛГОЙЛСОН АВИЛГАЧИД БАГШ, ЭМЧ НАРЫН ЦАЛИНГ НЭМЭХ МӨНГӨГГҮЙ ГЭЭД БАЙСАН… ТАТВАР, БАЙГАЛИЙН БАЯЛГИЙН АСАР ИХ ОРЛОГИЙГ МОНГОЛЫН АВИЛГАЧДЫН НЭГДСЭН МАН НАМЫН АВИЛГАЧДЫН БҮЛЭГЛЭЛД ҮРЭН ТАРАН ХИЙГЭЭД ДУУСГАЖ БАЙСАН БАЙНА ШҮҮ ДЭЭ…

Avatar

Zochin 2026-09-30 202.72.245.202

Salbar bas buch umand chulgai luivar schingesen yaasanch zovlontoi um be ? , bid yaaj amidraad baigaa um be ? , nudee neechgee chumuusee odoo nechel chatuutai.

Avatar

Нэргүй 2026-09-30 103.212.118.237

Энэ хүмүүс 10% Даваасүрэнгээс ихийг цавчаа хийж таараа. Ийм их мөнгөний өөдөөс ард түмэн яаж ч чадахгүй. Тэнцвэргүй тулаан болно. Ард олон ялагдсан. Хөдөлмөрлөсөн хүн хөдөлмөрлөөгүй баяжсан хоёр хүнийг олон түмэн ялгах болсон. Энэ хоёр газар тэнгэр шиг өөр юм байгааг олж хардаг байгах…

Avatar

Нэргүй 2026-09-30 66.181.179.120

том хулгайчдын том сонгуульд ялах мөнгө. одоо халаглаад яахав дээ. 2028 онд МАН дахиад ялна. Эдний мөнгө мафийн тогтлолцоог унагах улс төрийн хүч. иргэд байхгүй болсон. МАН ч өөрөө мафиа дийлэхээ байсан. тэгээд ч тэнэг ард түмэн шувтарсан цагаан бумбандаа орлоодоо

Avatar

Нэргүй 2026-09-30 202.131.232.102

Arai arai

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж