niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 21:01 UTC Эх: https://news.mn/r/2889785/ bd1d6ab13964e550… ← niitlelch.mn руу буцах

Иргэд үнийн өсөлтөд дарлуулсаар!

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Иргэд үнийн өсөлтөд дарлуулсаар!

Иргэд үнийн өсөлтөд дарлуулсаар!

Үндэсний статистикийн хорооноос гаргасан гол нэрийн барааны үнийн өсөлтийг харвал өнгөрсөн жилээс 1.8-55.9 хувийн өсөлттэй гарчээ. Гол нэрийн бүтээгдэхүүнд дараах бүтээгдэхүүн орох бөгөөд хонины мах гэхэд 10 мянган төгрөгөөр буюу 55.9 хувиар өссөн бол үхрийн мах 43 хувиар өссөн, талх 8.5 хувь,  шатахуун 17.4 хувь, дизель түлш 62.2 хувиар тус тус өсчээ.

 

НЭГ ЖИЛД МАХ 10 МЯНГА, ТАЛХ 300 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ

 

Өөрөөр хэлбэл, бидний өдөр тутамдаа хэрэглэдэг "Атар" талх гэхэд 2025 оны есдүгээр сард 2698 төгрөг байсан бол өнөөдөр 2926 буюу 228 төгрөгөөр нэмэгдсэн байна. Мөн 1-р зэргийн гурил кг нь 292 төгрөг, сүү 277 төгрөг, өндөг 11 төгрөгөөр тус тус өсчээ.  Монголчуудын өдөр тутамдаа тогтмол хэрэглэдэг хүнсний ногооны үнэ өнгөрсөн жилийнхээс нилээд хувиар өссөн байна. Энэ бүхэн өнгөрсөн нэг жилийн хугацаанд өссөн үнийн өсөлт. Зөвхөн гол нэрийн бүтээгдэхүүн буюу иргэдийн өдөр тутамдаа хэрэглэдэг дээрх бараануудаас гадна өнгөрсөн нэг жилийн хугацаанд өсөөгүй зүйл үлдээгүй гэж хэлэхэд буруудахгүй л болов уу. Тиймээс ч үнийн өсөлт иргэдийг сөхрүүлж байна.

ӨНГӨРСӨН 7 ХОНОГТ ХАР ТАЛХ, УРГАМЛЫН ТОСНЫ ҮНЭ ӨСЧЭЭ

Мөн өнгөрсөн долоо хоногийн статистик мэдээллийг харвал зах, худалдааны төвүүдэд хар талх, Алтан тариан дээд, 1,2-р гурил, адууны мах, ургамлын тос, цөцгийн тос, өндөг, шатахуун түлшний үнэ өссөн үзүүлэлттэй байна.

Инфляц хоёр оронтой тоонд хүрсэн бодит нөхцөлийг иргэд өдөр тутамдаа мэдэрч байгаа бол улстөрчид, улс орон удирдаж байгаа хүмүүст мэдрэгдэхгүй байгааг чуулганы хуралдаанаа хийж чадахгүй хэдэн өдөр гацаж байгаагаас харж болно. Нэгэнт нэмэгдсэн үнэ цаашид буурахгүй, харин одоо байгаа үнэ дээрээ нэмэхгүй байхад Монгол төрийн бодлого, Засгийн газрын бодлого чиглэж байх учиртай. Гэвч өнөөдрийн нөхцөлд эрх барьж МАН, Засгийн газарт ард иргэдийн орлогыг хамгаалж, үнийн өсөлтийг хязгаарлахад бодлого, шийдвэр гаргаж байгаа гэхээс илүү эрх мэдэл, албан тушаалаа буцаалдаж, эцэстээ төрийн үйл ажиллагааг гацааж сууна.

Одоо бол Ерөнхий сайд Н.Учрал төрийн үйлчилгээний салбарын цалин, тэтгэвэр нэмэх замаар иргэдийн орлогыг нэмэгдүүлнэ гэж буй. Ингээд үндсэндээ төрийн байгууллагынхны цалин харьцангуй нэмэгдэж, орлого нь өсч байгаа ч үүний хохирлыг хувийн хэвшлийнхэн хүртэнэ. Учир нь монголчууд цалин, тэтгэвэр нэмэх сургаар үнээ нэмчихдэг бичигдээгүй уламжлалтай. Тиймээс 2026 оны төвсийн тодотгол нэг талдаа иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд бодит орлого нэмэх бодлого болж байгаа ч нөгөө талдаа хувийн хэвшлийнхэн, хувийн хэвшилд ажиллаж байгаа хэсэг бүлгийнхээ эрх ашгийг ч хөндөж байгаа. Сонгуулиас сонгуулийн хороонд, төсвөөс төсвийн хооронд төрийн бодлогоо чиглүүлсээр байвал мянга цалин, тэтгэвэр, татвар нэмээд үнэ өсч, инфляц улам хөөрөгдсөөр байх болно гэдгийг эдийн засагчид онцолж, хэлж сануулсаар л байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-09-28 202.9.40.198

Капиталист нийгэмд баян ядуугийн ялгаа эрс гарч нэг хэсэг нь гуйлгачин нэг хэсэг нь хагартлаа баяждаг жамтай юм чинь түүгээрээ болж байна .Гайхаад байх юм байхгүй. Социалист нийгэм байсан бол харин хачирхаж шүүмжилж болох байсан. Учир нь бүгд адилхан идэх хоолтой бас ажилтай байх ёстой юм. Капиталист нийгэм ийм л байдгийг яагад зарим нь шүүмжлээд байна вэ. Социализм руугаа буцаад орох гээ юу

Avatar

Нэргүй 2026-09-28 202.9.40.198

Төрийн зохицуулалт байхгүй болохоор юмны үнийг хүссэнээрээ өсгөнө шүү дээ. Төрийн хяналтыг бүх зүйлээс холдуулах санаа мөнгө хүүлэгч бизнесменүүдэд байдаг. Иргэд тэднийг дэмждэг. Одоо яая гэхэв.

Avatar

Zochin 2026-09-28 202.72.245.202

Xox tariaanii talch n ( Talch chichriin ) uildveriin ymar ich scharvag gaschuun um be ?! bur idej bolichgui bna , tanar yaaj uildverleed baigaa um be ?! , terniig chynadag schalgadag baiguullaga gej bnuu ene ulsad. Araichdee ?!

Avatar

Мөнхөө 2026-09-28 103.168.34.193

борчуудад бензин олдохгүй бхад, дарга нар нь нисдэг тэрэг хөллөөд өдөртөө хаа сайгүй бидний мөнгөөр түгжрэлгүй тэнээд дээрээс биднийг харж инээгээд явж бна даа

Avatar

мөнхөө 2026-09-28 103.168.34.193

100 мянгад л ойр зуурын хоол хүнс авч бна даа, хоол хүнс европ, америкаас хэд дахин үнэтэй бна гэж гайхагддаг бсан бол бараг дэлхийн хаа ч бхгүй үнээр хоол хүнсээ авч бган блгүы энэ энхрий хайрт МАН ачаар. Дарга нар хага баяжаад иргэд улам ядуураад бдг хорвоо юмдаа, тэсвэр тэвчээрийн туйлууд минь хохь нээ

Avatar

Нэргүй 2026-09-28 66.181.164.23

Хохь чинээ үхэр оркууд. МАН социализм Коммунизмаа Оростойгоо мөрөөдөгчидын хийсэн ажлын гор. Саналаа МАН даа зараад 200 к чинь дуусаагүй биздээ. Ирэ жил дахиад МАН аа сонгоорой талх сүүндээ оочирлоорой мах олдохгүй цувдайгаар амьдарч байсан Соц сайхан үедээ эргээд очоорой…амжилт

Avatar

Зочин 2026-09-28 66.181.187.227

АН-ынхан л бүхнийг харлуулах ажил хийж байгаа. АН ажиллаж байсан бол юу нь хөгжил өдийд цалин тэтгэврээ ч тавьж чадахгүй харин АН-ын хэдэн удирдлагууд нь хагартлаа баяжсан байгаа. Ийм л нам…

Avatar

Нэргүй 2026-09-28 202.133.76.11

УСНЫ ҮНЭ 73% буюу ХАМГИЙН ИХЭЭР НЭМЭГДСЭН Ш ДЭЭ…1М.КУБ буюу 1ТОНН УС ХЭРЭГЛЭХЭД “ЦЭВЭР УС” ГЭЖ НЭРЭЭР 40% НЭМЖ АВЧИХААД, “БОХИР УС” ГЭЖ НЭРЭЭР БАС ЯГ ЭНЭ ХЭРЭГЛЭЭНЭЭС ЧИНЬ ДАХИАД 33% НЭМЖ ТӨЛБӨР АВЧ БГАА ….. ИНГЭЭД УС, УНДАА БҮГД ХОЁР ДАХИН буюу 200% НЭМЭГДСЭН ….

