"NEWS" агентлаг энэ долоо хоногт дотоод болон гадаадад өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН ЧУУЛГАНД ОРОЛЦОХООР ЭХ ОРНООСОО МОРДЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцохоор эх орноосоо мордлоо. Энэ жилийн чуулган болон Ерөнхий санал шүүмжлэлийг “Итгэлцлийг сэргээн тогтоож, шилжилтийг удирдан чиглүүлж, бүгдэд хүртээмжтэй Нэгдсэн Үндэстний Байгууллагыг цогцлоох нь” сэдвээр зохион байгуулах юм.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд 133 улсын төр, засгийн тэргүүн оролцохоо мэдэгдсэн билээ.
Манай улс 65 жилийн өмнө буюу 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт 101 дэх гишүүнээр элссэн түүхтэй. Өнгөрсөн хугацаанд НҮБ-тай олон чиглэлээр, түүний дотор бүс нутаг, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалах, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох зэргээр идэвхтэй хамтран ажилладаг.
НҮБ 1945 онд АНУ-ын Сан Франциско хотод 51 гишүүнтэй байгуулагдсан бөгөөд өдгөө 193 орон элсээд байна.
Өнгөрсөн жил НҮБ 80 жилийн ойгоо тохиолдуулан Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулган, Ерөнхий санал шүүмжлэлийг “Хамтдаа хүчтэй 80 жил болон энх тайван, хөгжил, дэвшил, хүний эрхийн төлөөх илүү сайхан ирээдүй” сэдвээр зохион байгуулжээ.

УИХ-ЫН ГИШҮҮН Г.ТЭМҮҮЛЭНГ ХЗДХ-ИЙН САЙДААР ТОМИЛЛОО
УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан /2026.09.22/ болж, дараах асуудлуудыг хэлэлцлээ.
- Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох тухай асуудал танилцуулах
- Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөх
Тодруулбал, хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэж, Ерөнхий сайд Н.Учрал УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох тухай саналаа танилцууллаа. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт аван, байр сууриа илэрхийлсэн юм.
Үүний дараа Ерөнхий сайд Н.Учрал Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох тухай захирамж гаргаснаар томилгоо албажлаа.
Ийнхүү 2024 оноос хойш Монгол Улсын Засгийн газар 3 удаа, Хууль зүй, дотоод хэргийн сайд нь 5 удаа өөрчлөгдөж байна.

НҮҮРС-ПИРОЛИЗЫН ҮЙЛДВЭР БАРИХ ХАМТАРСАН КОМПАНИ БАЙГУУЛЛАА
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны есдүгээр сарын 23-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тодруулбал, Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын үйлдвэр байгуулах, үйл ажиллагааг эрхлэх "Багануур нүүрс-химийн үйлдвэр" ХХК-ийг нийслэлийн өмчит хуулийн этгээдтэй хамтран компанийн нийт гаргасан энгийн хувьцааны 67 хувийг эзэмших нөхцөлөөр байгуулахыг "Чингис хаан баялгийн сан нэгдэл" XXK-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд даалгалаа. Үлдэх 33 хувийн хувьцаа эзэмшигчийг тогтоох асуудлыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар шийдвэрлэнэ.
Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилготой, жилд 600 мянган тонн хагас кокс үйлдвэрлэх хүчин чадалтай, 400 хүнийг ажлын байраар хангах, 40 Мвт дулааны цахилгаан станц бүхий Нүүрс-пиролизийн үйлдвэрийн бүтээн байгуулалтыг энэ оны IV улиралд эхэлж, 2028 оны I улиралд ашиглалтад оруулахыг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болгоод буй юм.

Ч.САНЖААДАМБАД ЯЛ ШИЙТГЭЛ ОНООХГҮЙГЭЭР ШИЙДВЭРЛЭВ
Улсын аварга Ч.Санжаадамба бусдын биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх хэрэгт холбогдон шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон. Тодруулбал, түүнд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг есдүгээр сарын 24-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд боллоо.
Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх уг хэргийг хэлэлцээд аварга Ч.Санжаадамбад бусдад гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг үндэслэлээр ял шийтгэл оноохгүй байхаар шийдвэрлэжээ.

ХЯТАДЫН ДАРГА ШИ ЖИНЬПИНИЙГ ТРАМП УГТАН АВЛАА
БНХАУ-ын дарга Ши Жиньпин, тэргүүн хатагтай Пэн Лиюань нар АНУ-д энэ Пүрэв гаригт хүрэлцэн ирсэн. Тэднийг Мэрилэнд муж дахь Эндрюс цэргийн баазын нисэх зурвасаас АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, тэргүүн хатагтай Меланиа Трамп нар угтан авсан байна. Трамп тавдугаар сард Бээжинд айлчилснаас хойш Хятад, Америкийн удирдагчид анх удаа нүүр тулан уулзаж байна. Ши Жиньпиний айлчлал гурван өдөр үргэлжилжээ.
Айлчлалын эхний өдөр түүнийг нисэх зурваст Трамп өөрөө угтан авсан нь онцгой үйл явдал байв. Учир нь Трампыг Бээжинд айлчлах үеэр Ши Жиньпин түүнийг ийм байдлаар угтан аваагүй юм.
Айлчлалын хүрээнд гаргасан мэдэгдэлдээ Ши Жиньпин “Манай хоёр улс дайсан бус, харин түнш байх ёстой бөгөөд хамтын ажиллагаанд суурилсан тогтвортой харилцааг хөгжүүлэх хэрэгтэй” гэдгийг онцолжээ.
Айлчлалтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж унших боломжтой.

3,605.46





















































Нэргүй 2026-09-27 202.9.40.222
Элбэгдорж АНУ-аас Монголд ирчихсэн юм чинь төрийг самрах ажил идэвхижих нь гарцаагүй. Түүний тоглоомын куклдээ нар УИХ-д их байна. Элбэгдорж нэртэй хүмүүс монголын төрийг самарч ирсэн түүхтэй. Тэднийг төрийн төмөр хутгуур гэж нэрлэдэг. МАН дотроо 2 хуваагдсаныг аль ьалыг нь Элбэгдорж дэмжих нь сонин байна.: 2028 оны сонгуульд МАН сураггүй л байх боловуудаа. Яг 2012 оны сонгууль давтагдах дүр зураг харагдаж байна.
зочин 2026-09-27 103.229.120.176
. . . чантуу, дөрвөд, буриад ч гэх шиг. Энэ нутаг нуга, яс үндэс, ядуу яриатайгаа хэдий болтол явах юм бол доо зайлуул.
Нэргүй 2026-09-27 66.181.184.54
ХЗДХ-ийн сайдаар Нямдорж 6 томилог дож, 27 жил ажилласан, харин сүүлийн
2-хон жилд 5 дурак солигдлоо.
Энэ нэг л биш шүү !!!
Энэ бол Монгол Ардын Намын л олон жил хийж байгаа булхай луйвараа булах дарах гэсэн улаан цагаандаа гарсан будлиан л даа !!!
зочин 2026-09-27 66.181.184.180
Ардчилагч гэх бүлэг этгээд ,бүх ард түмний саналаар тодорсон төр засгаар тоглоом хийж байна Тэдний хувьд улс орон толгойгүй, удирдлага нь тогтворгүй, нийгэм нь самуун ,иргэд нь ядуу байх нь л чухал, Бүүр анх 1989 оны үеэс төрийн эрхэнд гарч 4-хөн жилийн дотор манай эдийн засгийг хэн 4 гаруй дахин унагалаа,Үүнийг буцааж сэргээн 1989 оны төвшинд хүргэх гэж бид 14 жил мацсан, 1,5 хан тэрбум байсан гадаад өрийг 5-хан жилийн дотор 7,35 тэрбум доллар болтол өсгөж, хэн өрөнд жиьүүллээ АН гэх бүлэг этгэ
зочин 2026-09-27 66.181.184.180
Энэ мэтээр АН гэх бүлэг, улс орны хүч чадал,эдийн засгийн боломжийг байнга унагаж,төрийн данс улайлгаж ,өр зээлэнд живүүлж, иргэдийн амьдралыг хүндрүүлж ирсэн Харин МАН төрд гарч л, энэ бүхнийг засч, эдийн засаг,санхүүгээ сэргээж иргэийн амьдралыг хэвийн болгож ирсэн түүхтэй, Мөн хэн хоёр хөрштэй тогтоосон харилцааг хүндрүүлж таслах гэж оролддог билээ, Баруун түрэмгий бодлого,Украины нацистүүдийг хэн дэмждэг вэ,Энэ бүхнийг бүү март, Ялангуяа залуус өчүүхэн зүйлд бүү хуурт, Сайн мууг ялгаж сур
Нэргүй 2026-09-27 64.119.20.44
90 оноос хойш ерөнхийлөгч ерөнхий сайдаар төв халхын хүү бараг гарсангүй ганц Баттулга .одоо нэг халхын хүүгээр тавьж үзмээр байна дан ховд Завхан Хэнтий Сүхбаатар бүгд хол нутгынхан нутаг нугын ах дүү төрөл садан анги найз нөхөр гээд ёстой балай дампуу юм байна
Нэргүй 2026-09-27 64.119.20.44
бас Увс
Нэргүй 2026-09-27 64.119.20.44
Увсын чантуу,дөрвөд дорнодын буриадууд гээд бүгд ээлжлэн суулаа улс өөдлөхгүй өр ширэндээ баригдаж гүйцлээ
Нэргүй 2026-09-27 66.181.184.54
Халхууд хохь чинь дээ !
Cokol 2026-09-27 103.57.94.254
Одоо гүйцлээ, уна чи Учрал Ухны хүү2