УИХ дахь МАН-ын бүлэг, УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2026.09.28/ ээлжит хуралдаанаа хийж, шинэ долоо хоногт УИХ-ын чуулган, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэх ёстой ч хуралдсангүй. Үндсэндээ” ажил хаялаа” гэж хэлж болно.
УИХ дахь намын бүлгүүд хуралдаагүй шалтгааныг гишүүдийн олонх эзгүй, гадаад дотоодод томилолтоор ажиллаж байгаатай холбон тайлбарлаж буй.
Гэхдээ нэг хэсэг нь гадаад, дотоодод томилолтоор ажилласан ч үлдсэн нь ажлаа алдахгүйг хичээх ёстой ч эрх баригч намынхны талцал хуваагдал ийнхүү УИХ-ын үйл ажиллагааг хэвийн үргэлжлэхэд бэрхшээлтэй болгосон хэвээр байна.
УИХ-ын үйл ажиллагаа өнгөрсөн хоёр долоо хоногт тасалдсан. Байнгын хороодын хуралдаан, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан ирц бүрдэхгүйгээс хойшилсон. Хоёр талаас зөвшилцөл хийсний эцэст УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хууль зүй дотоод хэргийн сайдын томилгоог сонсоод Засгийн газрыг бүтэн болгосон. Үүний дараагаар дахин хуралдаан гацаж, эрх баригчид хоёр талаасаа зөвшилцөл хийснээр улсын төсвийг чирэгдэлгүй хэлэлцэхээр ойлголцсон ч УИХ-аар өнгөрсөн Баасан гаригт хэлэлцсэн Монгол Улсын 2027 оны төсвийн нэгдүгээр хэлэлцүүлэгт УИХ, Засгийн газрын гишүүдийн төлөөлөл хангалттай оролцоогүй.
Нэг ёсны УИХ, Засгийн газрын гишүүдийн олонх нь ирцээ бүртгүүлчихээд танхимыг орхиж гарсан. Засгийн газрын сайд нараас ердөө тав нь яс сууж УИХ-ын гишүүдээс төсөвтэй холбоотойгоор гарч байгаа асуултад хариулт өгсөн.
Улсын нэгдсэн төсөв бол Монгол Улсын нэг жилийн амь амьжиргаатай холбоотой чухал асуудал. Гэвч Ерөнхий сайд Н.Учралаасаа эхлээд тогтож сууж чадаагүй. Сангийн сайд З.Мэндсайхан, Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин нар л Засгийн газрынхныхаа нүүр тахалж чуулганы хуралдаанд оролцсон юм.
УИХ-ын гишүүд ирэх оны төсөвтэй холбоотойгоор салбарын сайд нарт хаягласан олон асуулт асуусан ч хангалттай хариулт авч чадаагүй. Сайдын өмнөөс тайлбар хийсэн яамны холбогдох албан тушаалтнууд асуулттай холбогдолгүй хариулт өгч, хадуурах зэргээр будилсан юм. Жишээ татвал, УИХ-ын гишүүн Ө.Шижир "Ирэх онд төрийн албан хаагч нарын цалин нэмэгдэхээр хувийн хэвшлүүдэд санхүүгийн ямар дарамт үзүүлэх вэ. Монгол Улсад зөвхөн төрийн албан хаагч нар ажил хийдэггүй. Хувийн хэвшилд 1.2 сая иргэн хөдөлмөр эрхэлж байна. 2025 оны жилийн эцсийн байдлаар 80 хувь нь 1-5 ажилтантай жижиг ААН байна. Энэ компаниуд дээр шок яаж буух вэ, тооцсон судалгаа байна уу. Бага хүн ажиллуулдаг ААН хамгийн түрүүнд шоконд өртөнө.
Нөгөө талаасаа манайд 17 төрлийн хөнгөлөлттэй зээл байна. Банкуудаас 18-24 хувийн, банк бусаас 36-48 хувийн зээл олгодог бол төрийн 17 төрлийн хөнгөлөлттэй зээл 6 хувийн хүүтэй. Аль салбарыг бодлогоор дэмжээд алийг нь бодлогын гадна үлдээх юм бэ. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчээ хэзээ дэмжих юм бэ. Төрөөс ивээгдсэн зээл авсан бизнес явж байна, бусад нь яах юм дампуур гэж байгаа юм уу. Төсвийн хөнгөлөлттэй зээл авдаг компаниуд дандаа том компаниуд. Хэзээ бид хувийн хэвшилтэй хайртай болох вэ гэдэг асуулт тавихад Эдийн засгийн хөгжлийн яамнаас хариулт өгсөн холбогдох албан тушаалтан нь асуултаа ойлгоогүй юу тойрч давхисаар хариулт өгч чадаагүй гэхчлэн хэлэлцүүлэг үр дүнтэй болж чадаагүй. Ийм байдлаар 10 их наядаар тэлсэн 2027 оны төсвийн хэлэлцүүлэг УИХ-аар үргэлжилбэл хийдэл гарах, төсвийн хулгай гарах магадлал өндөр байгаа юм.
Г.ХОРОЛ
3,605.46





















































Зочин 2026-09-28 66.181.187.227
Дайн самуунтай байхад АН эрх мэдэл, намын өчүүхэн эрх ашгийн төлөө төр засгаа самрах ганцхан зорилготой. Энэ нам улс орон, ард иргэдээ бодож байна уу? Ийм нам Монгол улсад хэрэгтэй юу? Ер нь АН ардчилалын нэр барьж луйвар хулгай хийхээс өөр ид шидгүй нам.
МАНы бузар хулгайч нар Алалцаж бна 2026-09-28 64.119.20.207
МАНы бузар хулгайч нар Хулгай дээрэм хийж баяжих Эрх мэдоийн төлөө хоорондоо алалцаж бна.Бас АНыг энэ бузар Алалцааны халхавч болгох хар пиараа 2 улаа хийж бнаа.Бүтээн байгуулалт Туулын хурдны үам бусад бүх ажлыг нурааж бузарлаж Зтгсоосон Ухралт огцорж Зайлах хэрэгтэй.
зочин 2026-09-28 202.9.46.121
цалингаа бүтэн авах уу ?
Нэргүй 2026-09-28 103.212.116.129
Ха ха мөнгөнд хөтлөгдсөн өлөн хулгайчууд нам байгуулж тоглож байна дөө
Нэргүй 2026-09-28 202.126.90.25
Намрын дунд сарын шинийн 17 ны Балжинням,Дашнямтай өдөр АН,МАН хуралдаж харагдаач
Нэргүй 2026-09-28 202.126.91.50
Лалрын хулгайч дээрэмчид
Нэргүй 2026-09-28 64.119.22.200
120 хүн аваад гадаад руу тэнэж яваа тимон бандид л наадахаа хэл дээ
Нэргүй 2026-09-28 64.119.16.108
Улсын Их Хулгайнарыг тараа.
Нэргүй 2026-09-28 103.212.116.154
шИЖИР СОНГУУЛЬД АН ялвал сайл болчих санаатай мэдэх ч юмгүй, мэдэхгүй ч юмгүй хүн болоод байгаа юм. аВСТРАЛИЙН НУТГИЙН ИНДАН АБАРЖЕНҮҮД ШИГ НҮҮРЭЭРЭЭ НЭГ ҮСТЭЙ БАЙСАН, ОДОО САХЛАА АВСАН БАЙНА . САЙН БАЙНА.