Avatar

Нэргүй 2026-09-28 202.133.76.11

2026.06.01-С ААН-ҮҮДИЙН ЦЭВЭР УСЫГ 40%, БОХИР УСЫГ 33% НЭМСЭН НЬ ХАМГИЙН ИХЭЭР НӨЛӨӨЛСӨН Ш ДЭЭ…УС ГЭСЭН СУУРЬ ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНЭ ЯАГААД ИНГЭЖ ИХ НЭМЭГДСЭНИЙГ БИЧЭЭЧЭЭ…. ШАЛГААЧЭЭ…УСУГ, УСНЫ ХОРОО ГЭЖ АРД ИРГЭДЭЭ УСНЫ ҮНЭЭР ДАРЛАСАН ГАЗАР БНА Ш ДЭЭ….ЭД НАР Л ИНФЛЯЦИ ХӨӨРӨГДСӨН Ш ДЭЭ…. УСУГ, УСНЫ ХОРООГ УИХ, НИТХ ДУУДАЖ ШАЛГААЧЭЭ

Avatar

1990 он 2026-09-28 202.126.89.175

Таксинд суудаг машин унадаг Бадрангуй үе өнгөрчээ…
Автобусандаа багтахгүй 1990 онд аваачсан МАН-ддааа БАЯРЛАЛААА

Avatar

Зочин 2026-09-28 66.181.187.227

Дэлхий дахинд бензин шатахууны хямрал болж байхад энд АН улс төржүүлж солиорч байна. Ер нь АН улсынхаа эсрэг бас хөгжлийн эсрэг ажилладаг нам.

Avatar

Нэргүй 2026-09-28 66.181.177.94

новшийн худалдаачид нэг нэгэнтэйгээ барьцаад нэмээд байна. авахгүй байх хэрэгтэй ш дээ

Avatar

Нэргүй 2026-09-28 103.145.234.114

МАН сайн удирдаж байгаа. Хэрэв АН байсан бол монгол улс хэдийнээ сүйрчихсан байх нь гарцаагүй. Үнийн өсөлт элбэгдоржоос л болж байгаа юм

Avatar

мөнхөө 2026-09-28 103.168.34.193

элбэгдорж гэдэг мангааны үлгэртээ итгээд айдаг учраас ядуу гуйлгачин яваа юм. МАН дарга нарын тархи угаалтад дэндүү өрөвдөлтэй орсон улсууд даа.

Avatar

Нэргүй 2026-09-28 202.9.41.10

Төгрөг хэвлэхэд ам.доллартай харьцах ханш нь унадаг. 2021 он буюу 5-хан жилийн өмнө 1 доллар 2140 төгрөг байлаа, 5 жилийн дараа 3600 төгрөг болов. Ийм их төгрөг хэвлэжээ, иргэдийн худалдан авах чадвар 68% унажээ. Оюун-Эрдэнэ солиотой юм шиг амалж, мөнгөөр угжиж, өөрөө ч их идэж ууж байлаа. Бод доо: Эдийн засгаа дэмжинэ гэж солиороод өөрийгөө тойрсон компаниудад маш бага хүүтэй 500 сая төгрөг тарааж байв… МАН-ын угшилтай бараг 1000 орчим компани авцгаасан. Энэ мөнгийг хэвлэж л тараана шүү дээ.

Avatar

Нэргүй 2026-09-28 202.9.41.10

Үнийн өсөлт яагаад бий болдог вэ? Инфляци. Инфляцид юу нөлөөлдөг вэ? Төгрөг хэвлэлт. Төгрөг хэвлэлт хаанаас бий болдог вэ? Улс төрчдийн мөнгө тараах амлалтаас…

Avatar

Нэргүй 2026-09-28 202.70.38.250

Тимон сайд нь захаар тэнэж МӨНГӨ ТАРААНА гэж 2000 оны Улс төрийн стилээр Төр Жолоодоод байхаар бүтэхгүй ээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж