niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 21:02 UTC Эх: https://news.mn/r/2889800/ 09908121d39d51d7… ← niitlelch.mn руу буцах

Махны экспортыг үргэлжлүүлнэ

Махны экспортыг үргэлжлүүлнэ

Махны экспортыг үргэлжлүүлнэ
Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр /2026.09.25/ цахимаар боллоо. Хуралдаанаар Монгол Улсын экспортлох болон импортлох стратегийн зарим хүнс, тэр дундаа малын махны экспорт, импортын тоо хэмжээний асуудлыг Хүнсний тухай хуулийн холбогдох заалт, зөвлөлийн дүрмийн хүрээнд хэлэлцэв.
Хүнсний тухай хуулийн 5¹ дүгээр зүйлд заасны дагуу Хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь стратегийн хүнсний экспорт, импортын урьдчилсан тооцоо судалгаанд үндэслэн тухайн жилд экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээний саналыг Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлд танилцуулах үүрэг хүлээдэг.
Хуралдааныг нээж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, зөвлөлийн дарга Ц.Идэрбат үг хэлэхдээ, малын мах бол монгол хүний уламжлалт хэрэглээ өндөртэй стратегийн гол хүнс болохыг онцлов. Түүнчлэн мал махны хангамж, нийлүүлэлт нь цаг агаар болон бэлчээрийн байдлаас хамаарч улирлын шинж чанартай явагддаг онцлогтой ч хөдөө аж ахуйн гаралтай экспортын гол бүтээгдэхүүн гэдгийг тэрээр тэмдэглэсэн юм.
Сайд Ц.Идэрбат яриандаа мах, махан бүтээгдэхүүний экспортод нөлөөлж буй гадаад, дотоод хүчин зүйлс, гадаад улс орнууд болон бүс нутгийн хэмжээнд байгуулсан эдийн засаг, худалдааны хэлэлцээрийн боломжуудын талаар дурдаж, махны экспортыг зогсоохгүй гэдгийг мэдэгдэв. Мөн дотоодын махны хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг танилцуулав.
Үүний дараа малын махны экспорт, импортын тоо хэмжээг тогтоохтой холбоотой тооцоо, судалгаа болон шийдвэрийн төслийг ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн зөвлөлийн гишүүдэд танилцууллаа.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

Avatar

Зочин 2026-09-25 202.126.91.6

Хэдэн доллароос болж инфляцаа ингэж алдах гэж…Махны үнэ инфляцийг өрдөөд байна шүү дээ.Мах бол өргөн хэрэглээний хамгийн гол бүтээгдэхүүн. Наад хэдэн сөя долларыг орлох бүтээгдэхүүн Монголд маань өчнөөн байна шдээ хар тэнэг малнуудаа

Avatar

Зочин 2026-09-25 202.126.91.6

Хэдэн доллароос болж инфляцаа ингэж алдах гэж…Махны үнэ инфляцийг өрдөөд байна шүү дээ.Мах бол өргөн хэрэглээний хамгийн бүтээгдэхүүн. Наад хэдэн сөя долларыг орлох бүтээгдэхүүн Монголд маань өчнөөн байна шдээ хар тэнэг малнуудаа

Avatar

Зочин 2026-09-25 103.212.119.206

Хамаг дарга нарыг нь хахтал хахуулдаж өөрсдийн далд явуулгаа гүйцэлдүүлдэг Хятадын мянган төлөвлөгөөний нэг нь гэж боддог. Монгол хүний хүнсний гол хэрэглээгээр нь оролдоно гэдэг тэдний л явуулга

Avatar

Иргэн 2026-09-25 64.119.23.142

Гадны улс орон хүнс болон өргөн хэрэглээний зүйлсээ дотоод хэрэгцээгээ хангах зорилгоор нөөцөлж илүүдлээ гадагшаа гаргаж байхад манай хэдэн малнууд өөрсдөө идэхээ идэж илүүдлээ гадагшаа гаргана ард түмэн бол шавхруу долоодог боол юмшиг байгаа юм. Гадныхан дэлхийн 3р дайн болно гээд бүхий л зүйлийг нөөцөлж эдийн засгаа бэхжүүлж байна даа. Үүнийг ойлгох ухаан манай төрд алга бололтой.

Avatar

Нэргүй 2026-09-25 202.179.24.247

монголчуудын хүнсний гол бүтээгдэхүүн мах гурил хүнсний ногоогоо сайн нөөцлөх хэрэгтэй байна аа өнгөрдөг хавар ард иргэд чинь хүндхэн давсан шүү

Avatar

аарай 2026-09-25 202.9.46.120

дотооддоо махны асуудлаа шийдмээр байнадаа. Дараа нь гадагшаа экспортоо хийнэ биздээ

Avatar

Зогсоо хужаад мах хяамд зараха 2026-09-25 202.133.76.2

Зогсоо тэнэгмалаа
гэрээ засаад төрөө засаач
гэртээ идэх хоолтой хонохоо эхлээд шийддэг байхад тэнэгмалнууд чн хужааг махаар тэжээх гд чичирээд бхнма муу авилгачид хахаж үхмэрүүд
дотоод махны хэрэгцээгэ бүрэн хангаад махны үнэ буулгах ажилаа хийчээд үлдсэн махаа хужаад өндөр үнэээр зар МАНгарууда

Avatar

Зочин 2026-09-25 64.119.27.100

тахиагаа хурдан хураагаачээ хүйтэрлээ. мах дараагийниасуудал.

Avatar

Зочин 2026-09-25 64.119.27.100

эхлээд нөөцөө бүрдүүлээ.

Avatar

Нэргүй 2026-09-25 66.181.184.54

Гадаад хэлний сургууль “төгссөн” гсн хуур амч шошготой, хулгайн дипломтой энэ нэг хар юм өөрийгөө сайд гээд бүр итгэ чихсэн чааж бна, одоо долоо хоноод онхолдноо…..түй түй түй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж