niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 21:00 UTC Эх: https://news.mn/r/2889998/ 1a29dc52536c91b4… ← niitlelch.mn руу буцах

"Төсвийн тодотголоор хуулиас гадуур зарцуулсан зардлаа хаах гэж байна"

"Төсвийн тодотголоор хуулиас гадуур зарцуулсан зардлаа хаах гэж байна"

"Төсвийн тодотголоор хуулиас гадуур зарцуулсан зардлаа хаах гэж байна"

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.


Тэрбээр “Монгол Улсын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах нь Засгийн газрын үүрэг. Харин УИХ хяналт тавьж, Засгийн газрын бодлого, шийдвэрийг хуульд нийцүүлэх чиг үүрэгтэй. УИХ ажлаа хийхгүй байна гэх шүүмжлэл гарч байна. Угтаа УИХ ажлаа хийж байгаа нь энэ юм. Учир нь олон ургалч үзэлтэй, олон намын төлөөлөлтэй парламентын гишүүдийн байр суурь өөр өөр байна.

МАН УИХ-ыг намынхаа хурал шиг бодоод байх шиг байна. УИХ дээр яагаад байр суурийн ялгаа гараад байна вэ гэхээр өргөн барьсан төсвийн тодотгол өөрөө зарим талаараа хууль зөрчсөн, хулгай, наймаагаа халхавчилсан, түүнийгээ баллуурдах гэж оролдсон мэт үр дүн гарч ирээд байгаа учраас эргэлзэж, нягталж байна.

Парламентын хийх ёстой ажил бол нягтлах. Тэр дундаа гүйцэтгэх эрх мэдэл буюу Засгийн газрыг атгаж байгаа мөнгө, томилгоо болон бодит шийдвэрүүдийг нягталж, хянаж, хэрсүүгээр асуудлыг хэлэлцэх ёстой.

Тиймээс УИХ ажлаа хийхгүй байна гэдэг нь шүүмжлэл биш. Харин гишүүд дор бүрнээ бодож, юу нь зөв, юу нь буруу болохыг нягталж байгаа хэрэг.

Засгийн газраас өргөн барьсан төсвийн тодотголд асуудал байна. 2026 оны төсвийн гүйцэтгэл гарч ирэхээр энэ асуудал ил болох байх. Түүнээс өмнө алдаагаа төсвийн тодотголоор засчихъя гэсэн байдлаар Засгийн газар улайрч байна.

УИХ-аас батлаагүй чиглэлээр, батлагдаагүй агуулгаар төсвийг захиран зарцуулсан асуудал байна. Их хэмжээний хуулиас гадуур захиран зарцуулсан энэ асуудлаа төсвийн тодотголоор албажуулж, хаах гэж оролдож байгаа асуудал бий.

Бид жижиг хэрүүлд анхаарлаа хандуулаад байгаа болохоос биш, энэ асуудал бол хууль тогтоох эрх мэдлийг Засгийн газар парламентаар дамжихгүйгээр өөрөө эдэлж байна гэсэн үг” гэлээ.

 

 

 

” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

Avatar

Зочин 2026-09-28 66.181.187.227

АН өөрсдөө идэх болохоороо асар их өр тавьдаг харин цалин тэтгэвэр нэмэх гэхээр өрөнд санаа тавьсан болж жүжиглэж төсвийн тодотголыг батлуулахгүй засаг төрийг самрахыг оролдож байна. АН-ын тавьсан асар их өрийг одоо ч төлж байгаа.

Avatar

Нэргүй 2026-09-28 66.181.184.54

Цагдаа, Шоронгийн дарга нар өөрснөө троллдож бичүүлсэн сэтгэгдлүүд бна доо…

Avatar

Нэргүй 2026-09-28 64.119.22.14

Temujin gev uu. Улин гуцаад л Хэлэмгий хүн сурамгай гэж энэ

Avatar

Тамир 2026-09-28 116.84.110.122

ҮНЭН ШҮҮ. ПОП л***р ЭНХ-АМГАЛАН ТӨСВИЙН ХУУЛЬ ЗӨРЧИЖ 10-12 САРЫН БАГШ НАРЫН ЦАЛИНГ НААШ ТАТАЖ ИХ ХУРЛЫН БАТАЛСАН ДҮНГЭЭС ДУР МЭДЭН НЭМЭГДҮҮЛЖ ОЛГОСОН.

Avatar

Нэргүй 2026-09-28 103.212.116.154

ХУРЛАА ТАСЛААД АЖЛАА ХИЙХГҮЙ БАЙГААГАА НУУХ ГЭЖ ДЭМИЙРЭХ ХЭРЭГГҮЙ. БОДОЖ БАЙНА ГЭНЭ ШҮҮ. БАГА ШИГ БАСАМЖЛААРАЙ ИРГЭДИЙГ

Avatar

зочин 2026-09-28 64.119.18.104

…тэгээд сайн л бна шүү дээ..хэрэгийг газар дээр нь эзэнтэй нь гавлаад авна биз дээ…нөгөө талдаа хууль бус үйл ажиллагаанд тавигдах ХЯНАЛТ, ХУУЛЬ ХЭРЭГЖИЛТ БОДИТОЙ болох юм биш үү???УИН гишүүд ингэж ТӨР ТҮМЭНЭЭ ИЛЭРХИЙ ХУУРАХ УУ?? ТҮМЭНИЙ НҮДЭНДЭЭР БАТЛААД ШАЛГААД ЭЗЭНТЭЙ БОЛГООД ӨГ Л ДӨӨ??…ХУДЛАА Л БАЙХГҮЙ ЮУ??

Avatar

зочин 2026-09-28 66.181.184.180

АН-ын Тэмүүжин мэт хүмүүс, төсвөөс яаж мөнгө идэж байсан туршлагаасаа заримыг нь ярьж байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж