niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 20:33 UTC Эх: https://news.mn/r/2890125/ 563f8a94861df0ff… ← niitlelch.mn руу буцах

Ирц бүрдэхгүйгээс сонсголыг хойшлуулав

Ирц бүрдэхгүйгээс сонсголыг хойшлуулав

Ирц бүрдэхгүйгээс сонсголыг хойшлуулав

НЭМЭЛТ: 

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос өнөөдөр “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт (2008 оноос хойших хугацаанд) төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт’’сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийх ёстой байсан ч гишүүдийн ирц бүрдэхгүйгээс хойшиллоо. Ажлын хэсэг нийтдээ 6 их наяд төгрөгтэй холбоотой асуудлын мөрөөр мөшгөж байгаа бөгөөд 2.6 их наяд нь дутсан гэдэг асуудал хөндөж буй.  Ирц бүрдээгүй шалтгааныг ажлын хэсгээс зохион байгуулалттайгаар хийсэн үйлдэл гэж үзэн, энэ асуудлыг Хянан шалгах түр хороо байгуулан, илүү нарийн шалгана гэдгээ мэдэгдээд байна.

Сонсголд ирсэн УИХ-ын гишүүд

  1. А.Ундраа,
  2. У.Отгонбаяр,
  3. М.Мандхай,
  4. Л.Мөнхбаясгалан,
  5. Б.Бейсен,
  6. Г.Ганбаатар,
  7. С.Одонтуяа,
  8. О.Амгаланбаатар,
  9. С.Замира,
  10. Ж.Бат-Эрдэнэ,
  11. М.Ганхүлэг,
  12. Р.Сэддорж.

Сонсголд ирээгүй УИХ-ын гишүүд:

  1. Н.Алтаншагай,
  2. Д.Амарбаясгалан,
  3. С.Амарсайхан,
  4. Б.Бат-Эрдэнэ,
  5. Д.Батбаяр (Эмнэлгийн чөлөөтэй),
  6. Б.Батцэцэг (Гадаад томилолттой),
  7. П.Батчимэг,
  8. С.Ганбаатар,
  9. Х.Ганхуяг,
  10. Д.Жаргалсайхан (Орон нутгийн томилолттой),
  11. С.Лүндэг,
  12. Ц.Мөнхбат,
  13. Т.Мөнхсайхан,
  14. Н.Наранбаатар (Орон нутгийн томилолттой),
  15. Ц.Туваан,
  16. Б.Уянга (чөлөөтэй),
  17. Ж.Чинбүрэн.

 

Ирц бүрдэхгүйгээс сонсгол эхлэх боломжгүй байна

НЭМЭЛТ: 

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулж буй “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт (2008 оноос хойших хугацаанд) төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт’’сэдэвт нээлттэй сонсгол өнөөдөр 09:00 цагт зарлагдсан ч гишүүдийн ирц бүрдэхгүйгээс одоог болтол эхлээгүй байна. Нээлттэй сонсголд оролцох ёстой гишүүдийн ирц 50 хувийн босго давж гэмээнэ сонсгол эхлэх ёстой. Одоогоор ирц 41.4 хувь байгаа юм.

Сонсголоор өнөөдөр хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар өнгөрсөн 18 жилийн хугацаанд арилжааны банкаар дамжуулан олгосон зээлийн талаар ярих байсан аж. Гэвч өнөөдөр ирц бүрдэхгүй байгаа нь улстөрч бүлэглэлийнхний зохион байгуулалттайгаар ирцээр бойкот хийж хурлыг хойшлуулах гэсэн арга чарга байхыг ч үгүйсгэхгүйг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга мэдэгдлээ.

 

4.4 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг малчид, тариаланчид хүртжээ

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулж буй “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт (2008 оноос хойших хугацаанд) төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт’’ сэдэвт ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр /2026.09.29/ хоёр дахь өдрөө үргэлжилнэ. Одоогоор сонсгол хараахан эхлээгүй байна.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхайгийн тайлбараар  сүүлийн 18 жилийн хугацаанд буюу 2008-2025 онд төрөөс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын урамшуулалд 538 тэрбум, дэмжлэгээр 1.1 их наяд төгрөгийг гаргаж, давхардсан тоогоор 1 сая гаруй малчин, тариаланч, аж ахуйн нэгж хамрагдаж ирсэн байдаг. Ингэхдээ 4.4 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 52 мянган малчин, тариаланч, аж ахуйн нэгжүүд хүртсэний 603 тэрбум төгрөг нь татвар төлөгчдийн мөнгөнөөс хөнгөлөлт болж очсон байдаг. Иймээс дээрх салбарт төрөөс олгосон татаас хөнгөлөлт, урамшуулал үр дүнгээ өгсөн үү гэдгийг энэ өдрүүдэд талууд хэлэлцэж байгаа юм.

Сонсголын үеэр ноцтой асуудлууд ч хөндөгдсөн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Улаанбуудайн урамшууллын материалыг хуурамчаар үйлдэж 30 аж ахуй нэгж 562,200,000 төгрөг авсан байна" гэж мэдэгдсэн юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-09-29 103.212.116.118

Сүржин нэртэй хулгай үүрлэсэн газар дөө.

