Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын онцгой комиссын 3 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангах хүрээнд ажиллаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан. Үүний дагуу орон нутгаас ирүүлсэн асуудлыг нэг бүрчлэн авч үзэж, шийдвэрлэх арга хэмжээ авч байгаа юм.
Өнөөдрийн байдлаар 205 асуудлын 97-г шийдвэрлэсэн бол 108 асуудлын шийдвэрлэлтийг үргэлжлүүлж байна. Засгийн газраас өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд шийдвэрлэж буй ажлуудын дийлэнх нь дулаан, цахилгаан хангамж болон дэд бүтцийг сайжруулахтай холбоотой. Тиймээс шаардлагатай ажлуудыг 2026 оны төсвийн тодотгол болон 2027 оны улсын төсөвт тусган хэрэгжүүлэх юм.
2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд Булган аймгийн “Булган мээж” ОНӨХХК-д үүссэн өр төлбөрийн асуудлыг бүрэн шийдвэрлэхээр Эрчим хүчний сайдын багцад 6 тэрбум төгрөгийн санхүүжилт тусгуулж, өр төлбөрийг ирэх оны төсвөөр шийдэхээр болжээ. Мөн Төв аймгийн Хүннү хотын эдэлбэр газраас дулааны цахилгаан станц шинээр барих зориулалтаар 30 га газар ашиглуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, шийдвэрлэсэн байна.
Түүнчлэн Сүхбаатар аймгийн Чойбалсан-Баруун-Урт чиглэлийн 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын хүчин чадлыг нэмэгдүүлэх, Увс аймгийн Улаангом сумын Дулааны хоёрдугаар станцыг өргөтгөх, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд дулаан дамжуулах төв болон 4.2 км дулааны шугам барих ажлыг 2027 оны улсын төсвийн төсөлд тусгасан байна. Цаашлаад Говь-Алтай аймгийн төвийн дулааны станцын хоёрдугаар хэлхээ, дэд бүтцийн ажил 2026 оны төсвийн тодотгол болон 2027 оны улсын төсвийн төсөлд туссан бол Өвөрхангай аймгийн дулааны станцын хоёрдугаар хэлхээ, дэд бүтцийн ажлын үлдэгдэл санхүүжилтийг 2027 онд олгохоор төлөвлөжээ.
Баян-Өлгий, Ховд, Дархан-Уул аймгийн эрчим хүч, цахилгаан, дулаан хангамжтай холбоотой хэд хэдэн ажлыг мөн 2027 оны улсын төсвийн төсөлд тусган хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Үүнд, Баян-Өлгий аймгийн Алтай сумыг Буянт сумтай холбох 40 км, 35/10 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам болон Цэнгэл сумын 35 кВ-ын дэд станц, Ховдод 35/6 кВ-ын дэд станцын хүчин чадлыг нэмэгдүүлж, аймгийн төвийн 6 кВ-ын сүлжээг 10 кВ-д шилжүүлэх, Дархан-Уул аймагт “Дулааны насос станц-1” болон “Ф800 мм-ийн төв магистраль шугам”-ын хамгаалалтын ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
2019 онд БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр эхлүүлсэн ч ерөнхий гүйцэтгэгч “Бьюксан инженеринг” компани 2025 онд дампуурсантай холбоотойгоор зогсоод байсан 10 аймгийн дулааны станцын төслийг үргэлжлүүлж, үлдсэн ажлыг улсын төсвийн санхүүжилтээр дуусгахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Хэнтий, Сүхбаатар, Төв аймгийн дулааны станцын төслүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр тусгажээ.
3,605.46





















































Нэргүй 2026-09-25 202.9.40.221
яаах юу бдгиын хулгаычманжхужаалаларуудыг л***р болгж л таараа шдэ.
Нэргүй 2026-09-25 202.9.40.221
нөөц шэдг үгиыг хужааманжуул ингж урвуулж ашглж бн шдэ.
Нэргүй 2026-09-25 202.9.40.221
нөөц гэдгийн устгх хэрэгтэ хужаөманжууд нөөж гэдгиүгийг хоёр талаари урвуулж ашглаад хужааманжууд аймр т/а нөөц гж үг урвуулж ашглаад нөөиын гж үг нүүдэлчдыг цагийн алд хороож блгаад зориуд тэгж ашглаж хийж шаасн бгаа бхгүй юу аан эсвл нөөцд авн өгж хужааманж хог шахж гж хужааманжууд хоёр талдаа ажлдг урвуулж ажлдг гж хэлээ биздээ энэ хужааманж санааг ээ хужааманж юу аймр шүү.
Нэргүй 2026-09-25 202.9.40.221
бусд юу болоод бгаагаа яаахийн мэдэхгүй бх шиг бн.
Нэргүй 2026-09-25 202.9.40.221
эсвл би удирдах ёстой бн мэддэгээрээ
Нэргүй 2026-09-25 202.9.40.221
муүх гэсн солих хэрнгтэй өөрчлөх хэргтэй.
Нэргүй 2026-09-25 202.9.40.221
уих тараа зг огцруулх ёстой 15 мянган толгойтой атгаалжн ангасснмангси бийл болсн систмиын өөрчллт хиых ёстой.
Энэ улс.... 2026-09-25 202.126.89.104
Нийслэл УТАА бууруулна гээд Их л Мөнгө зарж бна, даанч Иргэд нь Community болоод 20-30 айлын сууц бариад эмх цэгцэнд ороод аятайхан амьдарчихгүй юмдааа…
Гадны Улс Орнууд Манай Гэр хорооллыг бичлэг хийж Арчаагүй Ноохойрсоныг Харж шоолж бна !!!!
Нэргүй 2026-09-25 66.181.171.252
“Бьюксан инженеринг” компанитай хуйвалдаж солонгос, монголчуудыг олох хэрэгтэй шдээ. Зээлийг нь төлөхгүй байх хэрэгтэй
Нэргүй 2026-09-25 66.181.184.54
Тавинбэх нь сайд байрдаа баахан мөнгө чаачихсан, тэгээд дашийн шоог.. …. хурай хурай….