“Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт’’ сэдэвт ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр /2026.09.28/ болж байна.
"750 мянган тонн махан биомассыг нь бид хаяж байна”
Ерөнхий хяналтын сонсголд оролцогчид үг хэлж, асуулт асууж байна.
"Дархан арьс ширний цогцолбор” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Энхбаяр:
-Нийт дүнгээр нь авч үзэхээр бид хөдөө аж ахуйн салбарт нийт зургаан их наяд төгрөг зарцуулчихсан байна. Энэ бол 10 аж үйлдвэрийн паркийн хэмжээний мөнгө.
Үндсэндээ Монголын генетик нөөцийн нийт хэмжээ ямар түвшинд хүрээд байна вэ гэдгийг авч үзэх хэрэгтэй. Хөрсний биомасс 1970 онд 9.5 их наядын хөрсний органик бүтэцтэй байсан бол өнөөдөр 40 хувиар буурсан. Энэ нь хоёр Оюу Толгойн ордтой тэнцэхүйц хэмжээний, 30 сантиметрийн хөрсөн дэх шим тэжээл хоёр дахин буурсан гэсэн үг.
Тухайн үед 25 сая малтай байсан. Одоо хэд байгаа билээ. Нөгөө талдаа энэ генетик нөөцийн хоёр хувь нь ургамал болж гарч байгаа, нийт бэлчээр болж байна. Бэлчээрийн хэмжээндээ тааруулаад манай 70 сая мал таван сая махан биомасс болж байна. Үүний 1.2 сая тонныг нь бид эдийн засгийн хэрэгцээнд оруулж байгаа. Тал нь хаягдал болж байна.
Монгол Улсын генетик нөөц үндсэндээ 50 сая биомасс, таван сая тонн махан биомасс байна. Гэтэл өнөөдөр 1.5 сая тонн биомассыг нь эдийн засгийн эргэлтэд оруулж, 750 мянган тонн махан биомассыг нь бид хаяж байна” гэлээ.
Малчин М.Бямбаахүү:
-Энэ сонсголоос хөдөө аж ахуйн салбарт ямар их мөнгө зарцуулагддагийг мэдэж авлаа. Ингэж хөдөө аж ахуйн салбарыг дэмждэг юм бол яагаад малчид улам цөөрөөд байна вэ? Энэ салбар чинь ерөнхий агуулгаараа унаад байна шүү дээ. Малын түүхий эдээ хэзээ хаяхаа болих юм бэ? Энэ дэмжлэгийн мөнгө хэнд, яаж зарцуулагддаг юм бэ?
Тухайлбал, миний амьдардаг говийн бүсэд ийм байдлаар зарцуулсан, залуу малчдыг ингэж дэмжсэн гэсэн тоо баримт байна уу? Залуу малчид байхгүй боллоо шүү дээ.
Мөн тариаланчдад их хэмжээний дэмжлэг очдог юм байна гэдэг нь харагдлаа. Шатахууны дэмжлэг үзүүлдэг юм байна. Гэтэл адилхан салбарын хүмүүс байхад зудтай, гантай, ямар нэгэн нөхцөл байдалд шатахууны хязгаарлалт үзүүлээд байдаг.
Манай говийн бүсэд их хэмжээний зуд болж, их хэмжээний хохирол амсчхаад байхад дээрээс нь шатахууны хязгаарлалт хийсэн. 10 литр бензин саванд хийгээд өгчихөөч гэхээр өгдөггүй. Тэгсэн хэрнээ уул уурхайн компаниуд нь өчнөөн тонноор нь хэрэглээд байдаг. Гэтэл малчны “Приус” хэдэн литр бензин иддэг вэ гэдэг нь тодорхой харагдаж байгаа шүү дээ.
Төрд юм нь байгаа шүү дээ. Тэгш хүртээмжтэй үйлчлээч ээ” гэлээ.
Монголын сүүний нэгдсэн холбооны тэргүүн О.Амарцэнгэл:
-Түмний хөлсийг шавхаж цуглуулсан төсвийн хэдэн төгрөгийг хэрхэн зарцуулж байгааг хянах сонсгол зохион байгуулж байгаад баярлаж байна.
Дэмжлэг ч бай, урамшуулал ч бай иргэн, ААН-д олгохдоо яг нэг хүн дээр юм уу, нэг ААН дээр очоод тэр мөнгө тэндээ гацчихдаг. Эргээд салбартаа төдийлөн эргэж өгөхгүй байна. Мөнгө мэдээллээ дагаж урсдаг буюу урамшуулал, дэмжлэгийг олгохдоо нэг л ААН, иргэн рүү чиглүүлээд өгөөд орхичихож байгаа учраас энэ нь эргээд эдийн засгийн эргэлт болж өгөхгүй, гацаад байгаа юм.
Цаашид энэ олгож байгаа байдлыг чиглэсэн, тодорхой зорилго тавиад, тэр зорилгыг хэрэгжүүлэхэд хандуулж, нэмүү өртгийг бүхэлд нь хамарч өгмөөр санагдаж байна.
-Ноос ноолуур, мах, сүүний урамшуулал 2015,2016 оноос олгогдохоо больсон.
Малчин Ц.Бийбат:
-Бид сонсгол зохион байгуулж байгаа энэ үед үнэнээ ярих хэрэгтэй. Болж бүтэж байгаа л гэж яриад байна. Үгүй байхгүй юу. Энэ салбар чинь уначихсан. Зээл эзэндээ очоогүй. Гарсан мөнгө бол хангалттай. Гэтэл гарсан мөнгө нь ямар эзэнд очоод, ямар үр дүн гаргасан бэ гэдгээ л ярья.
Малчдад бол энэ дэмжлэг очоогүй. Аянганд цохиулаад хоттой хонио алдсан ч нэг ч төгрөгийн дэмжлэг авч чаддаггүй ийм л салбар.
Хөгжлийн банк, БЗС-тай яг адилхан танил талаараа яамдууд нь, дарга нар нь, сангийн аж ахуйн дарга нар нь, газрын мэргэжилтнүүд нь орчихсон, олон мянган га талбай эзэмшээд тариалангаа тарьж чаддаггүй ийм л нөхцөл байдалтай байна.
ХАА-н элдэлбэр газар дээр бүртгэлийн сан явуулах ёстой. Авсан зээлүүд дээр аудит хийх ёстой.
Төрийн дэмжлэгийг үйлдвэрлэлийн бүтээмж, нэмүү өртөгт чиглүүлэх шаардлагатай
Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулж буй “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт (2008 оноос хойших хугацаанд) төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт’’ сэдэвт ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр /2026.09.28/ “Жанжин Д.Сүхбаатар” танхимд эхэллээ.
Хоёр өдөр үргэлжлэх уг сонсголд Улсын Их Хурлын гишүүд болон төрийн байгууллагын төлөөлөл 37, төрийн бус төрийн байгууллага, иргэдийн төлөөлөл 27, нийт 99 хүн оролцож байгаа аж.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай:
-Сүүлийн 18 жилийн хугацаанд буюу 2008-2025 онд төрөөс урамшуулалд 538 тэрбум, дэмжлэгээр 1.1 их наяд төгрөгийг гаргаж, давхардсан тоогоор 1 сая гаруй малчин, тариаланч, аж ахуйн нэгж хамрагдаж ирснийг дурдаад, 4.4 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 52 мянган малчин, тариаланч, аж ахуйн нэгжүүд хүртсэний 603 тэрбум төгрөг нь татвар төлөгчдийн мөнгөнөөс хөнгөлөлт болж очсон.
Монголын төр хөдөө аж ахуйн салбараа дэмжихийн тулд өнгөрсөн он жилүүдэд ямар нэг байдлаар бодлого, стратеги гаргаж, төсвийн мөнгийг зарцуулсаар ирснийг тодотгоод ингэх нь ч зүйн хэрэг. Гэхдээ энэхүү хүчин чармайлтын үр дүнд салбарын хөгжил урагшилж, ажлын байр нэмэгдэж, малчид тариаланчдын амьжиргаа, ажиллах нөхцөл сайжирч, бас үр дүн эгэл жирийн иргэдийн амьдрал дээр ч тусгалаа олж байх ёстой.
2010 онд 346 мянга байсан салбарын ажилчдын тоо 31 мянгаар буурч, бүтээмж улсын дундажтай харьцуулбал 2 дахин бага, импортын хамаарал 5.6 дахин өссөн. Бид импортын хамаарлыг бууруулах зорилготой гэж хөтөлбөр бүрийнхээ зорилтыг тодорхойлсоор ирсэн байхад ингэж урвуу хамааралтайгаар өссөний шалтгааныг эргэн харах цаг болжээ.
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат:
-Өнөөдөр бид төрөөс ямар хэмжээний дэмжлэг үзүүлсэн бэ гэдгээс илүүтэйгээр, олгосон дэмжлэгийн үр дүнд үйлдвэрлэл, бүтээмж, орлого, ажлын байр, дотоодын хангамжид ямар өөрчлөлт гарсан бэ гэдгийг бодит тоон үзүүлэлт, үр дүнгээр нь танилцуулах нь зүйтэй.
Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд газар тариалангийн салбарт хэрэгжүүлсэн төрийн бодлого, үндэсний хөтөлбөр, урамшуулал, хөрөнгө оруулалтын үр дүнд салбарын үйлдвэрлэлийн бааз суурь үе шаттайгаар бэхжин хөгжиж, Монгол Улсын хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах стратегийн чухал салбарын нэг болсон.
Тухайлбал, 2007 оны үр дүнг 2025 онтой харьцуулахад газар тариалангийн салбарын нийт үйлдвэрлэл 172.7 тэрбум төгрөгөөс 1.9 их наяд төгрөгт хүрч, 11.2 дахин өссөн. Нийт тариалсан талбай 202.7 мянган га-аас 601.6 мянган га-д хүрч, гурав дахин нэмэгдсэн. Үр тарианы үйлдвэрлэл 114.8 мянган тонноос 614.1 мянган тонн болж, 5.3 дахин өссөн.
Мал аж ахуйн салбарын хувьд цаашид малын тоо толгой, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэхээс гадна нэг малаас авах ашиг шим, нэгж бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатай. Өмнөх жилүүдэд малын эрүүл мэнд, тэжээл, генетик нөөц, үйлдвэрлэлийн чиглэлээр олон бодлого, хөтөлбөр хэрэгжүүлсэн ч малын гаралтай түүхий эдийг бэлтгэх, ангилах, чанарыг баталгаажуулах, хадгалах, тээвэрлэх, боловсруулах, зах зээлд нийлүүлэх тогтолцоо бүрэн төлөвшөөгүй байна.
Тиймээс цаашид мал аж ахуйн салбарын бодлогыг олон малтай байхаас өндөр ашиг шимтэй малтай байх, их хэмжээний түүхий эд бэлтгэхээс чанартай, баталгаатай түүхий эд бэлтгэх, түүхий эд борлуулахаас нэмүү өртөг шингээж, зах зээлд өндөр үнэ цэнтэйгээр нийлүүлэх чиглэлд шилжүүлэх шаардлагатай.
Хөнгөн үйлдвэрийн салбарт мөн түүхий эдийнхээ үнэ цэнийг Монгол Улсад нэмэгдүүлэх зорилтыг тавьж байна. Тухайлбал, угаасан ноолуураа самнасан ноолуур, самнасан ноолуураа ээрмэл, ээрмэлээ сүлжмэл, нэхмэл бүтээгдэхүүн, цаашлаад бэлэн бүтээгдэхүүн болгох ёстой.
“Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд ноолуурын бүрэн боловсруулалтын түвшнийг 20 хувиас 40 хувь, ноосныхыг 25 хувиас 55 хувь, арьс ширний гүн боловсруулалтыг 30 хувиас 50 хувь хүртэл нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн.
Хүнсний үйлдвэрийн салбарын хувьд бидний зорилго зөвхөн хүнсийг дотооддоо үйлдвэрлэхэд бус, малчин, тариаланчийн үйлдвэрлэсэн түүхий эдийг дотоодын үйлдвэрт боловсруулж, нэмүү өртөг шингэсэн, чанартай, аюулгүй бүтээгдэхүүн болгон хэрэглэгчдэд хүргэж, цаашид экспортлох чадвартай хүнсний үйлдвэрлэлийн цогц тогтолцоог бүрдүүлэхэд чиглэж байна.
Эцэст нь хэлэхэд, төрийн дэмжлэгийн үр дүн нь зөвхөн хэдэн төгрөгийн зээл, хэдэн төгрөгийн урамшуулал олгосноор хэмжигдэхгүй. Өнөөдөр бий болсон үйлдвэрлэлийн хүчин чадал, нэмэгдсэн талбай, шинэчлэгдсэн техник, тоног төхөөрөмж, нэвтрүүлсэн технологи, бий болсон үйлдвэр, ажлын байр, нэмэгдсэн үйлдвэрлэл, сайжирсан дотоодын хангамжаар илэрхийлэгдэж байна.
Цаашид төрийн бодлогыг үйлдвэрлэлийн тоо хэмжээг нэмэгдүүлэхээс бүтээмжийг дээшлүүлэх, түүхий эдээс нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, дотоодын хангамжийг тогтвортой нэмэгдүүлэх, чанар, стандарт, өрсөлдөх чадварыг сайжруулах чиглэлд улам бүр төвлөрүүлэх шаардлагатай.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ:
-Улсын хэмжээнд газар тариалангийн зориулалттай 1,2 сая га талбай байдаг бөгөөд жилд дунджаар 600 орчим мянган га талбайд тариалалт хийж, 300 орчим мянган га талбайг уринш боловсруулдаг. Газар тариалангийн салбарт 15 мянган өрх 1600 аж ахуйн нэгж тогтвортой үйл ажиллагаа эрхэлж, жилд дунджаар 1,2 сая тонн ургац хураан авч байгаа.
Салбарын нийт орлого 2025 оны байдлаар 1,9 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн хугацаанд "Атрын I,II,III" аяныг амжилттай хэрэгжүүлсний зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал, үндэсний хөдөлгөөн”-ий хүрээнд Улсын Их Хурлын 36 дугаар тогтоол батлагдаж, салбарын хөгжлийн бодлогод томоохон шийдвэр болсон.
Эл салбарт улсын төсвийн хөрөнгө, Хөдөө аж ахуйн корпорацын өөрийн хөрөнгө, дилер аж ахуйн нэгжүүдэд болон харилцагч байгууллагуудын хөрөнгө, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр дэмжлэгүүдийг үзүүлдэг. Тухайлбал, хүнсний улаан буудай, үрийн улаан буудай, техник тоног төхөөрөмж, ургамал хамгааллын бодис, бордоо, шилмэл үүлдрийн мал, малын тэжээлийн үр, хүнсний ногооны үр, хүлэмж, усалгааны усалгааны тоног төхөөрөмж зэрэг бодит дэмжлэгүүдийг үзүүлдэг.
Тодруулбал, үрийн улаан буудайн зээлийн дэжлэгийн хүрээнд жилд дунджаар 308 тариаланч, аж ахуйн нэгжид 7.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий 9.8 мянган тонн үрийг 10-30 хувийн урьдчилгаа төлбөртэй, үлдэгдэл төлбөрийг намрын ургацаас бүрдүүлэх нөхцөлтэй зээлээр олгосон байна.
Үүний үр дүнд үрийн шинэчлэл хийж, тариалалтыг технологийн хугацаанд гүйцэтгэж, нэгжийн ургац нэмэгдсэн.
Мөн шатахууны зээлийн дэмжлэгийн хүрээнд жилд дундажаар 1004 иргэн, аж ахуйн нэгжид 6.1 тэрбум төгрөгийн үнэ бүхий 3.9 мянган тонн шатахууныг 30-50 хувийн урьдчилгаа төлбөртэй, үлдэгдэл төлбөрийг намрын ургацаас бүрдүүлэх нөхцөлтэйгөөр олгосон гэлээ.
Үүний дараа “Төрөөс хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2008 оноос хойш олгосон дэмжлэг, зарцуулсан санхүүжилт, хэрэгжилт, эрсдэлийн талаар” шинжээч дүгнэлтээ танилцуулав.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас ирүүлсэн баримт материал, Үндэсний аудитын газар, Сангийн яамнаас хянасан хяналт шалгалтын тайлан дүгнэлт, Үндэсний статистикийн хороо, Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн статистик мэдээнд үндэслэн шинжээч дүгнэлтээ гаргасан гэдгээ тодотгов.
Энэхүү дэмжлэгийн үр дүнд салбарын үйлдвэрлэл нэмэгдэх, бүтээмж өсөх, малчин, тариаланчдын орлого болон салбарын өрсөлдөх чадвар нэмэгдэх ёстой гэдгийг шинжээч дүгнэлтдээ дурдаад, үр дүнд хүрэхийн тулд эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд зориулж техник тоног төхөөрөмж, үрийн буудайн, шатахуун, ургамал хамгааллын бодис, бордоо зэрэг дэмжлэгүүдийг мөнгөөр болон шилмэл үйлдвэрийн малаар, үр тариагаар эргэн төлөгдөх нөхцөлтэй гэрээний үндсэн дээр иргэн, аж ахуйн нэгжүүд олгосон байна гэв.
Салбарын өнөөгийн нөхцөл байдлыг 2010 онтой харьцуулахад ажиллах хүч 2025 оны байдлаар бол 31 мянгаар буурсан, бүтээмж улсын дунджаас 2 дахин бага байгаа бөгөөд 2017 онтой харьцуулахад бол салбарын өрсөлдөх чадвар мөн буурсан.
Мөн 2010 оноос хойш тасралтгүй нэмэгдэж 5,6 дахин өссөн импортын хэмжээ энэ хугацаанд 3,9 дахин нэмэгдсэний зэрэгцээ, хөдөө аж ахуйн салбарын экспорт, импортын харьцаа 74,1 хувиар өсөхөд, бордоо, азотын эрдэс, химийн бордоо, тэжээлийн нэмэлт, уураг, түүхий эд, малын вакцины импортын хэмжээ өссөн нь голлон нөлөөлсөн гэдгийг дүгнэлтдээ дурдлаа.


Шинжээч нэгдсэн дүгнэлтдээ, цахим мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлээгүй, үр дүн хангагдсан эсэхийг үнэлэх боломжгүй, жилийн төсөв, төсөл арга хэмжээний санхүүжилтээс хамаарч байгааг дурдахын зэрэгцээ хариуцлагын тогтолцоо хангалтгүй, төсвийн үр ашиг буурсан хэмээн дурдсан байлаа. Эцэст нь хөдөө аж ахуйн салбарын төрийн дэмжлэг нь тогтвортой санхүүжилт, үр нөлөө, үр дүнгийн үнэлгээ, эргэн төлөлт, хяналт, хариуцлагын нэгдсэн тогтолцоогүй, олголтод суурилсан, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж, бодлогын зорилтыг хангаагүй байна гэлээ.
3,605.46





















































Нэргүй 2026-09-28 202.72.245.146
Дампуураагүй салбар гэж алга аа. Гадны бодлого маш хүчтэй явж байна. Тиймээс Монголчууд минь эвтэй байж л хүчтэй болно шүү. хятадын зөөлөн хүчний бодлого, оросын коммунист бодлого эзэлж бна
Зочин 2026-09-28 37.120.217.182
ХХААХҮЯ-аар нэг Я.Содбаатарын хүмүүс байдгийг мэднэ л биз дээ. Судлаад үзнэ биз дээ. Тиймээс энэ салбар өөдлөх үү? Тэгээд бод! бод!
Ж 2026-09-28 202.126.91.153
малчид дэмжлэг авч л байгаа байхаа манайхан ямар би авсан гэж хэлэх биш би юуч аваагүй гээл дайраад байдаг хүмүүс дээ.харин ард түмэнд хэр үр өгөөжтэй бна энэ мал маань мэдэхгүйл бна.яах вэ арай хоосон хонохгүйл бна гэхдээ махны үнэ тэнгэрт гарсан малчид малаа зах зээлд өгөхгүй бна дундаж айл мах идэх боломж бараг л байхгүй болох тийшээ.тийм байхад малчиддад дэмжлэг өгч байснаас австрали шинэ зиландаас мал мах импортлох арга зам хайсан нь дээр болох байхаа даа төр засаг гэрээ хийж эхлээ.
Нэргүй 2026-09-28 202.126.91.190
зогмооглочээ
Нэргүй 2026-09-28 124.158.106.59
Малчид л хэцүү байна аа.
И 2026-09-28 66.181.177.91
БҮХ ХӨНГӨЛТТЭЙ ЗЭЭЛ, УРАМШУУЛАЛЫГ ТАГ ЗОГСОО. ХЭДХЭН ХҮН Л АВЧ ЯАМНЫХАН, АЙМГИЙН УДИРДЛУУД Л БАЯЖИЖ БНА !
Нэргүй 2026-09-28 202.9.41.93
хүний ой тоонд багтхааргүй асар ихммөнгө өчнөөнсжил жил бүр хулгайлж шаасан бгаа биз дээ хэдн хэдн цаазл алаад дахиж босгж ирээд цаазл алхаар.
Нэргүй 2026-09-28 103.212.116.129
хэдхэн өлөн хулгайч луйварчид мөнгөнд хөтлөгдсөн эрх мэдэлтэн гэх новшнуудыг хахуулдан хамаг мөнгийг хуугаар нь авсан бус уу.