Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2008 оноос хойш төрөөс олгосон зээл, тусламжийн зарцуулалтыг хэлэлцэж буй УИХ-ын Ерөнхий хяналтын сонсголын үеэр 4.4 их наяд төгрөгийн зээлийн асуудлыг хөндсөн. Тус асуудлыг өнөөдөр үргэлжлүүлэн хэлэлцэх байсан ч гишүүдийн ирц хүрээгүй тул зээлийн зарцуулалтыг шалгах Хянан шалгах түр хороо байгуулах санал гаргасан талаар өнөөдөр /2026.09.29/ гишүүд мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн М.Мандхай:
-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт сүүлийн 18 жилийн хугацаанд улсын төсвөөс буюу татвар төлөгчдийн мөнгийг энэ салбарт зарцуулснаар ямар үр дүнд, хэрхэн хүрэв гэдгийг иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлэл хүргэх үүднээс Ерөнхий хяналтын сонсголыг зарлаад, өчигдөр төрийн дэмжлэг болон урамшууллын талаар мэдээлэл хүргэсэн. Өнөөдөр зээлийн хүүгийн татаасын талаар мэдээлэл хийх байсан. Харамсалтай нь, том эрх ашгийн өмнө хүчин мөхөсдсөн хэдий ч энэхүү сонсголыг эхлүүлсэндээ баяртай байна. Хэдхэн тоо дурдъя. Өчигдөр сангийн асуудлыг дурдсан. Төрийн дэмжлэг, урамшуулал, үндэсний олон нийтийн газраас ямар зөрчилтэй, ашиггүй, алдагдалтай ажилладаг байсан сангийн асуудлыг хөндсөн. Өнөөдөр бид 4.4 их наяд төгрөгийн зээлийн асуудлыг хэлэлцэх байсан.
4.4 их наяд төгрөгийн зээлийг зарцуулахдаа хоёр өөр эзэмшилтэй нэг компани нэрэндээ дундаа нэг таслалтай эсвэл зай аваад зээл авчихсан, нэг РД-тай хоёр өөр компанийн нэршлээр зээл авсан тохиолдол байна.
Зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй, хадгаламжиндаа тухайн зээлийн мөнгийг байршуулж аваад, зарим нь бэлнээр гаргаж авсан. Дансаар хяналт шалгалт хийж, зээлийг зориулалтын дагуу зарцуулсан эсэхийг шалгахад хашаандаа тоног төхөөрөмж байршуулсан боловч зарим тоног төхөөрөмж байхгүй, үнийн дүн нь зах зээлээс буурсан ийм үнэлгээтэй тоног төхөөрөмжийг үзүүлж байсан гэх мэтчилэн маш олон ноцтой зөрчил илэрч байсан. Хүнс, хөдөө аж ахуйн салбар, хүнсний аюулгүй байдлыг том зургаар харж, улстөржилгүй сонсгол хийсэн гэсэн боловч ирц хүрээгүй, хэлэлцэж чадсангүй. 4.4 их наяд төгрөгийг юунд зарцуулсан бэ гэдгийг ил тод болгох үүднээс Хянан шалгах түр хороо байгуулахаа энэ хэвлэлийн хурлаар зарлаж байна. Хянан шалгах түр хороог байгуулахад шаардлагатай гарын үсгийг цуглуулж, УИХ-ын тогтоолыг намрын чуулганд амжиж батлуулна.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан:
-Парламентын түүхэнд анхны явдал болж байгаа байх. 2024 оноос хойшхи түүхэнд ямар ч сонсгол түр хороо дундаасаа ирцийн бойкот орж, тасалдаж байсан түүх байхгүй. Түүнээс хойш энэ анхных нь болж байна. Өнөөдөр та бүхэнд хамгийн сонирхолтой зүйлсийг танилцуулах байсан. “Хүнсний хувьсгал”, “Атар-4”, ноолуур бэлтгэл, “Шинэ хоршоо”, “Цагаан алт”, эрүүл мэндийн 10 их наядын зээл, татаасуудыг хэн хэн, ямар компанид, яаж олгосон, аль нь найдваргүй болсон гэдгийг танилцуулах байсан. Саяын нэр дурдсан хөтөлбөр, төслүүд дээр материал ирүүлээгүй гэдгийг Сангийн яамны дүгнэлт дээр байгаа.
Шүүхэд нэхэмжлэл гарган хянагдаж байгаа 101 харилцагч байна. Шүүхийн шийдвэр гарсан 73 харилцагч байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа 87 харилцагч байна.
Энэ дотор анализ хийхээр сонин, сонин зүйлс гарч байна. Нэгдүгээрт, ААН-үүдийн хамгийн их зээл, дэмжлэг авсан нь Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий аймгууд орсон байна. 2010-2011 онд найдваргүй зээлийн ангилалд орсон компаниудад 2021-2022 онд яагаад дахин зээл олгож байгаа вэ? ААН-үүдийн зээлийн доголдлыг ойлгож болно. Гэтэл энд 451 сая төгрөгийн зээл авчхаад үлдэгдэл нь 451 сая төгрөгтэй байна. Авсан мөнгөө төлдөггүй. Хамгийн их мөнгө зарцуулсан хугацаа бол сүүлийн гурван жил байна. “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, “Шинэ хоршоо”, “Чинээлэг малчин” үндэсний хөдөлгөөн, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн, “Атар-4” аян нийт дүн нь 2.6 их наяд төгрөг зарцуулсан байна. Энэ Монголын ард түмний мөнгө. Эргэн төлөгдөөгүй үлдэгдэлтэй байгаа. Гэтэл 2027 онд дахин 281 тэрбумын дэмжлэг авна гэж төсөв дээр оруулж ирсэн. Хүнсний ногооны урамшуулалд 54.7 тэрбумыг авна гэж улсын төсөв дээр оруулж ирсэн байна. Гэтэл нэг сайдын үед олгогдсон чанаргүй зээл өнөөдрийг хүртэл шүүх дээр байна гэлээ.
3,605.46


















































Нэргүй 2026-09-29 103.57.93.74
Амь нас, аюулгүй бодолцоорой, МАНАН улаан цагаандаа гарч бгаа шүү !!!
Нэргүй 2026-09-29 64.119.18.242
Явж явж МАНы сонгуулийн бас идэх арга даа.
Зочин 2026-09-29 66.181.185.19
АТГ д өгөөд шалгуул,Шинэ хоршоо,АТАР аян хөтөлбөрөөс их Но байгаа тухай сонсголд яриад байна
Нэргүй 2026-09-29 66.181.182.246
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМНЫ АВИЛГАЧДЫН БУЗРЫГ УУДЛУУЛ ИХ ХУЛГАЙ ГАРНА ДАА…
Уншигч 2026-09-29 64.119.27.216
Хуралд суухгүй саатуулна гэхээр өөрсдөө авч идсэн учраас санаатай тасалдуулж байна. Тасалсан хүмүүсийн нэр нь байгаа юм чинь үр ашиггүй зарцуулахад нь оролцсон гэсэн үг. ЦЕГ, АТГ баримтуудынх нь мөрөөр одоо шалгах хэрэгтэй дээ.
Нэргүй 2026-09-29 66.181.160.59
Энхрий хайрт МАН маань залгичихсан юмаа!!!
Нэргүй 2026-09-29 66.181.176.125
Гацуурт Чинбат хамаг зээлийг хамаад зосохгүй тэр зээлээсээ МАН с охиндоо сайдын суудал худалдаад авцан наасс
Нэргүй 2026-09-29 202.133.76.114
мэдээж компаниуд зээл их авсан хамгын их зээл идсэн нөхдүүд бол төрөөс юу ч авдаггүй цол гуншинтай ялрахсан залхуу малчид юм
Батсүх 2026-09-29 202.55.187.103
Монголын том компанууд л байгаа шүү дээ
Бас Хөдөө аж ахуй яамны дарга нарын …………………………………………
Нара 2026-09-29 202.126.93.243
Бузарууд