Avatar

ylcuin yc cybaguin oplog ? yabz 2026-09-29 202.126.90.22

KeHigl

Avatar

bodloo yu, byleg, shyd,Ubgund metal ereg cyylgajaimaar Xylgsich bishy 2026-09-29 202.126.90.22

bydyyleg xylgaich Xurungut ertuntsduu ochij shynalt

Avatar

Нэргүй 2026-09-29 103.229.121.30

ХАА-сангууд, урамшуулал, тэтгэлгийг тонодог ажил Баярын ЗГ Атрын 3-р аян зарлаж Бадамжунай сайд хэрэгжүлснээс эхэлсэн. Миеэ Бадамжунай гээд түй ч хамаагүй байсан дарга тэдний тойрон хүрээлэгчид тариалантай болж хөнгөлттэй зээл, үр, шатахууныг бөөндөн авч буцаан төлөлт хийгээгүй 1990-ээд оны хүнд үеийг газар дээрээ туулсан унаган тариаланчид хоосон хоцорч луйварчдын тарианд зүтгэх болсон. Энд дархлагдсан компаний захирлууд ч чадалгүй хэсгийг хойш түлхэж дайрч авдаг байсан ч нөлөөлнө

Avatar

Хахаха 2026-09-29 202.9.46.53

Сайхан сөнөж байна. Бүр сайн сөнөг!

Avatar

зочин 2026-09-29 66.181.181.100

Хэн улс орныг сөнөөж байна аа Ардчилагч гэх бүлэг этгээд,,Бүх ажил нь нийгмийг хагалан бутаргах,засгийн газрыг байнга татан унагах, бусдыг гүтгэж гүжирдэх,иргэдийн дунд нэр төрийг нь унагах,луйврын аргаар төрийн эрхэнд гарах,хоёр хөрштэй тогтоосон найрсаг харилцаа,хамтын ажиллагааг хөргөж хүйтрүүлэх, Ерөнхийлэгчийн сонгууль ойртож ирсэн одоо үед энэ талаар зохиох ажил нь улам идэвхжиж байна Украин Иранд үүссэн дайны улмаас буй болсон бүх хүндрэлийг засгийг газарт улам хүчтэй наах болов

Avatar

Ubchtei xylgaichyyd yildbert ajilj bolxgyi, ded bytetszg;c? 2026-09-29 202.126.90.22

Nuuclel,
1.ux cypgyyli gyilagchiduin darangyilal, matuin bair, zbrJ
( Texnik, xydaldaagar yil ajillgaand oroltsoj irsen Haglt%?
concoj haxerdaj? xyyramch buchug barumaar Nyraasan.
xyn amuin bytets, yc cybguin yab ysn=iToolyyraar dampyyryylj urlee. galzyy gorimd orjNyraslgaj, 1 tsag gatsaj ,tsag xygatsaagaa gyilagchdad doromjlyylj Ubchtei galzyy xynui yc yyj urlee. Xurungut ertuntsduu ch gatsdgyi delgyyr 10-30. Elchunryy Xarj tsonx xaacan baishin galzyy xylgaich, gadnuixtai nuuilj tyildlaa,

Avatar

И 2026-09-29 59.153.112.160

зөвхөн малчид, тариаланчид бишээ ! 50% -г нь яамныхан, төрийнхэн хүртнэшдээ. Тэд л энэ өүхнийг санаачилж өөрсдөө хувиа авдаг.

Avatar

Нэргүй 2026-09-29 66.181.176.208

Ажлын хэсэг, гэрч гээд ажилтай хүмүүсийг суулгачихаад гишүүд нь орж ирэхгүй байж боломжгүй. Ямар хүнд бөгстэй шаарнууд бэ? Эргүүлэн татах хэрэгтэй ажлаа хийхгүй бол. ХХААЯ-нд насаарай суусан 2 хэлгүй, мэдлэггүй хорны дарга байгаа даа тэднийг сайн шалгавал бүх зүйл ил болнл. Бүх сайд даргын үед байж байдаг Болорчулуун, Есөн-Эрдэнэ 2-ыг сайн шалгаа. Тэр ЖДҮДСан гэж бас хулгай үүрэлсэн хогийн газар бий дээ. Сайн шалгаарай

Avatar

Уншигч 2026-09-29 64.119.27.216

Өөрсдөө хамт идэлцсэн, идэх бололцоог нь олгосон учир санаа зовоод ичээд хуралд сууж чдахгүй байгаа юм биш үү. Яахав дээ худлаа үнэн ч гэсэн ичих булчирхайны хагас нь ч гэсэн үлдсэн юм биш үү. Ашиг сонирхлын тухай хуулийнхаа дагуу албан ёсоор хүсэлтээ өгөөд хуралд ороцохоос татгалзчихвал хурлын ирц нь хүрэх юм биш үү

Avatar

зочин 2026-09-29 66.181.181.100

Жинхэнэ луйварчидын ихэнх нь АН дотор л бий,Анх ийм л хүмүүс энэ намыг үүсгэн байгуулсан, Нийгмийн гэх бүх хөрөнгийг идэх зорилгоор ажиллацгаасан, Асар богино хугацаанд зорилгоо хэрэгжүүлсэн, Социалист гэх асар их өмч бараг нүд ирмэхийн дотор хэдхэн хүний гарт орсон Ихэнх иргэд хувьцаа гэх хоосон цаастай үлдсэн Анхны саятанууд эдний дундаас төрсөн,Үүнээс хойш иргэдийг хуурч ,төрийн толгойд хэд хэдэн удаа гарсан, Гарах бүртээ л улс орны эдийн засгийг сүйрүүлж,иргэдийн амьдралыг хүндрүүлж байв,

Avatar

Нэргүй 2026-09-29 66.181.164.23

МАН ы ноход шулаад идчихсэн байшдээ ямар үхсэн ацных нь малчдад олгох энтэр..хаха Эргүү оркууд МАН аа сонгоод саналаа өгөөд л бай

Avatar

Нэргүй 2026-09-29 103.57.93.74

МАН маань малчин, тариачны нэрээр нил ээн хэдэн их наядыг гусчээ, хотын сонгуу лийн хорооны хэдэн хар авгайд л нэг жаал жаалхан юм өгөөд бусдыг нь МАН- ын шат шатны ноход л идчихсэн л дээ !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж